Filtrar por género

Цонхтой Цаг (@TsonhtoiTsag)

Цонхтой Цаг (@TsonhtoiTsag)

Sundari Enkhtugs

"Боловсролын тухай буу халъя" уриатай Цонхтой Цаг подкаст нь олон өөр төрөл, хэлбэрийн боловсрол, бүх насны хүмүүсийн боловсрол, нийгмийн хөгжлийг дэмжих тухай олон өөр салбарын мэргэжилтнүүд, судлаач нарыг урьж, тэдний зөвлөмж, шинжлэх ухааны үндэслэлтэй ололт амжилтуудыг хуваалцаж байна.

20 - #S2E10 Л.Мөнхзаяа - Италийн урлагийн сургуулиас сумын сургуулийн багш болсон нь
0:00 / 0:00
1x
  • 20 - #S2E10 Л.Мөнхзаяа - Италийн урлагийн сургуулиас сумын сургуулийн багш болсон нь

    ЖИЧ: Энэ дугаар дээр дурдагдсан зургуудыг харахыг хүсвэл манай Youtube хуудсаар бичлэг хэлбэрээр үзээрэй. Л.Мөнхзаяа нь График дизайнер, зураач мэргэжилтэй бөгөөд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургуульд сайн дураар, үнэ төлбөргүй Дүрслэх урлагийн дугуйланд багшилдаг. Хүүхэд бүрийн зүрхэнд хүрч, тэднийг сонсдог багш тэрээр дүрслэх урлагаар дамжуулж хүүхдүүд өөрсдийгөө таних мэдэх замыг нээж өгдөг нэгэн. Түүний хүүхэдтэй ажиллах зөвлөгөөнүүд эцэг эх, багш нарт нэгийг бодогдуулж, МУБИС-ийг Дүрслэх урлаг, дизайн мэргэжлээр, Итали улсын Перужиа хотын Дүрслэх урлагийн академийг тус тус төгссөн. Монгол, Итали, Солонгос улсуудад бие даасан ба хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан уран бүтээлч.

    Tue, 01 Oct 2024 - 47min
  • 19 - #S2E9 С.Цэндсайхан - Боардинг сургууль ба хүүхдийн цогц хөгжил

    С.Цэндсайхан нь хүүхдийн байгууллагад 15 жил, боловсролын салбарт 6 дахь жилдээ ажиллаж буй боловсролын байгууллагын залуу удирдагч. Тэрэлж боардинг сургуулийн Гүйцэтгэх захирал тэрээр 5 өдрийн турш хүүхдүүдийн боловсрол, хөгжил, эрүүл аюулгүй байдал гээд бүхий л талбарт анхаарч, 180 гаруй хүүхэдтэй шууд ажилладаг. С.Цэндсайхан нь мөн Найрамдал зусланд бүлгийн удирдагчаар олон жил ажиллаж, олон улсын зуслангийн багшаар мэргэшсэн. С.Цэндсайхан нь ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийг Гадаад хэлний багш, орчуулагч мэргэжлээр, МУИС-ийн Сургах зүйн боловсрол олгох дээд курсыг тус тус төгссөн. SEE олон улсын хөтөлбөрийн сургагч багш, хувь хүний хөгжлийн сургагч багш төдийгүй Сэтгэл судлалын магистрын зэрэгт суралцаж байна. Тэрэлж Боардинг сургуультай холбогдох: https://www.facebook.com/tereljboardingschool/ https://tbs.edu.mn/ info@tbs.edu.mn +976 8679 1111 Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь Боловсролыг дэмжигч Livestream XR Studio

    Wed, 18 Sep 2024 - 1h 39min
  • 18 - #S2E8 Ч.Болорсайхан - Хэрхэн бага ангийн хүүхдээ математикт дурлуулах вэ? Арга зүйн зөвлөгөөнүүд!

    Хүүхдээ математикийн хичээлээ хийхэд нь яаж туслах, яаж чиглүүлэхээ сайн ойлгох байна уу? Олон өөр хэрэгцээ шаардлагатай сурагчидтай ажиллаж байгаа багш танд бүтээлч, шинэлэг, хүүхэд төвтэй арга зүйн дэмжлэг хэрэгтэй байна уу? Зөвлөх багш Ч.Болорсайхан багш, эцэг эхчүүдэд хүүхдийг математикт дурлуулж, бие даан суралцагч болоход нь туслах олон гайхалтай зөвлөгөөг хуваалцлаа. Ч.Болорсайхан багш нь улсад 36 дахь жилдээ ажиллаж буй Монгол улсын зөвлөх багш. Математик сонгоны чиглэлээр мөн 25 жил ажиллаж, сурагчдаа амжилттай математикийн олимпиадуудад бэлтгэж байна. 93-р сургууль, Олонлог, Орчлон зэрэг сургуулиудад ажилласан тэрээр "Зөв Эхлэл" сургалтын төвийг үүсгэн байгуулж, ном, сургалтын хэрэглэгдэхүүн зохион нийтлүүлсэн. Зөв Эхлэл сургалтын төвтэй холбогдох: https://www.facebook.com/ZuvEkhlel Ярилцсан: Боловсрол судлаач Э.Сүндарь Боловсролыг дэмжигч Livestream XR Studio

    Wed, 28 Aug 2024 - 1h 22min
  • 17 - #S2E7 Т.Оюунжаргал - Өөрийн гараар улсаа бүтээх инженерүүдийг бэлтгэж буй "Коосэн" систем

    Монгол улсын хөгжлийн гарц бол инженерүүдийг олон тоогоор сургах хөгжүүлэх гэдэгт итгэн ажилладаг багш, Шинэ Монгол технологийн коллежийн захирал Т.Оюунжаргалтай (Ph.D) "Коосэн" боловсролын системийн талаар, залуу инженерүүдийг хэрхэн сургаж буй талаар ярилцлаа. Т.Оюунжаргал нь МУИС-д Биотехнологич (бакалавр), Биоорганик химич (магистр) мэргэжлээр сурч, төслийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Китамигийн технологийн их сургуульд “Макромолекулын бүтцийн анализ” сэдвээр Инженерийн доктор зэрэг хамгаалсан ба тус сургуульд пост-доктор, судлаачаар ажиллаж байсан. Монголд буцаж ирээд Коосэн сургалтын хөтөлбөрийг цогцоор нэвтрүүлсэн Шинэ Монгол технологийн коллежид багшилж эхлэн, улмаар 2023 оноос Шинэ Монгол технологийн коллежийн захирлаар ажиллаж байна. Боловсролыг дэмжигч Livestream XR Студиэс та бүхэнд хүрч байна.

    Fri, 14 Jun 2024 - 1h 02min
  • 16 - S2E6 А.Уянга - Цэцэрлэгийн насны хүүхэдтэй ажиллах шинэлэг арга зүй

    А.Уянга нь Харвардын Боловсролын сургуульд Боловсролын бодлого, судалгаа чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан бөгөөд "Бамбуу театр", "Our Story" цэцэрлэгийн үүсгэн байгуулагч. Энэ удаагийн дугаарт А.Уянга цэцэрлэг дээрээ хэрэгжүүлж буй Vivian Paley судлаачийн "Storytelling and Story Acting" буюу "Үлгэр хүүрнэн өгүүлэх, жүжигчилэн тоглох" аргачлараар цэцэрлэгийн насны хүүхдийн хэл яриа хөгжил, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бичиг үсэг тайлагдалтыг дэмжих талаар дэлгэрэнгүй ярилаа.


    Ивээн тэтгэгч: Боловсролын дэмжигч www.LiveStream.mn студи

    Wed, 05 Jun 2024 - 48min
Mostrar más episodios