Filtrar por gênero
🎹”Classica MGL”🎼 Монголын сонгодог урлагийн томоохон төлөөллүүд болох дэлхийд алдартай хөгжмийн дээд сургуульд суралцаж төгссөн, гадаадад энэ чиглэлээрээ ажиллаж амьдарч амжилттай яваа мэргэжлийн уран бүтээлчидтэйгээ чөлөөт яриаг өрнүүлж тэдний хуримтлуулсан туршлага, мэдлэгээс бага ч болов одоогийн ”Мэргэжлийн хөгжмийн болон урлагийн сургуульд суралцаж байгаа ирээдүй болсон оюутан, сурагч, залуу уран бүтээлч нартаа урам зориг өгөх, бүтээх туурьвих хүсэл сэдлийг төрүүлэх, мөн цаашдын зорилго зорилтод нь бага ч болов нэмэр болох үүднээс энэхүү контентыг санаачлан хүргэх гэж байна.
- 9 - 9. УДБЭТ-н уран сайхны удирдагч, ерөнхий концертмейстер, МУК-ын Хүндэт Профессор, МУГЖ Баттөмөрийн СолонгоSun, 11 Apr 2021 - 1h 14min
- 8 - 8. Балетчин, уран бүтээлч Удвалын Бат-Эрдэнэ
Энэ удаагийн дугаарт Балетын 🩰 урлагийн төлөөл болж, анхны хүндэт зочиноор дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгаж, өөрийн дээд зэргийн ур чадвар, уран техникээрээ домогт балетчин болтлоо алдаршсан уран бүтээлч Удвалын Бат-Эрдэнэ АНУ-ын “New York” хотоос уригдан оролцож, олон сонирхолтой сэдвийн хүрээнд илэн далангүй яриаг өрнүүллээ.
Thu, 28 Jan 2021 - 1h 48min - 7 - 7. Хөгжмийн зохиолч Сангидоржийн СансаргэрэлтэхThu, 07 Jan 2021 - 1h 52min
- 6 - 6. МУГЖ, Монгол улсын соёлын элч Энхбатын Амартүвшин
МУГЖ, Монгол улсын соёлын элч Энхбатын Амартүвшин уригдан оролцож
1. Дуулаачийн урлагийн талаар дэлгэрэнгүй
2. Монголын дуурийн дуулаачдийн школа буюу (сургалтын дэгийн онцлог)
3. Гадны театруудад дуулах мөн ажиллах гэрээ контрактын тухайд? Хэрхэн үүд хаалгыг нээж,гарц гаргах боломжтой мөн дэлхийн томоохон театруудын стандарт,дүрийн сонгон шалгаруулалт,тавигдах шаардлагуудын талаар?
4. Хөрөнгө оруулалт, санхүүжилт, ивээн тэтгэлэг, гадны улс орны театруудын хувьд хэрхэн явдаг талаар?
5. Урлаг соёлын салбарт хийгдэх шаардлагатай, бодлого зохицуулалтын талаар
6. Монголын дуурийн урлагийн түвшин хэр хэмжээнд явж байгаа? Дэлхийн түвшинд хүрэхэд бидэнд юу дутагдаж мөн юун дээр анхаарах хэрэгтэй?
7. Монгол шиг хүн ам цөөтэй улс оронд олон тооны дуучдыг сургалтын системээр бэлтгэх нэн шаардлагатай эсэх? Мөн тэдгээр төгссөн боловсон хүчиний ажиллах нөхцөл бололцоо амьдралын баталгаа
8. Өөрийн сурсан мэдсэн, хуримтлуулсан туршлагаасаа залуу уран бүтээлчид,мөн оюутан залууст зааж сургах,багшлах төлөвлөгөө байгаа юу? зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцлаа.
Thu, 03 Dec 2020 - 1h 38min - 5 - 5. Хийлч Т.Гэрэлтуяа, Эрдүү хийлч (Альт) (Viola) Э.Батмягмар
Энэ удаагийн дугаарт АНУ-ын Чикаго хотод ажиллаж амьдарч байгаа Хийлч 🎻 Т.Гэрэлтуяа, АНУ-ын Нью-Йорк муж, Кингстон хотод суралцаж, ажиллаж байгаа Эрдүү хийлч (Альт) (Viola)🎻Э.Батмягмар нар
1. АНУ-д суралцаж цаашлаад мэргэжлээрээ ажиллах нөхцөл боломжийн талаар
2. Оркестрийн хөгжимчин гэж хэн болох? Тэдгээрт тавигдах шаардлага,шалгууруудын талаар (Мөн гадаад оркеструудын цалин хөлсний талаар дэлгэрэнгүй)
3. Хөгжимчдийн бие физиологийн онцлог,буруу дадал зуршилыг засах дасгал, заслуудын арга
4. Covid-19 уран бүтээлчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар
5. Гадны консерваторуудаас (Хөгжмийн дээд сургууль) манайд хэрэгжүүлж авч болох сургалтын арга барил болон хичээлийн төрлүүдээс 7.Альт буюу (Эрдүү хийл) (Viola) хөгжмийн зэмсэгийн товч танилцуулга
6. Монголдоо очоод хийхийг хүсэж байгаа зүйлс зэрэг олон сонирхолтой мөн хэрэгтэй сэдвүүдээр ярилцлаа.Thu, 26 Nov 2020 - 1h 34min - 4 - 4. МУК-ын МТХТэнхимийн багш, Цөөхүүл хөгжмийн нэгдэлийн эрхлэгч, төгөлдөр хуурч Н.Мөнхтуяа, МУК-ын МТХТэнхимийн багш төгөлдөр хуурч С.Одгэрэл
МУК-ын МТХТэнхимийн багш, Цөөхүүл хөгжмийн нэгдэлийн эрхлэгч, төгөлдөр хуурч Н.Мөнхтуяа, МУК-ын МТХТэнхимийн багш төгөлдөр хуурч С.Одгэрэл нар
1. Европ болон Монголын сонгодог хөгжмийн сургалтын ялгаа ба онцлог
2. Манай сургалтын системд хийгдэж болох өөрчлөлтүүд
3. Уран бүтээлч,багш гэх 2 чухал мэргэжлийг хэрхэн Монголд хослуулж ажиллах мөн хүндрэл бэрхшээлтэй талуудаас
4. Мэргэжлийн төгөлдөр хуурч гэж чухам хэн болох? Яг ямар хүнийг мэргэжлийн төгөлдөр хуурч гэх вэ?
5. Монголын нөхцөлд сонгодог урлагтаа үнэнчээр зүтгэж ажиллах гол шалтгаан
6. Хөгжим сурахаар сонирхож буй хүүхдүүд мөн эцэг эхчүүдэд өгөх анхны шатны зөвлөгөө,ойлголтууд
7. Хөгжим хүнд яг ямар дадал чадваруудыг бий болгодог вэ?
8. Монголд Сонгодог хөгжмийн CD бичлэгүүд мэргэжлийн түвшинд хэрхэн бичигддэг, мөн сонгодог хөгжмийн тоглолтууд эрэлт хэрэгцээ,ивээн тэтгэлт, ашиг орлого,зардалаа хэрхэн зохицуулдаг зэрэг маш олон сонирхолтой сэдвээр ярилцлаа.Thu, 12 Nov 2020 - 1h 23min - 3 - 3. Өвөр Монголын урлагийн дээд сургуулийн удирдаач Б.Лхагвасүрэн, Өвөр Монголын урлагийн дээд сургуулийн төгөлдөр хуурын багш Б.Оюунгэрэл
Өвөр Монголын урлагийн дээд сургуулийн удирдаач Б.Лхагвасүрэн, Өвөр Монголын урлагийн дээд сургуулийн төгөлдөр хуурын багш Б.Оюунгэрэл нар оролцож
1. Монгол болон урд хөршийн сургалтын систем болон урлаг соёлын бодлогын ялгаа, мөн харьцуулалт
2. Сонгодог урлагийн шилдэг боловсон хүчингүүд яагаад эх орондоо ажиллаж,амьдрахгүй байгаа талаар
3. Уран бүтээлчид бүтээл туурвиж, уран бүтээлч хэвээр үлдэхэд бидэнд нэн тэргүүнд юу шаардлагатай байгаа талаар
4. Борооны дараах мөөг шиг олширсон сургалтууд,хэн дуртайн ямар ч хөгжим зааж болдог болсон энэ үед мэргэжлийн ба мэргэжлийн бус хүмүүсийн зэрэглэлийг хэрхэн ялгаж, мөн үнэлгээг тогтоох талаар
5. Хөгжимчин хүн бүрт тулгардаг тайзны айдсыг хэрхэн даван туулах гэх мэт олон чухал сэдвүүдийг хөндөж ярилцлаа.
Thu, 29 Oct 2020 - 56min - 2 - 2. Хятадын Кунминг хотын Олон улсын Филармонийн гоцлол хөгжимчин, валторнист Т. Хуяг, УДБЭТеатрын гоцлол хөгжимчин, МУК-ын багш Тромбонист Д. Анхбаяр
Хятадын Кунминг хотын Олон улсын Филармонийн гоцлол хөгжимчин, валторнист Түвдэндоржийн Хуяг, УДБЭТеатрын гоцлол хөгжимчин, МУК-ын багш Тромбонист Даваадоржийн Анхбаяр нар оролцож сонирхолтой яриаг өрнүүллээ.
1. Үлээвэр хөгжимчдийн онцлог
2. Гадаад болон Монголын оркестрийн ялгаатай талууд,тэнд ажиллахын давуу тал болон хүндрэлтэй зүйлс 3. Хөгжимчин гэж чухам хэн болох? Зөвхөн давталтаас гадна өөр юу юугаар өөрийгөө хөгжүүлэх вэ?
3. Энэ мэргэжлээрээ суралцаж байгаа оюутан сурагч нарт өгөх зөвлөмж
4. Залуу хөгжимчдийн хамтран зохион байгуулсан “UB festival orchesta”-ын талаар сонирхолтой яриаг өрнүүллээ.
Fri, 23 Oct 2020 - 49min - 1 - 1. МУК-ын багш Дашхүүгийн Галбадрах /Хийлч/, МУК-ын багш Даваахүүгийн Амармэнд /Морин Хийлч/
МУК-ын багш Дашхүүгийн Галбадрах /Хийлч/, МУК-ын багш Даваахүүгийн Амармэнд /Морин Хийлч/ нартай,
1. Мэргэжлийн хөгжмийн сургуульд суралцаж байгаа оюутан сурагч нарт чиглэсэн сэдвүүд
2. Өнөөгийн Монголын сонгодог урлагийн хөгжил,Мэргэжлийн урлагийн байгууллагуудын одоогийн нөхцөл байдал,соёл урлагийн салбар дахь төрийн бодлого зохицуулалт
3. Сонгодог урлаг сонирхогч хэн бүхэнд зориулсан үндсэн 3 сэдвийн хүрээнд чөлөөтэй санал бодлоо хуваалцлаа.
Thu, 15 Oct 2020 - 1h 11min
Podcasts semelhantes a Classica MGL
- Global News Podcast BBC World Service
- El Partidazo de COPE COPE
- Herrera en COPE COPE
- The Dan Bongino Show Cumulus Podcast Network | Dan Bongino
- Es la Mañana de Federico esRadio
- La Noche de Dieter esRadio
- Hondelatte Raconte - Christophe Hondelatte Europe 1
- Affaires sensibles France Inter
- La rosa de los vientos OndaCero
- Más de uno OndaCero
- La Zanzara Radio 24
- Espacio en blanco Radio Nacional
- Les Grosses Têtes RTL
- L'Heure Du Crime RTL
- El Larguero SER Podcast
- Nadie Sabe Nada SER Podcast
- SER Historia SER Podcast
- Todo Concostrina SER Podcast
- 安住紳一郎の日曜天国 TBS RADIO
- TED Talks Daily TED
- The Tucker Carlson Show Tucker Carlson Network
- 辛坊治郎 ズーム そこまで言うか! ニッポン放送
- 飯田浩司のOK! Cozy up! Podcast ニッポン放送
- 武田鉄矢・今朝の三枚おろし 文化放送PodcastQR