Filtra per genere

Цонхтой Цаг (@TsonhtoiTsag)

Цонхтой Цаг (@TsonhtoiTsag)

Sundari Enkhtugs

"Боловсролын тухай буу халъя" уриатай Цонхтой Цаг подкаст нь олон өөр төрөл, хэлбэрийн боловсрол, бүх насны хүмүүсийн боловсрол, нийгмийн хөгжлийг дэмжих тухай олон өөр салбарын мэргэжилтнүүд, судлаач нарыг урьж, тэдний зөвлөмж, шинжлэх ухааны үндэслэлтэй ололт амжилтуудыг хуваалцаж байна.

15 - Э.Сүндарь & З.Энхмөнх - АНУ-ын их сургуульд тэнцэхийн тулд зайлшгүй мэдэх 20 зүйлс
0:00 / 0:00
1x
  • 15 - Э.Сүндарь & З.Энхмөнх - АНУ-ын их сургуульд тэнцэхийн тулд зайлшгүй мэдэх 20 зүйлс

    20 АСУУЛТ: АНУ-ын их дээд сургуулиудад тэнцэхэд юу юу мэддэг байх, юу юу хийж амжуулах ёстой вэ? Ахлах ангийн сурагчдадаа, тэдний эцэг эхчуудэд зориулсан MIT-н анхны Монгол оюутан ба Стэнфордын төгсөгч З.Энхмөнх, Стэнфордын төгсөгч Э.Сүндарь нар зөвлөж байна. 20 АСУУЛТ нь Цонхтой цаг подкастад сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш нараас түгээмэл ирдэг асуултуудыг сэдвийн дагуу багцлан, товч тодорхой хариулах шинэлэг, сонирхолтой playlist юм. Энэ удаагийн дугаарт ахлах ангийн хүүхдүүд, тэдний эцэг эх, багш нарт зориулан хамгийн түгээмэл асуудаг асуултуудад зориуллаа. З.Энхмөнх - MIT-д Компьютерийн ШУ-ны чиглэлээр бакалаврын зэрэг, Стэнфордын боловсролын сургуульд магистрын зэрэг тус тус хамгаалсан. Сант сургуулийн захирал бөгөөд ахлах сургуулийн зөвлөх багшийн хувьд төгсөх ангийн сурагчдын их сургуульд элсэх явцыг дэмжин, зөвлөж ажилладаг. Өнгөрсөн жилүүдэд Сант сургуулийн 8 сурагч MIT-д тэнцсэн бөгөөд Stanford, Harvard, Princeton, Yale, Columbia, Duke, University of Chicago, Caltech, UC Berkeleyь зэрэг шилдэг их дээд сургуулиудаас урилга авсан. Э.Сүндарь - МУИС-д Хэрэглээний математик чиглэлээр бакалаврын зэрэг, Стэнфордын боловсролын сургуульд магистрын зэргээ хамгаалсан. 15 насандаа ахлах сургуулийн зөвлөхгүйгээр АНУ-ын их дээд сургуулиудад өргөдөл гаргаж байсан тэрээр хожим нь Ахлах сургуулийн зөвлөх багшаар ажиллаж, төгсөх ангийн сурагчдад их сургуульд элсэх зөвлөгөө өгдөг болсон. Харвардын Боловсролын сургуулиас мөн урилга, тэтгэлэг авсан.

    Tue, 28 May 2024 - 55min
  • 14 - #S2E5 Ч.Болорсайхан - Хүүхдийг яаж уншуулж сургах вэ?

    Бага ангийн эцэг эхчүүдийн "шүдний өвчин" бол хүүхэд уншиж сурах үе байдаг. Хүүхэд уншиж сурах, уншсанаа ойлгох нь хүүхдийн ирээдүйн бүхий л сурлага, амжилтын үндэс болдог төдийгүй цаашлаад их сургуульд элсэж орох магадлал, олох цалингийн хэмжээнд хүртэл нөлөөлдөг. Монгол улс PISA2022 шалгалтаар унших чадвараа үнэлүүлээд цаашид "Яаж хүүхдүүдээ уншуулж сургах вэ?" гэдэг асуулттай үлдсэн. Болорсайхан багшаас хүүхдээ уншуулж сургахад эцэг эх, асран хамгаалагч, багш нарын хэрэгжүүлж болох энгийн боловч үнэ цэнтэй зөвлөгөөнүүдийг авлаа. Ч.Болорсайхан нь улсад 36 дахь жилдээ ажиллаж буй Монгол улсын зөвлөх багш. Математик сонгоны чиглэлээр мөн 25 жил ажиллаж, сурагчдаа амжилттай математикийн олимпиадуудад бэлтгэж байна. 93-р сургууль, Олонлог, Орчлон зэрэг сургуулиудад ажилласан тэрээр "Зөв Эхлэл" сургалтын төвийг үүсгэн байгуулж, ном, сургалтын хэрэглэгдэхүүн зохион нийтлүүлсэн. Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь Боловсролыг дэмжигч Livestream XR Studio

    Tue, 14 May 2024 - 57min
  • 13 - #S1E10 Б.Номин (Tenuuka's mom)- Яаж эрүүл хооллодог хүүхэдтэй болох вэ?

    (Зайнаас бичсэн энэ дугаар маань багахан дууны асуудалтай болсонд сонсогчдоосоо уучлалт хүсье. Маш гоё агуулгатай болсон тул дахиж бичихээс илүү оруулахаар шийдлээ. Та бүхэн ойлгоорой.)

    Хүүхэд ирээдүйд их сургуульд элсэж чадах эсэх, амжилттай суралцаж чадах эсэх хүүхдийн хоол, шим тэжээлээс хамааралтай гэвэл итгэх үү? Цаашлаад гэр бүлээрээ нэг хоолны ширээнд хамт сууж иддэг айлын хүүхдүүд илүү амжилттай суралцдаг гэж PISA 2022 шалгалтын тайланд бичжээ. Иймд бид хүүхдийн хоол, шим тэжээлийн боловсроллын талаар Tenuuka's mom буюу хүүхдийн хоол, шим тэжээл судлаач Б.Номинтой ярилцлаа.

    Хүүхдийн хоол, шим тэжээл судлаач (магистр) Б.Номин нь МУБИС-д бакалавр, ШУТИС-д Хоол зүй, шим судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр БНСУ-ын Чангвоны Их сургууль ба Швейцарын холбооны улсын Лузаны их сургуулиудыг тус тус төгссөн. Швейцар улсад гэр бүлийн хамт амьдардаг ба Tenuuka's mom хуудсаараа дамжуулан бага насны хүүхдийн хоол зүйн сургалт явуулж, тогтмол эцэг эхчүүдийг үнэн, бодит мэдээллээр хангадаг билээ.

    Tue, 30 Apr 2024 - 55min
  • 12 - #S2E4 Э.Цэлмэг - Музей, аквариум, номын сан хүүхдийн хөгжилд яаж нөлөөлдөг вэ?

    Аквариум, музей, шинжлэх ухааны парк, номын сан зэрэг албан бус сургалтын орон зай хүүхдийн хөгжилд яаж нөлөөлдөг вэ? Энэ талаар Цонхтой цаг подкастын санаачлагч Э.Сүндарь, Сиаттль хотын Аквариумын Сургалт хөгжлийн ажилтан Э.Цэлмэг нар ярилцлаа.

    Э.Цэлмэг нь Вашингтоны их сургуульд Суралцахуйн Шинжлэх Ухаан ба Хүний Хөгжил чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр одоо Вашингтон мужийн Сиаттль хотын Аквариумд Сургалт Хөгжлийн Мэргэжилтэн юм. Өмнө нь Англи хэлний багш болон байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтэнээр ажилласан туршлагатай бөгөөд насанд хүрэгчдийн суралцахуйн талаар төвлөрч судалдаг.

    Э.Сүндарь нь Стэнфордын боловсролын сургуульд Суралцахуйн дизайн ба технологи чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр Loopy Code Academy-г үүсгэн байгуулж, бага ангийн кодинг хөтөлбөр боловсруулж, судалж, заадаг. Бага ангийн кодинг ба STEAM боловсрол, эрт үеийн боловсрол, эцэг эхийн боловсрол болон аутизм, суралцахуйн ялгаатай сурагчдыг тэгш хамруулах боловсрол чиглэлээр дагнан судалдаг.

    Fri, 26 Apr 2024 - 53min
  • 11 - #S2E3 Д.Мөнхтулга - Мэнд үлдэх ур чадвар гэж юу вэ?

    Боловсролын тухайн буу халъя: Бид хүүхдээ аюулгүй байхад анхаардаг ч гэнэтийн эрсдэл, аюул, ослын үед ЯАЖ өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хангах талаар хангалттай заадаг уу? Мэнд үлдэх чадвар буюу survival skills яагаад чухал талаар Дүдү Боловсролын сангийн үүсгэн байгуулагч Д.Мөнтулгатай ярилцлаа. Д. Мөнхтулга нь Авто, механикийн инженер ба Скаутмастер. Дүдү брэндийн үүсгэн байгуулагч тэрээр зуслангийн гадаад орчны хөтөлбөрийн мэргэжилтэн. Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь Боловсролыг дэмжигч www.LiveStream.mn студиэс танд хүрч байна.

    Sun, 21 Apr 2024 - 37min
Mostra altri episodi