Filtra per genere
- 125 - Podcast #125 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Хүслэн)
Подкастын маань шинэ дугаарт 2022-2023 оны хооронд АНУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй оюутан солилцооны хөтөлбөр болох Global UGRAD хөтөлбөрөөр АНУ, Жоржиа мужийн Атланта хот дахь Oglethorpe их сургуульд нэг улирлын турш суралцсан Б.Хүслэн оролцлоо. Тэрээр өөрийн яагаад Америк улсад суралцах болсон түүх, оюутан солилцооны хөтөлбөрт хэрхэн бэлдэж, тэнцсэн талаарх өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Мэргэжлээ хэрхэн сонгох, хэл сурахын тулд юун дээр анхаарах ёстой болон Америкт суралцахаар бэлдэж буй оюутан, сурагчдад зөвлөгөө өглөө. Тус ярилцлагыг түүний суралцаж байж үед цахимаар хийсэн болно.
Wed, 28 Feb 2024 - 45min - 124 - Podcast #124 Америкт Суралцсан Миний Түүх (С.Санасэр)
Тус дугаарын зочноор МУИС, Бизнесийн Сургуулийн багш, 2017-2018 оны хооронд Harvard Kennedy School -д Нийтийн Удирдлагын чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн С.Санасэр оролцлоо. Түүний хувьд өмнө нь АНУ-ын Utah Valley State College, California International University зэрэг сургуулиудад суралцаж байсан бөгөөд Harvard их сургуульд ороход ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй, сайн боловсрол ямар үнэ цэн авчирдаг талаар бидэнтэй ярилцав. Мөн өөрийн туршлага дээр үндэслэн англи хэл сурч Америкт боловсрол эзэмших, тус орны соёлыг таньж мэдэх, суралцах хүсэлтэй оюутан залууст хэрэгцээт мэдээлэл хуваалцлаа.
Sat, 17 Feb 2024 - 42min - 123 - Podcast #123 Америкт Суралцсан Миний Түүх (А.Мандуул)
Энэ удаагийн дугаараар бид АНУ төдийгүй дэлхийд нэр хүндтэй Harvard Law School-д гурав дахь магистрын зэргээ эзэмшсэн А.Мандуултай ярилцлаа. Тэрээр АНУ-ын их сургуульд элсэн суралцахын тулд давах ёстой шалгуурууд, сургалтын төлбөрөө төлөх боломжууд болон хуульч мэргэжлээр сурахын тулд юу бэлтгэсэн байх шаардлагатай талаар ярилаа. Мөн Англи, Америк болон Монгол улсын боловсролын системын давуу болон сул тал, оюутан багш нарын харилцаа хандлага, цаашид юун дээр анхаарвал зохилтой зэрэг олон хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг өгсөн тул тус дугаарыг маань сонсож ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай.
Tue, 19 Dec 2023 - 55min - 122 - Podcast #122 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Нямбаяр)
Энэхүү дугаарын зочноор MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, экологи, амьтан судлал, эволюцын биологийн чиглэлээр АНУ-ын Boise State University-д магистр, University of Oklahoma-д докторын зэргээ эзэмшсэн Б.Нямбаяр оролцлоо. Тэрээр өөрийн хэрхэн Америк улсад суралцах болсон түүх, туршлага төдийгүй магистр, докторын зэргийн хүрээнд сурахдаа ямар ямар чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй талаар бидэнтэй ярилцаж зөвлөгөө өгсөн юм. Хоёр улсын шинжлэх ухааны салбарын хөгжлийн ялгаа, их сургуулийн орчин нөхцөл төдийгүй оюутан, суралцагчдын ялгаа ямар байдаг талаар мөн хуваалцлаа.
Sun, 03 Dec 2023 - 42min - 121 - Podcast #121 Америкт Суралцсан Миний Түүх (Э.Зул)
Тус дугаарт АНУ-ын Seattle хот дахь University of Washington-д улс төр судлалын чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан Э.Зул оролцож байна. Тэрээр community college-оор дамжуулан их сургуульд шилжин суралцах, өөрт тохирсон "right fit" сургуулиа сонгох, өргөдлөө хэзээ хэрхэн явуулбал тохиромжтой эсэх, бакалаврын түвшинд ямар ямар тэтгэлэгт боломжууд байдаг гэх мэтчилэн олон чухал зүйлсийн талаар ярьж, ЕБС-ийн сурагчид болон АНУ-д бакалаврын зэргээ хамгаалах хүсэлтэй залууст зөвлөгөө өглөө.
Sun, 26 Nov 2023 - 55min - 120 - Podcast #120 Америкт Суралцсан Миний Түүх (Т.Бат-Оргил)
Энэхүү дугаарын зочноор MARS-V хөтөлбөрийн зохицуулагч, АНУ-ын Virginia муж дахь James Madison University -д бизнес удирдлага болон төрийн захиргааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Т.Бат-Оргил оролцлоо. Тэрээр Америк болон Монгол дахь амьдралын хэв маяг, соёл, хүн хоорондын ялгаа ямар байдаг талаар бидэнтэй хуваалцаж тус улсад суралцсан туршлага нь хувь хүний болон академик ур чадварт нь хэрхэн эергээр нөлөөлсөн тухай ярьсан юм. Суралцаж байх хугацаандаа хувийн зохион байгуулалт, цагийн менежментээ мөн хэрхэн зохицуулж ирсэн талаар дурдсан төдийгүй ирээдүйд АНУ-д суралцах зорилготой оюутан залууст хандан гадаад хэл сурах, хэрэгцээт ур чадваруудыг бий болгох тал дээр зөвлөгөө өглөө.
Mon, 20 Nov 2023 - 53min - 119 - Podcast #119 Америкт Суралцсан Миний Түүх (Э.Уранзаяа)
Энэ удаагийн дугаараар бид 2022-2024 оны MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын нийслэл болох Вашингтон ДиСи хотод байрладаг American University -д “Sustainability Management” чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан Э.Уранзаяатай ярилцлаа. Тэрээр байгаль орчин, төрийн бодлого, бизнес удирдлагын зэрэг салбаруудыг нэгтгэсэн энэхүү мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд өөрийн Америк улсыг сонгон суралцах болсон шалтгаан, тус улсад бүтээсэн дурсамж түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн их дээд сургуулиуд руу бие даан өргөдлөө явуулах процесс ямар байдаг талаар тайлбарлаж, үнэтэй зөвлөгөө өгсөн тул энэхүү дугаарыг маань сонсон ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай.
Sun, 12 Nov 2023 - 38min - 118 - Podcast #118 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Наранбилэг)
Тус дугаарын зочноор MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын Purdue University -ийг тус улсын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй FULBRIGHT хөтөлбөрөөр сурч төгссөн Б.Наранбилэг оролцлоо. Химийн шинжлэх ухааны салбараас хэрхэн бизнесийн салбар луу хөрвөсөн, Америкийн их сургуульд бизнес удирдлагын магистр, ялангуяа entrepreneurship чиглэлээр суралцахад орчин нөхцөл нь Монгол улсынхаас хэр ялгаатай байдаг тухай тэрээр бидэнтэй дэлгэрэнгүй ярилцлаа. Түүнчлэн англи хэлийг хэрхэн эзэмшиж, зорилгынхоо төлөө тууштай суралцагч байх талаар зөвлөгөө өгсөн юм.
Sun, 05 Nov 2023 - 44min - 117 - Podcast #117 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Дөлгөөн)
Подкастын маань шинэхэн дугаарт MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын Atlanta хот дахь Georgia State University -ийг FULBRIGHT тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж төгссөн Б.Дөлгөөн оролцож байна. Түүний хувьд бакалавр, магистр, докторын зэргээ гурван өөр улсад сурч эзэмшсэн бөгөөд энэхүү ярилцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарыг яагаад сонгосон тухай, цаашлаад мэргэжил сонголтон дээр юуг голчлон анхаарч, гадаад улсад суралцахын тулд ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй талаар ярьлаа. Мөн тус улсын боловсрол болон нийгмийн хамгааллын бодлогын бусад улсуудаас ялгарах онцлог, сайн болон хэцүү тал ба суралцаж байх хугацаанд тохиолдсон түүх дурсамжуудаасаа хуваалцсан тус дугаарыг маань сонсож ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай.
Tue, 31 Oct 2023 - 37min - 116 - Podcast #116 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Халиунаа)
Энэхүү дугаарт маань MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын Ohio мужид байрладаг University of Akron-д эдийн засаг, улс төр, философийн мэргэжлээр сурч бакалаврын зэрэг эзэмшсэн Б.Халиунаа оролцлоо. Тэрээр University of Akron-оос жил бүр олон улсын нэг оюутанд олгодог 100%-ийн тэтгэлгийг хүртсэн бөгөөд тус улсад суралцах хугацаанд тохиолдсон хамгийн сайхан дурсамж туршлага болон сорилттой үеүдээсээ хуваалцлаа. Мөн түүний хувьд gap year буюу завсар жилээ хэрхэн өнгөрүүлснээс эхлүүлээд TOEFL, SAT гэх мэт академик ур чадвар шаардсан шалгалтыг хэрхэн бэлдэх, АНУ-д суралцахын тулд ямар бэлтгэлтэй байх талаар зөвлөгөө өгч өөрийн сурсан мэргэжлийн талаар дэлгэрэнгүй ярьсан юм.
Mon, 23 Oct 2023 - 28min - 115 - Podcast #115 Америкт Суралцсан Миний Түүх (О.Номинчимэг)
Подкастын маань шинэхэн дугаарт Columbia Law School-д LLM буюу хуулийн мэргэжлээр магистрын зэрэгт суралцаж төгссөн О.Номинчимэг оролцлоо. Түүний хувьд Япон улсын Токиогийн Их Сургуульд бакалавр болон магистрын зэрэг эзэмшсэн бөгөөд дахин АНУ-ын Нью-Йорк хотод суралцсан туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм. Энэхүү ярилцлагын хүрээнд хоёр өөр улсын нийгэм, орчны ижил болон ялгаатай байдал, тус улсуудад суралцахад ямар байдаг, хуульч мэргэжлийн хариуцлага, ёс зүй болон хэрхэн үр дүнтэй суралцаж, ажиллах тухай ярилцсан төдийгүй АНУ-д суралцах зорилготой хүмүүст зориулан үнэтэй зөвлөгөө өглөө.
Tue, 17 Oct 2023 - 46min - 114 - Podcast#114 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Түшигжаргал)
Подкастын маань шинэ дугаарт АНУ төдийгүй дэлхийд нэр хүндтэй Harvard Law School-д 2022-2023 онд хуулийн чиглэлээр суралцаж, магистрын зэрэг хамгаалсан Б.Түшигжаргал оролцлоо. Түүний хувьд англи хэлийг хэрхэн үр дүнтэй суралцахаас эхлүүлээд өглөө бүрийн нэг цагийг зөвхөн суралцах зорилгынхоо төлөө тууштай зарцуулдаг байсан гэх мэт өөрийн туршлага дээрээ үндэслэж сургуульдаа болон Fulbright хөтөлбөрт тэнцэхийн тулд ямар дадлуудыг хэвшүүлэн, юун дээр анхаарвал зүйтэй талаар ирээдүйн Америкт төгсөгчдөд маань үнэтэй зөвлөгөө өглөө. Түүнчлэн Harvard University-ийн бүтэц, тус сургуульд хэрхэн өргөдөл илгээх, эсээгээ хэрхэн бичих талаар бидэнтэй дэлгэрэнгүй хуваалцсан юм. Энэхүү ярилцлагыг түүнийг суралцаж байх үед нь хийсэн бөгөөд 2023 онд сургуулиа амжилттай төгссөнд нь MASA болон нийт сонсогчдынхоо өмнөөс халуун баяр хүргэе.
Mon, 09 Oct 2023 - 50min - 113 - Podcast #113 Америкт Суралцсан Миний Түүх (О.Амгаланбаяр)
Энэ удаагийн дугаарт маань Access хөтөлбөрийн 2020-2022 оны төгсөгч, Sports Visitor хөтөлбөрийн хүрээнд 2022 онд АНУ-ын Бостон хотод хөлбөмбөгийн сургалт, хичээлүүдэд хамрагдаж байсан О.Амгаланбаяр оролцлоо. Түүний хувьд манай подкастын хамгийн залуу оролцогчдын нэг бөгөөд Access хөтөлбөрийн шалгаруулалтын үе шатууд болон тус хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаанууд зохиогддог тухай бидэнтэй хуваалцлаа. Мөн дэлхийн олон орны спортод хайртай мэргэжлийн болон мэргэжлийн бус хүүхэд залуучууд, багш дасгалжуулагч нарт зориулан АНУ-д хоёр долоо хоногийн турш аялаж, сургалтад хамрагдах боломжийг олгодог 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөр болох Sports Visitor Program-ийн талаар дэлгэрэнгүй ярьсан юм.
Tue, 03 Oct 2023 - 34min - 112 - Podcast #112 Америкт Суралцсан Миний Түүх (Э.Өсөхбаяр)
Цуврал подкастын маань энэ удаагийн дугаарт “University of Michigan”-д үйлдвэрлэл, үйл ажиллагааны инженер мэргэжлээр төгссөн Э.Өсөхбаяр оролцож байна. Түүний хувьд АНУ-д суралцахаасаа өмнө хэрхэн GAP жилээ өнгөрүүлсэн болон тус улсад суралцахын тулд ямар бэлтгэлтэй байж, юун дээр голчлон анхаарах хэрэгтэй талаар бидэнтэй ярилцаж ирээдүйн Америкт төгсөгчдөдөө үнэтэй зөвлөгөө өглөө. Мөн аж үйлдвэрлэл, үйл ажиллагааны инженерчлэлийн салбар болон тус мэргэжлийн ирээдүйн чиг хандлага хаашаа чиглэж байгаа тухай мэдээлэл өгсөн юм.
Thu, 28 Sep 2023 - 51min - 111 - Podcast #111 Америкт Суралцсан Миний Түүх (Д.Чинханд)
“АМЕРИКТ СУРАЛЦСАН МИНИЙ ТҮҮХ ПОДКАСТ ЭРГЭН ИРЛЭЭ”
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #111🚩
Подкастын маань шинэхэн дугаарт MASA-ны удирдах зөвлөлийн гишүүн, Hubert Humphrey Fellowship хөтөлбөрөөр АНУ-ын Arizona State University -ийн “Walter Cronkite School of Journalism and Mass Communication”-д сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж төгссөн Д.Чинханд оролцлоо. Тэрээр өөрийн Hubert Humphrey Fellowship хөтөлбөрт тэнцсэн туршлага болон АНУ-д мэргэжлээ дээшлүүлэн суралцахын сацуу Arizona мужийн Pheonix хотод бүтээсэн дурсамж, түүхүүдээсээ бидэнтэй харамгүй хуваалцлаа. Олон улсын өөр өөр соёлууд сэтгүүл зүйн чиглэлээр хэрхэн нэгдэж бие биеэсээ суралцсан тухай, гадаад хэлийг хэрэглээ болгон ашиглах, зорилгоо хэрхэн тавих талаар дэлгэрэнгүй ярьсан тус дугаарыг маань сонсож ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай.
Tue, 19 Sep 2023 - 45min - 110 - Podcast №110 Америкт Суралцсан Миний Түүх (Н.Урин)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 110🚩
Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, University of Wisconsin-Eau Claire-д сурсан Н.Урин оролцлоо.
Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global UGRAD Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралцах итгэл найдвар, урам зориг авч чадна гэдэгт итгэлтэй байна.Thu, 16 Feb 2023 - 43min - 109 - Podcast №109 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Мөнхжигүүр)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 109🚩
Манай подкастын энэ удаагийн дугаарт SUSI эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт тэнцэж ирсэн Б.Мөнхжигүүр оролцлоо.
Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон SUSI Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралцах итгэл найдвар, урам зориг авч чадна гэдэгт итгэлтэй байна.
Wed, 08 Feb 2023 - 46min - 108 - Podcast №108 Америкт Суралцсан Миний Түүх (М.Наранзул)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 108🚩
Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, Endicott College-д маркетингийн мэргэжлээр сурсан М.Наранзул оролцлоо.
Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global UGRAD Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралцах итгэл найдвар, урам зориг авч чадна гэдэгт итгэлтэй байна.Wed, 01 Feb 2023 - 35min - 107 - Podcast №107 Америкт суралцсан миний түүх (Э. Тэмүүлэн)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 107🚩
Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, Ball State University-д хот төлөвлөлт мэргэжлээр сурсан Э. Тэмүүлэн оролцлоо.
Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global Undergraduate Exchange Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Та бүхэн энэхүү подкастаас Америк улсад суралцах итгэл найдвар, урам зориг авч чадна гэдэгт итгэлтэй байна.
Tue, 24 Jan 2023 - 59min - 106 - Podcast №106 Америкт суралцсан миний түүх (Э. Наранцацрал)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 106🚩
Манай подкастын энэ удаагийн дугаарт Fulbright хөтөлбөрт тэнцэж, Kansas State University-г аюулгүй байдлын чиглэлээр төгссөн Э. Наранцацрал оролцлоо.
Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Fulbright Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа.
Подкастын маань 106 дахь дугаараар Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэн түүний туршлага, дурсамжаар дүүрэн түүхээс итгэл найдвар, урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.
Mon, 16 Jan 2023 - 46min - 105 - Podcast №105 Америкт суралцсан миний түүх (П. Цэлмүүн)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 105🚩
Энэ удаагийн дугаарт маань Access хөтөлбөрийн 2020-2022 оны төгсөгч, Sports Visitor хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Бостон хотод хөлбөмбөгийн сургалт, хичээлүүдэд хамрагдаад ирсэн П.Цэлмүүн маань оролцож байна. Тэрээр ЕБС-ын 11-р ангид суралцдаг бөгөөд манай подкастын хамгийн залуу оролцогчдын нэг юм. Түүний хамрагдсан Sports Visitor хөтөлбөр нь дэлхийн олон орны спортод хайртай мэргэжлийн болон мэргэжлийн бус хүүхэд залуучууд, багш дасгалжуулагч нарт АНУ-д хоёр долоо хоногийн турш аялаж, сургалтад хамрагдах боломжийг олгодог 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөр юм.
Wed, 11 Jan 2023 - 25min - 104 - Podcast №104 Америкт суралцсан миний түүх (Э. Дөлгөөн)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 104🚩
Подкастын маань шинэхэн дугаарт "The Pennsylvania State University"- ийг хуульч мэргэжлээр төгссөн Э. Дөлгөөн оролцлоо. Тэрээр Penn State University-ийн Монгол Улсын Их Сургууль-тай хамтран байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг буюу MoU-г байгуулахад гар бие оролцсон бөгөөд энэ талаарх түүхээсээ хуваалцаж, АНУ-ын их сургуулиуд хуулийн чиглэлээр ямар зэргүүд олгодог тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Сонсогч та бүхэн Э. Дөлгөөний АНУ-д суралцсан туршлага, өгсөн зөвлөгөөнүүдийг энэхүү дугаараас сонсоорой.
Mon, 19 Dec 2022 - 42min - 103 - Podcast №103 Америкт суралцсан миний түүх (А. Дарьсүрэн)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast 103🚩
Манай подкастын энэ удаагийн дугаарт University of Minnesota-г Биологи, Нийгэм ба Хүрээлэн буй орчин судлал гэх мэргэжлээр төгссөн А. Дарьсүрэн оролцлоо.
Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон University of Minnesota –д суралцах давуу талуудаас бидэнтэй хуваалцлаа. Подкастын маань 103 дахь дугаараар Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэн түүний туршлага, дурсамжаар дүүрэн түүхээс итгэл найдвар, урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.
Wed, 14 Dec 2022 - 1h 02min - 102 - Podcast №102 Америкт суралцсан миний түүх (Д. Жаргалсайхан)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #102🚩
“Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо”-ны 15 жилийн ойд зориулан хүргэж буй подкастын маань тусгай дугаарын зочноор University of Denver, Colorado-д магистрын зэрэг хамгаалсан Д.Жаргалсайхан /Дефакто Жаргалсайхан/ оролцлоо. Тэрээр “Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо” /MASA/-ны хоёр дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Түүний Америкт суралцсан түүх төдийгүй MASA-ны үйл ажиллагааны түүх, цаашлаад оюутан залуучуудад зориулан өгсөн үнэт зөвлөгөөг энэхүү подкастын дугаараас сонсоорой. Энэхүү яриа нь тус дугаарыг сонссон хэн бүхэнд урам зориг, эрч хүч өгнө гэдэгт итгэлтэй байна.Tue, 06 Dec 2022 - 22min - 101 - Podcast #101 Америкт суралцсан миний түүх (А. Болормаа)
Манай подкастын энэ удаагийн дугаарт Global UGRAD хөтөлбөрт тэнцэж, St. Catherine University-г бизнесийн удирдлагын салбараар төгссөн А. Болормаа оролцлоо.
Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Global Undergraduate Exchange Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Tue, 29 Nov 2022 - 23min - 100 - Podcast №100 Америкт суралцсан миний түүх (Ё. Лхамаа)
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #100 🚩
Манай подкастын энэ удаагийн дугаарт Hubert H. Humprey хөтөлбөрт тэнцэж, Boston University-г Боловсролын салбараар төгссөн Ё. Лхамаа оролцлоо.
Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон The Hubert H. Humphrey Fellowship Program-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа.
Подкастын маань 100 дахь дугаараар Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэн түүний туршлага, дурсамжаар дүүрэн түүхээс итгэл найдвар, урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.
Wed, 23 Nov 2022 - 46min - 99 - Podcast №99 Америкт суралцсан миний түүх (Р. Жаргал )
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #99 🚩
Манай подкастын энэ удаагийн дугаарт АНУ-ын 100%-ийн тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөрт хамрагдан "Michigan Technological University"-д компьютерын шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн Жаргал маань оролцлоо. Тэрээр өөрийн Америк улсад хэрхэн суралцсан түүх, бүтээсэн дурсамжууд болон Fulbright хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шалгуур, шалгалтуудын тухай бидэнтэй хуваалцлаа. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Tue, 15 Nov 2022 - 34min - 98 - Podcast #98 Америкт суралцсан миний түүх (Г.Энхжин )
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #98 🚩
Подкастын маань шинэхэн дугаарын зочноор Luby-Jenkins сурагч солилцооны хөтөлбөрийн төгсөгч, АНУ-ын Colorado мужийн Denver хотод 2 долоо хоногийн турш соёлын солилцоонд хамрагдсан Г. Энхжин оролцож байна. Тэрээр Luby-Jenkins солилцооны хөтөлбөрийн үе шатуудын тухай, хэрхэн тэнцсэн талаараа болон АНУ-д бүтээсэн сайхан дурсамж, түүхүүдээсээ бидэнтэй хуваалцлаа.
Хэрэв та тус хөтөлбөр болон АНУ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол энэхүү дугаарыг сонсоорой.
Wed, 09 Nov 2022 - 36min - 97 - Podcast #97 Америкт Суралцсан Миний Түүх (Ө.Сарангэрэл)
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #97 🚩
Подкастын маань шинэхэн дугаарын зочноор АНУ-ын Миннэсота мужид нэг жилийн хугацаанд амьдарч, ахлах сургуульд нь суралцсан Ө.Сарангэрэл оролцож байна. Тэрээр FLEX хөтөлбөрийн үе шатуудын тухай, хэрхэн тэнцсэн талаараа болон АНУ-д бүтээсэн сайхан дурсамж, түүхүүдээсээ бидэнтэй хуваалцлаа.Хэрэв та тус хөтөлбөр болон АНУ-ын ахлах сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол энэхүү дугаарыг сонсоорой.
Mon, 31 Oct 2022 - 49min - 96 - Podcast#96 Америкт суралцсан миний түүх (Б.Бүжинлхам)
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #96 🚩
Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор "FLEX" сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын ахлах сургуульд 1 жил суралцаж төгссөн Бүжинлхам оролцож хэрхэн тэнцсэн талаар мөн өөрт тохиолдсон сонирхолтой түүх, дурсамжаасаа хуваалцсан юм.
Та "FLEX" хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэлтэй бол Бүжинлхам-н подкастыг сонсож үнэтэй туршлага хуримтлуулж өөрийн ирээдүйдээ хувь нэмэр оруулаарай.
Thu, 27 Oct 2022 - 40min - 95 - Podcast №95 Америкт суралцсан миний түүх (А.Юмжирдулам)
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #95 🚩
Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор "FLEX" сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-ын ахлах сургуульд 1 жил суралцаж төгссөн А.Юмжирдулам оролцож хэрхэн тэнцсэн талаар мөн өөрт тохиолдсон сонирхолтой түүх, дурсамжаасаа хуваалцсан юм.
Та "FLEX" хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэлтэй бол Юмжирдуламын подкастыг сонсож үнэтэй туршлага хуримтлуулж өөрийн ирээдүйдээ хувь нэмэр оруулаарай.
Thu, 20 Oct 2022 - 47min - 94 - Podcast#94 Америкт суралцсан миний түүх (Б.Энхмаа)
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #94 🚩
Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор АНУ-ын “Cal State University of Long Beach”-г олон улсын харилцаагаар суралцаж төгссөн Б.Энхмаа оролцож Америкт суралцсан түүх, дурсамжаасаа болон өөрийн сонгон суралцсан мэргэжлийн талаар хуваалцсан юм. Тэрээр одоогоор Flex Mongolia хөтөлбөрийн зохион байгуулагч, Монгол дахь төлөөлөгч нь ба манай ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан FLEX хөтөлбөрөө танилцууллаа.
Та Америкт суралцах хүсэлтэй бол Энхмаагийн подкастыг сонсож үнэтэй туршлага хуримтлуулж ирээдүйн боловсролдоо хувь нэмэр оруулаарай.
Tue, 11 Oct 2022 - 55min - 93 - Podcast#93 Америкт Суралцсан Миний Түүх (М. Санжмятав)
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #93 🚩
Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор АНУ-ын “LeTourneau University”-г санхүүгийн мэргэжлээр суралцаж төгссөн М. Санжмятав оролцож Америкт сурч ажилласан түүх, дурсамжаасаа болон өөрийн сонгон суралцсан мэргэжлийн талаар хуваалцсан юм.
Мөн тэр өөрийн суралцаж байсан муж хотынхоо талаар дэлгэрэнгүй танилцуулж өөрийн туршлага мэдлэгээсээ харамгүй дэлгэж сонирхолтой яриа өрнүүллээ.
Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн урам зориг болон хэрэгцээтэй мэдээлэл өгнө гэдэгт итгэлтэй байна.
Mon, 07 Feb 2022 - 40min - 92 - Podcast#92 Америкт Суралцсан Миний Түүх (А. Амарбаяр)
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #92 🚩
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-c бэлтгэн хүргэдэг подкастын маань шинэ оны хамгийн анхны шинэхэн дугаарт Amazon, Apple, Twitter гэх мэт технологийн салбарын томоохон компаниудад ажиллаж байсан А. Амарбаяр оролцлоо.
Тэрээр “Dickinson State University”-д бакалаврын зэрэг, “Maharishi University of Management”-д магистрын зэргээ тус тус хамгаалсан юм. Америкт суралцах үеийн тулгарч байсан сорилттой үеүд болон тэрхүү сорилтуудыг хэрхэн давж туулсан өөрийн түүхээсээ хуваалцсан байна. Мөн мөрөөдөж хүсэж байгаа мөрөөдөл, хүслээ далд ухамсартаа хэрхэн шингээж өөрийн алсын хараагаа бий болгох талаар сонирхолтой зөвлөгөөг ч өгсөн юм. Америкт суралцах, хууль ёсны дагуу мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй хэн бүхэн энэхүү подкастыг заавал сонсоорой хэмээн зөвлөж байна.
Mon, 24 Jan 2022 - 1h 01min - 91 - Podcast#91 Америкт Суралцсан Миний Түүх (Ш. Буянжаргал)
🚩 Америкт Суралцсан Миний Түүх Podcast #91 🚩
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-c бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын шинэ дугаарын зочноор “University of Illinois, Chicago”-г мехатроник мэргэжлээр төгссөн Ш. Буянжаргал оролцлоо.
Тэрээр Америкт суралцах үеийн дурсамж, соёлын ялгаатай байдлаас үүсэх шокыг хэрхэн даван туулж байсан болон мэргэжлээрээ Монголдоо хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Дэлхийд тэргүүлэх компаниудын нэг “Тошиба”-д ажиллаж байсан тэрээр хэл сурч буй хүмүүст хэдийн танил болсон TEME аппликэйшнийг Монголчууддаа зориулан бүтээсэн нэгэн. Энэ дугаарт тэрээр өөрийн Англи хэл сурсан туршлагаасаа ч хуваалцсан юм. Мөн оюутан сурагчдад хандан судалж буй хичээлүүдийн мөн чанар, хичээлээс гадуурх хийж байгаа үйл ажилгаанууд ямар ач холбогдлыг сайтар ухамсарлаж мөн чанарыг нь ойлгож хийгээрэй хэмээн зөвлөсөн юм.
Технологийн коллежийг үүсгэн байгуулж технологийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулж буй түүний оролцсон энэхүү подкастын дугаарыг сонсож энэ 7 хоногийг эрч хүчтэй өнгөрүүлээрэй.
Tue, 07 Dec 2021 - 46min - 90 - Podcast#90 Америкт Суралцсан Миний Түүх ( П.Чингүүн)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #90 🚩
Америкт төгсөгчдийн холбоо (MASA)-c бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаарын зочноор Nebraska-ийн их сургуулийг Фулбрайт тэтгэлэгтэйгээр сурч төгссөн П.Чингүүн оролцлоо. Фулбрайт хөтөлбөрт материалаа илгээж тэнцсэн болон Америкт сурхад ямар байдаг, хөтөлбөрт материал илгээхдээ юуг анхаарах талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Мөн Монгол улсын засгийн газрын тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрийн талаар төдийгүй “cybersecurity” чиглэлээр Америкт сурсан түүхийг энэ дугаараас сонсоорой. Технологийн салбарыг сонирхож буй оюутнууд энэ подкастыг заавал сонсоорой.
Tue, 30 Nov 2021 - 41min - 89 - Podcast#89 Америкт Суралцсан Миний Түүх ( Ж.Амарсанаа)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #89 🚩
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын шинэ дугаарын зочноор Харвардын их сургуулийн Post Doctoral Fellowship Program-ийн төгсөгч, Happy Veritas эмнэлгийн зөвлөх эмч Ж. Амарсанаа оролцлоо.
Тэрбээр анагаах ухааны салбарт суралцсан өөрийн туршлага болон судалгааны ажлуудын талаар, цаашлаад судалгааны лабораторид ажиллахад ямар байдаг талаар бидэнтэй дэлгэрэнгүй хуваалцсан юм. Лабораторийн судалгааг уйгагүй хийж өөрийн ClusterBomb гэх технологийн нээлтийг хийснээр хэрхэн Харвардтай холбогдож докторын дараах хөтөлбөрт хамрагдсан талаар өмнөх судалгааны ажлын туршлага ямар ач холбогдолтой байдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тэрээр Америк болон Японд олон жил судалгаа хийсэн туршлага дээрээ үндэслэн 2 улсын судалгааны арга барил, соёлын талаар харьцуулан дэлгэрэнгүй ярьсан юм. Дэлхийн шилдэг сургууль болох Харвардад судалгаа хийж, Вирус тоолох шинжилгээг Монголд анх нутагшуулж, цаашлаад эрүүл мэндийн дэд сайд хийж явсан түүний оролцсон энэхүү подкастийн дугаарыг сонсож долоо хоногоо эрч хүчтэй өнгөрүүлээрэй.
Tue, 23 Nov 2021 - 46min - 88 - Podcast#88 Америкт Суралцсан Миний Түүх (М.Чимэгсайхан)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #88 🚩
Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаарын зочноор АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрийн төгсөгч, төдийгүй Нью Йорк хотын алдарт Wallstreet-д байрладаг "Pace University"-д Entrepreneurship чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан М.Чимэгсайхан оролцлоо. Тэрээр томоохон хотуудын нэг болох New York тэр дундаа Wall street-д суралцах ямар байдаг, Энтрепренершип гэж ямар мэргэжил байдаг талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Мөн Фулбрайт хөтөлбөрт материал өгөхдөө юуг анхаарах талаар өөрийн туршлагаас хуваалцсан юм. Түүний бичсэн судалгааны ажил нь Pace их сургуулийн эдийн засгаар сурч буй оюутнуудын заавал унших ёстой материалын жагсаалтад багтсан байдаг гэдгийг дуулгамаар байна.
Та энэхүү подкастийн дугаарыг сонсож шинэ долоо хоногоо эрч хүчтэй өнгөрүүлээрэй.
Mon, 15 Nov 2021 - 47min - 87 - Podcast#87 Америкт Суралцсан Миний Түүх (Т.Мөнгөншагай)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #87 🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 88 дэх дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Fulbright Teaching Excellence and Achievement Program (TEA) хөтөлбөрийн төгсөгч Т.Мөнгөншагай оролцлоо. Тэрээр Fulbright TEA хөтөлбөр гэж ямар хөтөлбөр байдаг талаарх мэдээлэл болон англи хэлний багшаар Америк болон Монголд ажиллаж байсан дадлага, туршлагаасаа дэлгэрэнгүй хуваалцан ярилцсан юм. Мөн мэргэжлийн Англи хэлний багшийн хувьд Англи хэлийг сурахдаа юуг анхаарах талаар үнэтэй зөвлөгөөг ч өгсөн байгаа шүү.
Ахлах сургуулийн багш нарт зориулсан TEA хөтөлбөрт материал илгээхээр төлөвлөж буй багш нар энэхүү подкастийн дугаарыг заавал сонсоорой.
Mon, 08 Nov 2021 - 39min - 86 - Podcast#86 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Оюу)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast #86 🚩
"Америкт Сурсан Миний Түүх" цуврал подкастын маань шинэ дугаарын зочноор Southern Illinois их сургуулийг Фулбрайт тэтгэлэгтэйгээр сурч төгссөн Б.Оюу оролцлоо. Тэрээр засгийн газрын тэтгэлэгтэй 2 томоохон хөтөлбөр болох Фулбрайт болон GlobalUGRAD хөтөлбөрт шалгарч байсан төдийгүй дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Cambridge-ийн их сургуульд суралцсан юм. Түүний тэтгэлгийн материал илгээхдээ юуг анхаарах, эсээ хэрхэн бичих, Америкт амьдрах ямар байдаг талаар сонирхолтой яриа өрнүүлсэн энэ дугаарыг та заавал сонсоорой.
Tue, 02 Nov 2021 - 57min - 85 - Podcast#85 Америкт Суралцсан Миний Түүх (А.Цолмон)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#85 🚩
Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаарын зочноор Utah-ийн их сургуулийг Монгол улсын засгийн газрын санхүүжилттэй Фулбрайт тэтгэлэгтэйгээр сурч төгссөн А.Цолмон оролцлоо. 2 дахь удаагаа Фулбрайт хөтөлбөрт материалаа илгээж тэнцсэн тэрээр гэр бүлийн хамт Америкт сурхад ямар байдаг, хөтөлбөрт материал илгээхдээ юуг анхаарах талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Мөн Монгол улсын засгийн газрын тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрийн талаар төдийгүй геологийн чиглэлээр Америкт сурсан сонирхолтой түүхийг энэ дугаараас сонсоорой.
Mon, 25 Oct 2021 - 37min - 84 - Podcast#84 Америкт Суралцсан Миний Түүх (Г.Түвшинзаяа)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#84 🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 84 дэх дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Fulbright хөтөлбөрт хамрагдаж дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох Columbia University-ийн төгсөгч, Г.Түвшинзаяа оролцлоо. Төгсөлтөд гэр бүлийнхэн маань ирээд сэтгэл нь хөтөлсөн байхыг харах хамгийн гоё дурсамжуудын нэг байсан гэж ярьсан түүний Америкт суралцсан түүхээр хамтдаа аялцгаая.
Та энэхүү дугаарыг сонсож шинэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.
Mon, 18 Oct 2021 - 29min - 83 - Podcast#83 Америкт Суралцсан Миний Түүх (Д.Занабазар)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#83 🚩
Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаарын зочноор LEAD Mongolia АНУ дахь солилцооны хөтөлбөрийн төгсөгч Д.Занабазар оролцсон билээ. Тэрээр манай подкастд оролцож буй анхны LEAD Mongolia хөтөлбөрийн төгсөгч бөгөөд уг хөтөлбөрийн давуу тал, шалгаруулалтын туршид өөрийн олж авсан туршлага болон хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээллийн тухай ярьснаас гадна АНУ-д суралцсан түүхээсээ бидэнтэй харамгүй хуваалцсан юм.
LEAD Mongolia хөтөлбөрт материал илгээхээр төлөвлөж буй хэн бүхэн энэхүү подкастийн дугаарыг та заавал сонсоорой.
Mon, 11 Oct 2021 - 20min - 82 - Podcast#82 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Болор-Эрдэнэ)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#82 🚩
Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаараар АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт болон GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч, “Michigan state University”-д Бизнесийн удирдлага чиглэлээр магистрийн зэргээ хамгаалсан Э. Болор-Эрдэнэ оролцсон билээ. Тэрээр Америкт суралцах үеийн сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсанаас гадна тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө явуулахад сэтгэл зүйн бэлтгэл чухал хэмээн яриандаа онцлон дурдсан юм.
UGRAD болон Fulbright тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Tue, 05 Oct 2021 - 54min - 81 - Podcast#81 Америкт Суралцсан Миний Түүх (Ж.Сүхбаатар)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#81 🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 81 дэх дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Hubert Humphrey Fellowship хөтөлбөрийн төгсөгч, доктор Ж.Сүхбаатар оролцлоо. Тэрээр АНУ-д хоёр ч хөтөлбөрт суралцаж улмаар докторын зэрэг хамгаалсан юм. Монгол улсад удирдах түвшинд болон боловсролын салбарт ажиллаж байгаад докторын зэрэг хамгаалах хүртэл ямар зам туулсан, цаашлаад залуучууд юуг анхаарах талаар дэлгэрэнгүй ярилцсан энэхүү дугаарыг та заавал сонсоорой.
Mon, 27 Sep 2021 - 35min - 80 - Podcast#80 Америкт Суралцсан Миний Түүх (Д. Шүрэнцэцэг)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Podcast#80 🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 80 дахь дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй TEA хөтөлбөрийн төгсөгч Д.Шүрэнцэцэг оролцлоо. Тэрээр багш нарт зориулсан TEA хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ба тус тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн туршлага дээрээ үндэслэн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай материал илгээхэд хэрхэн өөрийгөө үр дүнтэй бэлдэж, өргөдлөө илгээх тал дээр үнэтэй зөвлөгөө өгсөн юм.
Mon, 20 Sep 2021 - 28min - 79 - Podcast#79 Америкт Суралцсан Миний Түүх (Х. Цогтбилгүүндарь)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #79🚩
Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаараар та бүхэнд University of Minnesota Их сургуулийг Улс төр судлал чиглэлээр бакалавр мөн Олон улсын хөгжил судлал чиглэлээр магистрийн зэргээр суралцаж төгссөн Х. Цогтбилгүүндарь оролцсон билээ. Тэрээр тус сургуульд суралцаж байх хугацаандаа хотын захиргааны төвд мэргэжлийнхээ чиглэлээр дадлага хийж байсан ба Америкийн сонгуулийн компанит ажилд өөрийн биеэр оролцож, ажлын туршлага хуримтлуулж явсан сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн Америкт бакалавр болон магистраар сурахын ялгааг яриандаа онцлон дурдсан билээ. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Mon, 13 Sep 2021 - 35min - 78 - Podcast#78 Америкт Суралцсан Миний Түүх (Ж. Хонгорзул)
🚩Америкт Суралцсан Миний Түүх Подкаст #78🚩
Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаар New York University-д тэнцээд Нью Йорк хотыг зориод буй Ж.Хонгорзул-г онцоллоо. Тэрээр АНУ-ыг зорих хүртлээ MASA болон EducationUSA Mongolia-д дөрвөн сарын турш дадлага хийсэн юм. Дадлага хийх, шалгалтууддаа бэлтгэх, сургуулийн өргөдлийн материал бэлтгэх гээд маш завгүй ч цагаа оновчтой төлөвлөж, тууштай байж зорилгодоо хүрч АНУ-ыг зорьсон Хонгорзулдаа баяр хүргэе!
Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн итгэл найдвар, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Tue, 07 Sep 2021 - 18min - 77 - Podcast#77 Америкт Суралцсан Миний Түүх (Н.Ананд)
🚩EducationUSA Mongolia Podcast #77🚩
Америкт Суралцсан Миний Түүх цуврал подкастын энэ удаагийн зочноор АНУ-ын “American University”-г олон улсын харилцаа мэргэжлээр суралцаж төгссөн Н.Ананд оролцож Америкт сурсан түүх, дурсамжаасаа хуваалцсан юм.
Залууст хандан “зоригтой бай” хэмээн захисан түүний подкастыг сонсож энэ долоо хоногийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлээрэй.
Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Tue, 31 Aug 2021 - 39min - 76 - Podcast#76 Америкт Суралцсан Миний Түүх (Г. Жаргал)
🚩EducationUSA Mongolia Podcast #76🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 76 дахь дугаарт АНУ-ын Central Washington Их сургуулийн төгсөгч Г. Жаргал оролцлоо. Тэрээр подкаст сонсогч залууст хандан Америкт суралцахад оюутныг дэмжих маш олон тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг гэдгийг дурдсан ба тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн амжилттай бэлдэх дээр өөрийн туршлага дээр үндэслэн үнэ цэнэтэй зөвөлгөөг мөн хуваалцсан юм. Энэ удаагийн дугаар та бүхэнд урам зориг төрүүлсэн, сонирхолтой дугаар болсон гэдэгт итгэлтэй байна. Америкт сурах мөрөөдөлтэй ч хэрхэн тэтгэлэг олж, өргөдлөө явуулах эсэхээ мэдэхгүй байгаа хэн бүхэн энэ удаагийн дугаарыг амжиж сонсоорой.
Mon, 23 Aug 2021 - 24min - 75 - Podcast#75 Америкт Суралцсан Миний Түүх (Т. Сүндари)
🚩EducationUSA Mongolia Podcast #75🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 75 дахь дугаарт АНУ-ын George Washington Их сургуулийн төгсөгч Т. Сүндари оролцлоо. Тэрээр өөрийн хүсч мөрөөддөг их сургуульдаа амжилттай элсэж орохын тулд community college-д 2 жил суралцсан ба энэхүү подкастаар дамжуулан community college-д суралцахын давуу тал, их сургуульд шилжих процесс болон АНУ-ын соёлын онцлогоос суралцсан түүх, арвин туршлагаасаа бидэнд хуваалцсан юм. Мөн мэргэжлээ сонгож буй сурагчдад, Англи хэл сурж буй хүмүүст хандан зөвлөгөө өгсөн юм.
Community College-ийг судлан, суралцахаар төлөвлөж буй хэн бүхэн энэхүү подкастийн дугаарыг та заавал сонсоорой.
Mon, 16 Aug 2021 - 37min - 74 - Podcast#74 Америкт Суралцсан Миний Түүх (Г.Халиунаа)
🚩EducationUSA Mongolia Podcast #74🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань 74 дэхь дугаарт Англи хэлний багш нарт зориулсан АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй FLTA хөтөлбөрийн төгсөгч Г.Халиунаа оролцлоо. Тэрээр багш нарт зориулсан FLTA хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ба тус тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн туршлага дээрээ үндэслэн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай материал илгээхэд хэрхэн өөрийгөө үр дүнтэй бэлдэж, өргөдлөө илгээх тал дээр үнэтэй зөвлөгөө өгсөн юм. Мөн мэргэжлээ сонгож буй сурагчдад, Англи хэл сурж буй хүмүүст хандан зөвлөгөө өгсөн юм.
FLTA хөтөлбөрт материал илгээхээр төлөвлөж буй хэн бүхэн энэхүү подкастийн дугаарыг та заавал сонсоорой.
Mon, 09 Aug 2021 - 48min - 73 - Podcast#73 Америкт Суралцсан Миний Түүх (Г.Намуун)
🚩EducationUSA Mongolia Podcast #73🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч, одоогоор Фулбрайт хөтөлбөрт шалгараад буй Г.Намуун оролцлоо. Тэрээр тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тэнцсэн туршлага дээрээ үндэслэн тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай материал илгээхэд хэрхэн өөрийгөө үр дүнтэй бэлдэж, өргөдлөө илгээх тал дээр үнэтэй зөвлөгөө өгсөн төдийгүй АНУ-ын боловсролын системийн гол онцлогуудыг дурдсан юм.
АНУ-д суралцахаар төлөвлөж байгаа, UGRAD болон Fulbright тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та заавал сонсоорой.
Tue, 03 Aug 2021 - 50min - 72 - Podcast#72 Америкт Суралцсан Миний Түүх (Ц.Цэнгүүн)
🚩EducationUSA Mongolia Podcast #72🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Washington”-ийг иргэний инженер мэргэжлээр суралцаж бакалавар болон магистрын зэрэг хамгаалсан Ц.Цэнгүүн оролцлоо. Тэрээр өөрийн сонирхол, суралцаж төгссөн мэргэжлийнхээ зах зээлийн судалгаанд үндэслэн мэргэжлээ өөрчлөн “University of Michigan, Flint”-ийг компьютерийн шинжлэх ухаан чиглэлээр суралцаж хоёр дахь мастераа хамгаалсан ба одоо АНУ-ын Google компанид програм хангамжийн инженерээр амжилттай ажиллаж байгаа билээ. Цэнгүүн маань бидэнд Google компани дахь ажлын туршлагаа хуваалцсанаас гадна мэргэжлээ хэрхэн зөв сонгох тал дээр өөрийн туршлага дээр үндэслэн үнэтэй, шимтэй зөвөлгөөг мөн хуваалцсан юм.
Америкт суралцах хүсэлтэй бол та подкастын энэ дугаарыг заавал сонсоорой.
Mon, 26 Jul 2021 - 40min - 71 - Podcast#71 Америкт Суралцсан Миний Түүх (Т.Самданжигмэд)
🚩EducationUSA Mongolia Podcast #71🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Montana State University”-д бэлчээрийн экологи мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан Т.Самданжигмэд оролцлоо.
Тэрээр АНУ-ын Засгийн газрын Fulbright хөтөлбөрийн төгсөгч бөгөөд өөрийн туршлагад үндэслэн уг хөтөлбөрт хэрхэн амжилттай хамрагдах талаар үнэтэй зөвөлгөө өгч, байгаль экологи, шинжлэх ухааны чиглэлээр Америкт мастераар суралцахын давуу тал болон сорилт, бэрхшээлийг хуваалцсан юм. Түүний суралцсан Montana муж нь Монголын цаг, уур амьсгалтай нэлээн төстэй бөгөөд тус мужид “Бэлчээрийн экологи” мэргэжлээр суралцсан нь эргээд эх орныхоо нөхцөлд мэргэжлээрээ ажиллаж, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцолж, мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй яриаг өрнүүлсэн юм.
Америкт суралцах хүсэлтэй бол та подкастын энэ дугаарыг заавал сонсоорой.
Mon, 19 Jul 2021 - 30min - 70 - Podcast #70 Америкт Суралцсан Миний Түүх (Б.Баяржавхлан)
🚩EducationUSA Mongolia Podcast #70🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Michigan”-д компьютерын инженер чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан Б. Баяржавхлан оролцлоо.
Тэрбээр Америкт суралцсан туршлага, их сургуулийн өмнөх бэлтгэл, мэргэжил сонголтоос эхлээд өөрт тулгарсан бэрхшээлүүдээ хэрхэн туулсан туршлагаасаа хуваалцсан юм. Авьяаслаг морин хуурч Баяржавхлан өөрийн суралцсан их сургуульдаа Монгол Соёлын төвийн гишүүнээр элсэж, олон улсад Монгол улсынхаа өв соёлыг түгээн таниулж явсан туршлагаа хуваалцсанаас гадна мэргэжлээ хэрхэн зөв сонгох тал дээр олон сонирхолтой, сургамжтай хувийн туршлага дурсамжуудаасаа хуваалцлаа.
Америкт суралцах хүсэлтэй бол та подкастын энэ дугаарыг заавал сонсоорой.
Mon, 05 Jul 2021 - 32min - 69 - Podcast#69 Америкт Суралцсан Миний Түүх (Г.Хулан)
🚩EducationUSA Mongolia Podcast #69🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Massachusetts Boston”-д байгаль орчин, шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан Г. Хулан оролцлоо.
Тэрбээр Америкт суралцсан туршлага, их сургуулийн өмнөх бэлтгэлээс эхлээд өөрт тулгарсан бэрхшээлүүдээ хэрхэн туулсан туршлагаасаа хуваалцсан юм. Тэрээр хэрхэн өөрийгөө илүү нээж, дуртай зүйлсээ олох, мөн өөрийн сурах арга барилын тухай гээд олон сонирхолтой, сургамжтай хувийн туршлага дурсамжуудаасаа хуваалцлаа. Түүнчлэн АНУ-д сурахын онцлогийн талаар ч мөн ярилцсан юм.
Америкт суралцах хүсэлтэй бол та подкастын энэ дугаарыг заавал сонсоорой.
Mon, 28 Jun 2021 - 27min - 68 - Podcast#68 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Билгүүн)
🚩EducationUSA Mongolia Podcast #68🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкастын энэ удаагийн дугаарт энэхүү подкаст цувралын үүсгэн байгуулагч, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны ерөнхийлөгч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн захирал, Азийн хөгжлийн банкны зүүн бүсийн газарт нийгмийн хөгжил, жендерийн зөвлөхөөр ажилладаг Э.Билгүүн оролцлоо. Тэрээр АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрт шалгарч, дэлхийн топ сургуулиудын нэг болох Cornell University-ийг нийгмийн хөгжил, жендэрийн эрх тэгш байдал чиглэлээр суралцаж төгссөн юм.
Энэхүү подкастад тэрээр Америкт суралцсан арвин их туршлага, ололт амжилт, сорилтыг хэрхэн давсан түүхээсээ хуваалцаж, өөрийн эзэмшсэн мэргэжлийн ач холбогдол дээр үндэслэн мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар үнэ цэнэтэй зөвлөгөө өгсөн төдийгүй Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) болон EducationUSA Mongolia-аас хэрэгжүүлдэг олон хөтөлбөр, үйл ажиллагаа, ололт амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцаж ярилцсан юм.
Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та заавал сонсоорой.
Mon, 21 Jun 2021 - 49min - 67 - Podcast#67 Америкт Суралцсан Миний Түүх (Г. Тэргэл)
🚩EducationUSA Mongolia Podcast #67🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Michigan”-д дата анализ, статистик мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан Г. Тэргэл оролцлоо.
Тэрбээр Америкт суралцаж байхдаа код бичих, статистикт дүн шинжилгээ хийхээс эхлээд мэргэжлийн хичээлүүдийн сорилтыг хэрхэн даван туулж, өөрийн мэргэжил болгож чадсан туршлагаасаа хуваалцсан юм. Ковид-19 нөхцөл байдлын улмаас сурах хугацаа дуусахаас өмнө Монголдоо ирсэн тэрээр төгсөх хүртэл онлайнаар хичээлдээ оролцсон туршлага болон сонирхолтой, сургамжтай дурсамжаасаа хуваалцлаа. Түүнчлэн өөрийн суралцсан мэргэжлийнхээ талаар ч дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн шүү!
Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та заавал сонсоорой.
Mon, 14 Jun 2021 - 31min - 66 - Podcast#66 Америкт Суралцсан Миний Түүх (Б. Тэнгэр)
🚩EducationUSA Mongolia Podcast #66🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Gannon University”-д цахилгааны инженер мэргэжлээр бакалаврын зэрэг, тоног төхөөрөмжийн програм хангамжийн инженер мэргэжлээр магистрын зэргээ тус тус хамгаалсан Б. Тэнгэр оролцлоо.
АНУ-ын IAM Robotics компанийн тоног төхөөрөмжийн систем хариуцсан инженерээр ажиллаж буй тэрээр Америкт суралцаж байх үеийнхээ дурсамж, туршлага болон боломжуудын талаар хуваалцахдаа "Хичээл зүтгэлийн ард маш том амжилт байдаг" хэмээн онцолсон юм. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү подкаст маань ихээхэн урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та заавал сонсоорой.
Mon, 07 Jun 2021 - 50min - 65 - Podcast#65 Америкт Суралцсан Миний Түүх (Ц. Билигт)
🚩EducationUSA Mongolia Podcast #65🚩
Подкастийн шинэ дугааруудыг хүлээн байж сонсдог сонсогчиддоо зориулан энэ удаад бид анхны Англи хэл дээрх шинэхэн подкастаа хүргэж байна. Энэ удаагийн маань зочноор АНУ-ын “Lipscomb University”-д байгаль орчны тогтвортой байдал мэргэжлээр суралцаж төгссөн ба одоо EducationUSA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөх, MASA-ны хөтөлбөрийн ажилтнаар ажиллаж буй Ц. Билигт оролцлоо.
Тэрбээр Америкт суралцах гэж буй хүмүүсийн мэдвэл зохих зүйлсийн талаар хуваалцсан юм. Тухайлбал ном худалдаж авахаас эхлээд Америкийн оюутны хотхонд оюутнуудын ашигладаг зарим үгсийн талаар ч дэлгэрүүлэн ярьсан Англи хэл дээрх энэхүү подкастын дугаарыг та заавал сонсоорой.
Mon, 31 May 2021 - 35min - 64 - Podcast#64 Америкт Суралцсан Миний Түүх (М. Ивээл)
🚩EducationUSA Mongolia Podcast #64🚩
Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын “University of Wisconsin-Superior”-д эрх зүй судлал, олон улсын харилцаа мэргэжлээр суралцаж төгссөн ба одоо EducationUSA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөх, MASA-ны хөтөлбөрийн ажилтнаар ажиллаж буй М. Ивээл оролцлоо.
Тэрбээр өөрийн Америкт суралцсан арвин их туршлага, сургуульдаа өргөдөл гаргаж байсан үеийн дурсамжаасаа болон өөрийн зүгээс Америкт суралцах хүсэлтэй залууст зориулан олон хэрэгтэй зөвлөгөө өгсөн энэхүү дугаарыг та заавал сонсоорой.
Tue, 25 May 2021 - 45min - 63 - Podcast#63 Америкт Суралцсан Миний Түүх (А. Оюунзул)
🚩EducationUSA Mongolia Podcast #63🚩
Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн 2016 оны төгсөгч, мөн Мишэль Обамагийн Becoming номын орчуулагч А. Оюунзул оролцлоо. Тэрбээр GlobalUGRAD хөтөлбөрт хэрхэн тэнцсэн туршлагаасаа болон АНУ-ын Ball State University-д суралцсан сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар түүний ажил мэргэжилд ямар давуу талууд үүссэн тухайгаа дэлгэрэнгүй ярьсан подкастын энэхүү дугаарыг та дуустал нь сонсоорой!
Mon, 10 May 2021 - 31min - 62 - Podcast#62 Америкт Суралцсан Миний Түүх (Т. Түвшинзаяа)
🚩EducationUSA Mongolia Podcast #62🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Washington”-д Байгаль орчин,
нөөц баялгийн менежментийн чиглэлээр суралцсан ба одоо “The Nature Conservancy” олон улсын байгаль орчны байгууллагад маркетингийн багийн ажилтнаар ажиллаж буй Т.Түвшинзаяа оролцлоо.
Тэрбээр өөрийн Америкт суралцсан арвин их туршлага болон дурсамжаасаа хуваалцсан юм.
Mon, 03 May 2021 - 32min - 61 - Podcast#61 Америкт Суралцсан Миний Түүх (Д. Уянга)
🚩EducationUSA Mongolia Podcast #61🚩
Подкастын маань цоо шинэ дугаарт АНУ-ын Засгийн Газрын 100%-ийн тэтгэлэгтэй FLEX хөтөлбөрийн төгсөгч Д. Уянга уригдан оролцлоо. Тэрээр 2020-2021 онд FLEX хөтөлбөрт шалгаран АНУ-ын ахлах сургуульд суралцсан туршлага болон дурсамжаасаа хуваалцсан юм. Америкт суралцаж байхдаа Айдоха мужийн Нампа хотын даргын дэргэдэх өсвөрийн хүүхдийн зөвлөлийн гишүүн байсан тэрээр COVID-н нөхцөл байдлын үед хөтөлбөрт хамрагдсан талаар хуваалцсан төдийгүй ахлах сургуулийн сурагчдад зориулсан FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахаар зэхэж буй сурагчдад хэрэгтэй зөвлөгөөг өгсөн юм.
АНУ-ын ахлах сургуульд сурахаар сонирхож буй бол энэхүү дугаарыг заавал сонсоорой.
Mon, 26 Apr 2021 - 41min - 60 - Podcast#60 Америкт Суралцсан Миний Түүх (Б. Булган-Эрдэнэ)
🚩EducationUSA Mongolia Podcast #60🚩
Подкастын маань 60 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт АНУ-ын Засгийн Газрын 100%-ийн тэтгэлэгтэй FLEX хөтөлбөрийн төгсөгч Б. Булган-Эрдэнэ уригдан оролцлоо. Тэрээр 2017-2018 онд FLEX хөтөлбөрт шалгаран АНУ-ын ахлах сургуульд суралцсан туршлага болон дурсамжаасаа хуваалцсан юм. Ахлах сургуулийн сурагчдад зориулсан FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахаар зэхэж буй сурагчид энэхүү дугаарыг заавал сонсоорой.
Mon, 19 Apr 2021 - 32min - 59 - Podcast#59 Америкт Суралцсан Миний Түүх (Х. Саруул)
🚩EducationUSA Mongolia Podcast #59🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “University of Michigan”-д эдийн засгийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан, “University of Washington”-д докторын хөтөлбөрт суралцаж буй Х. Саруул оролцлоо.
Тэрбээр Америкт суралцсан арвин их туршлагаасаа төдийгүй оюутан сурагчдад хандан мэргэжил сонголтын талаарх үнэтэй зөвлөгөөг ч хуваалцсан билээ.
Mon, 12 Apr 2021 - 22min - 58 - Podcast#58 Америкт Суралцсан Миний Түүх (Б. Зандан-Очир)
🚩EducationUSA Mongolia Podcast #58🚩
Подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын Засгийн Газрын 100%-ийн тэтгэлэгтэй FLEX хөтөлбөрийн төгсөгч Б. Зандан-Очир уригдан оролцлоо. Тэрээр 2018-2019 онд FLEX хөтөлбөрт шалгаран АНУ-ын ахлах сургуульд суралцсан дурсамжаасаа хуваалцсан юм. Ахлах сургуулийн сурагчдад зориулсан FLEX буюу Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахаар зэхэж буй сурагчид энэхүү дугаарыг заавал сонсоорой.
Mon, 05 Apr 2021 - 39min - 57 - Podcast#57 Америкт Суралцсан Миний Түүх (Ц. Эрдэмбилэг)
🚩EducationUSA Mongolia Podcast #57🚩
Подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “The University of Chicago”-д төрийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Ц. Эрдэмбилэг уригдан оролцлоо.
Тэрбээр Америкт суралцахын давуу талууд, өөрийн ажлын туршлага, эзэмшсэн мэргэжлүүдийнхээ онцлог болоод өндөр хөгжилтэй орнуудад суралцсан арвин их туршлага, түүхээсээ хуваалцсан юм. Мөн Америкт суралцахаар төлөвлөж буй залууст хэрэгтэй олон зөвлөгөөг өгсөн шүү.
Подкастын энэхүү дугаарыг та заавал сонсоорой!
Mon, 29 Mar 2021 - 45min - 56 - Podcast#56 Америкт Суралцсан Миний Түүх (С. Тулга)
🚩EducationUSA Mongolia Podcast #56🚩
Подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “The University of Massachusetts Lowell”-д цахилгааны инженер мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалсан С. Тулга уригдан оролцлоо.
Тэрбээр Америкт цахилгааны инженер мэргэжлээр суралцсан болоод мэргэжлээ хэрхэн сонгосон түүхээсээ хуваалцсан юм. Түүнчлэн Америкт суралцахаар төлөвлөж буй залуусдаа оюутны амьдралын өдөр тутмын амьдралын талаар урьдчилан судалж болох эх сурвалжуудыг ч дурдсан юм. Тэрбээр Америкт суралцах хугацаандаа хийж байсан CPT (Curricular Practical Training) буюу мэргэжлээрээ дадлага хийх боломж, үүгээр дамжуулан хийж байсан өөрийн ажлын туршлага гэх мэт олон сонирхолтой сэдвийг хөндсөн подкастын энэхүү дугаарыг та заавал сонсоорой.
Mon, 22 Mar 2021 - 25min - 55 - Podcast#55 Америкт Суралцсан Миний Түүх (Н. Батдарь)
🚩EducationUSA Mongolia Podcast #55🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Embry-Riddle Aeronautical University”-д бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан Н. Батдарь оролцож сонирхолтой яриа өрнүүллээ.
Тэрбээр Америкт суралцсан арвин их туршлагаасаа төдийгүй хэрхэн GMAT шалгалт өгсөн, хэрхэн мэргэжлээ сольж суралцсан түүхээсээ хуваалцсан билээ. Мөн тэрээр нисэхийн чиглэлээр суралцаж, ажилласан талаараа дэлгэрэнгүй ярьсан энэхүү дугаарыг та заавал сонсоорой!
Mon, 15 Mar 2021 - 36min - 54 - Podcast#54 Америкт Суралцсан Миний Түүх (Д. Амараа)
🚩EducationUSA Mongolia Podcast #54🚩
Подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Brown School at Washington University in St. Louis”-д нийгмийн ажлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Д. Амараа уригдан оролцлоо.
Тэрбээр Америкт нийгмийн ажлын чиглэлээр суралцсан түүх, нийгмийн ажлын мэргэжлээрээ хийж байсан ажлын арвин их туршлага болоод мэргэжлээ хэрхэн сонгосон түүхээсээ хуваалцсан юм. Мөн Америкт суралцах хугацаандаа хийж байсан олон сайн дурын ажлуудын туршлага гэх мэт олон сонирхолтой сэдвээр бидэнтэй нээлттэй ярилцсан энэхүү дугаарыг та заавал сонсоорой.
Tue, 09 Mar 2021 - 41min - 53 - Podcast#53 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Эрдэнэ)
🚩EducationUSA Mongolia Podcast #53🚩
Та шинэ сарыг шинэхэн подкаст сонсож эрч хүчтэй эхлүүлээрэй. Подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан Э. Эрдэнэ уригдан оролцлоо.
Тэрбээр Америкт анагаахын чиглэлээр суралцахын давуу, сул талууд, суралцах хугацаандаа хийж байсан дадлага ажил, сайн дурын ажлууд болоод өндөр хөгжилтэй орнуудад суралцсан арвин их туршлага, түүхээсээ хуваалцсан юм.
Америкт анагаахын сургуульд суралцахаар төлөвлөж байгаа бол энэхүү подкастыг заавал сонсоорой!
Mon, 01 Mar 2021 - 37min - 52 - Podcast#52 Америкт Суралцсан Миний Түүх (Д. Золжаргал)
🚩EducationUSA Mongolia Podcast #52🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “Oklahoma City University”-д бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр магистр, “Harvard University”-д хуулийн чиглэлийн магистр буюу LLM зэргээ тус тус хамгаалсан Д. Золжаргал оролцлоо.
Тэрбээр Америкт суралцсан арвин их туршлагаасаа төдийгүй дэлхийн шилдэг их сургуульд тэнцэн орж, амжилттай суралцсан түүхээ хуваалцсан билээ. Мөн оюутан сурагчдад хандан тууштай байхын ач холбогдлын талаар бодитой, авууштай зөвлөгөөг ч өгсөн юм.
Mon, 22 Feb 2021 - 1h 00min - 51 - Podcast#51 Америкт Суралцсан Миний Түүх (П. Авралт-Од)
🚩EducationUSA Mongolia Podcast #51🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс хамтран хүргэдэг подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын “The University of Arizona”-д магистр, “Cornell University”-д докторын зэргээ тус тус хамгаалсан П. Авралт-Од оролцлоо. Тэрбээр АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй Фулбрайт хөтөлбөрийн төгсөгч юм. Энэхүү подкастаас түүний эзэмшсэн мэргэжил болоод олон улсын байгууллагын хөгжлийн төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж, тэтгэлгээр өндөр хөгжилтэй орнуудад суралцсан арвин их туршлага, түүхээсээ сонсоорой. Мөн АНУ-ын засгийн газрын Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөр одоогоор зарлагдсан байгаа тул та амжиж материалаа илгээгээрэй!
Mon, 15 Feb 2021 - 49min - 50 - Podcast#50 Америкт Суралцсан Миний Түүх (Б. Энхболд)
🚩EducationUSA Mongolia Podcast #50🚩
Шинэ долоо хоногийн шинэхэн подкаст та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн подкастдаа бид MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б. Энхболд-г урин оролцууллаа. АНУ-ын University of Massachusetts, Dartmouth-т суралцаж бизнесийн удирдлагын магистрын зэрэг эзэмшсэн тэрбээр АНУ-д хэрхэн сурсан түүхээсээ болон мэргэжил сонгохдоо юуг анхаарах, яагаад МАSA-д сайн дурын ажил хийх болсон талаараа хуваалцсан юм. Америкт бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа бол энэхүү подкастыг заавал сонсоорой!
Mon, 08 Feb 2021 - 27min - 49 - Podcast#49 Америкт Суралцсан Миний Түүх (Х. Наранбулаг)
🚩EducationUSA Mongolia Podcast #49🚩
Та шинэ сарыг шинэхэн подкаст сонсож эрч хүчтэй эхлүүлээрэй. Подкастын маань энэ удаагийн дугаарт Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны 2015-2016 оны Удирдах зөвлөлийн гишүүн Х. Наранбулаг оролцлоо. Тэрбээр АНУ-ын “University of Illinois at Chicago John Marshall Law School”-д хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм. Х.Наранбулаг Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай болон АНУ-д хуулийн чиглэлээр суралцсан өөрийн туршлагаасаа бидэнтэй нээлттэй хуваалцаж ярилцсан юм.
Америкт хуулийн сургуульд суралцахаар төлөвлөж байгаа бол энэхүү подкастыг заавал сонсоорой!
Mon, 01 Feb 2021 - 45min - 48 - Podcast#48 Америкт Суралцсан Миний Түүх (А. Цолмонтуяа)
🚩EducationUSA Mongolia Podcast #48🚩
Подкаст цувралын шинэ дугаарт АНУ-ын Хавай мужийн “University of Hawaiʻi at Manoa”-д төрийн удирдлага болон эмэгтэйчүүд судлалын чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцсан А. Цолмонтуяа уригдан оролцлоо. Тэрээр Азийн Хөгжлийн Банкны тэтгэлгээр хэрхэн Америкт суралцсан түүхээсээ төдийгүй хэрхэн мэргэжлээ сонгосон талаараа хуваалцсан юм. Одоогоор Азийн санд ажиллахын зэрэгцээ өөрийн төрийн бус байгууллагаараа дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж буй нэгэн юм.
Тэрбээр Америкт дээд боловсрол эзэмшин суралцахад хамгийн чухал, хэрэгтэй чадваруудын талаар онцолсон байна.
Mon, 25 Jan 2021 - 34min - 47 - Podcast#47 Америкт Суралцсан Миний Түүх (С. Энх-Амгалан)
🚩EducationUSA Mongolia Podcast #47🚩
Подкаст цувралын энэ долоо хоногийн шинэ дугаарт MASA буюу Америкт Төгсөгчдийн Холбооны үүсгэн байгуулагч С. Энх-Амгалан уригдан оролцлоо. Тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Монтерей хот дахь “Middlebury Institute of International Studies at Monterey”-д Фулбрайтын тэтгэлгээр суралцаж магистрын зэргээ хамгаалсан бөгөөд бидэнтэй Америкт төгсөгчдийн холбоог үүсгэн байгуулсан түүх төдийгүй Америкт суралцсан туршлагаасаа хуваалцсан юм. Монголын томоохон корпорацуудыг удирдсан туршлагатай тэрээр залууст хандан технологитой дотно нөхөрлө, хатуу болон зөөлөн чадваруудаа сайтар хөгжүүл, хурдтай, тууштай бай гэх зөвлөгөөг ч өгсөн шүү.
Mon, 18 Jan 2021 - 37min - 46 - Podcast#46 Америкт Суралцсан Миний Түүх (Э. Уянга)
🚩EducationUSA Mongolia Podcast #46🚩
Подкаст цувралын энэ долоо хоногийн шинэ дугаарт АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод байрлах Вашингтоны их сургуулийг нягтлан бодох мэргэжлээр суралцаж төгссөн Эрдэнэбилэгийн Уянга уригдан оролцлоо. Тэрбээр Америкт суралцах хугацаанд өөрийн эзэмшсэн мэргэжил болоод суралцах хугацаандаа ямар чадваруудыг олж авсан, өнөөдрийн Уянгааг бүтээхэд ямар сорилтуудыг давж байсан гайхалтай түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Америкийн талаарх явахаас өмнөх түүний төсөөлөл болоод Community College-ийн талаар ч мэдээлэл өгсөн энэхүү подкастыг та заавал сонсоорой.
Mon, 11 Jan 2021 - 27min - 45 - Podcast#45 Америкт Суралцсан Миний Түүх (Д.Буяндэлгэр)
🚩EducationUSA Mongolia Podcast#45🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкаст цувралын маань 2021 оны хамгийн эхний дугаар эрхэм сонсогч танд хүрэхэд бэлэн боллоо.
Шинэ оны шинэхэн подкастын зочноор Фулбрайт тэтгэлэгт хөтөлбрийн төгсөгч, судлаач Д.Буяндэлгэр оролцлоо. Тэрбээр АНУ-ын Техас мужийн “Texas A&M University”-д Олон улсын харилцааны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан юм. Д.Буяндэлгэр Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай болон АНУ-д суралцсан өөрийн туршлага, мэргэжлийнхээ тухай бидэнтэй нээлттэй хуваалцаж ярилцсан юм. Судлаач байх, судалгааны чиглэл сонгох, Техас мужид амьдрахад ямар байдаг тухай өгүүлсэн энэхүү дугаарыг та заавал сонсоорой.
Сонсогч та бүхэн шинэ оны төлөвлөгөөгөө гаргаж, өөрийн зорилгодоо тууштай байгаарай!
Mon, 04 Jan 2021 - 41min - 44 - Podcast#44 Америкт Суралцсан Миний Түүх (Т.Бэлгүтэй)
🚩EducationUSA Mongolia Podcast #44🚩
MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс бэлтгэн хүргэдэг “Америкт Суралцсан Миний Түүх” подкаст цувралын маань 2020 оны сүүлийн дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах энэ долоо хоногийг урам зориг, эрч хүчтэйгээр эхлүүлээрэй!
Подкастын энэ удаагийн зочноор Монголын Мянганы Сорилтын Сангийн Олон Нийттэй Харилцах албаны мэргэжилтэн, MNB World телевизийн Talk Show-ны хөтлөгч Т.Бэлгүтэй оролцлоо. Тэрбээр АНУ-ын Калифорни мужийн “Санта Моника” коллежийг “Театрын найруулагч, жүжигчин”-ийн мэргэжлээр төгссөн. Холливудийн жүжигчин болох хүсэл тээсэн Бэлгүтэй АНУ-ыг зорьж урлагийн сургуульд хэрхэн суралцсан, АНУ-д суралцах хугацаанд ойлгож, мэдэж авсан өөрийн ололт амжилт, уналт болоод тэдгээрээс хуримтлуулсан туршлагаа бидэнтэй нээлттэй хуваалцаж ярилцсан юм. Мөн урлагийн чиглэлээр АНУ-д суралцахад ямар байдаг тухай хэрэгтэй зөвлөгөө өгсөн энэхүү дугаарыг та заавал сонсоорой.
Mon, 28 Dec 2020 - 35min - 43 - Podcast #43 - Америкт Суралцсан Миний Түүх (Ш.Анармаа)
🚩EducationUSA Mongolia Podcast #43🚩
Шинэ долоо хоногийг шинэхэн подкастаа сонсож урам зоригтойгоор эхлүүлээрэй!
Подкастын маань энэ удаагийн зочноор экологич, доктор Ш.Анармаа оролцлоо. Тэрбээр АНУ-ын төдийгүй дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох “University of Pennsylvania”-д докторын зэрэг хамгаалсан юм. Ш.Анармаа маань АНУ-д суралцсан өөрийн түүх болон докторын зэрэгт суралцахад юунд анхаарах хэрэгтэй, цаашлаад судалгааны чиглэл, мэргэжил сонголтын тухай өөрийнхөө туршлагаас бидэнтэй нээлттэй хуваалцаж ярилцсан юм. Мөн анх Англи хэл сурч буй хүмүүст ч бас үнэтэй зөвлөгөөг өгөөд амжсан энэхүү дугаарыг та заавал сонсоорой.
#StaySafe #StayHome
Mon, 21 Dec 2020 - 35min - 42 - Podcast #42 - Америкт Суралцсан Миний Түүх (Д.Дэлгэржаргал)
🚩EducationUSA Mongolia Podcast #42🚩
Шинэ долоо хоногийн подкастын маань дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт бид Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн багш, Ой зүйч, доктор Д.Дэлгэржаргалыг урьж оролцуулсан юм. Тэрбээр Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-ын “University of Wisconsin-Madison”-д байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцсан түүхээсээ болон анх шалгалтуудад хэрхэн бэлдэж, хэрхэн сургуулийн сонголтоо хийж байсан туршлагаа бидэнтэй хуваалцлаа.
Мөн сайн дурын ажил, мэргэжил сонголт, хувийн сахилга бат, хариуцлага, ажилдаа дурлахын давуу талууд гээд олон чухал, сонирхолтой сэдвээр бидэнтэй нээлттэй ярилцсан энэхүү дугаарыг та заавал сонсоорой.
#StaySafe
Mon, 14 Dec 2020 - 32min - 41 - Podcast #41 - Америкт Суралцсан Миний Түүх (Х.Мөнгөнцэцэг)
🚩EducationUSA Mongolia Podcast #41🚩
Шинэ долоо хоногийн ээлжит шинэхэн дугаар маань сонсогч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт бид 2020 оны Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, хүүхдийн эмч, хөхөөр хооллолтын зөвлөх Х.Мөнгөнцэцэгийг урьж оролцууллаа. Тэрбээр АНУ-ын Хойд Каролина мужийн North Carolina State University-д нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистрын хөтөлбөрийг амжилттай суралцаж төгссөн түүхээсээ болон тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэж байсан тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Түүний 2 жилийн хугацаанд хуримтлуулсан арвин туршлагаас хуваалцаж байна.
СOVID-19 нөхцөл байдлын улмаас хатуу хөл хорио тогтоосон энэ үед гэртээ байж, дархлаагаа дэмжиж бас подкастаа сонсож өөрийгөө хөгжүүлээрэй.
#StayHome #StaySafe #EduUSAatHome
Mon, 07 Dec 2020 - 44min - 40 - Podcast #40 - Америкт Суралцсан Миний Түүх (Б. Баясал)
🚩EducationUSA Mongolia Podcast #40🚩
Подкастын маань шинэ долоо хоногийн дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид 2011-2013 онд Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч АНУ-ын University of Nebraska, Omaha -д суралцсан Батдэлгэрийн Баясалыг урьж оролцуулсан юм.
Тэрбээр мөрөөдлийнхөө төлөө зорилго тавьж түүндээ алхам алхмаар тэмүүлхийн ач холбогдол болон өөрийн Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан юм. Америкт суралцах хүсэлтэй хэн бүхэнд урам зориг өгөх подкастын энэхүү дугаарыг тухлан сууж сонсоно уу!
Mon, 30 Nov 2020 - 38min - 39 - Podcast #39 - Америкт Суралцсан Миний Түүх (Г. Цолмон)
🚩EducationUSA Mongolia Podcast #39🚩
Энэ долоо хоногийн шинэ дугаарт маань 2018-2020 оны Фулбрайт тэтгэлэгээр АНУ-ын Бостон хотын Tufts University-д элсэн суралцсан Гантуяагийн Цолмон уригдан оролцлоо. Тэрээр гэр бүл, ажлынхаа хажуугаар тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэж, Америкт суралцсан түүхээсээ хуваалцсан юм. Залуучуудад өөрийнхөө мөрөөдөлд үнэнч байх тухай хэрэгтэй олон зөвлөгөөг өгсөн байгаа шүү!
#StayHome #StaySafe #EduUSAatHome
Mon, 23 Nov 2020 - 36min - 38 - Podcast #38 - Америкт Суралцсан Миний Түүх (Б. Энхжин)
🚩EducationUSA Mongolia Podcast #38🚩
Подкастын маань энэ долоо хоногийн шинэ дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид Гэр Өргөө буюу GerHub ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Энхжинг урьж оролцууллаа. Тэрбээр АНУ-ын Вашингтон мужийн Whitman College-д эдийн засгийн чиглэлээр суралцсан ба тус сургуульд суралцсан түүх болоод хэрхэн тэтгэлэг авч байсан тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Мөн тэрээр хичээл болон мэргэжил сонголтын тухай хэрэгтэй зөвлөгөө өгсөн байгаа шүү.
СOVID-19 нөхцөл байдлын улмаас хатуу хөл хорио тогтоосон энэ үед гэртээ байж, дархлаагаа дэмжиж бас подкастаа сонсож өөрийгөө хөгжүүлээрэй.
#StayHome #StaySafe #EduUSAatHome
Mon, 16 Nov 2020 - 28min - 37 - Podcast #37 - Америкт Суралцсан Миний Түүх (Д.Энхцацрал)
🚩EducationUSA Mongolia Podcast #37🚩
Энэ долоо хоногийн подкастын маань зочноор Бостоны Их Сургуулийн “Бизнес аналитик” хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газрын Hubert H.Humphrey тэтгэлгээр суралцаж төгссөн Д.Энхцацрал уригдан оролцлоо.
Тэрбээр бидэнтэй Hubert Humphrey тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхийн тулд хэрхэн бэлдэж байсан тухай, Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд өөрт тулгарсан сорилтууд болон Америкт суралцсан түүхээсээ илэн далангүй ярилцсаныг дараах холбоосоор орж сонсоорой!
Wed, 11 Nov 2020 - 39min - 36 - Podcast #36 - Америкт Суралцсан Миний Түүх (Н.Халиунаа)
🚩EducationUSA Mongolia Podcast #36🚩
Шинэ долоо хоногийн шинэхэн подкаст маань сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид АНУ-ын засгийн газрын GlobalUGRAD тэтгэлэгт хөтөлбөрийн 2016 оны төгсөгч, одоогоор Fulbright тэтгэлэгт шалгараад буй Н.Халиунааг урьж оролцуулсан юм. Тэрбээр Глобал Юград тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-д суралцсан түүхээ хуваалцсанаас гадна Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэх тухай олон чухал зөвлөгөөг өгсөн байгаа шүү.Mon, 02 Nov 2020 - 36min - 35 - Podcast #35 - Америкт Суралцсан Миний Түүх (С.Үүрцайх)
Шинэ долоо хоногийн шинэхэн подкаст маань сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаартаа бид Гэр-Өргөө буюу GerHub ТББ-ын Хөтөлбөр хариуцсан захирал С. Үүрцайхыг урьж оролцуулсан юм. Тэрбээр Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-д суралцсан түүхээ хуваалцсанаас гадна тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн бэлдэх тухай олон чухал зөвлөгөөг өгсөн байгаа шүү.
Мөн сайн дурын ажил, мэргэжил сонголт, хувийн сахилга бат, хариуцлага, ажилдаа дурлахын давуу талуудын талаар бидэнтэй хөөрөлдсөн юм.
Подкастаа тухлан сууж хүлээн авна уу!
Mon, 26 Oct 2020 - 39min - 34 - Podcast #34 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Г. Гантулга)
🚩EducationUSA Mongolia Podcast #34🚩
Америкт хувийн зардлаараа сурах тухай бодож үзэж байв уу?
Ингэхдээ хамгийн бага зардлаар өндөр чанартай боловсрол эзэмших боломжтой тухай дуулж байсан уу?
Хэрэв үгүй бол подкастын маань өнөөдрийн дугаарыг анхааран сонсоорой.
Бид энэ удаа Азийн Сангийн хөтөлбөр хариуцсан менежер Г. Гантулгыг урьж оролцуулсан юм. Тэрбээр бакалаврын зэргээ АНУ-ын Metropolitan State University of Denver, магистрын зэргээ Colorado Heights University-д тус тус хүртсэн юм.
Г.Гантулга маань дунд сургуулиа дөнгөж төгсөөд америкт суралцах гэж буй оюутнуудад түгээмэл тулгардаг визний асуудал, коммюнити коллежийн онцлог давуу талууд, шилжин сурах боломжууд болон OPT буюу боловсролын зэрэг хүртсэний дараах дадлага ажлын тухай өөрийн туршлагыг илэн далангүй хуваалцлаа. Мөн өөрт олдсон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж мэдлэг, боловсрол, ур чадвраа хөгжүүлж чадвал улс орныхоо хөгжил дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах чадварлаг мэргэжилтэн болох боломжтойг ч залуус дүү нартаа захиж хэлсэн билээ. Подкастаа дуустал сонсоорой!
Mon, 19 Oct 2020 - 31min - 33 - Podcast#33 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Б.Дуламзаяа)
🚩EducationUSA Mongolia Podcast#33🚩
Шинэ долоо хоногийн шинэхэн подкастаа та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаартаа Columbia University-д магистрын түвшинд суралцаж төгссөн Б.Дуламзаяаг урьж оролцуулсан юм.
Тэрбээр Америкт суралцсан арвин их туршлагаасаа төдийгүй дэлхийн шилдэг их сургуульд хэрхэн тэнцэн орж, амжилттай суралцсан түүхээ хуваалцсан билээ. Мөн оюутан сурагчидад хандан юун дээр түлхүү анхаарах хэрэгтэй тухай бодитой, авууштай зөвлөгөөг ч өгсөн байгаа.
Б.Дуламзаяагийн оюутны амьдралын сонирхолтой түүхтэй танилцахын зэрэгцээ, өөрт хэрэгтэй чухал зөвлөгөө, мэдээллийг авахыг хүсвэл манай подкастыг дуустал нь сонсоорой!
Tue, 13 Oct 2020 - 1h 04min - 32 - Podcast#32 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Ө.Баттөр)
🚩EducationUSA Mongolia Podcast#32🚩
Подкастын маань 32 дахь дугаарын зочноор 2019-2020 оны АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй GlobalUGRAD хөтөлбөрийн төгсөгч Ө.Баттөр оролцлоо. Тэрээр New Mexico Highlands University-д суралцсан туршлагаасаа болон GlobalUGRAD хөтөлбөрт хэрхэн бэлдсэн сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. Шинэ жилээр хүн бүр баярлаж байхад анхаарлаа төвлөрүүлэн материалаа бүрдүүлж, хөтөлбөрийн шалгаруулалтад бэлдэж байсан түүний яриаг дуустал нь сонсоорой!
Tue, 06 Oct 2020 - 38min - 31 - Podcast#31 - Aмерикт Суралцсан Миний Түүх ( Б. Энхжаргал)
Educationusa Mongolia podcast series ep.#31
Спортын тэтгэлэгээр америкт сурах хүсэлтэй хүүхэд залуус анхаарлаа нааш хандуулаарай!
Бид өнөөдрийн дугаартаа Miami University-д спортын тэтглэгээр суралцан Эдийн засаг болон Санхүүгийн чиглэлээр хос мэргэжил эзэмшсэн Б.Энхжаргалыг урьж оролцуулсан юм.
Тэрээр Tomyo EdTech-д Үйл ажиллагаа хариуцсан захиралаар ажиллаж байгаа бөгөөд Америкт сурч, ажилласан сонирхолтой түүх, арвин их туршлагаасаа та бүхэнтэй хуваалцлаа. Подкастаа дуустал нь сонсоорой!
Энэ удаагийн дугаарын хөтлөгчөөр Америкт төгсөгчдийн холбооны нарийн бичиг, Зориг Сангийн Гүйцэтгэх захирал М.Маралмаа ажиллаа.
Websait: https://bit.ly/3cJdo6D
Instagram: https://bit.ly/3cEbS5W
Twitter: https://bit.ly/3kTK6oS
SoundCloud: https://bit.ly/2Gh0WPc
Anchor: https://bit.ly/3kSimRf
Itunes: https://apple.co/2Lsk1NP
Castbox: https://bit.ly/3cDREsS
Stitcher: https://bit.ly/2RT0Bp4
Mon, 28 Sep 2020 - 32min - 30 - Podcast#30 - Aмерикт Суралцсан Миний Түүх ( Б. Батзаяа)
🚩Educationusa Mongolia podcast series ep.#30 🚩
Fulbright-ын тэтгэлэгт хөтөлбөрт бэлдэж байгаа оюутан залуус наашаа суугаарай! Та бүхэндээ зориулж бид АНУ-ын Iowa State University-д магистрын зэрэг хамгаалсан Б.Батзаяаг урьж оролцууллаа.
Тэрээр MASA буюу Америкт төгсөгчдийн холбооны 2015-2018 оны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Fulbright, LEAD, Rumsfeld хөтөлбөрүүдэд шалгарсан арвин их туршлагатай нэгэн юм.
Батзаяагийн ажлын карьер, академик мэдлэг туршлагын тухай илүү дэлгэрэнгүй сонсч танилцахыг хүсвэл та бүхэн подкастаа дуустал нь сонсоорой!
Mon, 21 Sep 2020 - 50min - 29 - EducationUSA Mongolia-Podcast Podcast#29 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Э. Амарбаясгалан)
🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#29 🚩
Бизнесийн удирдлагын чиглэлээр Америкт суралцах хүсэлтэй хүүхэд залуус наашаа суугаарай! Та нартаа зориулж бид энэ удаагийн дугаартаа Америкийн Нэгдсэн Улсад Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын болон магистрын түвшинд аль алинд нь суралцсан Энхсайхан овогтой Амарбаясгаланг урьж оролцуулсан юм.
Тэрбээр АНУ-д мэргэжлээрээ арав гаруй жил туршлагажсан бөгөөд одоо Монголдоо хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж байна. Америкт 1996 оноос хойш суралцаж, ажиллаж, амьдарсан түүний арвин их туршлагын түүхтэй танилцахыг хүсвэл манай подкастыг тухлан сууж сонсоорой.
Mon, 14 Sep 2020 - 37min - 28 - EducationUSA Mongolia-Podcast Podcast#28 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Д Батхүү)
🚩EducationUSA Mongolia Podcast #28 🚩
Шинэ долоо хоногийн шинэхэн подкастаа та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийн дугаартаа Western Washington University-д суралцаж төгссөн Дашням овогтой Батхүүг урьж оролцуулсан юм.
Тэрбээр ахлах ангиасаа хойш америкт суралцсан арвин их туршлагатай бөгөөд америкийн их сургуульд хэрхэн тэнцэн орж, амжилттай суралцсан түүхээ хуваалцсан билээ. Мөн тэтгэлэг хүсч өргөдөл гаргахаар зэхэж буй оюутан сурагчид юун дээр түлхүү анхаарах хэрэгтэй тухай бодитой, авууштай зөвлөгөөг ч өгсөн байгаа.
Д. Батхүүгийн оюутны амьдралын сонирхолтой түүхтэй танилцахын зэрэгцээ, өөрт хэрэгтэй чухал зөвлөгөө, мэдээллийг авахыг хүсвэл манай подкастыг дуустал нь сонсоорой!
⏸Instagram ://bit.ly/3i85mWW
▶️Twitter: https://bit.ly/339xGSk
▶️SoundCloud: https://bit.ly/3258exY
⏸Anchor: https://bit.ly/2FhM96n
⏸Itunes: https://apple.co/2Lsk1NP
⏺Castbox: https://bit.ly/358rfSi
▶️Stitcher: https://bit.ly/2RT0Bp4Mon, 07 Sep 2020 - 43min - 27 - Podcast#27 - Aмерикт Суралцсан Миний Түүх (А.Түмэнхүслэн )
🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#27 🚩
Подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын Cornell University-гийн оюутан Авирмэдийн Түмэнхүслэн оролцлоо.
нь тус сургуульд Хөдөө аж ахуйн хөгжил болон Байгал орчны тогтвортой байдал гэсэн хос мэргэжлээр бакалаврын зэрэг хүртэхээр 4 дэх жилдээ суралцаж буй юм. Тэрбээр бидэнтэй оюутны амьдралын туршлага, мөн гурван жилийн хугацаанд англи хэлийг бие даан сурсан тухай түүхээ хуваалцсан юм. Өөрийгөө дайчилж Америкт сурах хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байгаа хэн бүхэнд маш үнэтэй зөвлөгөө өгч чадах подкаст болсон шүү.
Mon, 31 Aug 2020 - 30min - 26 - Podcast#26 - Aмерикт Суралцсан Миний Түүх (Б. Баттүшиг
🚩EducationUSA Mongolia Podcast Series Ep.#26 🚩
АНУ-д хуулийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхэд залуус наашаа суугаарай!
Америкт хуулийн чиглэлээр хэрхэн сурах вэ?
Дээрх асуултад хариу өгөхөөр бид энэ удаагийн дугаартаа Америкт төгсөгчдийн холбооны гишүүн Б. Баттүшигийг урин оролцууллаа. Тэрээр АНУ-ын Чикаго хотноо Chicago-Kent College of Law сургуульд хуулийн мэргэжлээр сурч төгссөн бөгөөд хуулийн чиглэлээр америкт хэрхэн сурах талаар бүрэн дүүрэн, цэгцтэй, сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэх болно.
Mon, 24 Aug 2020 - 38min
Podcast simili a <nome>
- Global News Podcast BBC World Service
- El Partidazo de COPE COPE
- Herrera en COPE COPE
- The Dan Bongino Show Cumulus Podcast Network | Dan Bongino
- Es la Mañana de Federico esRadio
- La Noche de Dieter esRadio
- Hondelatte Raconte - Christophe Hondelatte Europe 1
- Affaires sensibles France Inter
- La rosa de los vientos OndaCero
- Más de uno OndaCero
- La Zanzara Radio 24
- Espacio en blanco Radio Nacional
- Les Grosses Têtes RTL
- L'Heure Du Crime RTL
- El Larguero SER Podcast
- Nadie Sabe Nada SER Podcast
- SER Historia SER Podcast
- Todo Concostrina SER Podcast
- 安住紳一郎の日曜天国 TBS RADIO
- The Tucker Carlson Show Tucker Carlson Network
- 辛坊治郎 ズーム そこまで言うか! ニッポン放送
- 飯田浩司のOK! Cozy up! Podcast ニッポン放送
Altri podcast di Formazione Scolastica
- Battleground Goalhanger
- Shine Mongol Podcast Shine Mongol Entertainment
- 歴史を面白く学ぶコテンラジオ (COTEN RADIO) COTEN inc.
- Dividend Stock Talk James A Gaudino SR.
- Podcast Mongolia Marla Amarbayasgalan
- The BBC Academy Podcast BBC Radio
- 武田鉄矢・今朝の三枚おろし 文化放送PodcastQR
- TED Talks Daily TED
- Historia.nu med Urban Lindstedt Historiska Media | Acast
- DianaUribe.fm Diana Uribe
- Interesting People Caleb Herring
- 6 Minute English BBC Radio
- 英語で雑談!Kevin’s English Room Podcast ケビン (Kevin's English Room)
- 解説!1日5分ビジネス英語 i-deal, Inc
- 台本なし英会話レッスン 英語のそーた & Reilly
- Mongol Mind Podcast Mongol Students
- Learning English Conversations BBC Radio
- 김영철,피터빈트의 진짜 영국식 영어(김영철의 파워FM) SBS
- Entrez dans l'Histoire RTL
- HISTORIAS DE LA HISTORIA VIVA RADIO