Nach Genre filtern

Ice Cream and Coffee

Ice Cream and Coffee

Ice Cream And Coffee

Өсвөр наснаас насанд хүрэгчдийн ангилал руу шилжиж буй хоёр хүний нүдээр, өнцгөөр хавийн зүйлсийг хамж, шимэн ярилцах болно.

6 - S2 EP1 | ЭЕШ-д хэрхэн бэлдэх вэ?
0:00 / 0:00
1x
  • 6 - S2 EP1 | ЭЕШ-д хэрхэн бэлдэх вэ?

    Бүгдээрээ сайн уу? 😊 Ингээд хоёрдугаар улирал маань цоо шинэ хүнтэй бас сэдэвтэйгээр та бүхэнд хүрч байна.🎉❤ Ингээд манай шинэ улирлын салхийг хагалахаар М.Номин-Эрдэнэ маань Элсэлтийн Ерөнхий Шалгалтад хэрхэн бэлдсэн талаарх өөрийн туршлагаа хуваалцлаа. 👏 Нэмж хэлэхэд Номио маань Англи хэлний ЭЕШ 800, Математик болон Нийгмийн хичээл дээр 750+ оноо үзүүлсэн мундаг хүүхэд байгаа шүү 🤗 Бид хоёрыг шинэ INTRO аятай болсныг та хэд маань анзаарсан л биз дээ 🥺🥰. Шинэ INTRO ая хийж өгсөн Г.Эрдэнэчулуундаа баярлалаа🙆🏻‍♀️.

    Tue, 20 Jul 2021 - 1h 23min
  • 5 - EP5 | Тодрох санаа буюу нэгдүгээр улирлын төгсгөл.

    Бүгдээрээ сайн уу? 🤗 Нэгдүгээр улирлын маань төгсгөлийн дугаар та нартаа хүрэхэд бэлэн болоод байна 🥳. Энэ удаагийн дугаараар нэгдүгээр улирлаа дүгнэхийн сацуу хоёрдугаар улирлаа төлөвлөлөө. Бүтэн улирлын туршид бид хоёртой хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа 🙆🏻‍♀️. Хоёрдугаар улирлаар цоо шинэ сэдвүүдээр, цоо шинэ хүмүүстэй уулзах болно оо 😁. Бүгдэд нь зүрх ❤️.

    Sat, 10 Jul 2021 - 30min
  • 4 - 4. Өсвөр нас бидэнд юуг сургадаг юм бол?

    Удаан хүлээсний эцэст бидний 4-р дугаар орлоо 🥳. Энэ удаагийн дугаараар манай сонсогчдын ихэнхийг эзэлж буй насны ангилал буюу 'Өсвөр нас'-ны талаар ярилцлаа. Өсвөр нас нь хүний амьдралын турших насны үечлэлийн хамгийн чухал үеүдийн нэг маргаангүй мөн билээ. Энэ сэдвийн хүрээнд өсвөр насны сэтгэл зүй, эцэг эх, үе тэнгийнхэн болон багш нар бидэнд хэрхэн нөлөөлдөг, тэднээс ирэх үг үйлдэл бидний сэтгэл зүйд ямар ач холбогдолтой байдаг зэрэг маш олон зүйлсийн талаар өөрсдийн бодол болон өөрсдийн өсвөр насны талаар ярилцлаа. Биднийг үргэлж дэмждэг та нартаа хайртай шүү🥰.

    Fri, 02 Jul 2021 - 1h 39min
  • 3 - 3. Бидний уншдаг "Ном".

    Энэ удаагийн маань дугаар сонсогчдын маань таамаглаж байсан сэдвээс тэс өөрөөр эргэлээ😜. Бид энэ удаад өөрсдийн уншдаг номын төрөл, яагаад тухайн төрлийг сонгон унших болсон шалтгаан болон ном уншсанаар таньд гарах эерэг өөрчлөлт зэргийг ч мөн дурдлаа. Үргэлж бид хоёрыг дэмждэг та нартаа үнэхээр их баярлалаа ❤️.

    Sun, 06 Jun 2021 - 1h 08min
  • 2 - 2. Бидний мэдэх "Үерхэл".

    Дин Дин🚨 Бидний хоёрдугаар дугаар маань ийнхүү та нарынхаа сонорт хүрэхэд бэлэн боллоо🥳. Энэ удаагийн дугаараар "Үерхэл" гэх өөрсдөдөө ахадсан сэдвийг өөрсдийн өнцгөөс ярилцахыг бид хоёр нь хичээлээ🙆🏻‍♀️.

    Sun, 06 Jun 2021 - 1h 32min
Weitere Folgen anzeigen