Nach Genre filtern
- 643 - Бурханы хайран доторWed, 13 Nov 2024 - 1h 30min
- 642 - Сайнмэдээг тунхаглахгүй байх гэм нүгэлWed, 06 Nov 2024 - 1h 28min
- 641 - Тэнгэрийн хаанчлалын их зоог...Sun, 03 Nov 2024 - 1h 20min
- 640 - Чуулган ба Христэд итгэгчWed, 30 Oct 2024 - 1h 24min
- 639 - Хүнээс илүү Бурхантай ойр байгтунSun, 27 Oct 2024 - 1h 48min
- 638 - Өргөн хаалга ба хавчиг хаалгаWed, 23 Oct 2024 - 1h 31min
- 637 - Их салхин дунд хамт оршигч БурханSun, 20 Oct 2024 - 1h 36min
- 636 - Эзэн доторх амьдралWed, 16 Oct 2024 - 1h 33min
- 635 - Христэд итгэгчийн үндэсSun, 13 Oct 2024 - 1h 46min
- 634 - Үргэлж баяртай байSun, 13 Oct 2024 - 1h 21min
- 633 - Шинэ бүтээлWed, 09 Oct 2024 - 1h 25min
- 632 - Дуулгаваргүй байдал ба гуйвуулдаг дарсWed, 02 Oct 2024 - 1h 40min
- 631 - ЗагалмайWed, 02 Oct 2024 - 1h 52min
- 630 - Эзэнийг хайрладаг хүмүүсWed, 25 Sep 2024 - 1h 34min
- 629 - Бурханд тааламжтай амьд тахилThu, 19 Sep 2024 - 1h 27min
- 628 - Хэвийн христэд итгэгчийн амьдрал 9 Нийгмийн амьдрал 2Sun, 15 Sep 2024 - 1h 26min
- 627 - Аврал ба алдарSun, 08 Sep 2024 - 2h 00min
- 626 - Эзэний заасан залбирал 2Wed, 04 Sep 2024 - 1h 23min
- 625 - Хэвийн христэд итгэгчийн амьдрал 8 Нийгмийн амьдралSun, 01 Sep 2024 - 1h 44min
- 624 - Сайныг үйлдэхдээ үл цуцъяSun, 25 Aug 2024 - 1h 28min
- 623 - Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хурааWed, 21 Aug 2024 - 1h 34min
- 622 - Есүсийн оромWed, 14 Aug 2024 - 1h 27min
- 621 - Айлдсан үгээ биелүүлдэг БурханSun, 11 Aug 2024 - 1h 21min
- 620 - Чуулган буюу бидний эхWed, 07 Aug 2024 - 1h 45min
- 619 - Хэвийн Христэд итгэгчийн амьдрал-6Sun, 04 Aug 2024 - 1h 39min
- 618 - Мириамаас авах сургамжWed, 31 Jul 2024 - 1h 42min
- 617 - Бурханаар илгээгдсэн хүмүүсWed, 24 Jul 2024 - 1h 33min
- 616 - Cүүлийн нэг тойргийг гүйцээ!Sun, 21 Jul 2024 - 1h 42min
- 615 - 05 Христэд итгэгчийн их сургуулийн болон ажлын амьдралWed, 17 Jul 2024 - 1h 50min
- 614 - 04 Христэд итгэгчийн эсрэг хүйсний харилцаа (Гэрлэлт)Wed, 17 Jul 2024 - 1h 58min
- 613 - 03 Гэр бүлийн сайнмэдээWed, 17 Jul 2024 - 1h 22min
- 612 - 01 Христэд итгэгчийн үгийн амьдралWed, 17 Jul 2024 - 1h 39min
- 611 - Миний тухай бичигдсэн бүхэнWed, 17 Jul 2024 - 1h 25min
- 610 - Цаг ойрхон байнаSun, 14 Jul 2024 - 2h 13min
- 609 - Долоон од ба долоон дэнSun, 14 Jul 2024 - 1h 33min
- 608 - Элч Иоханы Патм арал дээр үзсэн үзэгдэлSun, 14 Jul 2024 - 1h 32min
- 607 - Илчлэл номын долоон төрлийн ерөөлSun, 14 Jul 2024 - 1h 33min
- 606 - Бурхантай хамтран ажиллагчSun, 14 Jul 2024 - 59min
- 605 - Илдийнх нь ирийг мохоожWed, 10 Jul 2024 - 1h 49min
- 604 - Ариун хэрмийн дахин барьсан нь болон итгэлийн сэргэлтSun, 07 Jul 2024 - 1h 18min
- 603 - Ялалтыг өгдөг БурханWed, 03 Jul 2024 - 1h 26min
- 602 - Хэвийн христэд итгэгч хүний амьдрал 5Sun, 30 Jun 2024 - 1h 35min
- 601 - Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хурааWed, 26 Jun 2024 - 1h 32min
- 600 - Итгэлээр хүчирхэг нэгэнMon, 24 Jun 2024 - 1h 34min
- 599 - Ерөөлтэй хүн 8Wed, 19 Jun 2024 - 1h 31min
- 598 - Хэвийн христэд итгэгч хүний амьдрал 4Sun, 16 Jun 2024 - 1h 33min
- 597 - Ерөөлтэй хүн 7Wed, 12 Jun 2024 - 1h 37min
- 596 - Диваажингийн 3 зүйрлэлWed, 12 Jun 2024 - 1h 50min
- 595 - Ерөөлтэй хүн 6Wed, 05 Jun 2024 - 1h 30min
- 594 - Гэр бүлийн амьдрал (Хэвийн христэд итгэгч хүний амьдрал 3)Sun, 02 Jun 2024 - 1h 34min
- 593 - Христэд итгэгч ба ертөнцSun, 02 Jun 2024 - 1h 23min
- 592 - Авралын 3 үе шатSun, 02 Jun 2024 - 1h 34min
- 591 - Чамд нэг л юм дутаж байнаSun, 26 May 2024 - 1h 43min
- 590 - Ерөөлтэй хүн 5Wed, 22 May 2024 - 1h 35min
- 589 - Хэвийн Христэд итгэгч хүний амьдрал 2Sun, 19 May 2024 - 1h 39min
- 588 - Ерөөлтэй хүн 4Wed, 15 May 2024 - 1h 28min
- 587 - Юунд та намайг орхив?Sun, 12 May 2024 - 1h 24min
- 586 - Өөрийн загалмайWed, 08 May 2024 - 1h 40min
- 585 - Хэвийн Христэд итгэгч хүний амьдралSun, 05 May 2024 - 1h 29min
- 584 - Ерөөлтэй хүн 3Wed, 01 May 2024 - 1h 40min
- 583 - Есүсийн нэрээс өгч буй сургамжSun, 28 Apr 2024 - 1h 39min
- 582 - Эзэний нандигнадаг зүйлсWed, 24 Apr 2024 - 1h 40min
- 581 - Надад тусалдаг БурханSun, 21 Apr 2024 - 1h 25min
- 580 - Ерөөлтэй хүн 2Wed, 17 Apr 2024 - 1h 31min
- 579 - Есүсийн тооцох аргаSun, 14 Apr 2024 - 1h 07min
- 578 - Ерөөлтэй хүнWed, 10 Apr 2024 - 1h 39min
- 577 - Библийн семинар 7Sun, 07 Apr 2024 - 1h 55min
- 576 - Христийн дахин амилал ба бидWed, 03 Apr 2024 - 1h 32min
- 575 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 1-р бүлэг
1 1 Израилийн хаан, Давидын хөвгүүн Соломоны сургаалт үгс оршвой. Оршил 2 Мэргэн ухаан хийгээд сахилгад суралцаж,Ухаарлын үгсийг ухан ойлгох,3 Ухаалаг хандлага, зөвт шүүлт, шударга ёс,Чигч байхуйн сургамжийг олохын тулд,4 Гэнэн нэгэнд хэрсүү ухааныг,Идэр залууд мэдлэг, хянамгай чанарыг өгөхийн тулд5 Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэгУхаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг.6 Ингэх нь сургаалт үгс, ёгт зүйрлэлүүд,Мэргэдийн үгс хийгээд оньсого таавруудыг нь ойлгож ухахын тулд ажээ.7 ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхэн юм.Мэргэн ухаан хийгээд сургамжийгМунхгууд л үл тоомсорлодог ажээ. Муу нөхрөөс сэрэмжлүүлэхүй 8 Эцгийнхээ сургамжийг сонс, хүү миньЭхийнхээ хууль зааврыг бүү эсэргүүц.9 Эдгээр нь толгойд чинь чамин хэлхээ,хүзүүний чинь чимэг зүүлт.10 Нүгэлтнүүд чамайг уруу татваасбүү аялд хүү минь,11 Хэрэв тэд:“Явъя хамтдаа, цус урсгахаар гэтэн хүлээеГэмгүй нэгнийг шалтаггүйгээр отъё12 Амьдаар нь тэднийг Үхэгсдийн орон шиг,Нүх уруу одогсод мэт тэднийг бүтнээр нь залгицгаая.13 Олон төрлийн үнэт эрдэнэс олдоно.Олз юугаар орон гэрээ дүүргэх болно.14 Бидэнтэй хамт шавга хаяБид бүгд хувь хөрөнгө авна” гэвэл15 Хүү минь, тэдний замаар бүү алх,Хөлөө тэдний жимээс татагтун.16 Тэдний хөл ёрын муу тийш харайжТэд цус урсгах гэж яардаг юм.17 Шувуунд хүртэл харж байхад ньУрхи тор тавих нь талаар атал18 Цус юугаа тэд урсгах гэж гэтэх юм!Амь юугаа алдах гэж отох юм!19 Олзонд шунагчийн зам ийм агаадОлсон эд нь эзнийнхээ амийг бүрэлгэмүй. Мэргэн ухааны дуудалга 20 Гудманд ч мэргэн ухаан хашхирч,Талбайд ч өндөр дуугаар дуугарч,21 Олон хөлийн газар ч орилж,Хотын гулдан хаалганы үүдэнд ч бас үгсээ тэр өгүүлрүүн:22 “Гэнэнчүүд ээ та нар хэдий болтолГэнэдэл мунхаглалаа хайрлах вэ?Хэр удаан, басамжлагсад басамжлалаа бахдаж,Мунхагууд мэдлэгийг үзэн ядах вэ?23 Гэсгээлтэд минь эргэн хандТэгвэл, би сүнсээ та нар дээр бялхуулна,Үгээ би та нарт мэдүүлнэ.24 Дуудахад минь та нар үл хэрэгссэнДаллан сунгах гарыг минь хэн ч эс анхаарсан тул25 Зөвлөгөөг минь та нар үл ойшоонГэсгээлтийг минь ч эс хүссэн учир26 Гай гамшиг дээр чинь би инээнэАйдас нөмрөхөд чинь би элэглэнэ,27 Айдас та нар дээр шуурга мэт ирэхэд чГай гамшиг та нарыг хуй мэт нөмрөх үед чЗовлон шаналан ба гай тотгорта нар дээр буух цагт ч тийн хандана.28 Тэгээд тэд намайг дуудна,Би эс хариулна.Тэд намайг хичээнгүйлэн хайна,Би эс олдоно.29 Учир нь тэд мэдлэг юугий минь үзэн ядсан,ЭЗЭНээс эмээхүйг эс сонгосон,30 Зөвлөгөөг минь тэд хүлээж аваагүй,Зэмлэлийг минь тэд хайхраагүй,31 Замналынхаа үр жимсийг тэгэхээр идэх л болж,Сэдсэндээ бас цадах л болж.32 Гэнэн хүн эргэж шарвах агаад үүндээ үхмүйМулгуу нэгэн хэнэггүй бөгөөд түүндээ сөнөмүй.33 Аюулгүй байх болно, харин намайг сонсогч ньАйдас хүйдэсгүйгээр аж төрөх болно.”
Sun, 31 Mar 2024 - 03min - 574 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 2-р бүлэг
Мэргэн ухааны үнэ цэнэ 2 1 Хүү минь, үгсийг минь хүлээн авч,Тушаалуудыг минь дотроо нандигнаваас,2 Мэргэн ухаанд чих тавьж,Ухаан бодролд зүрхээ зүглүүлвээс,3 Ухаарлыг чи чангаар дуудаж,Ухаарал ойлголтын төлөө дуугаа өндөрсгөвөөс,4 Цалин цагаан мөнгө мэт үүнийг эрж,Нууц эрдэнэ мэт түүнийг хайваас5 ЭЗЭНээс эмээхүйг чи ойлгоноБурханы мэдлэгийг олж авна.6 Мэргэн ухааныг ЭЗЭН Өөрөө өгдөгМэдлэг ба ухаан бодрол Түүний амнаас гардаг7 Чигч шударгаар замнагчдад саруул ухааныг нөөцөлжӨөлөх гэмгүй явагчдадТэрээр бамбай болмуй8 Шударга ёсны харгуйг Тэр хамгаалж,Бишрэлтнүүдийнхээ замыг хадгалмуй.9 Тэгвэл зөвт байдал, шударга цаазыг чи ухаарнаЧигч байдал, сайн зам бүрийг ойлгоно10 Ингэвээс зүрхэнд чинь мэргэн ухаан орж,Санаа сэтгэлд чинь мэдлэг тааламжтай байна.11 Хянамгай чанар чамайг сэргийлнэ,Ухаан бодрол чамайг хамгаална.12 Энэ нь чамайг хорон муугийн замаас чХоосон гаж яригчаас ч13 Харанхуйн замаар явах гэжШулуун харгуйг орхигсдоос ч 14 Ёсгүй мууг хийдгээрээ бахархагчдаас ч,Ёрын гажсанд баясагчдаас ч15 Муруй замтай хүмүүсээс чБуцдаг жимтэй хүмүүсээс чхамгаалах болно.16 Сайхан уярам үгтэй хөндлөнгийн эм буюуСадар эмээс ч тэр салган аврах билээ.17 Идэр насныхаа ханийг орхиж дээ, энэ эм,Эзэн Бурханыхаа гэрээг ч бас умартжээ18 Орон гэр нь үхэл уруу хэлбийжээОдох жим нь Үхэгсдийн орон ажээ.19 Тэр эм уруу явагсад эргэж үл ирнэТэд амийн харгуйг ахиж эс олно.20 Иймээс сайн замаар явТиймээс зөвтийн харгуйг сахь.21 Чигч шударга хүмүүс газар дээр амьдарчГэм зэмгүй нь тэнд үлдмой.22 Буруутууд газраас таслагдажБачит хүмүүс тэндээс арчигдмой.
Sun, 31 Mar 2024 - 02min - 573 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 3-р бүлэг
Эзэнд итгэ, хүндэтгэ 3 1 Хүү минь, хууль зааврыг минь бүү мартТушаалыг минь зүрхэндээ сахь2 Амьдралын чинь хоног жилийн уртАмар тайвныг эд л чамд нэмнэ.3 Энэрэл хайр ба үнэнчамаас бүү салагЭнэнийг хүзүүгээрээ ороож, зүрхнийхээ самбарт бичвэл4 Бурханы болоод хүмүүсийн нүднээ Таалал хийгээд сайн нэрийг чи олно.5 Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэБүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод.6 Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байгТэрээр зам харгуйг чинь шулуутгана.7 Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн болЭЗЭНээс эмээ, ёрын муугаас эргэ.8 Энэ нь маханд чинь эм,Ясанд чинь шим болно.9 ЭЗЭНээ эдээрээ болоодБүтээгдэхүүнийхээ дээжээр алдаршуул10 Тэгвэл агуулах чинь арвинаар дүүрнэИнгэвэл торхнууд чинь дарсаар бялхана.11 ЭЗЭНий сахилгыг бүү жигш,гэсгээлийг нь бүү зэвүүрх, хүү минь12 Хүүгээ таалан хайрладаг эцэг хүний адилХайрладаг хүнээ ЭЗЭН шийтгэдэг юм шүү. Жинхэнэ баялаг 13 Мэргэн ухааныг олдог хүн,Ухаан бодролыг өөрийн болгодог хүн ерөөлтэй еэ14 Ашиг нь мөнгөнийхөөс ч илүүОрлого нь алтныхаас ч илүү.15 Энэ нь эрдэнэсээс илүү нандинТэр нь хүсэл татагч юутай ч зүйрлэшгүй.16 Түүний баруун гарт нь урт удаан амьдралҮүний зүүн гарт нь баялаг, алдар суу бий.17 Түүний зам нь тааламжитБүх жим нь амар тайван. 18 Түүнээс зуурагсдад тэр нь амийн модТүүнийг даруй барьж авагсад ерөөлтэй. Мэргэн ухааны бүтээл 19 Мэргэн ухаанаар газрыг ЭЗЭН суурилуулж,Мэдлэг ухаанаар тэнгэрсийг тогтоожээ20 Мэдлэгээр нь оёоргүй гүн нээгдэж, үүлс шүүдэр цавдмуй. Жинхэнэ хамгаалал 21 Хүү минь, саруул ухаан хийгээд хянамгай чанарыг сахиж,Энэ бүхнийг нүднээсээ бүү салга22 Тэгэх аваас ахуй биед чинь амь,Хүзүүнд чинь гоёл болно, эдгээр нь.23 Замаараа чи аюулгүй алхах агаадХөл чинь бүдрэхгүй.24 Хажуулах үедээ чи үл айхХэвтэх үедээ ч зүүд нойр чинь сайхан байх.25 Гэнэтийн аймшгаас ч тэрГэм буруутнуудыг цохих хөнөөлөөс ч бүү ай26 ЭЗЭН чамд эр зориг болжХөлийг чинь занганд баригдахаас хамгаална.27 Хийх хүч гарт чинь байх аваасХүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз.28 Өөрт чинь байх аваасХөршдөө “Яв, дараа ирМаргааш би өгье” гэж бүү хэл!29 Хажууд чинь амгалан амьдарч байхад ньХөршийнхөө эсрэг хорон мууг бүү сэд!30 Хүн чамд хор учруулаагүй аваас Шалтгаангүйгээр түүнтэй бүү маргалд!31 Хүчирхийлэгч хүнд бүү атаарх!Ямар ч замыг нь бүү сонго!32 Бусармаг нэгэн нь ЭЗЭНд жигшилЧигч шударга нэгэнтэй Түүний андлал.33 Буруутын гэр дээр ЭЗЭНий хараал буухЗөвтийн оромжин дээр Түүний ерөөл орших.34 Тохуурхагчдыг Тэр тохуурхдаг атлааДарууд нигүүлсэл үзүүлдэг.35 Мэргэд алдар нэрийг өвлөх аталМулгуучууд ичгүүрийг овоолох.
Sun, 31 Mar 2024 - 03min - 572 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 4-р бүлэг
Эцгийн сургамж 4 1 Эцгийнхээ сургамжийг сонс, хөвгүүд миньУхаарлаас суралцахын тулд анхаар2 Сайн сургамжийг чамд өгөх тулХууль зааврыг минь бүү орхи3 Эцэгтээ хүү нь, эхдээ энхрий ганц үр нь байхад минь4 Тэр надад сургахдаа:“Үгийг минь зүрхэндээ хадгалТушаалуудыг минь сахиж чи амьдар.5 Мэргэн ухааныг, ухаарлыг олж авАмнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март!6 Мэргэн ухааныг бүү огоорТэр чамайг хамгаална.Түүнийг хайрлаТэр чамайг сэргийлнэ.7 Мэргэн ухааныг олОлсон бүхнээсээУхааран ойлгохуйг олЭнэ нь мэргэн ухааны эхлэл.8 Мэргэн ухааныг өндөрт үнэл,Тэр чамайг өргөмжилнөТүүнийг тэвэр, тэр чамайг алдаршуулна.9 Тэргүүн дээр чинь нигүүлслийн хэлхээ тавинаТэрээр гоо үзэсгэлэнгийн титмийг чамд өргөн барина” гэж хэлсэн. Зөвийн замыг сахь 10 Хүү минь, сонс,Хэлж байгааг минь хүлээн авАмьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно.11 Би чамд мэргэн ухааны замыг заалаа.Би чамайг шулуун жимээр удирдлаа.12 Алхах үедээ алхаа чинь саатахгүй.Гүйх аваас чи бүдрэхгүй.13 Сургамжаас зууран барьАлдаж үл болно.Түүнийг хамгаал,Тэр нь амь чинь мөн.14 Буруутын жимээр бүү явМууг үйлдэгчийн замаар бүү алх.15 Түүнээс зайлсхийТүүн дээгүүр гарах ч хэрэггүйТүүнээс эргэн хажуугаар нь өнгөр.16 Ёрын мууг үйлдээгүй цагтаа тэд нойрсож үл чадна.Бүдрүүлж унагаагүй цагт нойр нь хулжина.17 Тэд гэм буруугийн талхыг идэж,Хүчирхийллийн дарснаас ууцгаадаг.18 Зөвт хүмүүсийн жим үүрийн цагаан гэгээЗугуухан тодрох гэгээ нь өдрийг дүүрэн авчирна.19 Буруутын зам нь харанхуй мэт буюуЮунд бүдэрч яваагаа тэд үл мэднэ.20 Үгийг минь анхаар, хүү миньХэлэхийг минь чих тавин сонс, үр минь21 Үүнийг хараанаасаа алдаж үл болноТүүнийг өр зүрхэндээ хадгалж яв.22 Энэ нь олсон нэгэнд нь амь.Тэр нь бие махбодод нь эдгэрэл.23 Зүрх юугаан урьтан хамгаалАмийн булгууд түүнээс ундарюу.24 Мэхлэгч амХуурмаг уруул хол байг, чамаас.25 Нүд чинь цэх харагХарц чинь эгц байг.26 Хөл доорх замаа дэнсэл.Зам бүхэн чинь дайвшгүй байг.27 Зүүн, баруун тийш бүү гуйв,Хөл чинь ёрын муугаас зайлж яваг.
Sun, 31 Mar 2024 - 02min - 571 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 5-р бүлэг
Ёс бус ба завхайрлаас сэрэмжил 5 1 Хүү минь, мэргэн ухааныг минь анхаарч,Ухаан бодролд минь чих тавигтун.2 Ингэвээс хянамгай чанарыг сахиж,Мэдлэгийг уруулдаа нөөцөлнө.3 Садар эмийн уруул нь зөгийн бал дуслуулжТосноос ч илүү зөөлөн ярьдаг ч4 Хожим тэр нь шарилж мэт гашуун агаадХоёр талдаа иртэй илд мэт хурц ажгуу.5 Тэр эмийн хөл үхэл уруу урууднаТүүний алхаа нь Үхэгсдийн оронд аваачна.6 Тэрээр амийн жимийг бодож эс цэгнэнэТүүний зам мурийжээ, тэр эс мэднэ.7 Иймд хөвгүүд минь, намайг сонс,Амнаас минь гарах үгнээс бүү зөр.8 Тэр эмээс явах замаа хол байлга.Гэрийнх нь үүдээр ч ойрхон бүү яв.9 Эс тэгвээс хүндлэл чинь бусдынх болжНас жилээ чи харгис нэгэнд алдах вий.10 Хүч юуг чинь хөндлөнгийн хүмүүс завшиж,Зүтгэлээр олсон юм чинь харь хүний гэрт очих вий.11 Эцэст нь бие махбод чинь тэнхээгээ барах цагтЧи гасалж12 “Сургамжийг ямар их үзэн ядав аа, биГэсгээлтийг яасан их үл ойшоов оо, зүрх минь13 Багш нарынхаа дуу хоолойг үл сонсож,Сургагч нараа ч би чих тавин сонсоогүй,14 Хохирол сүйрлийн ирмэгт одоо тулж иржээХотол түмэн хийгээд чуулган дотор шүүгджээ” гэж хэлнэ.15 Өөрийнхөө усан сангаас ууӨөрийнхөө худгаас ундрах усыг уу.16 Ундарга чинь гудамж уруу,Усны чинь урсгал талбайгаар нэг халих ёстой гэж үү?17 Эдгээр нь гаднынхных бишганцхан чинийх л байг18 Ундарга чинь ерөөгдөх болтугай!Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярла19 Энхрийхэн марал, гоолигхон согоон адилЭхнэрийн чинь хөх чамайгямагт хангалуун байлгаж,Хайранд нь чи үргэлж хөлчүүрэх болтугай.20 Хүү минь, чи садар эмтэй самуурч,Харь эмийн цээжийг тэврэх ёстой гэж үү?21 Хүмүүний замнал ЭЗЭНий мэлмийн өмнө ил ажгуу.Хамаг жимийг нь Тэр дэнсэлюү.22 Хилэнц нь буруутыг баривчилжНүглийнхээ уяанд тэр хүлэгдэнэ.23 Сургамж дутсанаас болж тэр үхдэг.Мунхаглал илүүдсэнээс болж тэр төөрөлддөг.
Sun, 31 Mar 2024 - 02min - 570 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 6-р бүлэг
Санаж явах сургамж 6 1 Хүү минь, хөршийнхөө төлөө батлан даалт гаргаж,Гаднын хүнтэй гар барьсан бол2 Уруулаасаа гарсанд боогджээ,Амаараа хэлсэнд олзлогджээ,3 Хүү минь, хөршийнхөө гарт чи нэгэнт орсон тулӨөрийгөө авар, даруй үйлдЯв, өөрийгөө даруу болгож, хөршөөсөө шалж гуй.4 Нүд чинь нойронд бүү дийлдэгЗовхи чинь зүүрмэглэлд бүү автаг5 Анчнаас зугтагч гөрөөс мэтАнгуучийн гараас мултрах шувуу мэт өөрийгөө авар.6 Яв, шоргоолж юу хийдгийг хар, ухаан суу, залхуу минь.7 Ямар ч ахлагч, харгалзагч, захирагч тэдэнд үгүй атал8 Зунаар тэжээлээ бэлдэж,Ургацаар хүнсээ цуглуулдаг.9 Хэдий хүртэл хэвтэх вэ?Нойрноосоо хэзээ сэрэх юм, залхуу минь?10 Жаахан унтаж, жаахан дугхийгээд,Гараа жаахан хумхисаар хэвтэх зуур чинь11 Ядуурал дээрээс чинь дээрэмчин мэт,Гачаал зэвсэгт дайчин мэт ирэх вий.12 Үл бүтэх хийгээд ёс бус хүний хэл ам нь гажиж,13 Нүд ирмэн, хөлөөрөө дохиж, хуруугаараа заана.14 Зүрх хорон тэрээр ёрын мууг сэдэж,Зөрчил хэрүүлийг ямагт тараана.15 Гай гамшиг нь түүн дээр гэнэт ирж,Сэхэхгүйгээр тэр хормын төдийд устгагдана.16 ЭЗЭНий үзэн яддаг нь зургаа агаадТийм ээ, Түүний сэтгэлийн жигшүүр нь дараах долообилээ.17 Дээгүүр хардаг нүд,Худал хэлдэг хэл,Гэмгүйн цусыг урсгагч гар,18 Гэм хортой санааг сэдэгч зүрх,Ёрын мууд яаран гүйгч хөл,19 Гүжирддэг хуурамч гэрчлэгч болонАх дүүст зөрчлийг тараагч нар ажээ.20 Эцгийнхээ тушаалуудыг сахь, хүү минь.Эхийнхээ заасан хуулийг бүү орхи, үр минь.21 Зүрхнээсээ үүнийг байнга уя,Хүзүүгээ үүгээр ороо.22 Энэ нь явахад чинь удирдаж,Нойрсоход чинь хамгаалан,Сэрэхэд чинь чамтай ярина.23 Тушаал нь дэнлүү,Хууль заавар нь гэрэл,Сургамжит зэмлэлүүд нь амийн зам.24 Ёрын эмээс ч тэр,Садар эмийн наалинхай үгсээс ч тэр,чамайг хамгаална.25 Гоо үзэсгэлэнг нь зүрхэндээ бүү оруул.Гоёмсог харцанд нь бүү олзлогд.26 Биеэ үнэлэгчийн төлөөс зүсэм талх.Бусдын эхнэрийн төлөөс нандин амийн нэхэл.27 Хувцсаа шатаахгүйгээр хүн гал өвөртөлж чадна гэж үү?28 Хөлөө түлэхгүйгээр хүн халуун нүүрсэн дээгүүр явж чадах уу?29 Хөршийнхөө эхнэр дээр ордог хүн ийм буюу.Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүхэн шийтгэгдюү.30 Өлсөхийн эрхэнд өөрийгөө цатгах гэж хулгайлагч хулгайч үл жигшигдэнэ.31 Гэсэн ч баригдваас тэр долоо нугалан төлж,Гэр орныхоо хамаг эд хогшлыг өгнө.32 Гэтэл эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухвар мөчид агаадЭнэ үйлдлээрээ тэр өөрийгөө хөнөөдөг.33 Тэрээр шарх, гутамшгийг амсавчичгүүр нь хэзээ ч арилахгүй.34 Учир нь хардалт нь эр хүний хилэнг бадраана.Өс хонзонгийн өдрөө тэр үл өршөөнө.35 Ямар ч төлөөсийг тооцохгүй,Ямар ч агуу бэлгийг авахгүй.
Sun, 31 Mar 2024 - 03min - 569 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 7-р бүлэг
Завхайрлын хуурамч өнгө 7 1 Хүү минь, үгийг минь сахь.Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв.2 Тушаалуудыг минь сахиж амьдар.Хууль зааврыг минь нүдний цэцгий мэт3 Эдгээрийг хуруунууддаа ороо,Тэдгээрийг зүрхнийхээ самбарт бич.4 Мэргэн ухаанд “Та миний эгч мөн” гэж хэлэгтүн!Ухаарлыг дотнын андаа гэж дуудагтун!5 Садар эм болон үгээрээ зусардах хөндлөнгийн эмээсЭнэ л чамайг хамгаална.6 Гэрийнхээ цонхны сараалжаар гадагш нэг хартал7 Гэнэн хөвгүүдийн дундах ухваргүй нэг залууг ажтал8 Өнөөх нь тэр эмэгтэйн гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь замнасан нь9 Үдшийн бүрий болон оройн цагаар,шөнө дунд, харанхуйгаар ажээ.10 Эмэгтэй ч өнөөхийг угтан гарч ирлээ.Янхан мэт хувцасласан бөгөөд зүрх нь зальхай байлаа.11 Тэр эмэгтэй дуу чангатай, даруулгагүй нэгэн бөгөөдГэртээ ч үл тогтоно.12 Гудамжинд ч, олон хөлийн газарт ч,Булан тохойн ард ч тэр отох ажгуу.13 Өнөөхийг тэврэн авч үнсээд,Нүүрэмгий нь аргагүй тэр эм түүнд14 “Эвийн тахил надад байнаАм тангаргаа өнөө биелүүлсэн тул15 Чамтай учрахаар гарав, би.Чамайгаа хайн гартал чамайг олов, би!16 Ор дэрээ би өнгө алагласан,Египетийн маалинган даавуун бүтээлгүүдээр бүтээв.17 Орон дотроо би мирр, зуун наст, шанц зэргийг анхилуулан цацав.18 Ирээч, өглөө хүртэл янаг хайраа бүрэн эдэлье.Амраглан жаргацгаая.19 Нөхөр эзгүйАлс холын аянд мордсон.20 Тэрээр зоостой хүүдийг авч одов.Тэргэл сартай өдөр л буцаж ирнэ” гэв.21 Зөндөө олон ятгалгаараа өнөөх эрийг уруу татаж,Зөөлөн уруулаараа толгойг нь эргүүлж амжив.22 Өнөөх нь эмэгтэйн араасНядалгаа уруу явж буй шар мэтЗанганд цовхчих хандгай мэт дагах нь23 Сумны зэв элгийг нь нэвт сүлбэх хүртэл бөлгөө.Урхи уруу яарах жигүүртэн лугаа адилАмь юугаараа төлнө гэдгээ эс мэднэ.24 Иймд хөвгүүд минь, намайг сонс.Амнаас гарах үгэнд минь анхааралаа хандуул.25 Зүрх чинь тэр эмийн зам уруу бүү эргэг.Жим уруу нь бүү төөрөлд.26 Түүнд шархлуулан хаягдагсад олонТүүнд алуулсан эрс тоймгүй.27 Ийм эмийн гэр Үхэгсдийн оронд хүрдэг зам агаадҮхлийн танхимууд хүртэл уруудмуй.
Sun, 31 Mar 2024 - 02min - 568 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 8-р бүлэг
Мэргэн ухааны бэлэг 1 Мэргэн ухаан дуудаагүй гэж үү?Бодрол дуугаа хадаагаагүй гэж үү?2 Замын дэргэдэх өндөрлөгийн оройд ч,Жимүүдийн бэлчирт ч тэрээр зогсоно.3 Гулдан хаалганы дэргэд, хотод орох газарт,Хаалгануудын үүдэнд ч тэрээр чангаар хашхирна.4 “Хүмүүс ээ, та нарыг би дуудаж байна.Дуу хоолой минь хүний хөвгүүдэд хандана.5 Гэнэнчүүд ээ, саруул ухааныг ухагтун,Мулгуучууд аа, зүрхний ухаарлыг авагтун.6 Сонсогтун, учир нь би сурвалжит зүйлсийг ярина.Уруулаа нээхэд минь чигч шударга зүйлс гарна.7 Учир нь ам минь үнэнийг өгүүлдэг.Уруул минь гэм бурууг жигшдэг.8 Амнаас минь гарах үг бүр зөвтАливаа муруйж хазайсан хийгээд гажсан юмТэдгээр дотор огт үгүй.9 Тэдгээр нь ухаарагч нэгэнд тов тодорхой бөгөөдМэдлэгийг олж авагсдад зөв зүйтэй юм.10 Цалин цагаан мөнгийг бус, сургамжийг минь авагтун,Шилж авсан алтнаас мэдлэгийг авсан нь дээр.11 Мэргэн ухаан нь эрдэнэсээс ч илүү үнэтэйХүсэл татагч бүхэнтэй ч зүйрлэшгүй билээ.12 Мэргэн ухаан би хэрсүү ухаантай хамт оршдог бөгөөдМэдлэг, хянамгай чанарыг олдог.13 ЭЗЭНээс эмээхүй нь ёрын мууг үзэн ядах явдал юм.Бардамнал, ихэмсэг зан,ёрын муу зам хийгээд гажсан амыг би жигшдэг.14 Зөвлөгөө хийгээд саруул ухаан нь минийх.Би болбоос ухаарал мөн.Хүч нь минийх.15 Хаад надаар хаанчилдаг.Захирагчид надаар шударга ёсыг тогтоодог.16 Захирагчид, язгууртнууд,Газрыг зөвтөөр шүүдэг бүхэн надаар захирдаг.17 Намайг хайрлагсдыг би хайрлана.Намайг хичээнгүйлэн хайгсад намайг олно.18 Баялаг, алдар суу,үргэлжид байх хөрөнгө ба зөвт байдал надад бий.19 Үр жимс минь алтнаас ч,Шижир алтнаас ч илүү дээр.Үр ашиг минь цалин цагаан мөнгөнөөс ч дээр.20 Би шударга ёсны харгуйгаар,шударга шүүлтийн жимээр явдаг нь21 Намайг хайрлагсдад эд хөрөнгийг хүртээжЭрдэнэсийн санг нь дүүргэхийн тулд юм. Бүтээл ба мэргэн ухаан 22 Эрт цагийн үйлсээсээ өмнө, замынхаа эхнээс авахууланЭЗЭН намайг бүтээсэн.23 Өнө мөнхөөс, газрын цаг хугацааны эхлэлээсБи тогтоогдсон байсан.24 Оёоргүй гүн үгүйд, оргилох булаг оргүйдби гарсан юм.25 Уулс толгодыг босгохын өмнө,би гарсан юм,26 Газар дэлхий, тариан талбай хийгээдЕртөнцийн тоосонцрын дээжийг чТэр бүтээгээгүй байхад,27 Тэнгэрийг бүтээж,Оёоргүй гүний гадаргуу дээртойрог хязгаарыг сийлж байхадБи тэнд байсан.28 Дээр нь огторгуйг тогтоох үед мөн оёоргүй гүний булгууд бий болоход,29 Тушаалыг нь ус зөрчихгүйн тулдТэнгист зарлигаа тогтоож байхад,Газрын суурийг тавихадБи тэнд байсан юм.30 Би тэгэхэд хажууд нь урлаач,Өдрөөс өдөрт бахдал нь байжӨмнө нь үргэлж баярлаж байсан.31 Түүний дэлхий ертөнцөд баясаж,Хүний хөвгүүдээр бахдан байв.32 Иймээс хөвгүүд минь, намайг сонсогтун,Замыг минь сахигсад ерөөлтэй еэ.33 Сургамжид дуулгавартай байж ухаантай бологтун,Тэдгээрийг бүү үл тоомсорло.34 Дааман хаалганы минь дэргэд өдөр бүр харуулданҮүдний минь хатавчинд хүлээж,намайг сонсдог хүн ерөөлтэй еэ.35 Намайг ологч нь амийг үнэхээр олж,ЭЗЭНээс тааллыг нь хүртэх атал36 Надад нүгэл үйлддэг нь өөрийгөө хорлоно.Намайг үзэн ядагч бүхэн үхлийг хайрлагчид болой” гэв.
Sun, 31 Mar 2024 - 04min - 567 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 9-р бүлэг
Мэргэн ухааны найр 9 1 Байшингаа барьж, долоон баганаа урлав,мэргэн ухаан.2 Малаа нядлан дарсаа хольж бас ширээгээ засжээ, тэрээр.3 Хотын хамгийн өндөрлөгөөс тэрээрзарц бүсгүйчүүдээ илгээн зар тараана4 “Гэнэн нэгэн нь наашаа эргэгтүн!” гээдУхвар мөчид нэгэнд тэрээр5 “Нааш ир, талхнаас минь зооглоХольсон дарснаас минь уугтун.6 Гэнэн явдлаа орхин амьд явУхаарлын замаар яв!” гэж хэлдэг. Эгэл сургамжууд 7 Басамжлагчийг залруулваасҮл хүндлэлийг хураана.Буруутыг зэмлэвээсӨө толбыг хүртэнэ.8 Басамжлагчийг бүү зэмлэ,Тэр чамайг үзэн ядна.Мэргэнийг зэмлэ,Тэр чамайг хайрлана.9 Мэргэнд соёрхТэрээр улам мэргэн болно.Зөвтийг сурга,Тэрээр мэдлэгээ арвижуулна.10 ЭЗЭНээс эмээхүй ньМэргэн ухааны эхлэл.Ариун Нэгэнийг мэдэх нь ухаарал.11 Учир нь өдөр хоног чинь надаар уртсах.Амьдралын он жилүүд чамд нэмэгдэх.12 Чи мэргэн бол өөртөө л мэргэн байгаа хэрэг.Чи басамжилдаг аваас өөрөө л үүнийгээ үүрэх болно. Мунхагийн урилга, амлалт 13 Мулгуу эмэгтэй нь чимээ дуулиантай.Гэнэн агаад тэр юу ч мэддэггүй.14 Гэрийнхээ үүдэнд, хотын өндөрлөг газруудынсуудал дээр тэр суун15 Харгуй замаараа цэх алхан явагсдыг дууддаг.16 “Гэнэн нэгэн нь нааш эргэгтүн” гээдУхвар мөчид нэгэнд тэрээр17 “Хулгайн ус чихэрлэгНууцалсан талх амттай” гэдэг.18 Үхдэл болохоо тэрээр эс харах агаадҮхэгсдийн орны гүнд тэр эмийн зочид буйг эс мэдэх ажээ.
Sun, 31 Mar 2024 - 02min - 566 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 10-р бүлэг
Соломоны мэргэн үгс 10 1 Соломоны сургаалт үгс.Мэргэн хүү эцгийн баяр баясгалан,Мулгуу хүү эхийн зовлон.2 Буруугаар олдсон эрдэнэс ашиг эс авчрах.Зөвт байдал үхлээс гэтэлгэх.3 Зөвт хүний өлсөхийг ЭЗЭН эс тэвчих.Буруутын хомхойрлыг харин хөсөр хаях.4 Гар лазан аваас ядуу зүдүүг авчрах.Гар хичээнгүй аваас баян чинээлэг болгох.5 Ухаалаг хүү зунаар жимс түүх.Ургацын цагт нойртой хүү гутамшгийг хураах.6 Ерөөл нь зөвтийн тэргүүн дээр орших.Хүчирхийлэл нь буруутын аманд нууцлагдах.7 Зөвтийн дурсамж нь ерөөл.Буруутын нэр нь ялзрал.8 Мэргэн зүрх тушаалыг хүлээж авна.Чалчаа мунхаг сүйрнэ.9 Өөлөх гэмгүй явагч нь аюулаас ангид.Замаа муруйлгагч нь илчлэгдэнэ.10 Нүдээ ирмэгч нь гай тотгорыг авчирна.Чалчаа мунхаг нь сүйрнэ.11 Зөвтийн ам нь амийн ундарга.Буруутын аманд хүчирхийлэл нууцлагдах.12 Үзэн ядалт эвдрэлцлийг төрүүлэх.Хайр бүх гэмт үйлдлийг далдлах.13 Ухаарагчийн амнаас мэргэн ухаан олдоно.Ухвар мөчдийн нуруунд саваа зориулагдана.14 Мэргэд мэдлэгийг хуримтлуулна.Мунхгийн ам сүйрэлд ойртоно.15 Баячуудын хөрөнгө баячууддаа бэхлэлт цайз.Ядуусын үгүйрэл ядуустаа балгас.16 Зөвтийн ацаг хөлс нь амь.Буруутын үр ашиг нь нүгэл.17 Сургамжийг сахидаг хүн амийн харгуйгаар.Гэсгээлийг хэрэгсдэггүй хүн төөрлийн жимээр.18 Худалч уруул үзэн ядалтаа нууцлах.Мулгуу хүн базаахгүй үг тараах.19 Үг олшроход гэмт үйлдэл зайлшгүй.Хэлээ захирагч хэрсүүгээс зайлбаргүй.20 Зөвтийн хэл цэвэр мөнгө.Буруутын зүрх үнэ цэнэгүй.21 Зөвтийн уруул олныг тэжээх.Мунхгуудын үхэл ухаан дутахаас болох.22 ЭЗЭНий ерөөл баяжуулах бөгөөдЗовлон зүдүүр үл нэмнэ.23 Булай үйл хийх нь мулгууд баясгалан.Мэргэн үйл нь ухаарагч нэгэнд таалал.24 Буруутын дээр айдаг юм нь буух.Зөвтийн хүсэл соёрхогдох.25 Хуй салхи шуурчээ,буруутууд алга болох.Зөвт нь мөнхийн суурьтай байх.26 Залхуу хүн заран илгээгчдэдээШүдэнд орсон цуу, нүдэнд орсон утаа мэт.27 ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгах.Буруутын он жилүүд богиносох.28 Зөвтийн найдвар нь баяр хөөр авчирдаг.Буруутын хүлээлт хоосон хоцордог.29 ЭЗЭНий зам өөлөх гэмгүйд өмөг түшиг,Ёс бусыг үйлдэгсдэд сүйрэл.30 Зөвт нь мөнхөд үл хөдлөх.Буруут нь газрыг эс өвлөх.31 Зөвтийн ам мэргэн ухааныг гаргана.Хорон хэл харин огтлогдоно.32 Зөвтийн уруул тааллыг,Буруутын ам хор хөнөөлийг л мэднэ.
Sun, 31 Mar 2024 - 02min - 565 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 11-р бүлэг
11 1 Дэнс хуудуутай аваас ЭЗЭНд жигшил.Туухай төгс болбоос Түүнд тааламж.2 Дээрэнгүй нь үл хүндлэлийг дагуулна.Дарууд мэргэн ухаан оршино.3 Чигч шударга хүмүүсийгхоёргүй үнэнч нь удирдахБачит хүмүүсийгхудал хуурмаг нь хөнөөх.4 Уур хилэнгийн өдөр баялаг тус үл болмуйҮхэл ирвээс зөвт байдал л чөлөөлмү.5 Зөвт байдал нь гэм зэмгүй хүний замыг тэгшлэх.Бурууталдаа цөвт нэгэн ойчих.6 Чигч шударга хүмүүсийг зөвт байдал нь аврах.Зальхай хүмүүс хомхойролдоо баригдах.7 Буруутыг үхэхэд хүлээлт нь ор мөргүй болох.Хорон муугийн горьдлого нь ч тасрах.8 Зөвт нь зовлон шаналангаас гарч,Буруут нь түүний оронд орму.9 Сүсэг бишрэлгүй нь амаараа хөршөө хөнөөнө.Зөвт хүн мэдлэгээр аврагдана.10 Зөвтүүдийг дэвжихэд хотоороо баярлах.Буруутууд мөхөхөд уухай хадаах.11 Чигч шударга хүмүүсийн ерөөлөөр хот нь дэвжин дээшлэх.Буруутуудын ам түүнийг доош нураах.12 Хөршдөө зэвүүцэгч нь ухвар мөчид.Ухаан бодролтой хүн дуугүй.13 Илүү үгтэн нууцыг задруулах.Итгэлт сүнстэн хэргийг нууцлах.14 Удирдамжгүй аваас ард түмэн мөхөх.Харин олон зөвлөхтэй аваас аврагдах.15 Гаднын хүний төлөө батлан даах ньгай гамшиг авчрах.Үүнээс зайлсхийгч нь аюулгүй суух.16 Нигүүлсэнгүй эмэгтэй алдрыг авах.Шаргуу дайчин эр баялгийг олох.17 Энэрэнгүй хүн амин сэтгэлээ тэтгэнэ.Хэрцгий ширүүн хүн лайгаа эдэлнэ.18 Буруут нь хуурмаг хонжоо олно.Зөвийг таригч нь жинхэнэ шагнал хүртэнэ.19 Зөвийг тууштай дагавал амийг.Буруу мууг мөшгөвөл үхлийг.20 Бачит зүрхтэн ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг болГэм зэмгүй алхагч нь Түүний таалалд нийцдэг.21 Буруут нь шийтгэлгүй хоцрохгүй нь баттай.Зөвтийн үр удам чөлөөлөгдөх нь лавтай.22 Үзэсгэлэнтэй атлаа ухваргүй эмэгтэй ньГахайн хоншоорт зүүсэн алтан гархи мэт ажгуу.23 Зөвтийн хүсэл зөвхөн сайныг.Буруутын горьдлого уур хилэнг.24 Харамгүйгээр тараах хүн арвижих.Хэт гамнах хэрнээ ядуу тарчиг болох.25 Ерөөлийн хүн тосон чөмөглөх.Өрөөлийг ундлагч өөрөө ундлуулах.26 Үр тариагаа нууцалдаг нэгнийг хүмүүс зүхнэ.Үүнийгээ харин худалдагчийн толгой дээр ерөөл оршино.27 Сайныг хайгч нэгэн ивээл тааллыг олох.Ёрын мууг хөөцөлдөгч нэгэн дээр тэр нь ирэх.28 Зөөрөндөө найдагч нь зулгарах.Зөвт нь навч адил дэлгэрэх.29 Гэртээ лай таригч салхийг өвлөнө.Мунхаг нь мэргэн зүрхтний боол болно.30 Зөвт хүний үр жимс нь амийн мод.Мэргэн хүн бусдыг өөртөө татах.31 Зөвт нь хүртэх ёстойгоо газар дээр хүртдэг болБуруут хийгээд нүгэлт нь хэр илүү хүртэх бол!
Sun, 31 Mar 2024 - 03min - 564 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 12-р бүлэг
12 1 Сургамжийг хайрлагч нь мэдлэгт хайртай.Гэсгээлтийг зүхэгч нь харанхуй бүдүүлэг.2 Сайн хүн ЭЗЭНий тааллыг олдог.Баширыг сэдэгчийг Тэр буруутгадаг.3 Гэм буруугаар хүн эс оршин тогтнох.Зөвтийн үндэс хэзээд хөдөлшгүй байх.4 Зохистой сайн эхнэр нөхрийн титэм.Гутамшигт эхнэр ясанд нь буглах идээ бээр.5 Зөвтийн санаа зүйтэй.Буруутын удирдамж хуудуутай.6 Буруутын үгс нь цус урсгахаар отно.Чигч шударга хүмүүсийн ам тэднийг аварна.7 Буруутууд үлдэхгүй сүйрч устана.Зөвтийн орон гэр нь бат зогсоно.8 Хэрсүү хүн хүндэтгэл магтаалыг.Гуйвдаг зүрх гадуурхлыг.9 Талх хомс өөрийгөө өргөмжилснөөсТуслах зарцтай хүндлэлгүй нэгэн нь дээр.10 Зөвт нэгэн малынхаа амийг ч хэрэгсэхБуруутуудын энэрэл нь ч үл хэлтрүүлэх.11 Газраа тариалагч цадах талхтай.Утгагүй хоосныг мөшгөгч ухаан хомстой.12 Буруут нь ёрын муу олзыг хүснэ.Зөвтийн үндэс үр жимс ургуулна.13 Цөвт муу нь уруулынхаа гэмт үйлдэлд урхидуулна.Зөвт нь зовлон шаналангаас ч зайлна.14 Амных нь үр жимс хүнийг сайнаар цатгадаг.Гарынх нь үйлс эргээд хүмүүнд цутгадаг.15 Мунхгийн зам нүдэнд нь зөв.Мэргэн нэгэн зөвлөгөөг сонсох.16 Мунхгууд уураа даруй үзүүлэх.Хэрсүү нь басамжлалыг үл хэрэгсэх.17 Үнэнийг яригч нь зөвийг.Хуурамч гэрчлэгч заль мэхийг.18 Бодлогогүй яриа нь илдээр дүрэх мэт.Харин мэргэн хүний хэл илааршлыг авчрах.19 Үнэнч уруул үүрдийг авах.Худалч хэл хормыг л давах.20 Ёрын мууг сэдэгсдийн зүрхэнд заль мэх.Амар тайвныг зөвлөгсдөд баяр баясгалан.21 Зөвтийг хор хөнөөл нөмрөхгүй.Буруутын гай тотгор дундрахгүй.22 Худалч уруул ЭЗЭНд жигшүүр.Хуудуугүй загнагсад Түүнд таалал.23 Хэрсүү нэгэн мэдлэгээ далдлах.Мулгуучуудын зүрх мунхаглалаа зарлах.24 Зүтгэлтэй хүний гар удирдан дагуулна.Лазан хүн албадлагын ажил хийнэ.25 Шаналал хүмүүний зүрхийг дарамтлах.Сайн үг баярлуулах.26 Зөвт нь хөршдөө хөтөч болох.Буруутын зам бусдыг будлиулах.27 Лазан нь ангийн махаа ч эс шарах аталЗүтгэлт нь үнэт өмчийг олно.28 Зөвийн харгуйд амь.Зам дээр нь үхэл үгүй.
Sun, 31 Mar 2024 - 02min - 563 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 13-р бүлэг
13 1 Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авах.Басамжлагч нь зэмлэлийг үл сонсох.2 Амныхаа үр жимснээс хүн сайныг иднэ.Зальхай хүмүүс хүчирхийллийг хүснэ.3 Амаа захирах нь амийн хамгаалалт.Уруулаа ангалзуулах нь сүйрэл.4 Залхуугийн сэтгэл өлөн байвч үл хүртэнэ.Хичээнгүй нэгний сэтгэл цадна.5 Худал хуурмагийг зөвтөн нь зүхнэ.Буруутыг ичгүүр, гутамшиг дагана.6 Гэмгүй нэгнийг зөвт байдал нь өмгөөлөх.Гэм буруу нь нүгэлтнийг хөмрүүлэх.7 Хоосон хэрнээ баян аяглах.Хөрөнгөтэй атлаа ядуу царайлах.8 Хүний баялаг амийнх нь төлөөс буюу.Хоосон ядуу нь занал эс сонсюу.9 Зөвтийн гэрэл бадарна.Буруутын дэнлүү бөхнө.10 Их зангаас мэтгэлцээн маргаан.Зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан.11 Гэнэт олсон эд хөрөнгө хорогдох.Хөдөлмөр шингэсэн аваас арвижих.12 Найдвар сунжирваас зүрхний өвчин.Хүсэл биелвээс амийн мод.13 Үгийг үл тоомсорлох нь өр.Зарлигаас эмээх нь шагнал.14 Мэргэний сургаал болбоос амийн ундарга.Үхлийн занганаас энэ л зайлуулдаг.15 Бодол сайн аваас нигүүлсэл.Бачит хүмүүсийн зам бэрх.16 Хашир хэрсүү нь бодолтой үйлдэх.Харин мунхаг нь мулгуугаа дэлгэх.17 Элч буруут аваас гай зовлон.Элч нь итгэлт болбоос илааршил.18 Сургамжийг үл ойшоогчдодядуурал ба үл хүндлэл.Гэсгээлтийг сахигчдад алдар хүнд.19 Хүсэл биелэх нь сэтгэлийн бурам.Ёрын муугаасаа салах нь мулгууд ичгүүр.20 Мэргэнийг дагавал мэргэн.Мулгуутай нөхөрлөвөл хорлол.21 Нүгэлтнүүдийг мөшгөдөг нь гай зовлон.Зөвт хүмүүсийг шагнадаг нь сайн сайхан.22 Сайн хүний өв ач гучдааНүгэлт нэгэн эд хураавч зөвтөд.23 Ядуу хүний талбайд арвин хүнс байх боловчШударга шүүлт үгүй болТэр нь хамагдан арилна.24 Хүүгээ саваанаасаа хэлтрүүлэгч ньтүүнийг үзэн ядагч юм.Хүүгээ сахилгажуулахдаа хойрго бус нь түүнийгхайрлагч юм.25 Зөвт нь сэтгэлээ цадтал хооллох.Буруутын гэдэс өлөн хоосон явах.
Sun, 31 Mar 2024 - 02min - 562 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 14-р бүлэг
14 1 Мэргэн эмэгтэй гэрээ төвхнүүлэх.Мунхаг нь гэрээ гардан нураах.2 Чигч алхагч нэгэн ЭЗЭНээс эмээх.Замаасаа гажигч хүн Түүнийг жигших.3 Мунхагуудын ам нуруун дундуур нь татах саваа.Мэргэний уруул өөрсдийг нь хамгаалах.4 Шар эс байваас тэжээлийн тэвш хоосон.Шарын хүч байх аваас орлого арвин.5 Гэрч итгэмжит аваас үл хуурах.Гэрч хуурамч болбоос худал үгс урсгах.6 Басамжлагч мэргэн ухааныг хайвч эс олох.Ухаарагч нэгэнд мэдлэг нь хялбар байх.7 Мулгуутай ханилагч ньУхаарлын уруулыг эс сонсмуй.8 Хэрсүүгийн мэргэн ухаан ньзамаа ухаарах явдал.Мулгуугийн мунхаглал нь заль мэх.9 Ялын тахилыг мунхгууд басах.Бурханы таалалд чигч шударга хүн баясах.10 Зовогч зүрх зовлонгоо мэдэх.Баяр хөөрийг нь гаднын хүн үл хуваалцах.11 Гэм буруутнуудын өргөө нурах.Чигч шударга хүмүүсийн овоохой дэвжих.12 Хүнд өөрт нь зөв мэт замХарин эцэс нь үхлийн зам.13 Инээж байвч зүрх хөндүүрлэж болох.Хөөрөн баясахын эцэс уй гашуу ирж болох.14 Тэрслүү зүрхтэн замнаснаараа авна.Сайн хүн ч үйлдсэнээрээ хүртэнэ.15 Гэнэн хүн үг бүхэнд итгэх.Хэрсүү хүн алхмаа ухаарах.16 Мэргэн нь эмээж, ёрын муугаас зайлсхийх.Мунхаг нь догширч адгах.17 Цочмог ууртай нь мулгууг үйлдэх.Баширыг сэдэгч үзэн ядагдах.18 Гэнэнчүүдийн өв мулгуу.Ухаалгуудын титэм нь мэдлэг.19 Ёрын муу нь сайны өмнө сөгдөх.Буруутан нь зөвтийн үүдэнд сөхрөх.20 Ядуу хүн хөршдөө хүртэл зүхэгдэх аталБаян хүнд найз нөхөр олон.21 Хөршөө гадуурхагч нь нүгэлтэн.Ядуу зүдүүг нигүүлсэгч жаргалтай яа.22 Ёрын мууг сэдэгчидТөөрөлд хүрэх бус уу?Харин сайныг сэдэгчидХайр энэрэл ба үнэнийг олюу.23 Зүтгэл бүхэн ашиг авчрахХоосон яриа ядууралд хүргэх.24 Мэргэдийн титэм нь тэдний баялаг.Мулгуучуудын мунхаглал нь ердөө л мунхаглал.25 Үнэнч гэрч амийг аврах.Худлыг тургигч нь урвагч.26 ЭЗЭНээс эмээгчдэд бат итгэл.Энэ нь хүүхдүүдэд нь хоргодох газар.27 ЭЗЭНээс эмээхүй нь амийн ундарга.Үхлийн занганаас энэ л зайлуулдаг.28 Түмэн олон болбоос хааны сүр хүчАлбатгүй ноён мөхөлд.29 Уурлахдаа удаан нь ухаан дүүрэн.Түргэн зантай нь мунхаглалыг дээдэлнэ.30 Махбодын амь нь уужуу зүрх.Ясыг ялзруулагч нь хүсэл тачаал.31 Ядууг дарлах ньБүтээгчийг нь доромжилж буй хэрэг.Үгээгүйд элэгсэг хандагч ньТүүнийг хүндэтгэж буй хэрэг.32 Буруутан муу үйлийнхээ төлөөхөсөр хаягдах.Зөвт нэгэн үхсэн чхоргодох газар олох.33 Мэргэн ухаан, ухаардаг нэгнийзүрхэнд нутаглах.Мунхгуудын зүрхнээс тэр эс олдох.34 Үндэстний алдар зөв шударгад.Ард түмний гутамшиг нүгэлд.35 Хааны таалал мэргэн зарцад.Түүний хилэн гутамшгийг авчрагчдад.
Sun, 31 Mar 2024 - 03min - 561 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 15-р бүлэг
15 1 Эелдэг хариулт уурыг зайлуулах.Эвгүй үгс хилэнг хөдөлгөх.2 Мэргэдийн хэл мэдлэг тараах.Мулгуучуудын ам мунхаглал оргилуулах.3 ЭЗЭНий мэлмий хаа сайгүй.Ёрын муу хийгээд сайныг ч бас харах.4 Амарлингуй хэл амийн мод.Хазааргүй хэл сүнсний бусниулал.5 Эцгийн сургамж мунхагт эс тоомсорлогдох.Түүний гэсгээлийг хэрсүү нэгэн сахих.6 Зөвт хүний гэрт арвин их баялаг.Буруутын орлого харин лай ланчиг.7 Мэргэн хүний уруулМэдлэг дэлгэрүүлдэг болМулгуучуудын зүрх тийм бус.8 Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах.Чигч шударга хүмүүсийн залбиралТүүнд таалагдах.9 Буруутын зам ЭЗЭНд жигшүүр.Зөвийг мөшгөгчийг Тэр хайрлана.10 Замаасаа гажигсдад хатуу сахилга.Гэсгээлтийг үзэн ядагсдад үхэл.11 Үхэгсдийн орон хийгээд Сүйрлийн газарЭЗЭНий өмнө байхадХүний хөвгүүдийн зүрх бүр ч ил бус уу?12 Басамжлагч нь зэмлэгчийг хайрладаггүй.Тэрээр мэргэн хүн уруу зүглэхгүй.13 Зүрх хөгжилтэй бол царай тунгалаг.Зүрх шаналахад сүнс зовууртай.14 Ухаарагч хүний зүрх мэдлэгийг эрэх.Мулгуучуудын ам мунхаглалд идээших.15 Шаналагчдын өдрүүд хэцүүгээр дүүрэн.Хөгжилтэй зүрхэнд найр наадам дүүрэн.16 ЭЗЭНээс эмээн хомсхон суух ньАсар их хөрөнгөтэй бас түгшүүртэй сууснаас дээр.17 Үзэн ядалтаар бордсон шарын махнаас,Үнэн хайр буй газрын өвсөн хоол дээр.18 Хурц зантай хүн хэрүүл өдөөх.Уурлахдаа удаан хүн маргааныг намжаах.19 Залхуугийн зам сундуугаар дүүрэн.Чигч шударгын жим шулуун чигээрээ.20 Мэргэн хүү эцгийгээ баярлуулах аталМулгуу хүн эхийгээ ч үл тоомсорлох.21 Ухаан тарчиг мунхаглалд хөөрөх.Ухаарагч хүн цэх замаар явах.22 Зөвлөмж дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтэх.Зөвлөх олон болбоос бүтэмжтэй болох.23 Онож хэлсэн хариултад хүн бүр баярладаг.Цагаа олсон үг юутай сайхан бэ!24 Бодлоготой хүнийг амийн зам дээш хөтлөх.Доор буй Үхэгсдийн орноос ангижруулах.25 Бардам хүний гэрийг ЭЗЭН нураана.Бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг Тэр тогтооно.26 Ёрын муу төлөвлөгөө ЭЗЭНий жигшүүр.Нигүүлсэнгүй үгс Түүнд ариун.27 Ёс бус ашигт шунагчгэрийнхэндээ лай тарих.Хээл хахуулийг үзэн ядагч амьд гарах.28 Зөвтүүдийн зүрх яаж хариулахаа цэгнэх.Буруутын ам ёрын мууг ундраах.29 Буруутуудаас ЭЗЭН алс.Зөвтийн залбирлыг Тэр сонсоно.30 Гэрэлтсэн харц зүрхийг баярлуулах.Сайн мэдээ ясыг шимжүүлэх.31 Амийн сануулгад дуулгавартай чихМэргэдийн дунд байх.32 Сургамжийг үл ойшоогчөөрийгөө үл хэрэгсэх.Сануулгад дуулгавартай нэгэн ухааныг олж авах.33 ЭЗЭНээс эмээхүй ньмэргэн ухааны сургамжАлдрын өмнө даруу дорд байдал.
Sun, 31 Mar 2024 - 03min - 560 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 16-р бүлэг
16 1 Зүрхний төлөвлөгөө хүнээс.Хэлний хариулт ЭЗЭНээс.2 Хүмүүний бүхий л зам нүдэнд нь цэвэр чСүнсийг дэнслэгч нь ЭЗЭН билээ.3 Үйлсээ ЭЗЭНд даатга,бодол санаа чинь биелнэ.4 ЭЗЭН, бүгдийг зорилготой бүтээсэн тулБуруутууд шийтгэлийн өдрийнх.5 Зүрх бардам бүгд ЭЗЭНд жигшүүртэй.Гар барьсан ч болно, шийтгүүлэх нь лавтай.6 Энэрэл хайр ба үнэнээр хилэнц цагаадна.ЭЗЭНээс эмээвээс ёр муугаас зайлна.7 Зам нь ЭЗЭНий таалалд нийцсэн хүмүүнийгДайснуудтай нь хүртэл Тэрэв түнжинтэй байлгана.8 Шударга бусаар олох үлэмж их орлогоосЗөвт байдлаар олсон бага нь дээр.9 Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг чТүүний алхааг ЭЗЭН чиглүүлдэг.10 Хааны уруулд тэнгэрлэг шийдвэр бий.Шүүх цагт ам нь харш юм үйлдэх ёсгүй.11 Шударга жин ба дэнс ЭЗЭНийх.Уутан доторх туухай бүхэн нь Түүний үйлс.12 Зөвт байдал нь хаан ширээний тулгуур.Цөвт буруу явдал хаадад жигшүүр13 Зөвт уруул хаанд тааллыг олох.Чигч шударгыг яригчийг тэрээр хайрлах.14 Хааны уур хилэн үхлийн элч буюу.Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулмуй.15 Хааны нүүрэнд гэрэлтэх гэрэл дотор амьдрал буй.Таалал нь хаврын борооны үүл мэт буюу16 Мэргэн ухаан олж авах ньалтнаас хамаагүй дээр.Мөн ухаарлыг олж авах ньмөнгө сонгосноос ч дээр.17 Чигч шударга хүмүүсийн харгуй ёрын муугаас холдоно.Замаа анхаардаг хүн амиа хамгаална.18 Сүйрлийн өмнө бардам занУналтын өмнө ихэрхүү зан.19 Ядуучуудын хамт даруу сүнстэй байх ньБардамнагчдын хамт арвин олз хувааснаас дээр.20 Үйл хэрэгтээ анхаарагч нь амжилтад.ЭЗЭНд итгэгч нь жаргалд.21 Зүрх мэргэн аваасухаарагч хэмээн дуудагданаҮг амтат бол ятгалга хүчтэй болно.22 Мэргэн ухаан хэнд байнаТүүнд амийн ундарга юм.Мунхаглал, мунхаг хүндээ шийтгэл.23 Мэргэний зүрх амаа сургамжилж,уруулынхаа ятгалгыг нэмнэ.24 Тааламжит үгс зөгийн балтай сархинаг мэт.Сэтгэлд бурам, ясанд эм буюу.25 Хүнд өөрт нь зөв мэт замХарин эцэс нь үхлийн зам.26 Ажилчныг ажиллуулагч нь хооллох хүсэл нь.Ажилд гуядагч нь хоосон ходоод нь.27 Үл бүтэх хүн ёрын мууг малтажХуйхлах гал мэт ярих.28 Замаасаа гажигч эвдрэлцлийг тарих.Хов жив тараагч дотнын нөхдийг салгах.29 Хүчирхийлэгч, хөршөө уруу татаж,Сайн бус замаар дагуулна.30 Нүдээ ирмэгч хүн гаж зүйлсийг сэдэх.Хөмхийгөө зуугч хүн ёрын мууг гүйцэтгэх.31 Буурал толгой алдрын титэм.Зөвт байдлын зам дээр үүнийг олно.32 Уурлахдаа удаан хүнхатан зоригтноос ч дээр.Сүнсээ захирдаг хүнхотыг эзлэгчээс ч дээр.33 Шавга хаявч шийдвэр бүр нь ЭЗЭНээс ирдэг.
Sun, 31 Mar 2024 - 03min - 559 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 17-р бүлэг
17 1 Хэрүүлтэй гэрийн бялхам идээ будаанаасАмар тайван дундах хатсан талхны хэлтэрхий нь дээр.2 Гутамшигт хүүг мэргэн зарц захирчГэрийн өв хөрөнгөнөөс төрөл нь мэт хүртэх.3 Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтанд,Хүний зүрхэнд ЭЗЭН шалгуур юм.4 Муу хүн цөвт уруулыг сонсох.Худалч хүн хорлолын хэлийг анхаарах.5 Ядууг элэглэгч Бүтээгчийг нь гутаах.Гамшигт баясагч шийтгэлгүй эс үлдэх.6 Ач гуч өтгөсийн титэм.Азай буурлууд үрсийн алдар.7 Дээдсийн үг хэллэг мунхагт эс тохирох.Худал хэлэх нь захирагчид бүр ч үл нийцэх.8 Хахууль нь өгөгчийнхээ нүдэндид шидийн чулуу мэтХаашаа ч эргэсэн амжилт олно, тэр.9 Алдаат үйлдлийг уучилваас хайрыг татах.Аливаа хэргийг эргэн сөхвөөс андаа алдах.10 Зэмлэлийн ганц үг ухаантанд хүрэхдээЦохиурын зуун буулт мулгууд хүрэхээс гүн.11 Ёрын муу хүн зөвхөн тэрслэл тарих агаадДогшин элч түүний эсрэг илгээгдюү.12 Бамбаруушаа булаалгасан баавгайтай таарах ньМунхаглалдаа живсэн мунхгаас дээр.13 Сайныг саараар хариулагчийн гэрээсёр муу үл салах.14 Зөрчилдөөний эхлэл дусах ус мэт буюу.Садрахаас нь өмнө хэрүүлийг зогсоо!15 Буруутыг зөвтгөгч ч тэр, зөвтийг буруутгагч ч тэрЭЗЭНд жигшүүртэй.16 Мунхаг нэгэн ухаангүй атлаа ухааныг худалдан авах уу?Мөнгө гарт нь байлаа гээд тус болох уу?17 Анд нөхөр аваас ямар ч үед хайрлах.Ахан дүүс зовлон шаналангийн цагт дэм болохоор төрөх.18 Хөршийнхөө төлөө батлан даажГар баригч нь ухвар мөчид ажээ.19 Гэмт үйлдлийг таашаагч нь хэрүүлд дурлахҮүдэн босгоо өндөрлөгч нь яс хугалах.20 Зальт зүрхтэн үл дэвжихМэхлэгч хэлтэн гай зовлонд унах.21 Мулгууг төрүүлэгч шаналах.Олиггүйн эцэг эс баярлах.22 Баяр хөөртэй зүрх болбоос сайн эм.Эмтэрсэн сүнс аваас ясны хувхай өвчин.23 Шударга замыг хазайлгахаарБуруут нь хахууль өвөртлөх.24 Ухаарагчийн өмнө мэргэн ухаанМунхгийн хараанд газрын хязгаар.25 Мулгуу хүү эцгийн халаглал.Төрүүлсэн эхдээ ч уй гашуу.26 Зөвт нэгнийг торгох нь ч,Чигч байтал түшмэдийг ташуурдах нь чзүйд эс нийцюү.27 Мэдлэгтний үг ховор.Ухаантны сүнс уужим.28 Дуугүй байваас мунхаг ч мэргэнд тооцогдох.Амаа хамхиваас тэрээрухаалаг мэт харагдах.
Sun, 31 Mar 2024 - 02min - 558 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 18-р бүлэг
18 1 Сувдаг шунахай хүн адайр байх.Саруул ухаан бүрийн эсрэг сөрөх.2 Мулгуу нэгэн ухааныг эс тааланЗүрхээ л илэрхийлэн ярьдаг.3 Цөвт нэгэн ирэхэд жигшүүр ч ирэх.Гутамшгийн хамт тохуурхал байх.4 Хүмүүний амны үгс гүн ус мэт.Мэргэн ухааны ундарга урсах горхин лугаа адил.5 Буруутанд нүүр тал засах чЗөвтийг шүүхэд түлхэн унагах чЗүйд эс нийцюү.6 Мулгуу нэгний уруул хэрүүл авчрах.Ам нь зодуур дуудах.7 Мулгуу нэгний ам өөрийг нь сүйтгэх.Уруул нь сэтгэлийг нь урхидах.8 Хов яригчийн үгс амтат идээ мэтХодоодны мухарт ч хүрнэ.9 Ажилдаа хойрго хүнШамшигдуулагчийн ах дүү юм.10 ЭЗЭНий нэр бат цамхаг.Зөвт нь гүйн ороод аюулгүй.11 Баячуудын хөрөнгө нь хүчирхэг хотӨөрийнх нь төсөөлөлд өндөр хана мэт буюу.12 Сүйрлийн өмнө ихэмсэг зүрх.Алдрын өмнө даруу дорд байдал.13 Сонсохоосоо өмнө хариу хэлэх ньмулгуу агаад ичгүүртэй.14 Хүмүүний сүнс өвчнөө тэсвэрлэх авчХэн цөхөрсөн сүнсийг тэнхрүүлэх вэ?15 Ухаарагчийн зүрх мэдлэгийг олж авдаг.Мэргэний чих мэдлэгийг эрдэг.16 Хүнд өгсөн бэлэг сэлт хаалгуудыг нээх.Хүндэт нэгэнтэй ч хүртэл учруулах.17 Хөрш нь ирж, шалгахаас наашХэрэг явдлаа түрүүлж хэлсэн хүний л зөв байдаг.18 Шавга хаях нь зөрчилдөөнийг эцэслэх агаадШаламгай хүчтэнүүдийн хоорондохыг ч шийдэх аж.19 Тэрсэлдсэн ах дүүсХүчирхэг хотоос ч бэрх.Хэрүүл нь цайзын үүдний хөндөл мод мэт.20 Амныхаа үр жимсээр хүмүүний ходоод дүүрэх.Уруулынхаа ашиг шимээр цадах.21 Хэл гэдэг амилуулах бас үхүүлэх хүчтэйХэн үүнд дурлана үр жимсийг нь хүртэнэ.22 Эхнэр ологч нь сайныг олох.ЭЗЭНээс бас тааллыг авах.23 Ядуу нэгэн өршөөл гуйх.Баян нэгэн догшноор хариулах.24 Үерхэгчид нь хүнийг эвдэж болох.Үнэн хайрлагч нь ахаас ч илүү эвлэж болох.
Sun, 31 Mar 2024 - 02min - 557 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 19-р бүлэг
19 1 Ядуу атлаа өөлөх гэмгүй явдалтан ньБачит уруултай мулгуу нэгнээс дээр.2 Хүн мэдлэггүй байваас сайн бусХөл яарах аваас зам алдана.3 Мунхаглал өөрийг нь сүйрэлд хүргэх аталМөнөөхийн зүрх ЭЗЭНий эсрэг хилэгнэх.4 Баялаг нь баахан найз авчрах.Ядуу нь ямар ч найзгүй хоцрох.5 Хуурамч гэрч шийтгэлээс эс мултарна.Худалч хүн ч дутааж үл чадна.6 Ноёдын ивээлийг олон хүн эрдэг.Бэлэг өгөгчид хүн бүр найз.7 Ядууг ах дүү нь үзэн яддаг болНайз нөхөд нь түүнээс ямар их холдох бол!Тэднийг дуудавч тэд алга болно.8 Мэргэн ухааныг олбол сэтгэлээ хайрлах.Ухаан бодролыг сахивал сайныг олох.9 Хуурамч гэрч шийтгэлгүй эс өнгөрөх.Худал хэлдэг хүн мөхөх.10 Мулгууд тав тух, тансаглал үл зохих.Зарц хүн ноёдыг захирах нь бүр ч эс нийцэх.11 Ухаалаг хүн ууранд удаан.Гэмт дайралтыг өнгөрөөх ньтүүний алдар суу.12 Хааны хилэгнэх нь арслангийн архираа.Түүний таалал нь өвсөн дээрх шүүдэр.13 Мулгуу хөвгүүн эцэгтээ хорлол.Яншаа эхнэр үл тасрах дусаал.14 Байр, хөрөнгө эцгүүдээс өвлөгдөх.Ухаалаг эхнэр ЭЗЭНээс ирэх.15 Залхуурал гүн нойрыг авчрах.Лазан хүн өлсөхийн зовлонд өртөх.16 Тушаал сахигч аминд.Замаа үл хайхрагч үхэлд.17 Ядууг энэрэгч нь ЭЗЭНд зээлдүүлэгчӨгсөн бүгд нь буцаж төлөгдмүй.18 Найдлага байхад хүүгээ гэсгээТүүний үхлийг бүү хүс.19 Хилэн ихтэн торгуулиа хүртэнэ.Хэрэв түүнийг аварваасчи үүнийгээ дахих буй заа.20 Зөвлөгөөг сонсож, сургамжийг хүлээн авбаасХожим ирээдүйд мэргэн байх.21 Бишгүй олон төлөвлөгөөхүний зүрхэнд байдаг чБиелэл болдог нь ЭЗЭНий л зорилго.22 Хүнд үнэнч зан эрхэм.Худалчаас ядуу нэгэн нь дээр23 ЭЗЭНээс эмээхүй нь чухам амь.Үүгээр бялхагч нь амар нойрсожгай хөнөөл эс амсах.24 Тавганд хүргэсэн гараа залхуу ньТатаж амандаа хүргэхдээ хүртэл залхуурах.25 Басамжлагчийг саваадваас гэнэн нэгэн хэрсүүд суралцахУхаантныг зэмлэвээс тэр өөрөө мэдлэгийг олох26 Эцгээ түрэмгийлж, эхээ туугч хөвгүүн болбоосГутамшиг ба жигшүүрийг хураана.27 Хүү минь, сургамж үл сонсвоосмэдлэгийн үгсээс төөрюү.28 Үл бүтэх гэрчХууль шүүхийг доромжлох.Буруутын ам ёс бусыг залгих.29 Басамжлагчдад шийтгэл зэхээстэй.Мулгуучуудын нуруунд зодуур бэлдээстэй.
Sun, 31 Mar 2024 - 02min - 556 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 20-р бүлэг
20 1 Дарс нь басамжлагч,сархад нь агсамнагчМэргэн бус нь эдгээрт хөлчүүрхэх.2 Хааны хилэгнэл арслангийн архираанТүүнийг уурлуулах ньамийнхаа эсрэг нүгэл.3 Эвдрэлцлээс зайлсхийх нь хүндэтгэл.Хэрүүлд ухасхийх нь мунхаглал.4 Залхуу нь цагтаа газраа үл хагалах.Ургацын үед олдох юмгүй хоцрох.5 Хүний зүрхэн дэх зорилгууд гүний усУхаан бодролт хүн үүнийг гадагш гаргах.6 Өөрийгөө итгэмжит хэмээн тунхаглах хүн олон чНайдвартай гэчихээр хүн олдох уу?7 Зөвт хүн гэм зэмгүй явах.Үрс нь түүнээс хойш ч ерөөгдөх8 Шүүлтийн сэнтийд залрагч хаанХамаг ёрын мууг харцаараа шигшинэ.9 Хэн “Би зүрхээ цэвэрлэвБи нүгэл хилэнцээсээ цэвэршив” гэж хэлж чадах билээ?10 Зөрүүтэй хэмжүүр ба дэнснийАль аль нь ЭЗЭНд жигшүүр.11 Хүүхэд ч үйлдлээрээ,Цэвэр хийгээд зөв шулууныгүйлдэх эсэхээрээ танигдана.12 Сонсох чих, харах нүднийАль алийг нь ЭЗЭН бүтээж өгсөн.13 Нойронд бүү дурла, эс тэгвээс чи ядуурнаНүдээ нээ, тэгвэл талхаар цадах болно.14 “Тааруу юм, муу юм” гэсээр хүмүүс худалдан авдаг чДараа нь түүгээрээ сайрхах аж.15 Алт ба эрдэнийн чулуу олон чМэдлэгийн уруул болбоос хамгийн үнэт гоёл.16 Гаднын хүнийг батлан даагчийндээлийг авХөндлөнгийн хүний улмаастүүнийг барьцаал.17 Хуурмаг замаар олсон талх амттай чХайргаар ам нь дүүрнэ, эцэстээ.18 Төлөвлөгөө зохиохдоо зөвлөгөө ав.Мэргэн удирдамжийн дагуу дайт.19 Цуу тарааж явагч нууцыг задруулах тулХагархай амтантай бүү орооцолд.20 Аав ээжийгээ зүхэгчийн дэнлүүТас харанхуйд бөхөх.21 Эхэнд түргэн олдсон өв залгамжлалЭцэстээ үл ерөөгдөх.22 “Ёрын муугийн хариуг өгнө дөө, би” гэж бүү ярь.ЭЗЭНийг хүлээ, Тэр чамд тусална.23 Худал туухай ЭЗЭНд жигшил.Хуурмаг дэнс сайн зүйл бус.24 Хүмүүний бүхий л алхааг ЭЗЭН зааварлах.Хүн өөрийн замаа хэрхэн ойлгох?25 “Ариун юм байна” гэж яаруу хэлчихээдАмласныхаа дараа эргэцүүлэх нь хавх аж.26 Мэргэн хаан буруутнуудыг ялган шигшиж,Мөнөөх хэдийг дугуйгаар бяц дайруулна.27 Хүний сүнс ЭЗЭНий дэнлүүХамаг дотрыг нь нягталюу.28 Хааныг тогтоогч нь энэрэл хайр ба үнэнХаан сэнтийг тулагч нь зөвт байдал юм.29 Залуусын алдар нь хүч тэнхээ.Өтгөсийн гоёл нь буурал үс.30 Цохиурын шарх ёрын мууг цэвэрлэх.Зодуур нь хамаг дотрыг цэвэрлэх.
Sun, 31 Mar 2024 - 03min - 555 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 21-р бүлэг
21 1 Хааны зүрх ЭЗЭНий мутарт усны урсгалХаа таалсан зүгтээ Тэр түүнийг чиглүүлэх.2 Хүний зам өөрийн нүдэнд зөв шударга чЗүрхийг дэнслэгч нь ЭЗЭН.3 Үнэн ба шударгыг үйлдэх нь ЭЗЭНдНядлах тахилаас ч илүү хүлээн авагдах.4 Ихэмсэг харц, бардам зүрх ньбуруутын дэнлүү бөгөөд нүгэл ажээ.5 Зүтгэлтэй нэгний төлөвлөгөө нь элбэг дэлбэгийг.Адгуу нэгэн зөвхөн ядуурлыг.6 Залилагч хэлээр эрдэнэсийг олж авах ньЗамхрах уур, үхлийн занга.7 Шударгыг үйлдэхээс татгалздаг тулБуруутуудыг хүчирхийлэл нь залгина.8 Гэмтний зам нь тахирГэмгүй цэврийн хандлага нь чигч шударга.9 Дэндүү яншаа эхнэртэй нэг байшинд сууснаасДээврийн буланд амьдарсан нь дээр.10 Буруутуудын сэтгэл ёрын мууг хүсэх.Хөрш нь түүний нүднээс энэрлийг эс харах.11 Басамжлагчийг шийтгэвээсгэнэн хүн мэргэн болох.Мэргэнийг сургамжлаваасТэр өөрөө мэдлэгийг олох.12 Буруутын гэрийгЗөвт Нэгэн ажиглахБуруу хүнийг мөхөл урууТэрээр унагах.13 Хоосон ядууг хашхирахадчихээ чи таглаваасХожим өөрөө орилон дуудавчхариуг эс авна.14 Нууцхан бэлэг уцаарыг,Өвөр дэх хахууль хилэнг дарах.15 Биелэгдсэн хууль зөвт хүнд баяр,Ёс бусыг үйлдэгсдэд айдас.16 Ухааны замаас гажигч хүнҮхэгсдийн чуулганд дуусна.17 Зугаа цэнгэл хөөвөөс хоосрол.Дарс, тосонд дурлаваас ядуурал.18 Буруут нь зөвтийн,Зальхай нь чигч шударга нэгний төлөөс.19 Цухалдан яншдаг эмтэй цуг байснаасЦөл газар амьдрах нь дээр.20 Мэргэний гэрт эрдэнэс, тос тэргүүтэн үлдэвчМулгуу хүн тэдгээрийг үрж барах.21 Зөвт байдал, хайр энэрлийг мөшгөвөөсАмь, зөвтөл, алдрыг олох.22 Мэргэн хүн хүчтэнүүдийн хотыг авиран дайрдагНөгөөдүүлийн найдаж асан хэрмийг тэр нураадаг.23 Ам хэлээ захирдаг хүнАмь юугаа зовлон шаналангаас сахих.24 Ихэмсэг нэгнийг “Басамжлагч” гэдэгИхэрхүү зан нь дүрэлзэн байдаг.25 Хойрго залхуугийн хүслэн үхэлд хүргэх ньХэзээд гар нь ажиллахаас татгалздагийнх.26 Шунахайрагч өдөржин хүсэх.Харин зөвт хүн харамгүй өгөх.27 Буруутын нядлах тахил нь жигшүүр.Булай санаалж авчирваас бүр ч дэндүү.28 Хуурамч гэрч мөхнө.Харин сайн сонсдог хүн мөнхөд ярина.29 Буруу хүн дүр эсгэх.Чигч шударга нэгэн замаа ухаарах.30 ЭЗЭНийг сөрөн чадах мэргэн ухаан,бодрол ухаан, зөвлөгөө ч гэж ер үгүй.31 Хүлэг морьдыг тулааны өдөрт бэлддэг чЯлалт ЭЗЭНийх болой.
Sun, 31 Mar 2024 - 03min - 554 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 22-р бүлэг
22 1 Арвин баялгаас сайн нэр дээр.Алт, мөнгөнөөс таалал хүндлэл илүү.2 Баян ядуу хоёрт нийлэх зүйл гэвэлХоёуланг бүтээгч нь ЭЗЭН аж.3 Хэрсүү нь гамшгийг хараад нуугддаг.Гэнэн нь угтан явж эцэстээ шийтгэгддэг.4 ЭЗЭНээс эмээхүй ба даруу дорд байдалдЭд баялаг, алдар хүнд, амь нь шагнал болно.5 Адайрын замд сундуу хийгээд занга.Анхаарал болгоомжтон тэдгээрээс ангид.6 Явах ёстой замаар нь хүүхдийг сурга.Тэрээр өтөлсөн ч түүнийг орхихгүй.7 Баян хүн ядуугийн захирагч.Өртөн нь зээлдүүлэгчийнхээ зарц.8 Ёсон бусыг таригч нь зүдүүр гай хураах.Агсрах хилэнгийнх нь саваа алга бас болох.9 Өгөөмөр хүн ерөөгддөг ньҮгээгүйчүүлд хоолноосоо өгдгийнх.10 Басамжлагчийг холдуулваас хэрүүл зайлах.Зарга болон зүхэл ч зогсоно.11 Цэвэр зүрхийг хайрлагч, нигүүлсэнгүй уруулт хүнтэйХаан хүртэл анд нөхөр болох.12 ЭЗЭНий мэлмий мэдлэгийг сахин хамгаалах.Зальхайн үгсийг Тэрээр мушгин хол хаях.13 Залхуу хүн “Гадаа арслан байнаБи гудамжинд гарвал алуулах байх” гэдэг.14 Садар самуун эмийн ам гүн цооног юм.ЭЗЭНийг хилэгнүүлэгч тийш унана.15 Саваагүй мунхаглал хүүхдийн зүрхэнд уяатай чСахилгын саваа үүнээс нь салгаж холдуулах.16 Бэлжих гэж ядууг зовоож,Баяныг зусардагч хүн хоосролд ордог. Мэргэдийн үгс 17 Мэргэдийн үгсэд чих тавьМэдлэг ухаанд минь зүрхээ хандуул!18 Хэвлийдээ чи эдгээрийг хадгалж,Уруулан дээр чинь энэ үгс бэлэн байваас тааламжтайяа.19 Бат итгэл чинь ЭЗЭНд байг гэж би чамд мэдүүлэв.20 Би чамд мэдлэг хийгээд зөвлөх үггучийг бичиж үлдээсэн биш үү?21 Ингэсэн нь үнэний үгс итгэлтэйг чамд мэдүүлж,Илгээсэн нэгэндээ чи үнэн үгийг эргүүлэн авчрахын тулд юм шүү!22 Ядууг ядуу гэж бүү тоноЗүдэрснийг үүд хаалган дээр бүү дарла23 Тэдний хэргээр заргалдагч нь ЭЗЭНТэднийг тоногсдыг Тэр тононо.24 Ууранд баригдсан хүнтэй бүү нөхөрлө,Түргэн зантай хүнтэй бүү нийл.25 Учир нь чи түүний замаар суралцаж, өөрийгөө занганд оруулуузай.26 Гар барин амлаж,Өрийн төлөө батлан даагчдын нэг бүү бол.27 Оронд нь төлөх юм чамд үгүй болбоосОр дэвсгэрийг чинь авах нь юун билээ?28 Эцэг өвгөдийнхөө бий болгосонЭртний хил хязгаарыг бүү өөрчил!29 Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу?Тэрээр хаадын өмнө зогсоноДорд хүмүүст эс үйлчилнэ.
Sun, 31 Mar 2024 - 03min - 553 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 23-р бүлэг
23 1 Захирагчийн хамт хооллохоор суух үедЗассан идээг сайтар ажигла.2 Сэтгэл татаж, хүсэл төрсөн ч хоолой юундаа хутга тулга.3 Хоол гэдэг хуурмаг тулЗахирагчийн амттанд бүү шуна.4 Хөрөнгөтэй болох гэж өөрийгөө бүү туйлдуул.Ухаалаг бай, тэр бодлоосоо татгалз.5 Эд гэдэг нүдийг олзолдог ч хармагц зайлдагЖигүүр хүртэл ургаадБүргэд мэт тэнгэр өөд нисдэг хуурамч зүйл.6 Атгаг хүний талхнаас бүү ид, амттаныг нь бүү хүс.7 Тэрээр хоолойд торох хялгас мэт агаад“Уу! Ид!” гэж тэр чамд хэлэвчҮнэндээ зүрх нь чамайг гээгүй байдаг.8 Идсэн үмх хоолоо чи бөөлжиж,Элэгсэг үгс чинь ч талаар өнгөрснийг мэднэ.9 Мунхгийн чихэнд юм бүү ярьМэргэн үгсийг чинь тэрээр басамжилна.10 Эртний хил хязгаарыг бүү өөрчил.Өнчин хүний газарт түрж бүү ор.11 Тэднийг өмгөөлөх Золигч хүчтэйТэр чамтай тэдний өмнөөс зарга хэлцэнэ.12 Зүрхээ сахилгад, чихээ мэдлэгийн үгэнд хандуул.13 Сахилгаас хүүхдээ хөндий бүү байлга.Саваадлаа гээд тэр үхчихгүй.14 Саваагаар занчваасҮхэгсдийн оронд унахаас аварна.15 Зүрх чинь мэргэн байвал, хүү миньЗүрх минь ч бас баясна.16 Уруул чинь чигч шударгыг ярихадДотор минь хүртэл баярлана.17 Зүрх чинь нүгэлтнүүдэд бүү атаархагӨдөр бүр ЭЗЭНээс эмээж амьдар18 Ирээдүй чухамдаа буй тулИтгэл найдвар чинь үл тасарна.19 Сонс тэгээд мэргэн бай, хүү миньЗүрхээ цэх замд чиглүүл.20 Дарсанд хэт согтогчид бас мах ховдоглогсодтой бүү нийл21 Согтогчид хийгээд ховдоглогсод ядуурна.Нойрмог нь ноорхойгоор хувцаслана.22 Төрсөн эцгээ сонс,Өтөлсөн эхээ анзаар.23 Үнэнийг худалдаж авҮрж үүнийгээ бүү арилжМэргэн ухаан, заавар, бодрол ухааныг ч бас24 Машид баясна, зөвт хүний эцэгМэргэн хүүг төрүүлэгч нь түүндээ жаргана.25 Эцэг, эх чинь баясаг.Төрүүлсэн тэр эмэгтэй баясаг.26 Зүрхээ, хүү минь надад өгЗамыг минь ажиглаад нүд чинь баясна.27 Янхан эм гүн цооног.Садар эм хавчиг худаг.28 Тонуулчин мэт тэрээр отон хүлээжЗавхайчуудыг олшруулдаг ажээ.29 Золгүй агаад зовогч нь хэн байв?Хэрүүл хийгээд гомдлол хэн тарив?Шалтаг үгүй атал шарх хэн олов?Улаан нүдлэгч нь хэн бэ?30 Дарсанд ойчин живэгсэд,Найруулсан дарс болгоныг амсахаар хөөгчид билээ.31 Дарсны улааныг хундаганы цэлэлзэхийгГулгуулан залгилахыг бүү хар.32 Хорт могой адил эцэстээХазан хатгах бус уу, энэ нь.33 Хараанд чинь бусдын эхнэрийг үзүүлж,Зүрхэнд чинь самуун зүйл эргэлдүүлэх бус уу, тэр нь.34 Далайн дунд дайвалзан хэвтэнэДарвуулын шурагны оройд өлгөгдөн хэвтэнэ.35 Чи “Зодоод л байсан, бэртсэнгүй.Нүдээд л байсан, мэдээгүй.Би хэзээ сэрэх бол?Дахиад олоод уух юмсан” гэх болно.
Sun, 31 Mar 2024 - 03min - 552 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 24-р бүлэг
24 1 Хорон нэгэнд бүү атаархХолбогдохыг бүү хүс2 Зүрхнийх нь сэдэл хүчирхийлэлУруулынх нь яриа зовлон болой.3 Мэргэн ухаанаар гэр орон сүндэрлэжБодрол ухаанаар тэр чухамдаа тогтдог.4 Мэдлэг нь өрөөнүүдийг чиньТааламжит үнэт баялгаар дүүргэнэ.5 Чадалтайгаас мэргэн ньХүчтэйгээс ухаантай нь илүү.6 Дайтваас мэргэн удирдамжийг дага.Зөвлөхүүд арвин аваас ялалт ирнэ.7 Мунхагт мэргэн ухаан нь дэндүү өндөрдөнө.Тэрээр хэлцэх хаалганы дэргэд амаа эс нээнэ.8 Хорон мууг зорьдог нэгэнХорлогч хэмээн зайлшгүй дуудагдана.9 Мунхгийн сэдэл бүр нь нүгэлдБасамжлагч нь хүмүүсийн жигшил.10 Зовлон шаналангийн цагт сул байх аваасХүч тэнхээ чинь сул аж.11 Үхэл уруу туугдах хүмүүсийгАлагдах газрынхаа зүг гэлдрэх хүмүүсийгБуцааж авчрахаас хойш бүү суу.12 “Харагтун, бид үүнийг мэдээгүй” гэж чи хэлэх аваасЗүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж үү?Сэтгэлийг чинь хамгаалагч мэдэхгүй гэж үү?Тэрээр үйлсийнх нь хариуг хүмүүнд өгөхгүй гэж үү?13 Идээний сайн нь зөгийн бал, ид хүү миньТагнайд чинь чихэрлэг нь сархинагаас дусах бал.14 Мэргэн ухаан болбоос сэтгэлд чинь үүнтэй адил билээ.Хэрэв олох аваас ирээдүйгээ олох агаадИнгэх аваас найдвар чинь үл тасарюу.15 Буруут чи, зөвтийн байр оронг отож бүү хэвт.Амьдран суудаг газрыг нь бүү хүчирхийл!16 Учир нь зөвт нь долоо бүдрэвч нэг сэхнэ.Буруут харин гай гамшигт нэгмөсөн бүдэрнэ.17 Дайсан чинь уналаа гээд бүү баярла.Тэднийг бүдрэх үед нь зүрхээ бүү хөөргө!18 Эс тэгвээс ЭЗЭН хараад, үүнийг эс таалах баДайснаас чинь уур хилэнгээ буцааж магад.19 Бурууг үйлдэгчдээс болж бүү уурс,Ёс бусыг үйлдэгчдэд бүү атаарх.20 Учир нь ёрын мууд ирээдүй үгүйЁс бусын дэнлүү бөхнө.21 ЭЗЭНээс эмээгтүн,хаанаас эмээгтүн, хүү минь,Эсэргүү нартай бүү нийл.22 Эдний гамшиг гэнэт ирнэ.Дээрх хоёрын хэнээс нь сүйрэл буусныгхэн мэднэ? Мэргэдийн үгсийн хэлхээ 23 Эдгээр нь ч мэргэдийн үгс юм.Шүүхдээ тал засах нь сайн зүйл бус.24 “Таны зөв” гэж буруутанг дуудваас хүмүүст зүхэгдэнэ.Үндэстэндээ зэвүүцэгдэнэ.25 Тийм хүнийг зэмлэгчдэд талархал байх.Тэдний дээр сайн ерөөл мөн орших.26 Зүйтэй үгсийг хэлэх нь уруул дээр үнсэж буй хэрэг.27 Гаднах ажилаа цэгцэлж,Талбайд буй юмсаа бэлэн болгож,дараа нь гэр орноо барь.28 Хөршийнхөө эсрэг шалтгаангүйгээр бүү гэрчил,Уруулаараа бүү мэхэл.29 “Хийснийг нь би ч мөн түүнд хийх болно,Үйлийнх нь дагуу хариу хүртээнэ дээ”гэж бүү хэл.30 Залхуу хүний тариан талбай,Ухвар мөчидийн усан үзмийн цэцэрлэгийн дэргэдүүр би өнгөрөв.31 Харагтун, бүх газарт нь өргөст бут битүү ургаж,Халгайгаар гадарга нь дүүрч, чулуун хашаа нь нурсан байлаа.32 Харуутаа л Би үүнийг зүрхэндээ тусгаж, эндээс сургамж авав.33 Жаахан унтаж, жаахан дугхийгээд,Гараа жаахан хумхисаар хэвтэх зуур чинь34 Ядуурал дээрээс чинь дээрэмчин мэт,Гачаал зэвсэгт дайчин мэт ирэх вий.
Sun, 31 Mar 2024 - 04min - 551 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 25-р бүлэг
Соломоны үгсийн хэлхээ 25 1 Эдгээр нь бас Соломоны сургаалт үгс бөгөөдИудагийн хаан Хезекиагийн эрс үүнийг нэгтгэн сийрүүлэв.2 Бурханы алдар суу нь хэрэг явдлыг нууцлахад.Хаадын алдар суу нь тэдгээрийг олж илрүүлэхэд.3 Тэнгэр дээш өндөр, газар доош гүнТэр лугаа адил хаадын зүрх ил бус.4 Мөнгөний дархан сав хийхдээМөнгийг хольцноос нь цэвэршүүлэх адил5 Хааны өмнөөс буруут хүнийг холдуулсугай!Хаан сэнтий нь тэгвэл зөвт байдалд тогтоно.6 Хааны өмнө өөрийгөө бүү өргөмжилИх хүмүүсийн байранд бүү зогс.7 Ноёдын өмнө дорд орохоо харснаас“Дээшээ морилогтун” гэж хэлүүлсэн нь дээр биз ээ.8 Хэрэг зарга хийхдээ бүү яар!Хөрш чинь чамайг ичгүүрт оруулахадэцэст нь чи яах юм бэ?9 Өөрийн хэргийг хөрштэйгөө л шийдБусдын нууцыг бүү задруул.10 Эс тэгвээс үүнийг сонссон хүн чамайг ичээх вий.Чиний тухай базаахгүй үг тасрахгүй байх вий.11 Зохимжтой хэлсэн үгмөнгөн хээ угалзны дундах алтан алим мэт буюу.12 Мэргэн зэмлэл дуулгавартай чихэндАлтан ээмэг, алтан гоёл мэт буюу.13 Итгэмжит элч нь илгээгсдэдээУргацын үеэрх хурын сэрүү таталт мэт.Учир нь тэрээр эзнийхээ сэтгэлийг сэргээнэ.14 Өгөхгүй бэлгээрээ сайрхагч болбоосХургүй үүл ба салхи мэт буюу.15 Тэвчээрт захирагчийн уур ятгагдахЗөөлөн хэлэнд яс хугарах.16 Чи зөгийн бал олвоосБөөлжихгүйн тулд хэт их бус,хэрэгцээнийхээ хэрээр л ид.17 Хөршийнхөө гэрт хөлөө ховор тавьЭс тэгвээс тэр чамаас залхаж,Чамайг үзэн ядах вий.18 Хөршийнхөө эсрэг худал мэдүүлэгчХурц үзүүртэй сум, илд болон шийдэм мэт.19 Хэцүү цагт урвагч хүнд найдах ньХорхойтсон шүд, доголсон хөл мэт.20 Шаналсан зүрхтэй нэгэнд дуу дуулдаг хүн болбоосШархан дээр цуу асгах бахүйтэн өдөр хувцсаа тайлах хүн мэт буюу.21 Дайсан чинь өлссөн бол түүнд идэх талх өгХарин цангасан бол уух ус өг22 Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа бөгөөдЭЗЭН чамайг шагнах болно.23 Умрын салхи бороо оруулахДалдуур муучлагч хэл ууртай царай авчрах.24 Дэндүү яншаа эхнэртэй нэг байшинд сууснаасДээврийн буланд амьдарсан нь дээр.25 Алс газраас ирэх сайн мэдээАнгасанд хүйтэн ус өгөхтэй адил.26 Буруутын өмнө зөвт сөхрөн унах ньБохирдсон худаг, булингартсан ундарга мэт.27 Зөгийн балыг хэтрүүлж идэхАлдар дээр алдар нэрийг хэт эрэлхийлэхийналь аль нь сайн бус.28 Өөрийгөө захирдаггүй хүнХанан хэрэмгүй, нурсан хот мэт болой.
Sun, 31 Mar 2024 - 03min - 550 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 26-р бүлэг
26 1 Зунаар цас, ургацнаар бороо гэгчээрМунхагт алдар хүнд үл зохино.2 Хүртэх ёсгүй хараал эргэлдэх бор шувуу,нисэн одох хараацай мэт3 Моринд ташуур, илжгэнд хазаарМунхгуудын нуруунд саваа.4 Мунхаглалаар мунхагт бүү хариулАдил болуузай.5 Түүнд мунхаглалынх нь хариултыг өгНүдэндээ тэд мэргэн болуузай.6 Хөлөө тайруулж, хүчирхийллийг ууя гэвэлМунхаг нэгнээр хэл хүргүүлэх.7 Мунхгийн аман дахь сургаалт үгсДоголон хүний тэгш бус хөл адил.8 Мунхагт алдар хүнд өгөх ньДүүгүүрт чулуу холбож бэхлэхтэй адил.9 Мунхгийн аман дахь сургаалт үгсСогтуугийн гар дахь өргөст мөчир адил.10 Явуулын мунхгийг хөлслөгч эсвэл согтууг хөлслөгч болбоосБүхнийг шархдуулдаг харваач лугаа адил.11 Нохой бөөлжсөө идэх,Мунхаг хүн мунхаглалаа давтах.12 Өөрийнхөө нүдэнд мэргэн хүнийг чи үзсэн үү?Мунхаг хүнд тийм нэгнээс ч илүү найдлага бий.13 Залхуу хүн “Зам дээр арслан байна,Задгай талбайд арслан байна” гэх14 Хаалга нугасаараа эргэх адилЗалхуу хүн орон дээрээ хөрвөөнө.15 Аяганд хүргэсэн гараа залхуу ньАмандаа буцааж хүргэх гэж цөхнө.16 Залхуу хүн өөрийгөө долоон хэрсүүгээс чилүү мэргэнд тооцно17 Бусдын хэрүүлд хөндлөнгөөс оролцох ньХажуугаар өнгөрөгч нохойг чихнээс нь зулгаахтай адил.18 Галтай мод, үхлийн сумаар тоглогч галзуу мэт19 Хөршийгөө гүтгэн мэхэлчихээд“Би тоглосон юм” гэгч байх.20 Түлээгүйд гал унтарнаХов зөөгчгүйд эвдрэлцэл намжина.21 Нүүрс цогшижМод гал болдог лугаа адилХэрүүлч хүн хэрүүл өдөөх.22 Хов яригчийн үгс амтат идээ мэтХодоодны мухарт ч хүрнэ.23 Дүрэлзэх уруул, ёрын муу зүрх болбоосМөнгөний хольцоор өнгөлсөн шавар сав суулга мэт.24 Үзэн ядагчийн уруул зөөлөн ярьдаг чдотроо зальтай25 Нигүүлсэнгүй ярьсан ч түүнд бүү итгэ.Зүрх юунд нь элдэв долоон жигшүүр.26 Заль мэхээр үзэн ядалт нь халхлагддаг чЗальт санаа нь чуулганы өмнө илчлэгдэнэ.27 Өрөөлд ухсан нүхэндээ өөрөө унах.Өөд өнхрүүлсэн чулуу өөр дээр нь буух.28 Худалч хэл хэлмэгдэгчээ хүртэл үзэн ядах.Ховч ам сүйрлийг бэлдэх.
Sun, 31 Mar 2024 - 02min - 549 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 27-р бүлэг
27 1 Маргаашаар бүү сайрхМаргааш юу авчрахыг чи үл мэднэ.2 Чамайг магтагч ньАм чинь бус өөр хүн байг,Уруул чинь бус харь хүн байг.3 Чулуу хүнд, элс жинтэй чИлүү хүнд нь мунхгийн өдөөн хатгалга.4 Хилэн хэрцгий, уур үер мэт ширүүн чХардалтыг хэн давах вэ?5 Далдлагдсан хайраас ил зэмлэл дээр.6 Андын чинь учруулсан шарх сайныг.Дайсны чинь үнсэлт заль мэхийг.7 Цатгаланд сархинагийн бал ч амтгүйӨлссөнд гашуун юм ч чихэрлэг.8 Гэрээ орхих нь үүрээ орхих жигүүртэн мэт.9 Анхилуун үнэрт тос, сүрчиг нь зүрхийг баясгах.Сэтгэлийн үнэнч зөвлөгөө анд нөхөрт ньамтат бурам мэт.10 Анд болон эцгийнхээ анд нөхрийг бүү орхи.Гай гамшиг тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь.Алсад буй ахаас ойр буй хөрш чинь дээр.11 Муулагчдадаа би хариу барьж чадахын тулдМэргэн байж, зүрхийг минь баярлуул, хүү минь.12 Хэрсүү нь гайг олж хараад нуугддаг аталГэнэн хүн угтан явсаар байгаад шангаа хүртдэг.13 Гаднын хүнийг батлан даагчийндээлийг авХарь хүний улмаас түүнийг барьцаал.14 Өглөө эртлэн босоод чанга дуугаар нөхрөө ерөөдөг хүнӨөрөө түүнд хараал адил тооцогдоно.15 Шиврээ бороотой өдрийн дусаалЯншаа эм хоёр адил агаад16 Ийм эмэгтэйг номхтгох ньСалхи номхтгох эсвэл гараараа тос атгаж авах мэт.17 Төмөр төмрийг ирлэдэг.Хүн хүнээ хурцалдаг.18 Инжрийн модыг арчлагч жимсийг нь идэх.Эзэндээ ачтай боол хүндлэл үзэх.19 Усанд нүүрээ тольдох.Зүрхэндээ өөрийгөө харах.20 Үхэгсдийн орон, сүйрэл ханаж эс цадна.Хүмүүний нүд бас үл ханана.21 Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтандХүний зүрхэнд магтаал шалгуур юм.22 Мунхгийг үр тариатай хамт нүдүүрээр ууранд нүдсэн ч нэмэр бага.23 Малынхаа тэвээргийг мэдСүрэгтээ сэтгэл тавь.24 Эд баялаг мөнх бусТитэм ч үеэс үед эс залгамжлагдах.25 Өвс хадагдаж, шинэ нахиа цухуйхад,Уулан дээрх ногоог хурааж дуусах цагт26 Хурганууд чинь хувцас болж,Ямаанууд чинь газрынхаа өртгийг өгнө.27 Чамайг, гэр бүлийг чинь хооллохЗарц бүсгүйчүүдийг чинь бас тэжээхЯмааны сүү элбэг дэлбэг байна.
Sun, 31 Mar 2024 - 03min - 548 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 28-р бүлэг
28 1 Буруут нь мөшгөөгүй байхад ч зугтдаг болЗөвт нь арслан мэт зоригтой.2 Тэрслэл олширсон газар захирагч олшрохТэнэгэр ухаант захирагч удаан тогтнох.3 Ядуу хэрнээ ядууг зовоогч ньХоол хүнс таслах аадар мэт.4 Хуулийг умартагсад ньбуруутнуудыг магтана.Хуулийг сахигсад нь харинтэдний эсрэг тэмцэнэ.5 Ёрын мууг үйлдэгчидшударга ёсыг үл ухна.ЭЗЭНийг хайгчид бүхнийг сайн ойлгоно.6 Тахир замт баянаасӨөлөх гэмгүй алхагч ядуу нь дээр.7 Хуулийг сахигч нь хэрсүү хүү мөнХарин үрэн таран хийгчидтэй нөхөрлөгч ньэцгийгээ гутаадаг.8 Мөнгө хүүлэх, түргэн ашиг олох замаарӨмч хөрөнгөө арвижуулагч ньЯдуусыг нигүүлсдэг нэгний төлөөҮүнийг хурааж буй хэрэг.9 Хуулийг үл сонсдог хүнийЗалбирал нь ч хүртэл жигшүүртэй.10 Ёрын муу замаар шударга нэгнийг төөрөлдүүлэгч ньУхсан нүхэндээ өөрөө унах.Гэм зэмгүй хүн сайныг өвлөх.11 Баян хүн өөрийнхөө нүдэнд мэргэн байдаг болУхаантай ядуу хүн түүнийг илчилнэ.12 Зөвтүүд амжилт олох нь агуу алдар сууБуруутууд гарч ирэх цагт хүмүүс нуугдана.13 Гэмт үйлдэлээ далдлагч хэзээ ч үл дэвжюүГэвч улайгаад, орхигч хайр энэрлийг хүртюү.14 Хэзээд эмээдэг хүнд ерөөл орших,Харин зүрхээ хатууруулдаг хүн гай зовлонд унах.15 Буруут захирагч ядуу түмний дээр байх ньАрхирах арслан ба дайрах баавгай мэт.16 Хавчин дарладаг захирагч ухаанаар дутмаг байх,Харин шударга бус олзыг үзэн яддаг хүнийӨдөр хоног уртсах.17 Амь цусны буруутан үхэн үхтлээ оргодолИйм хүнийг бүү дэмж.18 Гэм зэмгүйгээр явагч хүн аврагдах,Харин тахир замаар явагч хүн нэгмөсөн унах.19 Газраа тариалагч талхаар арвин байх.Хоосны араас мөшгөгч хүнядуурлаар арвин байх.20 Итгэлтэй хүнд ерөөл олшрох,Харин баяжих гэж яардаг хүншийтгүүлэлгүй эс өнгөрөх.21 Нүүр тал засах нь сайн юм бишЗүсэм талхны төлөө хүн зүй бусыг үйлдэх нь бий.22 Хорон нүдтэй хүн эд баялгийн араас яаравчлах,Харин ядуурал түүнд ирчихээд буйг үл анзаарах.23 Хүнийг зэмлэгч нь эцэстээХэлээрээ зусардагчаас илүү их нигүүлслийг хүртэнэ.24 Эцэг эхээ цөлөмчихөөд,“Гэмт үйлдэл бус” гэж хэлэгч болбоосЭвдэн сүйтгэгч хүний хамсаатан мөнөөс мөн.25 Эрэлхүү хүн эвдрэлцэл өдөөх.ЭЗЭНд найдагч тосон чөмөглөх.26 Мунхаг хүн болбоос зүрхэндээ итгэдэгМэргэн хүн харин аюулаас зайлдаг.27 Ядууст өгдөг хүн хэзээ ч, юугаар ч үл дутагдахХарин нүдээ буруулагч хүн олонтаа зүхэгдэх.28 Буруутууд дээш гарахад хүмүүс нуугдана.Тэднийг унах цагт зөвтүүд олширно.
Sun, 31 Mar 2024 - 03min - 547 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 29-р бүлэг
29 1 Зэмлэл дуулах тусмаа хүзүү хөшүүн загнагч ньЗасал авахгүйгээр гэнэт сүйрнэ.2 Зөвтүүд олшрох тусамАрд түмэн баярлан жаргана.Буруу нэгэн захирваасАрд олон халаглана.3 Мэргэн ухаанд дурлагч, эцгээ баярлуулахСадар эмстэй нөхцөгч эд хөрөнгөө барах.4 Хаан хүн улс орныгшударга шүүлтээр тогтворжуулах.Хандив хахууль авагчхарин түүнийг хөмрүүлэн сүйрүүлэх.5 Хөршөө бялдуучилдаг хүнХөлд нь урхи тавьж буй хэрэг.6 Буруут нь гэмт үйлдэлдээ урхидуулахХарин зөвт нь дуулан баясах.7 Зөвт нь ядуусын эрхийг мэддэг болБуруу нь үүнийг эс ойлгох.8 Басамжлагчид хотыг ноцоохМэргэд уур хилэнг зайлуулах.9 Мэргэн хүн мунхаг хүнтэй заргалдахадУхаарлыг бус хилэгнэл элэглэл хураах.10 Өөлөх өөгүй нэгэн нь цус урсгагчдад занагдах.Чигч шударга нэгний амь нь хүртэл нэхэгдэх.11 Мунхгийн уур тэсрэмтгийМэргэн нь түүнээ тэвчимтгий.12 Захирагч нь худал үгст анхаарваасЗарц үйлчлэгч нь бүгд буруут болно.13 Ядуу хүн ба дарлагч хоёрын нийтлэг зүйл гэвээсЭЗЭН хоёулангийнх нь нүдэнд гэрэл тусгадаг.14 Хаан ядуусыг үнэнээр шүүх аваасСэнтий нь үүрд тогтон батжих.15 Саваа, гэсгээлт хоёр мэргэн ухааныг өгнө,Харин зөнгөөр өссөн хүүхэд эхийгээ гутаана.16 Буруутууд олшрох тусамгэмт үйлдэл ихэснэ.Зөвт нь харин тэдний сүйрлийг үзнэ.17 Хүүгээ сургамжлан хүмүүжүүлТэгвээс тэр чамайг тайвшруулна.Түүнчлэн сэтгэлийг чинь баярлуулна.18 Алсын хараа байхгүй аваасАрд түмэн журамгүй,Харин хуулийг сахигч нь жаргалтай.19 Зарцыг зөвхөн үгээрээ хүмүүжүүлж болохгүйУчир нь тэрээр ойлгосон чхариу үйлдэл хийхгүй.20 Хэлэх үгэндээ яаруу хүнийг чи харсан уу?Мунхаг нэгэнд тийм хүнээс ч илүү найдвар бий.21 Зарцаа багаас нь эрхлүүлэх юм болЗанга болох вий эцэстээ!22 Ууртай хүн эвдрэлцлийг өдөөнө.Цочмог хүн гэмт үйлдэлд автана.23 Хүний бардам зан өөрийг нь дорд болгох.Даруу сүнс алдар хүндийг хүлээх.24 Хулгайчтай хуваалцагч болбоос амиа үзэн ядаж буй хэрэгХараал зүхлийг сонссон ч тэрээр мэдүүлгэ эс өгнө.25 Хүнээс айх айдас занга тавих,Харин ЭЗЭНд итгэдэг нь эсэн мэнд байх.26 Захирагчийн ивээлд багтахыг олон хүн зорьдогҮнэндээ хүний шударга ёс гагцхүү ЭЗЭНээс ирдэг.27 Хорон нэгнийг зөвт хүмүүс жигших.Чигч шударга замналтай хүнийг буруут нь жигших.
Sun, 31 Mar 2024 - 02min - 546 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 30-р бүлэг
Агурын сургаалт үгс 301 Иакегийн хөвгүүн Агурын айлдсан үгс буюуэш үзүүллэг. Тэрээр эдгээрийг Итиел ба Укалдуламжилжээ.2 Хүн гэхэд би дэндүү мунхаг юм даа,Хүний ухаарал надаас үл олдоно.3 Мэргэн ухаанд ч эс суралцав, би.Ариун Нэгэний тухай мэдлэг ч надад алга.4 Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв?Хэн салхийг алгандаа атгаж байв?Хэн усыг дээлэндээ боож чадав?Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв?Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ?Та мэдэх үү?5 Бурханы үг бүр тунгаагдсан байдагӨөрийнх нь дотор хоргодогсдодТэрээр бамбай6 Түүний үгэн дээр бүү нэм,Тэгвээс Тэр чамайг илчлэн зэмлэж,чи худалч болох вий.7 Хоёр зүйлийг би Танаас гуйж байнаХарин намайг үхэхээс өмнөнадад бүү татгалзаарай!8 Хоосон хуурмагийг, худал үгийгХол байлгаач, надаас.Ядуурлыг ч, баян тарган байдлыг чНадад бүү өгөөч,Ногдох хувь минь болохталхаар намайг тэжээгээч.9 Эс тэгвэл би хангалттай дүүрнийг хүртэж,“ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд,Няцаж буцах вий,Эсвэл ядууран хулгай хийж,Бурханыхаа нэрийг бузарлах вий.10 Эзнийх нь өмнө зарцыг нь бүү гүтгэЭс тэгвэл тэр чамайг зүхэж,чи ялтан болох вий.11 Эцгийгээ зүхэж, эхийгээ үл ерөөдөг хүмүүс байх.12 Нүдэндээ өөрийгөө цэвэр гэхБуртгаасаа угаагдаагүй хүмүүс ч бас байх.13 Ихэмсэг нүдтэй, дээгүүр харцтай хүмүүс ч бий.14 Газар дээрх ядуусыг,Хүмүүсийн дундах үгээгүйчүүдийг залгихИлд мэт шүдтэй, хутга шиг араатай хүмүүс ч бас бий.15 Шуналын туламд “Өг, Өг” гэцгээдэгХоёр охин,Ханаж цаддаггүй гурав дахь“Хангалттай” гэж хэлдэггүй дөрөв дэх нь бас буй.16 Үхэгсдийн орон,Үргүй хэвлий,Ус ууж ханадаггүй газар хийгээд“Хангалттай” гэж хэлдэггүй гал зэрэг нь юм.17 Эцгийгээ басамжилж,Эхдээ дуулгаварлахыг зэвүүцэгчийн нүдийгХон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.18 Миний хувьд ухааршгүй гурван зүйл байна.Дөрөв дэхийг нь би бүр ч ойлгохгүй юм.19 Тэнгэрт халих бүргэдийн зам,Хадан дээгүүр мурилзах могойн зам,Тэнгисийн зүрхэн дунд хөвөх онгоцны зам,Бүсгүйтэй нийлсэн эрийн хувь тавилан болой.20 Садар самуун эмийн зам нь гэвээс тэр идэж амаа арчаад“Би ёс бусыг үйлдээгүй” гэдэг.21 Гурван зүйлийн дор дэлхий чичирч,Дөрөв дэхийг нь даадаггүй22 Хаан сэнтий дэх зарц,Талхаар хангалуун мунхаг,23 Хайр сэтгэлгүйгээр нөхөрт гарах бүсгүйХатагтайгаа эзэгнэсэн шивэгчин зэрэг ажгуу.24 Дэлхий дээр өчүүхэн атлаа мэргэнээс мэргэндөрвөн зүйл бий.25 Шоргоолж том амьтан биш ч зуны турш хоол хүнсээ базаана.26 Дорго хүчтэй амьтан биш ч хад чулуун дунд үүрээ засна.27 Царцаанд хаан байхгүй ч тэд эрэмбээр жагсан явна.28 Гүрвэлийг гараар барьж болох ч тэрээр хааны ордонд ч байх.29 Алхах гишгэхдээ сүрлэг гурав буюу гоёмсог явдаг дөрөв бий.30 Хэний ч өмнөөс ухардаггүй,Араатны хүчирхэг нь болсон арслан,31 Ихэмсэг алхлах азарган тахиа,Ухна ба дайчин баатруудтайгаа жагсаж буй хаан болой32 Өөрийгөө өргөмжилж мунхагласан эсвэл ёр мууг сэдсэн болГараа аман дээрээ тавь.33 Цохисон сүүнээс цөцгийДэлссэн хамраас цусТэсрэх уурнаас эвдрэлцэл буй.
Sun, 31 Mar 2024 - 04min - 545 - "СОНСДОГ" Сургаалт Үгс 31-р бүлэг
Лемуел хааны эхийн сургаал 311 Хаан Лемуелийн үгс буюу эх нь түүндсургамжилсан эш үзүүллэг.2 Хүү минь боль, хэвлийн минь хүү, ам өчгийн минь хүү, болохгүй!3 Хүч тэнхээ юугаа эмсэд бүү зар.Харгуй зам юугаа тэдэнд бүү зориул.Хаадыг сүйтгэгчид тэд билээ.4 Хаан хүнд зохихгүй, Лемуел минь,Дарс уух нь хаан хүнд эс зохино.Захирагч хүнд сархдыг хүсэн тэмүүлэх нь үл зохино.5 Уух аваас, хууль тогтоолыг умартанЗовлон зүдүүрийн хөвгүүдийг шүүхдээ эрхийг ньумартуулдаг.6 Сөнөж буй хүмүүст сархдыг барь,Сэтгэлдээ гашуудсан хүмүүст дарсыг барь.7 Ядуу зүдүүгээ мартан ууг.Зовлон зүдүүрээ дахиж бүү дурсаг.8 Ам хэлгүй, арилж одоххөөрхийсийн төлөө амаа нээ.9 Амаа нээж, зөв шударгаар шүүЯдуус ба зүдрэгсдийг шүүн өмгөөл. Чадварлаг эхнэрийг магтахуй 10 Зохистой чадварлаг эхнэрийг хэн олж чадах вэ?Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй.11 Эр нөхөр нь түүнд итгэлээ тавих агаадЭд олз нь эс хомстоно.12 Бүхэл амьдралынхаа туршид нөхөртөөТэрээр мууг бус зөвхөн сайныг л хийнэ.13 Маалинга ноосыг базааж,Маш баяртайгаар гар нь ажиллана.14 Хоол хүнсээ хол газраас зөөх ньХудалдаачны хөлөг онгоцууд мэт.15 Харуй бүрийгээр тэр босож,Хамаг бүлдээ унд цай бэлтгэнэЗааварчилгааг шивэгчин бүсгүйчүүлдээЗааж бас хэлнэ.16 Газрыг нягтлан үзээд, худалдан авна.Гарынхаа үр жимсээр тэндээ усан үзэм тариална.17 Тэрээр ууцаараа хүчийг бүсэлж,Гараа хүчтэй болгоно.18 Үйлс нь бүтэмжтэй байгааг тэр мэдэх тулДэнлүү нь хүртэл шөнөд үл бөхнө.19 Гар нь ээрүүл дээр зэхээстэй,Хуруунд нь ээрүүлийн дамар бариастай.20 Ядууст гараа тэрээр сунгана.Гачигдагсдад гар нь дэлгээстэй.21 Гэр бүлийнхээ төлөө тэрээр цастайд үл айна.Гэрийнхэн нь хэдийнээ давхар хувцастай байна.22 Бүтээлгүүдийг өөртөө урлана.Биеэ ёрог даавуун нил ягаанаар хувцаслана.23 Нөхөр нь гулдан хаалган дээрНутгийн ахмадуудын дунд сууж байхдаа хүндлэгдэнэ.24 Ёрог даавуу хийж, тэрээр түүнийгээ худалдана.Бөс даавууг худалдаачдад бас нийлүүлнэ.25 Ийм нэгэн нь хүч чадал,хүндэтгэлээр хувцасланаТийм нэгэн нь ирэх өдрийг инээн баясан угтана.26 Мэргэн ухаанаар амаа нээж,Энэрлийн сургаалыг хэл нь сургамжилна.27 Орон гэртээ тэрээр санаа тавинаЗалхуурал гэж үгүй.28 Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд, түүнийг ерөөнөЭр нөхөр нь ч түүнийг магтан29 “Олон эмэгтэй зүтгэлтэй ч, чи тэднээс илүү билээ” гэнэ.30 Дур булаам байдал хуурамч, гоо үзэсгэлэн ч хоосон тулЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай.31 Гарынх нь үр жимсийг түүнд өг.Гавьяа үйлс нь түүнийгҮүдэн хаалганаа магтах болтугай.
Sun, 31 Mar 2024 - 03min - 544 - Ямар нэгэн юм харж байна уу?Sun, 31 Mar 2024 - 1h 40min
Podcasts ähnlich wie Life Word Mission Mongolia
- Global News Podcast BBC World Service
- El Partidazo de COPE COPE
- Herrera en COPE COPE
- The Dan Bongino Show Cumulus Podcast Network | Dan Bongino
- Es la Mañana de Federico esRadio
- La Noche de Dieter esRadio
- Hondelatte Raconte - Christophe Hondelatte Europe 1
- Affaires sensibles France Inter
- La rosa de los vientos OndaCero
- Más de uno OndaCero
- La Zanzara Radio 24
- Espacio en blanco Radio Nacional
- Les Grosses Têtes RTL
- L'Heure Du Crime RTL
- El Larguero SER Podcast
- Nadie Sabe Nada SER Podcast
- SER Historia SER Podcast
- Todo Concostrina SER Podcast
- 安住紳一郎の日曜天国 TBS RADIO
- TED Talks Daily TED
- The Tucker Carlson Show Tucker Carlson Network
- 辛坊治郎 ズーム そこまで言うか! ニッポン放送
- 飯田浩司のOK! Cozy up! Podcast ニッポン放送
- 武田鉄矢・今朝の三枚おろし 文化放送PodcastQR