Nach Genre filtern
- 49 - #46: Хүний эрхийн төлөө тэмцэгч "Jack"
Сайн уу, сонсогчид оо~! Энэ удаагийн дугаартаа ЛГБТ хөдөлгөөний тэмцэгч Доржжанцан буюу Жактайгаа ярилцлаа. Бид хүний эрхийн талаар, тэр дундаа ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч байх, өөрийгөө хайрлах тухай, түүний хайрын түүх гэх мэт дотно яриаг өрнүүллээ.03:00 Анх яагаад ЛГБТ төвд ажиллах болсон бэ?04:56 Хүний эрхийн төлөө тэмцэгч байх тухайд? 14:28 “Үзэн ядахгүй ч дэмжихгүй”17:30 “ЛГБТ хөдөлгөөн” гэдгийг энгийнээр тайлбарлаж өгье25:16 Хайрын тухай яръя 35:15 15 жилийн дараа эргэн уулзсан чинь..38:54 Өөрийгөө хайрлах хайр44:09 Сексийн тухайд54:24 Кам аут хийснээс болоод гэр бүлтэйгээ зөрчилдөх тухайд1:01:13 Гадаад оронд сурах тухайдЖакдаа ажил үйлс, эрдмийн зэрэгт нь амжилт хүсье~!
Thu, 21 Sep 2023 - 1h 11min - 48 - #45: Ерөнхий редактор, зочин: М.Тэнгис "Цаг үеийн тухай бидний яриа""
Энэ удаагийн маань зочин бол https://eguur.mn/-ий ерөнхий редактор М.Тэнгис. Яриагаа түүний дуртай Prince "Purple Rain" дуугаар эхлүүллээ.Түүний уншиж, бичиж сурахаас эхлээд сэтгүүлзүйтэй холбогдсон түүх, үйл явдлын мэдээтэй ойртсон таван жил, өнгөрсөн ба ирээдүйгээ хэрхэн хардаг, уншиж, судлаж буй зүйлсийнх нь талаар ярилцлаа. Хүлээн авна уу.03:40 Тэнгис сэтгүүл зүйг багаасаа сонирхдог байв уу? Ямар сонирхолтой хүүхэд байв?14:30 Өөдрөгөөр харахад нөлөөлсөн сэтгүүлзүй17:00 Монголоо харж буй гутранга үзлийн тухайд Тэнгисийн харж буй “өөдрөг” өнцөг19:50 Үеийнхээ залуусыг хараад шүүмжилмээр санагддаг зүйл23:50 Түүхээ унших тусам Монголд төрсөндөө аз завшаантай санагддаг болсон26:00 Богд-ын тухай мэдсэн сонирхолтой зүйлс34:35 Судлах тусам бид өөрсдөдөө итгэлтэй явах ард түмэн гэж боддог боллоо36:42 Санаанаас гардаггүй ярилцлага43:00 Гадаад соёлын нөлөөний талаар санаа зовдог уу?47:40 Барууны ертөнц биднээс дээгүүр соёлтой гэдэгт санал нэгддэг үү?53:20 Хөгжил гэдэг чинь юусан билээ56:00 Хотод өссөн ч нутаг усаа мэддэг байх тухайд1:00:00 Өөрт байгаа зүйлсээ таниж мэдэх тусам л…1:12:50 Буддагийн шүд Улаанбаатарт хадгалагддаг гэдгийг мэдэх үү? гэх мэт1:17:23 Чингис хааныг хаана оршуулсан бэ? гэх мэт1:21:26 Тэнгис гэдэг хүнийхээ хувьд цаашдаа юу хийж бүтээмээр байна вэ?1:24:28 Монголын минь эргэн тойронд1:28:00 Том улсууд яаж хөгжсөн, юу уншдаг байсан бэ гэсэн чинь Дорнын бүтээлүүд байлаа1:29:30 Хүчний тэнхлэг ээлж дараалалтай1:35:10 Цавын цаанаа зохиолч болно1:36:10 Зохиол бүтээлийн тухай1:39:50 Одоо яг Тэнгис өөрийнхөө тухай ярьж эхлэнэ1:41:18 Харилцаа хөндийрөхөд…1:50:00 Бид мөрөөдөхөө мартдаг болчихов уу даа?1:55:00 Ямар нэг юманд хүрч байж биш, байгаагаа олж харах нь илүү чухал ч юм билүү1:55:55 Урлагтай холбоотой яриа
Sun, 20 Aug 2023 - 2h 05min - 47 - #44 Бороотой шүлгүүд
Бороотой эдгээр өдрүүдэд өөрийн дуртай яруу найрагчдын шүлгийг уншлаа.Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн "Зүрхэн агч намур", Д.Нямдоржын "Хараацай", Э.Бүжинлхамын "Сүнс урлал", Ч.Бат-Уянгын "Анидча" шүлгийн түүврүүдээс шүлэг уншсан болно.Ц.Дэлгэрмаа "Зүрхэн агч намур" шүлгийн түүвэр00:12 "Шаналал хөндүүр тээсэн"01:20 "Амьд гэдгээ мэдрэх гэж"02:14 "Уйтай ийм өглөө чамайг санаад сэрэх"03:17 "Чамайг, дарс шиг санаж суугаад"04:16 "Өөртөө"05:08 "Бороо орж байна"Д.Нямдорж "Хараацай" шүлгийн түүвэр06:27 "Бороо бүхэн өөрөөр зүсэрдэг ч"Э.Бүжинлхам "Сүнс урлал" шүлгийн түүвэр07:17 "Чи амьдрах тухай биш"09:05 "Хэзээнээс ч билээ дээ"10:05 "Хамгийн чухал нь энэ амьдралд"Ч.Бат-Уянга "Анидча"12:03 "Есдүгээр сарын бороо"
Tue, 04 Jul 2023 - 12min - 46 - #43 SHORT EPISODE: "Магма", "Бүтээлч үйл: Оршихуйн ухаан", "Хүй", "Уд мод, нойрсож буй эмэгтэй""
Сайн байцгаана уу? Сонсогчидоо. Зуны дэлгэр сайхан өдрийн мэнд. Би уншиж буй ном, үзсэн киноныхоо сэтгэгдлийг та нартайгаа хуваалцахаар бэлдлээ. Санал болгож буй ном:"Магма" Тора Хьерлейвсдоттир"Бүтээлч үйл: Оршихуйн ухаан" Рик РубинҮзсэн кино: "The Cord of life""The Blind willow, Sleeping women"
Sun, 11 Jun 2023 - 28min - 45 - #42 SHORT EPISODE: "Women Talking", "Girl Picture", "Good luck to you Leo Grande" + феминизм болон патриархын тухай товчхон
"Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-г тохиолдуулан эмэгтэй найруулагчдын гурван кино үзсэн тухайгаа товчхон ярьлаа. Мөн өөрийнхөө хувьд феминизм, патриархын тухай хэрхэн ойлголттой болсон тухай, эдгээр кинонуудын онцлог, төрүүлсэн сэтгэгдэл юу байсан талаар хуваалцлаа.Бүхий л эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлье~!PS: намайг кофегоор дайлж, дэмжихийг хүсвэл нэрэлхэлгүй миний дансыг аваарай: Хаан банк 5163038001.Мөн сурталчилгаа байрлуулах, хамтран ажиллах бүрэн боломжтой шүү.
Tue, 07 Mar 2023 - 42min - 44 - #41 Миний дуртай шүлгүүд: Ц.Дэлгэрмаа, Б.Эрдэнэсолонго
00:00 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Туслаач"01:10 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Төгсгөлөөс нь бичсэн шүлэг"02:55 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Амьдрана гэдэг"03:30 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Санаж байна гэж хэлэхгүй"04:40 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Чи яг зун шиг"
Mon, 23 Jan 2023 - 06min - 43 - #40: Иогийн багш: Б. Тэлмүүн "Дотогш өнгийх нь"
Энэ удаагийн зочин бол иогийн маань багш "Tetula Art Flow" иога студиогийн үүсгэн байгуулагч Б.Тэлмүүн. Бидэн хоёр иогагаа тараад сайхан цай уунгаа иога хийх мөн чанар, утга учир, нүдэн үл харагдах энерги, мэдрэмж, хүмүүсийн шүтэн барилдлага, чакра, харилцаа, сэтгэл гутрал, дотоод мэдрэмжүүдий тухай ярилцсан билээ.Намуухан, сайхан ярьдаг зочин маань тайвшруулах, эдгээх ид шидтэй хүн мэт санагддаг. Ингээд дугаараа хүлээн аван сонсоно уу :)"Tetula Art Flow": https://www.instagram.com/te_tula_artflow/
Thu, 30 Jun 2022 - 1h 58min - 42 - #39: Чөлөөт уран бүтээлч: Хонгорцог "Хайрцаггүй"
Энэ удаагийн зочин маань зураач, модел, жүжигчин~ товчхондоо чөлөөт уран бүтээлч Хонгорцог маань амттай яриа өрнүүлсэн байгаа. Багаасаа зурдаг байсан тухай, Анима сургууль, моделиор ажиллах санал, "Ганцхан шалтгаан" киноны зураг авалт, ертөнцийг харах өнцөг гэх мэтт олон зүйлсийг ярилцаа.Ингээд таалан сууж, тухлан сонсоно уу.
Tue, 10 May 2022 - 1h 25min - 41 - #38: Гэрэл зурагчин: Tulgaa Skizz "Тайван"
Зээ, энэ удаагийн дугаарын маань зочин бол Улаанбаатар хотын эгэл гудамж, үзэсгэлэнтэй мөчүүдийг буулгадаг гэрэл зурагчин Tulgaa Skizz.Бид барилгачдын талбайн дэргэдэх нэгэн нууц цэцэрлэгт суунгаа Тулгаагийн гэрэл зурагт дурласан цагаас эхлээд оршихуйн хямрал, хайр дурлал, найз нөхөрлөл, ном, киноны талаар ярилцсан билээ.https://www.instagram.com/tulgaaskizz/Найз Батка: https://www.instagram.com/do.batka/
Fri, 15 Apr 2022 - 52min - 40 - #37: "Жагсаал дээр" -2022.04.08-09
Сайн уу сонсогчидоо~! Энэ удаагийнхаа дугаараар микрофоноо аваад 4 сарын 8-ны иргэдийн засаг төрдөө хандсан Чингисийн талбайн жагсаалд очсоноо хуваалцаж байна. Танил найз нөхдөөс эхлэн, танихгүй залуучуудын төлөөллөөс яриа авлаа. Тэд энэхүү жагсаалыг юу гэж харж, ойлгож, юу хүлээж байгааг сонсоорой.*Donation: Хэрвээ та "Deep talk with Sanaa" подкастыг маань дэмжихийг хүсвэл хаан банкны 5163038001 данс руу маань donation явуулаарай. Цаашдын дугааруудыг хийхэд маань туслалцаа болох юм шүү <3 *Шинэ ковертой болсон байгаа биз? Анзаарсан уу? ккУдахгүй шинэ зочинтой ярилцсан дугаараа нийтлэнээ~!*
Tue, 12 Apr 2022 - 1h 22min - 39 - #36: Гэвч тэр шархалсан зүрхтэй II
"Өөрийгөө л мэдээд авчих, Тэгж гэмээнэ,Өөрийгөө мэддэггүй хүмүүсээрӨвтгүүлдэггүй болно" -Ц.Дэлгэрмаа Ийм л мөртүүд шиг өдрүүдийнхээ тухай, өнгөрсөн жилийн тэр нэг орой тагтан дээрээ хэн нэгэнд зориулж ярьж байсан "Шархалсан сэтгэл"-ийнхээ тухай үргэлжлүүлэн энэ дугаарыг бэлдлээ.Өрөөлтэй хамт өөрийн сэтгэлээ таних тухай сэдэв магад хэзээ ч дуусахгүй байх. Эргэцүүлэл, мэдрэмж, эдгэх гэж хичээж буй цаг хугацаа, авралаа номоос эрж, сэтгэлээ уудлан чөлөөлөхийг хичээж байна. Амжилт, бүтээлээс гадна алдаа дутагдлаа ч хуваалцана гэдэг чинь сайхан юм. Сонсогч танд ч мөн хань болж, эргэцүүлэлд тань нэмэр болвол сайнсан. Заавал ямар нэг зүйл ойлгох албагүй ч байж магад.Ямартай ч ганцаардаж буй бол төгсгөлд нь яваа хоёр дууг сонсоод уйлж болно, дурсамжаараа аялсан ч болно. Эцсийн эцэст сонсогч та хайрлагдах, хайрлах, хайрлуулах эрхтэй хүн юм шүү!Ашигласан хөгжим: Ane Brun - No Reason To CryPrelude - Toshifumi HinataТэр жилийн болкоон дээр ярьсан яриаг сонсох болНАД ДЭЭР ДАРААРАЙНамайг хүлээж суудаг сонсогчиддоо баярладаг шүү.Үргэлж <3
Thu, 11 Nov 2021 - 56min - 38 - #35 Сэтгэл хэмээх эрхтэн - "Би транс эрэгтэй, би гей" - I хэсэг
Бидний эргэн тойронд маш олон хүмүүс бий. Гаднах төрхөөрөө онцгой содон, эгэл жирийн, янз бүр. Тэдний дотоод оршихуйг илүү сайн чагнаад үзвэл яг л ижилхэн "сэтгэл" хэмээх эрхтэн цохилж буй."Сэтгэл хэмээх эрхтэн" цуврал дугаар маань энэ удаа ЛГБТИК+ олон нийтийн төлөөлөл болох зочин Г.Энхжин, А.Балдангомбо нартай ярилцсан юм.Хүйсийн болон бэлгийн чиг баримжааны товч нэрүүдийн нийлбэр болох ЛГБТИК хүмүүсийн эрхийг хамгаалах Тэгш Эрх Бахархалын өдрүүдийг тохиолдуулан энэхүү дугаарыг зориулж байна. Тэдний оршихуй, өөрийн мөн чанараа хүлээн зөвшөөрч, нийгэмд хэрхэн амьдарч буй түүхийн нэгдүгээр хэсгийг хүлээн аван сонсоно уу.Энхжин:03:20 "Хүйсийн тавгүйцэл"06:40 "Транс гэдгээ мэдсэн хугацаа"08:40 "Би эрэгтэй"11:18 "Үнэнээрээ байх мөч бурхантай хамт байх"14:07 "Цээжээ боож толинд харсан мөч"15:30 "Нийгмийн хэм хэмжээ"18:00 "Өөрийгөө нуух тусам бодит мэдрэмжээ алдана"19:30 "Амьдрал ямар ч утга учиргүй санагдсан"Балдангомбо:21:25 "Анхны мэдрэмж"22:28 "90 онд ямар ч мэдээлэл байгаагүй"24:30 "Өөрийгөө өөрөөсөө нуусан жилүүд"29:00 "Амиа хорлох тухай бодол"32:26 "Байгаагаар минь хайрлах ганцхан хүн"34:30 "Сөрөг нөлөө"Энхжин:36:00 "Эрэгтэй юмуу, эмэгтэй юм уу"39:40 "Комплекс буюу зөрчил"Балдангомбо:42:32 "Гэр бүлдээ хамгийн анх хэлсэн"44:55 "Ойлгуулахад цаг хугацаа хэрэгтэй"Үргэлжлэлийг дараагийн дугаараас сонсоорой.Тун удахгүй..Нийтлэл унших: http://103.227.177.143/p/26379Гэрэл зургийг:Б.ТамирЯрилцсан: Ч.Бат-Уянга, Ц.АриунсанааСэтгэл хэмээх эрхтэн цуврал дугаарыг санаачлагчид: Ж.Тэгшзаяа, Ч.Бат-Уянга, Ц.АриунсанааПодкастыг түгээгч: Ц.Ариунсанаа
Tue, 07 Sep 2021 - 51min - 37 - #34 СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН (III хэсэг)
Ингээд "СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН" цуврал дугаарын маань сүүлийн хэсэг бэлэн боллоо~!Яг одоо олон асуудлуудын дунд өөрийгөө сул дорой нэгэн мэт өөрийгөө мэдэрч буй бол WE FEEL YOU!Cэтгэл гутрал хэмээх нөхцөл байдлын тухай илүү том зургаар харах гэж хичээсэн бидний ээлжит яриаг хүлээн аван сонсоно уу.00:39 Санаа "Эмо гэж хэлэхээсээ өмнө" бичвэрээ уншив03:25 III хэсгийг эхлүүлэх яриа06:25 Монгол хүний сэтгэл гутрал арай өөр юм шиг ээ13:00 Яагаад гэвэл нийгэм маань хөлд ороогүй юм бишүү дээ?16:00 Тэгсэн мөртлөө "харгис" нийгэм18:50 Яагаад нийгэм маань ээлтэй болохгүй байгаа гэж бодож байна?23:10 Харагдах байдлын цаана юу байдаг гээч26:00 Сэтгэл гутрал бол зүгээр гуниглахаас илүү хүнд шүү дээ! Ойлгооч дээ!33:08 Нэмээд нэг нэгийгээ буруутгасаар л байх уу?37:00 Үг үхүүлж, амилуулах хүчтэй40:00 Бусдын зовлонг мэдрэхээ больчихвол яаана42:05 За гэгээлэг асуулт асууя50:00 Өсвөр нас, хүүхэд үеийн сэтгэл гутралаа туулж буй дүү нартаа зориулж үг хэллээ <354:32 Гутарч үзсэнээрээ юу алдаж бас онов?59:28 Уянгаа бичвэрээ уншина1:01:32 Тэгшээ дуртай шүлгээ уншина1:02:35 "Орчлонд орь ганцаараа бишээ!"Ингээд сэтгэл гутралын тухай, өнгөрсөн хийгээд одоо дурсамжуудаа хөндсөн бидний бэлдсэн цуврал дугааруудыг сонсож, нийтлэлийг уншсанд баярлалаа~!Хэн нэгэнд хань болж, алсаас ч болов тэвэрч өгсөн бол бидний хүсэл энэ юм.Хүндэтгэсэн: Тэгшзаяа, Бат-Уянга, Ариунсанаа.
Wed, 05 May 2021 - 1h 06min - 36 - #33 СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН (II хэсэг)
1:40 Хүмүүс "сэтгэл гутралтай" гэж шошго зүүж магадгүй талаар юу бодоцгоож байна? 5:55 Ижил "сэтгэл гутралтай" найзуудтай байх талаар?10:18 Дотны хүн тань "хортой дэмжлэг" үзүүлээд байвал?11:21 Сэтгэлээр өөдрөг болсон ч буцаад "унаж" болдог14:50 Ирээдүйн төлөвлөгөө юу байна?18:15 Шарх минь "сорви" болон эдгэх үе24:00 Бусдыг буруутгах ба уучлах үе29:28 Санаагийн үеийнхэн яагаад гутраад байна?30:43 Зарим зүйлийг "дөвийлгөх" тухай?34:00 Сэтгэл гутрал ба "алкохол"38:00 Эрүүл бусаар давах гээд үзээд байгаа юм биш бээз?39:00 Гутралаас татахад "урлаг" туслаж байсан уу?45:30 "Тэгшээ эгчээ, та одоо ч хүчтэй хүн шдээ"47:08 Угаасаа 'сайн, муу' хүн гэж байхгүй ээ49:40 Хөл хорионы үеэр "тайвшрав"51:36 "Экстраверт" системээс болоод байгаа юм биш бээз?Ярилцсан:Ч.Бат-Уянга; Ж.Тэгшзаяа; Ц.Ариунсанаа Гэрэл зургийн эх сурвалж:З.Энхмөнх
Fri, 16 Apr 2021 - 53min - 35 - #32 СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН (I хэсэг)
Сайн уу? Сонсогчид минь.Өнгөрсөн долоо хоногийн нэгэн цастай өдөр “Тагтаа паблишинг”-ийн хамтран үүсгэн байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяа, "Ulbar Publishing"-г хамтран үүсгэн байгуулагч Ч.Бат-Уянга бидэн гурав өөрсдийн "Сэтгэл гутралын түүх"-ээ хуваалцсан юм.Сэтгэлзүйн подкастууд шинжлэх ухаан, шинж тэмдэг талаас нь ярьдаг бол бидэн гурав хэрхэн мэдрэмжүүдээ "Сэтгэл гутрал" гэж танисан тухай болон эргэн тойрны хүрээлэл, нийгэм, соёлынхоо тухай ярилцсан билээ.Нийт 3 хэсэг орох бөгөөд өнөөдөр эхний хэсгээ нийтлэж байна.0:52 Санаа подкастаа эхлүүлж, зочидоо танилцуулав.5:35 Сэтгэл гутралд орсон гэдгээ яаж мэдсэн бэ? 17:45 Сэтгэл гутрал гэдгийг хүмүүс юу гэж хардаг вэ?19:40 Сэтгэл гутрал чухам яаж мэдрэгдсэн бэ?26:30 Ойр тойрны хүмүүстэйгээ хуваалцтал ямар хариу үзүүлэв?32:00 Хортой дэмжлэг: "Юундаа гутраад байгаа юм бэ?!"33:55 Мэргэжлийн тусламж авсан талаараа ярив42:50 Төрсний дараах сэтгэл гутралтай тулав48:40 Сэтгэлзүйн талаархи гарч ирдэг "мэдээ мэдээллүүд"50:00 Монголчуудын "сэтгэлзүй" өөр болохоор нийцэхгүй байна уу?Нийтлэл унших бол:http://ub.life/p/25231?fbclid=IwAR1ktNDkyfAoSOUlieq1yRWlDhGvEyrzlFhHra-R8JqFoOdM-SvZZ9_4ouEЯрилцсан:Ч.Бат-Уянга; Ж.Тэгшзаяа; Ц.Ариунсанаа Гэрэл зургийн эх сурвалж:З.Энхмөнх
Thu, 08 Apr 2021 - 1h 09min - 34 - #31 SELF CARE: СЭТГЭЛЭЭ ОЙЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ
Энэ удаагийн дугаарт өөрийнхөө сэтгэлзүйн байдалд анхаарч эхэлсэн шалтгаан болон хүүхэд насны трамуа, өөртөө үл итгэх байдал, айдас эргэлзээ, бэлгийн дарамтаас болж ажлаасаа гарч байснаа, хүчирхийлэл яагаад бий болдог, яаж үүний эсрэг байр суурьтай байж, өөрийгөө ч хүчирхийлэгч болгочихолгүй хүчтэй байх тухай олон сар жил бодож санасанаа л ярьж гарлаа. Подкастаа санасан байна.PS: Магад ийм мэдрэмжүүдийг мэдэрч өнгөрсөн бол чи ганцаараа биш ээ. Дотоод дуу хоолой чинь өөрөө хүчтэй, дууг нь чангалаад өг~!
Sun, 24 Jan 2021 - 36min - 33 - #30 Book Scene: "Монтений намтар" номын хэсгээс
Сайн уу? манайхаан. Подкастынхаа нэрийг сольсоон.Та нар минь сайн уу? Карантинд байгаа хугацаандаа Сара Бэйквэлл гэдэг хүний бичсэн "Хэрхэн амьдрах вэ? Нэг асуулт хорин хариулт" буюу "Монтений намтар"-тай ноцолдож байнаа~!Ингээд номын нэг хэсэг болох:"Хайр хагацлыг даван туулах" буюу алдарт Франц философичийн минь үнэн зүрхний хайртайгаа хэрхэн танилцаж, түүнд хэрхэн нөлөө үзүүлснийг өгүүлсэн хэсгийг уншиж оруулж байнаа~!Ашигласан ая:The Best of Maurice RavelДурдаж буй блог минь:https://monteniisormuus.medium.com/
Sat, 14 Nov 2020 - 42min - 32 - #29 Зочин СЭТГЭЦИЙН ЭМЧ Т.Мандхай "Өөрийгөө ойлгоё"
Энэ удаагийн дугаарт сэтгэцийн эмч Т.Мандхай эгч бидэн хоёр амьдрал дээр ойр, тэр тусмаа тулгамдсаар байдаг олон сонин мэдрэмжүүдийн талаар ярилцлаа.Сэтгэлзүйч, сэтгэцийн эмч хоёрын ялгаа, мэргэжлийн тусламж яагаад хэрэгтэй, ямар үед хандах вэ?Хүний мэдрэмж, сэтгэл, сэтгэлзүйн гэмтэл, эмгэг, өөрийгөө гэмтээх оролдлогууд, улигт айдас, бүтэлгүй харилцаанууд, урлагаар сэтгэлийг засаж, анагаах тухай мэдэхийг хүссэн бүхнээ асууж авсандаа би лав тун их баяртай байгаа~! Ямартай ч яг одоо хэн нэгэнд хэцүү байвал ЧИ ГАНЦААРАА БИШ ШҮҮ~!Тусламж хэрэгтэй л бол мэргэжлийн хүнд хандахад нээлттэй шүү~!Дэлгэрэнгүй мэдээлэл:https://www.facebook.com/arttherapymongoliawww.mhelp.edu.mnАшигласан дуу:Birdy - Open Your Heart
Thu, 15 Oct 2020 - 44min - 31 - #28 Зочин ЗОХИОЛЧ А.Маралтай хамт "Дурсамжийн кафе"-д
Энэ удаагийн дугаарт утга зохиолын ертөнцөд туршлага хуримтлуулж буй "Зүүдний даяанч" номын зохиолч А.Маралтай ярилцлаа.03:47 Маралын тухай товчхон04:24 Түүний зохиолуудын мэдрэмж06:27 Жүжгийн зохиолоо тайзан дээр амьлууллаа09:30 Зохиолоо богино хэмжээний кино болгосон нь11:50 "Дурсамж хадгалсан цас" жүжгийн үйл явдал13:24 Жүжгийн жүжигчид16:40 Жүжгийн зохиол бичсэн туршлага23:22 Queer театрын тайзан дээр30:18 LGBT35:34 "024" богино хэмжээний кино40:20 "Зүүдний даяанч"47:07 "Дурсамжийн кафе" эвент53:12 Зүүд зөнгийн тухай56:28 Санаа сэтгэлийн үгээ хэлэвАнхны цаснаар "Дурсамжийн кафе"-д бидэнтэй уулзах бол 9 сарын 17-нд дулаахан хувцаслаад 18:30-д ирээрэй. Дурсамжаар чинь аялая, яруу найраг сонсоё, халуун цай, кофе ууцгаая.Та ганцаардахгүй ээ~!
Mon, 14 Sep 2020 - 1h 01min - 30 - #27 SELF CARE: "Гэвч тэр шархалсан зүрхтэй"
Энэ бол шинэ улирлын шинэ дугаар. Гэхдээ илүү илэн далангүй байхыг хичээлээ. Эхний дугаартаа би өөрөө ганцаараа шөнийн 12 цагт гэрийнхээ болкон дээр тайван амгалан байдалтай "шархалсан" мэдрэмжийнхээ талаар ухаж бодсоноо та нартайгаа хуваалцаж байна.Магадгүй одоо хаа нэгтээ энэ мэдрэмжээ яахаа мэдэхгүй тээж яваа хүмүүс байгаа ч юм билүү? Шархалсан зүрх бүхэн хайрлагдах эрхтэй шүү дээ~!Энэ удаагийн дугаарт:Өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжийгДараа нь бодсон бодолтойгооЕр нь энэ мэдрэмжийг яаж арай дээрдүүлэх вэ?Магадгүй одоо ч ийм мэдрэмжийг тээж яваа бол сонсгох 2 дууг төгсгөлд нь орууллаа~!Ашигласан дуу:lykke li - Better aloneliv - Hurts to liv
Wed, 09 Sep 2020 - 56min - 29 - #26 SELF CARE: "Хүн бүхэнд таалагдах албагүй" with NQ podcast
Зуны сүүлийн сарын сүүлийн энэ өдөр "Love with NQ" подкастын хөтлөгч, старт апын салбарт эчнээ хүмүүсийн таних Энкүтэй ярилцсан дугаарыг хүргэж байна~! Хонг Конг~Улаанбаатар хотоос холбогдон өөрсдөд маань тохиолдсон, тохиолдож буй зүйлс, хүмүүс хоорондын харилцааны талаар ярилцсан яриа маань халуун дулаан болж өрнөсөн юм. Засаж янзлалгүй шууд орууллаа. Царай төрхөө харуулъя даа, энчдоо :D Love with NQ подкастыг сонсох бол: https://soundcloud.com/baliaroodrogpodcast/sets/with-love-nq-podcast
Mon, 31 Aug 2020 - 1h 08min - 28 - #25 Зочин МОНГОЛ ЗУРГИЙН ЗУРААЧ Д.Эрдэнэчулуу
*Манай энэ удаагийн зочин: Бага наснаасаа Гэсэр, Жангарын тууль уншиж өссөн уншигч, Монгол зурагтай амьдралаа холбосон зураач, уран бүтээлч Erdenechuluu Darinchuluu юм. Монгол зураг, өв соёл, туулийн агуу баялаг агуулга, түүний зүрхний бүтээл болох Гэсэр туулийг монгол зургийн аргаар хэрхэн бүтээл болгосон талаархи яриаг хүргэхээр бэлдлээ.Энэхүү дугаарт:04:00 - Монгол зураг, монгол зургийн зураач байх13:00 - Бид дэлхийн хэмжээний контент бүтээхэд яагаад өв соёлоосоо эхлэж болохгүй гэж?Сэтгэлгээний гайхамшиг болсон ТУУЛЬ гэж юусан билээ?31:00 - Гэсэр туулийн үйл явдал, дүрүүдийг хэрхэн зурсан тухайillustration challenge-н талаархи мэдээлэлүүдАшигласан хөгжим: - Цуур- Mongolian Throat music- Altan Urag хамтлаг- Тосонгийн Орой-Д.Надмид (Tosongiin oroi-D.Nadmid)
Wed, 17 Jun 2020 - 50min - 27 - #24 Зочин СОЁЛЫН ДАРХЛАА СУДЛААЧ Б.Мөнхбадрал
Сайн уу? манайхаан. Дугаар хийлгүй их удлаа. Энэ удаагийн дугаарт хамтран хэрэгжүүлж буй "Монгол Тууль" төслийн хүрээнд хийгдэж байгаа подкастаа та бүхэндээ хүргэж байна. Ковид халдварын хамгийн эхний тээгч Улаанбаатарт амьдардаг нэгэн"Франц" байсан. Тухайн хүний мэдээлэл ердөө л Франц хүн. Бид ч ялгаагүй олон улсад хувь хүн хэн бэ гэдгээсээ үл хамааран МОНГОЛ гэдэг үг дор дуудагдах хүмүүс. Иймд ялангуяа залуучууд бид ЭХ ТҮҮХЭЭ МЭДЭХ, ӨВ СОЁЛОО ХАЙРЛАХ зайлшгүй хэрэгтэй юм."Соёлын дархлаа" судлаач, СУИС-ын Соёл судлалын ухааны доктор, багш Б.Мөнхбадралтай өв соёлын тухай, залуучууд бид хайрлаж хамгаалах ёстой зүйлээсээ яагаад ийм хол болоод буй талаар ярилцлаа.Үнэ цэнтэй цаг хугацааг нь үнэ цэнтэй сэдвээр мялаая~! Хүлээн аван сонсоно уу~!
Wed, 10 Jun 2020 - 44min - 26 - #23 Дуртай шүлгүүд №02 (Б.Баясгалан, Л.Өлзийтөгс)
Б.Баясгалан "Эдгэрэл" шүлгийн түүвэр (2018): /1/ Жаргаж явахдаа ... /2/ Одоо бодохоор ... Л.Өлзийтөгс "Тэнгэрт ургадаг модод" шүлгийн түүвэр (2015): /3/ Хайрласан минь худал санагдавч ... /4/ Урьдын дотно дүр хүйтэн санагдах болж ... /5/ Өдрийн турш өөрийгөө түгжин ... /6/ "Зарлал" /7/ Би бороонд дуртай, тэр цасанд дуртай ... /8/ "Хуучин"
Sun, 22 Mar 2020 - 11min - 25 - #22 Хэрхэн ПОДКАСТ хийх вэ?
Энэ удаагийн дугаараар өөрийн подкаст хийж байсан туршлагаасаа хуваалцахаар бэлдлээ. Санаа, онцлог, хугацаа, ямар технологи ашиглаж хийдэг болон юун дээр алдаж, онов гэдгээ товч бөгөөд дэлгэрэнгүй хуваалцаж байна. Таны бүтээлч сэтгэлгээнд тус дэм болно гэж найдаж байна :)
Sat, 29 Feb 2020 - 18min - 24 - #21 "ГАЙХАМШИГТ 50: УРАМ ЗОРИГИЙН ТҮҮХ" зочин Ч.Бат-Уянга
Шинэ оны хамгийн эхний дугаарт маань "Улбар" паблишинг үүсгэн байгуулагч, "Гайхамшигт 50: Урам зоригийн түүх" номын зохиолч Ч. Бат-Уянга оролцоо. Энэхүү номонд тэртээ 13-р зуунаас эхлэн өнөө бидэнтэй нэгэн цаг үед хөл нийлүүлэн алхаж буй, өөр өөрийн түүх, өөр өөрийн хүсэл зоригоор бэрхшээл бүрээ ялан дийлж ирсэн 50 эмэгтэйчүүдийн түүхийг өгүүлнэ. Мөн давтагдашгүй арга барилуудаар зурсан зургууд багтсан онцлог номоор оны эхний дугаараа эхлүүлж байгаад миний бие тун баяртай байна :) 2020 оны 1 сарын 9-ны өдөр MN 17 Gallery-д зураачдын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэн, дүрүүдээс маань хүрэлцэн ирж, номын нээлтээ нээх өдөр сонсогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Ингээд 2020 оны хамгийн эхний дугаараа хүлээн аван сонсоорой~! Зочин: Ч.Бат-Уянга https://www.facebook.com/uyanga.ch Улбар паблишинг: https://www.facebook.com/ulbarpublishing/ Ашигласан дуу: Хүмүүн төрөлхтөн-Лили Нарита (Гайхамшигт 50 төслийн дуу) https://soundcloud.com/ulbar-publishing/khmn-trlkhtn-lili-narita
Fri, 03 Jan 2020 - 1h 08min - 23 - #20 Миний зохиосон шүлгүүд
Өөрийн зохиосон 4 шүлэгээ сонсохоор уншлаа. 1. Тэр 2. Хэрвээ би чамайг, чи намайг олбол 3. Зовлон 4. Эргэж битгий хараарай
Mon, 25 Nov 2019 - 11min - 22 - #19 "СОЁН ГЭГЭЭРЭЛ"-н тухайд зочин улс төр судлаач Б. ДӨЛГӨӨН
Энэ удаагийн дугаарын зочин маань Францын "Sciences Po" буюу "The Institute of Political Studies"-н улс төрийн философийн магистр, улс төр судлаач Болдбаатарын Дөлгөөн юм. Монголын томоохон нийгэм, философийн сэтгүүлд ерөнхий эрхлэгчээр ажиллаж, Сэргэн мандалтын болон Соён гэгээрлийн үеийн философийн сэдвээр 50 гаруй нийтлэл бичиж, хэвлүүлж байсан. Мөн тэрээр Монсудар "Нийгмийн ухаан" цувралд багтах Никколо Макиавеллийн "Хунтайж", Монтескьегийн "Хуулийн амин сүнс" номууд дээр орчуулгын редактораар ажиллаж, "Утга зохиол" цувралын XIV дэвтэр Мишель Уэльбэкийн "Тулааны талбарын тэлэлт" номыг Монгол хэлнээ орчуулсан билээ. Ингээд СОЁН ГЭГЭЭРЛИЙН ТҮҮХ, УЛС ТӨР, НИЙГМИЙН талаар бидний ярилцсаныг сонсоорой.
Mon, 21 Oct 2019 - 50min - 21 - #18 "Хөг эгшгийн Доминикус" хөрөг дугаар - 01"
Төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн 100н жилийн ойд зориулан "Мөрдорж сан"-тай хамтран, утга зохиол судлаач, сэтгүүлч У. Бямбанямтай бэлтгэсэн дугаар маань Санаагийн подкастын хувьд анхны "хөрөг" дугаар болж байгааг дуулгахад таатай байна. Түүний 100н жилийн ойд зориулсан цуврал подкастын эхний дугаарт "Мөрдорж гуайн намтар, уран бүтээлээ хэрхэн тууривдаг байсан" тухай нэрт уртын дуучин Ж.Дорждавга гуай, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай, морин хуурч, хөгжмийн зохиолч Ё.Батбаяр гуай, хөгжим судлаач доктор профессор Ж.Энэбиш гуай, морин хуурч Л.Идэрбат гуай болон түүхч О.Батсайхан гуайн ярианы хэсгүүд багтсан болно. --------------- Ашигласан материал: Радиогийн фонт. 1982.01.19. Лувсанжамбын Мөрдорж гуайн яриа. МҮОНТ-ийн Алтан Сан Хөмрөгөөс "Ардаасаа өвлөсөн увидас. 1984 Ашигласан ая: Л.Мөрдорж гуайн I Симфони "Миний эх орон" 1956 он "Алтан өргөө" уран сайхны кино 1962 он Алдарт бүтээл - Монгол улсын төрийн дуулал, 1951 он Хийл төгөлдөр хуурын сонатина 1954 он Хөрөг нийтлэлийн эхний хэсэг: http://www.ub.life/p/http-www-ub-life-articles-edit-18465-murdorjhurug
Thu, 17 Oct 2019 - 43min - 20 - #17 Зочин ОРЧУУЛАГЧ: Д. БОЛОРТУЯА
Энэ удаагийн дугаарт Швейцарь улсад амьдран суугаа, орчуулагч Доржийн Болортуяа эгчтэй ярилцлаа. Цагаач зохиолчдын дунд нэр хүндтэй Унгар, Швейцарь зохиолч "АГОТА КРИСТОФ"-ийн "ТОМ ДЭВТЭР", "НОТОЛГОО", "ГУРАВ ДАХЬ ХУДАЛ" зохиолуудыг Монгол хэлнээ орчуулснаар нь Д.Болортуяа эгчийг ихэнхи уншигчид маань таниж байгаа байх. Монголд амраад явах хугацаандаа мөн орчуулсан Агота Кристофийн "БИЧИГ ҮСЭГГҮЙ ХҮН" номынхоо нээлтийг хийж, подкастанд маань оролцоод явлаа. Ингээд тухлан сууж, таалан сонсоорой~! facebook: https://www.facebook.com/bolortuya.dorj
Thu, 17 Oct 2019 - 1h 09min - 18 - #16 Өгүүллэг: Херманн Хессе "ЯРУУ НАЙРАГЧ"
Яруу найрагч болох халуун хүсэлтэй залуу хархүү Хань-фу дэнлүүгийн баярын үеэр Утга төгс үгийн уран дархан хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн өвгөнтэй учирсан нь түүний амьдралыг өөрчилжээ. Энэ өгүүллэг "Шавь бэлэн болмогц багш гарч ирдэг" гэх үгийг санагдуулна. Зэн маягийн энэхүү өгүүллэг яруу найраг гэдэг хэвлэмэл номын урд бичигдэх нэрээс илүү чинагш, дотоод зүйлрүү 'яруу найрагч'-г хөтлөдөг тухай өгүүлэж байгаа юм шиг санагддаг. Өгүүллэгийг унших бол: https://tagtaa.mn/tegshzaya/2 Уншсан: Ц.Ариунсанаа Artwork: Owen Gent Ая: Hiroshi Yoshimura (吉村弘) - Wet Land (1993)
Fri, 12 Jul 2019 - 22min - 17 - #15 Зочин зохиолч: Б. ШҮҮДЭРЦЭЦЭГ "ХАГАЦАШГҮЙ" романы тухай
"Домогт Ану хатан", "Үүлэн хээтэй орчлон", "Хүйлэн огторгуйн заадас" гэх бүтээлүүдийн зохиолч Б. Шүүдэрцэцэг эгч маань өөрийн бичсэн роман болох "Хагацашгүй" бүтээлийнхээ талаар болон Улс төрийн Их Хэлмэгдүүлэлт, эмэгтэй хүний сонголт хийх эрх чөлөө, үзэл бодол, Монголын түүхийн талаар мөн уншигчийн хүрээн дэх сэдвүүдээр ярилцлаа. /Аан тийм, кафед сонсогдох чимээнд бүү түүртээрэй. Ярианд маань "халах" аваас, чимээ аяндаа өөрөө тийм ч түүртэй санагдахаа болино оо гэж найдаж байна./ Хүлээн аван сонсоно уу.
Wed, 26 Jun 2019 - 1h 12min - 16 - #14 Виктор Франкл "ХҮМҮҮНИЙ УТГА УЧРЫН ЭРЭЛД" + зочин, сэтгэл судлаач Д.Лхамсүрэн
Венийн сэтгэл судлаач Виктор Франкл (1905-1977) нь Логотерапист, орчин цагийн сэтгэл засалд Экзистенциализмыг нэвтрүүлсэн суут сэтгэгч юм. Түүний "Man's search for meaning" буюу "ХҮМҮҮНИЙ УТГА УЧРЫН ЭРЭЛД" хэмээн орчуулагдсан хураангуй номын талаар, сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй хамтдаа ярилцлаа. Орчуулагч: Л.Энхтүшиг Зочин: Д.Лхамсүрэн (https://medium.com/@mrlkhamsuren)
Fri, 07 Jun 2019 - 53min - 14 - #13 Нитобэ Иназо- "БУШИДО Япон үндэстэний ёс зүйн цогц" номын хэсгээс
Японы эрдэмтэн Нитобэ Иназо нь өөрийн орны самурайн ёс зүй өдгөө хүртэл тусгалаа олон явсаар буйг Европын орноо онол маягаар таниулсан хүн. Уг ном Япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар гуайн орчуулгаар 2007 онд Улаанбаатарт хэвлэгдэж байжээ. Энэхүү номын 11р бүлэг "ӨӨРИЙГӨӨ ЭЗЭМДЭХ УРЛАГ"-н хэсгийг уншлаа. Хүлээн авна уу.
Wed, 27 Mar 2019 - 23min - 13 - #12 Миний дуртай шүлгүүд №1Sat, 09 Mar 2019 - 06min
- 12 - #11 Эрих Фромм "Даган зохицох үзэгдэл"-ийн тухайд
Хүнлэг энэрэнгүй /humanistic/ Философич, Сэтгэл судлаач Эрих Фромм /1900–1980/-н "Fear of Freedom" буюу "Эрх чөлөөнөөс дайжихуй" номын хэсэг болох ДАГАН ЗОХИЦОХ ҮЗЭГДЭЛ-ийн хэсгийг уншлаа. Фроммын өөрийн ажигласан хэд хэдэн кэйсийг дурдсан нь түүний судалгааг илүү ойлгоход туслана гэж найдаж байна :) Ашигласан ая: Mr.Fingers-Aether Mr.Fingers-City Streets Mr.Fingers-Qwazars Mr.Fingers-Tiger Lounge Mr.Fingers-Urban Sunset Ciel-Blo A Wish
Mon, 07 Jan 2019 - 40min - 10 - #10 Өгүүллэг: Кэтрин Мэнсфилд "КАНАР БЯЛЗУУХАЙ"
Өгүүллэгийн товч: Ганцаар амьдрах бүсгүйн нас барсан Канар бялзуухайнхаа тухай хүүрнэх хүүрнэл төдий мэт боловч цаагуураа хүний харийсал, ганцаардал хийгээд байгал, амьтан гэдэг хүнээс илүү хань нөхөр болж болох тухай өгүүлдэг. Орчуулсан: Г.Сугиррагчаа Уншсан: Ц.Ариунсанаа
Fri, 04 Jan 2019 - 12min - 9 - #9 Алфред Адлер "ДОТНО ХАРИЛЦАА"-ны тухайд.
Венийн сэтгэл судлаач Алфред Адлер нь бид бүхний сайн мэдэх Зигмунд Фройд, Карл Юнг нартай нэгэн үед мөр зэрэгцэн бүтээлээ туурьвиж байсан бөгөөд өдгөө БОДГАЛЬ СЭТГЭЛ СУДЛАЛ-ын эцэг гэдгээрээ сэтгэл судлалын түүхэнд тэмдэглэгдсэн хүн юм. Түүний "Амьдралын тухай шинжлэх ухаан" номын 11р бүлэг болох "ДОТНО ХАРИЛЦАА" бүлгийн хэсгээс мөн Адлер гэж хэн байв? гэдэг талаар ярьсан болно. Ашигласан ая: John Coltrane - In A Sentimental Mood Miles Davis & John Coltrane - Kind of blue Ryo Fukui - Early Summer Ella Fitzgerald - Bewitched Bothered and Bewildered
Mon, 17 Dec 2018 - 33min - 8 - #8 Эрих Фроммын "ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС ДАЙЖИХУЙ" номын хэсгээс.
Хүнлэг энэрэнгүй /humanistic/ Философич, Сэтгэл судлаач Эрих Фромм /1900–1980/н тухай, түүний "FEAR OF FREEDOM" буюу "ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС ДАЙЖИХУЙ" хэмээн орчуулагдсан номын тухай, мөн 4р бүлэг болох ОРЧИН ҮЕИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛД ХОЛБОГДОХ ХОЁР ХҮЧИН ЗҮЙЛ бүлэгийн хэсгээс уншлаа. Энэ дугаараас та бүхэн өдөр бүрийн автаж явдаг өнөөгийн нийгмийн төрх байдал, түүнтэй зөрчилдөж яваа өөрсдийнхөө тухай илүү зүйлсийг мэдэж авч магадгүй юм. Санал, сэтгэгдэлээ үлдээгээрэй! Мөхөс намайг дэмжиж буйд гүнээ талархал илэрхийлсэн Санаа.
Wed, 24 Oct 2018 - 39min - 7 - #7 ХҮН САНДАЛ өгүүллэгийн хамт ЭДОГАВА РАМПОГИЙН тухай
Магадгүй та триллер, детектив төрлийн уран зохиолд дуртай бол Японы зохиолч Эдогава Рампог андахгүй мэдэх буй заа. 1. Цаг хугацаа хэлнэ -номонд Эдогава Рампогийн талаархи утга зохиол судлаач Бямбанямын тэмдэглэлийн хэсгээс, мөн 2. ХҮН САНДАЛ өгүүллэгийг сонсохоор та бүхэндээ хүргэлээ. Түүний зохиолуудыг, орчуулагч Д.Дашмөнхийн орчуулгаар "Хүн сандал", "Сүүдэрт гэтэх албин" зэрэг номуудаас унших боломжтой. Хэрвээ орчуулагчтай ярилцсан ярилцлагыг сонсохыг хүсвэл өмнөх дугаарууд дунд минь буй бөгөөд, санаж байвал Тагтаа.мн дээр мөн нийтлэгдэж байсан билээ. За, тохь тухаа олоод сонсоод, сэтгэгдэлээ үлдээхээ мартуузай! баярлалаа :)
Wed, 17 Oct 2018 - 33min - 6 - #6 ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ уран зохиолын эсээ номын хэсгээс
Утга зохиол судлаач У.Бямбанямын ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ уран зохиолын эсээ түүврийн хэсгээс, 160р хуудсанд байрлах Батжаргалын Одгэрэл найрагчийн тухай бичвэрийг уншлаа. Уг номын тухай бүрэн бүтэн яриаг сонсохыг хүсвэл Тагтаа паблишингийн подкастаар зочлоорой!
Mon, 08 Oct 2018 - 16min - 5 - #5 НАЙДВАРАА ХУВЬСГАХУЙ номын хэсгээсSat, 06 Oct 2018 - 19min
- 4 - #4 Орчуулагч Д.ДАШМӨНХ-тай ярилцсан ярилцлага
Бид бүхний сайн мэдэх "ЦЭВЭРХЭН САРУУЛХАН ГАЗАР", "ХҮН САНДАЛ", "СҮҮДЭРТ ГЭТЭХ АЛБИН" "АРАВ ДУГААР САРЫН НААДААН" зэрэг номуудыг орчуулсан, орчуулагч, зохиолч Д.Дашмөнхтэй ярилцлаа.
Sat, 06 Oct 2018 - 38min - 3 - #3 ӨӨРИЙН ГЭСЭН ӨРӨӨ номын сэтгэгдэл&хэсгээс
Монсудар утга зохиол цувралын 5 дахь цуврал болон хэвлэгдсэн, Феминизмийн хөдөлгөөний чухал лавлагааны материалд тооцогдох, XX зууны Модернизмын гол төлөөлөгчдийн нэг Виржиниа Вүүлфийн "Өөрийн гэсэн өрөө" номын талаар ярьсныг маань сонсоорой :D
Sat, 06 Oct 2018 - 37min - 2 - #2 САЙН УУ ГУНИГ МИНЬ номын сэтгэгдэл ба Франсазуа Саган
1950аад онд Франц улсын католик шашин, дэг жаягт нийгэмд дөнгөж 18 насандаа шуугиан дэгдээж, тухайн үеийн утга зохиолд нэгэн тод өнгө болон тодорсон алдарт зохиолч Франсуаза Саганы "Сайнуу Гуниг" минь хэмээх бэсрэг роман Тагтаа хэвлэлийн газраас, оруулагч Б.Сувддуламын орчуулгаар хэвлэгдэн гараад удаагүй байгаа билээ. Авсаархан хэрнээ танд нэгийг бодуулах энэхүү номын талаар өөрийн сэтгэгдэлээ хуваалцахаас гадна, зохиолчын амьд ахуйн хувийн амьдралын талаархи мэдээллүүдийг сонирхуулахаар бэлдсэн байгаа шүү. Таалан соёрхоно уу :)
Sat, 06 Oct 2018 - 20min - 1 - #1 АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА номын сэтгэгдэл
Монсудар утга зохиол цувралын 6дах дугаар Сабахаттин Алийн Арьсан хүрэмтэй Мадонна номыг уншсан сэтгэгдэлээ хуваалцлаа.
Sat, 06 Oct 2018 - 11min
Podcasts ähnlich wie DEEP TALK with SANAA
- Global News Podcast BBC World Service
- El Partidazo de COPE COPE
- Herrera en COPE COPE
- The Dan Bongino Show Cumulus Podcast Network | Dan Bongino
- Es la Mañana de Federico esRadio
- La Noche de Dieter esRadio
- Hondelatte Raconte - Christophe Hondelatte Europe 1
- Affaires sensibles France Inter
- La rosa de los vientos OndaCero
- Más de uno OndaCero
- La Zanzara Radio 24
- Espacio en blanco Radio Nacional
- Les Grosses Têtes RTL
- L'Heure Du Crime RTL
- El Larguero SER Podcast
- Nadie Sabe Nada SER Podcast
- SER Historia SER Podcast
- Todo Concostrina SER Podcast
- 安住紳一郎の日曜天国 TBS RADIO
- TED Talks Daily TED
- The Tucker Carlson Show Tucker Carlson Network
- 辛坊治郎 ズーム そこまで言うか! ニッポン放送
- 飯田浩司のOK! Cozy up! Podcast ニッポン放送
- 武田鉄矢・今朝の三枚おろし 文化放送PodcastQR