Filtrar por gênero
- 1038 - Тойм юу өгүүлэв подкастMon, 23 Oct 2023 - 35min
- 1037 - Хэд вэ? НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдлийг та дэмжих үү
НӨАТ-ыг 5 хүртэлх хувиар нэмэгдүүлэх хуулийн төслийг D-өргөдөл системд байрлуулаад ердөө гурав хоногийн дотор 70-80 мянган хүн дэмжиж байна гэсэн санал өгч уг хуулийг УИХ -аар хэлэлцэх нь тодорхой болж байна.Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг нь эцсийн хэрэглэгч төлж буй татвар.Иргэд өгсөн мөнгөө эргүүлэн авч буй учир төсвөөс нэмэлт мөнгө гарахгүй гэсэн байр суурийг зарим эдийн засагчид иргэд илэрхийлж байна. Энэ талаар тоймч Г.Байгалийн бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Fri, 20 Oct 2023 - 09min - 1036 - Радио жиргээ 2023.10.20
-Тос нь оргилсон ч дотооддоо ганц үйлдвэргүй, дээлээ мялаасан хурууны дардаснаас өөр зүйлгүй 26 жил...
- Гурил талхны үнийг зохиомлоор өсгөж байна уу? Долдугаар сараас хойш талхны үнэ 43 хувиар өслөө.
-Иэлийн их сургуулиас Израйлийг дэмжиж буй компаниудын нэрийг зарласан бол, Арабын 21 улс Палестинийг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч Палестинаас дүрвэгчдийг авах тал дээр аль нь ч дуугарсангүй...
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Fri, 20 Oct 2023 - 24min - 1035 - Радио жиргээ 2023.10.19
- Гээгдсэн ёс зүй. Нийгмийн бүх салбарт орхигдсон ёс зүй. Жолоо барьж байгаа,хоорондоо харилцаж байгаа гээд ёс зүйгүй үйлдлүүдийг бидний хүүхдүүдийг "хүмүүжүүлж" байгаа нийгмийн сүлжээгээр хүүхдүүд харж өсч байна.
- Согтуу жолооч ба хариуцлага
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Thu, 19 Oct 2023 - 26min - 1034 - Радио жиргээ 2023.10.18
-Аймгуудыг өрсөлдөх чадварын үнэлгээгээр нь жагсаахад Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймаг хамгийн бага үнэлгээ авчээ. Монгол улс хөгжихгүй байгааг илтгэх дүр зураг. 330 сумын 230 нь аймгийн төв рүүгээ орох гэж шороон замаар улаан тоос бужигнуулан давхилдаж, аймаг сумдын төрх хувьсгалын дараах үеэс огт өөрчлөгдсөнгүй ..
-Германы эрчим хүчний өнөөгийн бодлого эргэж буцсан "галзуурлын" шинжтэй байна.
-Грета Тунбергийг саяхан Британийн цагдаагийн байгууллагаас баривчилж, Шведийн шүүхээс торгууль ногдуулж, Норвегийн 3 дах том нам Гретаг эх нутагтаа оруулахгүй хэмээн зарлажээ..
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Wed, 18 Oct 2023 - 26min - 1033 - Радио жиргээ 2023.10.17
- Таримал мод гүний ус үүсгэдэггүй гэж Германы эрдэмтэн Торстен Хадер хэлжээ. Иймд ойн болон ургамалын сангаа хайрлаж арчлах нь устай,ойтой,ургамалтай байхын үндэс...
- Үнэрийн буруутныг хайсаар. Нийтийг хамарсан аюул, хордлого болоход бид ер нь бэлэн байгаа эсэх..Нэг сургуулийн зөвхөн нэг ангийн сурагчид 2 дах удаагаа хордлогод орсны учир юунд байна вэ...
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Tue, 17 Oct 2023 - 28min - 1032 - Тойм юу өгүүлэв подкаст 2023.10.17Tue, 17 Oct 2023 - 39min
- 1031 - Радио жиргээ 2023.10.16
- Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хаанаас хянадаг вэ? Гурил, будаа,сүү,талх,масло зэрэг өдөр тутмын хүнсэнд хэрэглэгддэг 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шок үргэлжилсээр байна.Цалин төдийлөн нэмэгдээгүй яг байрандаа гацчихсан байдалтай, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт жигдэрсэн ч нэг өрхийн хагас сарын хүнсийг сагслаад тооцоход 400 мянган төгрөгөөр авдаг байсан хүнсээ одоо 900 мянган төгрөгөөр авч байна.
-Ураны төсөл, нефтийн үйлдвэр зэргийг гацааж буй "дээлтэй тэмцэгчид",троллын фармуудад улсаараа хорлогдсоор арав гаруй жилийг үдлээ...
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Mon, 16 Oct 2023 - 26min - 1030 - Радио жиргээ 2023.10.13
- Нийслэлийн харьяанд нийт 78 байгууллага,агентлаг, ОНӨҮГ, компани, төслийн нэгжийн нүсэр бүтэц ажилладаг. "Төрийн өмч бол улс төрчийн өмч" гэж ойлгогдохоор болсныг батлах мэт эдгээр газруудад түүнийг дагасан татаас, хөнгөлөлт, асар их хулгай, авлигын асуудал байдаг нь илэрсээр байна..
- СЭМҮТ-ийн судалгаагаар манай улсын 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутрал, 5 хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй. Хүүхдийн сэтгэл зүй тэр чигтээ эцэг эхийн сэтгэл зүйгээс хамааралтай. Хүүхдээс гарамгүй зэрлэгээр нэгийгээ зодох, хазаж гэмтээсэн үйлдлүүд бид өдөр бүр харах болсон.Томчууд стресс,уур бухимдлаа хүүхдэд халдааж байна. Хүүхдээ зодох нь шийтгэл бус сэтгэлийн шарх болдог.
- Хамасынхны ярьж буйгаар Израйл 10 сая хүн амтай тэд бүгд цэргүүд, харин Газын зурвас 2 сая хүн амтай тэд бүгд хүүхдүүд...
Дотоод,гадаадад өрнөсөн эдгээр болон бусад асуудлуудыг хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Fri, 13 Oct 2023 - 26min - 1029 - Радио жиргээ 2023.10.12
- Хөх хот 130 сая мод тарьж Далан хар уул нь Далан ногоон уул болжээ. Бид харин жалгандаа үлдэв...
- Оросын цахилгааны шинэ үнийг Бээжин үл зөвшөөрч,Улаанбаатар үг сүггүй толгой дохив...
- Мэргэлнэ гэдэг 77 дугаар асуудал.Ариун сэтгэл, ёс суртахуун,энэрэл нигүүлсэл бол бурханы шашинтнуудын эрэмбэ дараалал...
Эдгээр болон бусад сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Thu, 12 Oct 2023 - 18min - 1028 - Радио жиргээ 2023.10.11
- Нийслэлийн 12-р сургууль, мөн 5, 31 ,44, 84, 62 дугаар сургуулиудын барилгын ажил дуусаагүй, анги танхимын хүрэлцээгүй, хүүхдүүд нь түрээсийн байр цахимаар хичээллэсээр өвөлтэй золгож байна. Харин төрийн ордны зоогийн газрын нэг салбарыг нэг тэрбум төгрөгөөр засч, УИХ-ын микрофон,тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 12 тэрбум 669 сая төгрөг,УИХ-ын шинэ 126 гишүүний "ямба суудлын" бэлтгэлд ихээхэн хэмжээний төсвийг зарцуулахаар бэлтгэж байна.Төсөв хэмнэгдсэн үү,төрийн хэмнэлтийн хууль хаана зөрчигдөв?
- "Та өөрийгөө танилцуулна уу" гэсэн ажлын ярилцлагын эхний асуултад маш олон хүн бүдэрдэг...
Эдгээр болон сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Wed, 11 Oct 2023 - 14min - 1027 - Радио жиргээ 2023.10.10
Өчигдөр буюу 10-р сарын 9 ны шөнө нийслэлд 78 согтуу жолооч баригджээ. Цаашид согтуугаар машин жолоодвол гэмт хэрэгт тооцож 15 сая хүртэлх төгрөгөөр торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, хорих гэсэн дөрвөн төрлийн ялыг оногдуулна. Архи амссан, уусан л бол жолооны ард суухгүй болгох ухамсар, хэвшлийг олгох зөв арга хэмжээ болж чадах уу? эсвэл цагдааг тултал нь авлигажуулсан үйлдэл болох уу гэсэн олон талт сэтгэгдлүүд...
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Tue, 10 Oct 2023 - 15min - 1026 - Тойм юу өгүүлэв подкаст 2023.10.09Mon, 09 Oct 2023 - 45min
- 1025 - Радио жиргээ 2023.10.09
- "Цавчаа ногоон" автобусны мөнгө хаачив?
- Нарантуул, 100 айл барилгын материалын зах зэрэг томоохон захуудын наймаачид хэзээнээс И баримт өгдөг болох вэ?
- Бүх ажил дунд шатанд очоод унадаг.Уснаас хуурай хоцордог дунд шатныхан...
- Газар нутгийн нэр өөрчилсөн Баян Өлгийн 15 хүнд хилийн хориг тавьж шүүн таслахад бэлэн болжээ...
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Mon, 09 Oct 2023 - 28min - 1024 - Хэд вэ? Шатахууны үйлдвэртэй болох нэхэл
Эх орондоо үйлдвэрлэсэн АИ 95 бензинээ хэзээнээс хэрэглэж эхлэх вэ? 824 мянган тонн дизель түлш, онгоцны түлш, шингэрүүлсэн шатдаг хий, зуухны түлш гээд Евро 5 стандартын газрын тос боловсруулах үйлдвэртэй болох зорилт шав тавьж орхиод үлдсэнгүй,бага зэрэг удаашралтай ч ажил урагшилж байна. Эрчим хүчний хараат, бензин шатахууны хомсдолд ихэнх салбар нь савлаж дээр дооргүй сандралддаг манай улсын хувьд дотоодын шатаахуун түлшээр хэзээнээс хангагдаж эхлэх вэ гэдэг хүлээлт үүсгээд байгаа. Эрчим хүчний эрх чөлөөг эх орондоо эдлэх боломж ойртож байгаа эсэх ...Энэ талаарх мэдээллийг томч Г.Байгаль тайлбарлан хүргэнэ.
Mon, 09 Oct 2023 - 13min - 1023 - Радио жиргээ 2023.10.06
- "Монгол руу аялахаа больсон нь дээр" хэмээн Япон жуулчин жиргэжээ. Жуулчдаа үргээсэн үйлчилгээ. Эрх чөлөө,уужим амьсгал, тэнгэрийн оддыг харж, монголын их амар амгаланг мэдрэхээр нааш ирэх жуулчдыг ариун цэврийн байгууламжаас илүүтэй тэднийг доллар болгон харж үнээ хэд нугалан өсгөдөг,түүндээ тохирсон үйлчилгээг үзүүлж чаддаггүй газрууд монголд дахин ирэмгүй юм гэх бодолтой нь буцааж байна.
- Цахим орчны хандалтын төлөөх өрсөлдөөн.Нягтлаагүй,эх сурвалж тодорхой бус мэдээлэл тарааж утас,камер микрофон барьж лайвдсан болгоныг сурвалжлагч сэтгүүлч гэж хардаг болжээ.
Эдгээр сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Fri, 06 Oct 2023 - 15min - 1022 - Радио жиргээ 2023.10.05
- Хяналтын камерууд бүрэн ажиллагаатай юу?Торгууль нэхэн оногдуулахад онцсайн ажилладаг ч хэрэг илрүүлэлтэд нөлөөгүй "унтаа" камерууд монгол улсын хэмжээнд хэд байгааг тодруулж нэн яаралтай ажиллагаанд оруулах хэрэгтэй байна.
Аймаг сум бүр үдэлт угталтын хаалгатай ч хяналтын камерууд байдаггүй. Нутгийн бөхчүүддээ байр,машин авч өгч хөшөө босгох мөнгөөрөө нутаг орондоо камерууд байрлуулсан бол...
- Их Британийн ерөнхий сайд Риши Сунак "энэ дэлхий дээр зөвхөн эр ба эм гэсэн хоёр л хүйс бий"хэмээн мэдэгдлээ. Канад зэрэг улсуудад өөрийгөө саармаг хүйстэн хэмээн хөхний мэс засалд орж буй залуусын тоо нэмэгдэж байна. Эдгээрийн дотроос хамгийн бага нь 14 настай хүүхэд байсан байна.
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Thu, 05 Oct 2023 - 27min - 1021 - Хэд вэ? Төсвийн мөнгө уйлдаггүй буюу хэтэрхий "өгөөмөр" төсвийн төсөл өргөн баригдлаа.
Энэ сонгуулийн жилд иргэдийн татвараар боссон хөрөнгийг хэтэрхий үрэлгэн байдлаар тараах төсвийн төслийг хэлэлцүүлэн батлахад бэлэн болгожээ. Төр засаг нь ажил биш мөнгө олгодог байдал үргэлжилж, халамжийг хавтгайруулж инфляцийг дэвэргэсэн төсөл болсныг зарим эдийн засагчид дүгнэж байна. Ирэх оны төсөв хэр бодитой,иргэдийн амьдралд ямар нөлөөтэй байх вэ? Энэ талаар тоймч Г.Байгаль дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Thu, 05 Oct 2023 - 12min - 1020 - Радио жиргээ 2023.10.04
- Улаанбаатарчууд ямар хотын даргатай байхыг хүсдэг вэ? Нийслэл хотын даргыг Ерөнхий сайд томилдог байх нь зөв үү, иргэд өөрсдөө сонгодог байх нь зөв үү?...
-Алга болсон хүүхдүүд хаачдаг бол...Хятадад жилд 60 мянган хүүхэд, ОХУ-д 40 орчим мянга, Австралид 25 мянган хүүхэд алга болдог. "Намайг битгий мартаарай" буюу "forget me not"гэсэн хонин зангуу цэцгийн бэлгэ тэмдэгтэй сураггүй алга болсон хүүхдүүдийн олон улсын өдөр жил бүрийн 5-р сарын 25 нд тохиодог. Манай улсад одоогоор ор сураггүй алга болсон 4 хүүхдийг эрэн хайж байна...
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Wed, 04 Oct 2023 - 28min - 1019 - Радио жиргээ 2023.10.03Tue, 03 Oct 2023 - 28min
- 1018 - Тойм юу өгүүлэв подкаст 2023.10.02Mon, 02 Oct 2023 - 34min
- 1017 - Радио жиргээ 2023.10.02
- Эмх замбараагүй газар олгож нийслэлийн өнөөдрийн түгжрэлийн түгжээсийг үүсгэсэн "газрын мафийнхнийг" шалгаж байна.
- Согтуу жолоочоос айх уу, машин унасан жолооны эрхгүй хүмүүсээс айх уу? Аль аль нь хөдөлгөөнд олноороо оролцож буйг цагдаагийн байгууллагын нэг өдрийн шалгалтаар илрүүллээ.
-Америкийн Канзас мужид 4 тэрбум ам долларын өртгөөр цахилгаан автомашины батерейн үйлдвэр барьжээ. Харин бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд маш их хэмжээний цахилгаан хэрэгтэй учраас дэргэдээ нүүрсний цахилгаан станц барьсан байгаа нь дэлхийн эрчим хүчний бодлого цэвэр эрчим хүч рүү шилжихэд бэлэн бус байгааг харуулсан үйл явдал боллоо. Нүүрс "алт" хэвээрээ байсаар...
Эдгээрийг хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Mon, 02 Oct 2023 - 27min - 1016 - Радио жиргээ 2023.09.28
- Нэг хайрцаг тамхи өнөөдөр монголд 6000 төгрөг. Германд 7 евро, Их Британид 13.31 евро, Ирландад 13.78 еврогийн үнэтэй. Бас яг ижил тамхи монголд яагаад ийм өмхий үнэртэй вэ, картон хольж хямдруулсан гэх тамхийг бид татаж байгаа нь үнэн үү?...
- Хүүхэд заавал гоё бичих албагүй. Бага ангийн хүүхдийн гарын жижиг булчин сул хөгжсөн байдгийг үл анзаарч "гоё бич цэвэр бич" гэж шаардах нь хүүхдийг хичээлдээ дургүй болоход нөлөөлдөг.
- Америкийн сенатор 81 настай Mitch McConnell одоо улс төрөөс явах цаг нь болсныг Элон Mаск жиргээгээрээ сануулав...
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Thu, 28 Sep 2023 - 39min - 1015 - Радио жиргээ 2023.09.27
- Канадын Торонто хотод байрлах "Bata"гутлын музейд Дондогдулам хатны гутал ямар замаар тэнд хүрэв? 8600 орчим үзмэртэй Богд хааны ордонд заларч байсан уг гутлын түүх...Түүх,соёл,шашны хосгүй үнэт дурсгалууд яагаад байх ёстой газраа байхгүй байна вэ?...
- Орос Украйны дайн 2025 оны хавар хүртэл үргэлжлэх нь зарим эх сурвалжуудын мэдээллээс тодорхой болж байна. 581 дэх хоногтоо үргэлжилж буй уг дайны санхүүжилтийг зогсоох,өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр буй олон нийтийн эсэргүүцлийн үр дүн дайныг дуусгавар болгоход нөлөөлөх эсэх...
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Wed, 27 Sep 2023 - 33min - 1014 - Хэд вэ? Фэйсбүүк пэйж худалдан авах нь зөв үүTue, 26 Sep 2023 - 15min
- 1013 - Радио жиргээ 2023.09.26
-"Шувуу" ажиллагааны эргэн тойронд буюу "нүүрсний хулгайн"хэргийн нилээн том шувуу гэгдэж буй пластик мэс заслаар зүсээ хувиргасан гэх Д.Наранхүүг авчирсан уу?
- Жастин Трүдогийн ээлжит бүтэлгүйтэл
- Швед улсын эрүүгийн нөхцөл байдал 1945 оноос хойш анх удаа аюултай байдалд оржээ. Дэлхийн 2-р дайнд нэг ч бөмбөг, нэг ч буун дуугүйгээр гарч чадсан хамгийн тайван,хамгийн амьдрахад таатай орнуудын нэг Шведэд нэг жилийн дотор 110 удаа бөмбөг дэлбэрч, 6 жилийн дотор 2049 удаагийн зэвсэгт халдлага, 52571 хүчингийн хэрэг бүртгэгдсэн байна. Өрнөдийн ертөнц өөрсдийгөө аюулгүй байлгахын тулд цагаачдын урсгалаа хязгаарлаж байна.
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Tue, 26 Sep 2023 - 34min - 1012 - Радио жиргээ 2023.09.25
- Дэлхийн зах зээл дэх улаан буудайн үнэ буурч 199 ам доллар болсон ч монголын төрийн сангийн худалдаж авах үнэ 300 ам доллар. Гурилын үнэ өмнөх жилээс 86 хувь өсч жилийн өмнө 1600 төгрөг байсан савласан гурил хамгийн доод үнэ нь өнөөдөр 2600 төгрөгт хүрчээ. Инфляцийг төр л үүсгэж болдгийн тод жишээ энэ...
- Их хийрхэлийн үед ад шоо үзэгдэн буулгаж хаясан хөшөөнүүд хаана байдаг бол? Дүрслэх урлаг,уран баримал хөшөө дурсгалын улсын санд ордог уу эсвэл...
- Вашингтон пост, ABC телевизийн хамтарсан санал асуулгаар Д.Трампын рейтинг Жо.Байденаас 10 хувиар илүү байна.
Дотоод гадаадад өрнөж буй асуудлаар хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр, тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Mon, 25 Sep 2023 - 30min - 1011 - Радио жиргээ 2023.09.22
- Архины үнэтэй монгол хүүхдийн амь нас...Согтуу эгчийн балгаар ногоон гэрэл цагаан шугамаар дэрвэж явсан хоёр бяцхан охины нэг нь амь үрэгдэж нөгөө нь мөнхийн тахир дутуу нэгэн боллоо.
- Автобус буяны унаа хэвээр байвал нийтийн тээвэр хөгжихгүй
- Хотод үнэ өндөр,хөдөө бага болж хот руу гэх их нүүдэл зогсоно
- Их Британи махны татвар ногдуулахаа зогсоож уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарим зорилгоо хойшлуулж байна.. Эдгээр болон бусад сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,Олон улсын тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэж байна.
Fri, 22 Sep 2023 - 28min - 1010 - Радио жиргээ 2023.09.21
-Robert Friedland: "Газрын тосны зах зээл хэр том юм бэ?"
-Elon Mask: "Америкийг чиглэсэн дүрвэгсдийн урсгал буюу жилд Америкийн өмнөд хил дээр 2 сая гаруй дүрвэгч саатуулагдаж байна "
-James Melville: "2050 он гэхэд 40 сая тонн салхин сэнсний ир хаягдал болно хаана хаях вэ?"
- Nigel Farage: Ж.Байден цаашид ажил үүргээ гүйцэтгэх хангалттай эрч хүч байгаа юу гэсэн асуултад иргэд нь хэрхэн хариулсан бэ?
Олон улсад нөлөө бүхий эдийн засагчид ,хамгийн олон дагагчтай жиргээчдийн жиргээг өнөөдрийн дугаартаа онцолсныг сэтгүүлч С.Ганбаяр,олон улсын тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.
Thu, 21 Sep 2023 - 39min - 1009 - Хэд вэ?Шашны аялал жуулчлалыг монголд хөгжүүлэх боломж бий юу?
Жилд 400 мянган монголчууд Итгэлт хамбыг зорьж 200 гаруй сая ам долларыг зарцуулдаг. Утай Гүмбэн,Энэтхэг,Дарамсала,Түвд болон бусад чиглэлд эргэл мөргөл хийхээр ч олноороо зорчдог .Далай ламын хурал айлдварт Дарамсалад жил бүр 100 мянган жуулчин зорин очиж 7-14 хоног үргэлжлэх уг айлдварыг сонсдог. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг гарц байгаа нь шашин. Даншиг наадам цам харайх ёслол төдийхнөөр шашин соёлыг сурталчлахаас илүүтэй сүүлийн үед тодрон гарч ирж буй хутагт хувилгаад,гэгээнтнүүдийн айлдварыг ч шашны аялагчдыг татах томоохон суваг болгох ёстой гэж аялал жуулчлалын салбарын зарим төлөөлөл үзэж байна. Гадагш урсгалтай болоод хөгжчихсөн шашны аялал жуулчлалыг монголдоо хөгжүүлэхийн тулд бид юунд анхаарах ёстой вэ? Тоймч Г.Байгаль энэ сэдвээр дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Fri, 15 Sep 2023 - 14min - 1008 - Зочны цаг: Осака их сургуулийн хүмүүнлэгийн ухааны судлалын сургуулийн профессор Ш.Шиотани
-"Монголчууд та бүхэн бичгийн хэлээ хайрлаж,хэрхэвч алдаж болохгүй шүү" хэмээн сануулж буй Осака их сургуульд 28 жил монгол хэлийг зааж буй Япон улсын иргэн Шиотани Шигэки өнөөдрийн зочноор уригдлаа. Монгол судлалыг,монгол хэл бичгийг залгамжлан хөгжүүлж,мэдлэг чадвар,нэгэн насны амьдралаа зориулж буй монголч эрдэмтдийн төлөөлөл болсон энэ эрхэм "Монгол хэлний үг зүй ба үгсийн сангийн судалгаа", "Монгол хэл эхлэн сурах бичиг монгол хэлний унших ярих дадлагын хичээл" зэрэг гарын авлага ном товхимолыг гаргасны зэрэгцээ Монгол зүйр цэцэн үг,монгол ардын үлгэрүүдийг орчуулж Япон улсад хэвлүүлсэн юм.
Fri, 15 Sep 2023 - 49min - 1007 - Хэд вэ? Номын санд оруулсан нэг ам доллар 500 дахин их өгөөж авчирдаг
Номын санд зарцуулсан хөрөнгө 500 дахин өсч үрждэг болохыг анх 5000 ам доллар төсөвлөж номын фонд бүрдүүлж байсан АНУ -ын конгрессын төв номын сангийн жишээнээс харж болох юм. Тус номын сан өнөөдөр дэлхийн 470 хэлээр хэвлэгдсэн 142 сая ширхэг ном хэвлэл, баримт бичиг,судалгааны материалуудыг хадгалж буй харьцуулшгүй их цуглуулгатай номын сан болжээ.Үүний зэрэгцээ концерт тоглолт лекц, хараагүйчүүдэд үйлчлэх нэгдсэн төв болж, олон сая жуулчдын зорьж очдог газруудын нэг болсон юм. Соён гэгээрэх,хүн хөгжих,бичгийн боловсрол,цаашлаад нийгмийн эрүүл мэнд сэтгэл зүйд ч эерэгээр нөлөөлөх номын сангийн тоо ихсэхийн хэрээр тухайн орны иргэдийн аз жаргалын индекс өсдгийг судалгаанд дурдсан байдаг. Манай улс нийтийн 8, их дээд сургууийн 102, ЕБСын 96, тусгай харьяалалтай 33 номын сантай. Энэ талаар тоймч Г.Байгаль дараах мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Tue, 12 Sep 2023 - 12min - 1006 - Хэд вэ:
-Монголд Үнэт цаасны зах зээл хэт жижиг хэвээрээ байна уу
-IPO гаргасан Топ 5 банк ашиг хүртээх үү
Тогтмол орлого олж байх сонирхолтой бол бонд худалдан авах, тогтмол ногдол ашиг хүртэх бол хувьцаа худалдан авах хэрэгтэй гэдэг ерөнхий ойлголтыг иргэд 30 аад жилийн өмнөөс авч эхэлсэн. Манай улсын хамгийн үнэ цэнэтэй компаниуд өнөөдрийг хүртэл хөрөнгийн биржэд бүртгүүлээгүй,гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадаагүй, дотоодын зах зээлийн багтаамж дутмаг байгаа нь манайд үнэт цаасны зах зээлийн хүрээ тэлэхэд сөргөөр нөлөөлж байна. Энэ онд үндэсний топ 5 банк IPO гаргаж 15-272 тэрбум төгрөгийн ашиг олсон ч хувьцааны ашиг буурчээ.Үнэт цаасны зах зээл, ББСБ-д хяналт шалгалт хийдэг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж энэ салбарыг хөгжүүлэхэд мэргэжлийн хүрээнд ажиллаж чадаж байна уу,компаниуд хөрөнгө оруулагчидтайгаа эргэх холбоотой ажилладаг уу? Энэ талаарх мэдээллийг тоймч Г.Байгаль хүргэж байна.
Fri, 08 Sep 2023 - 17min - 1005 - Радио жиргээ 2023.09.07
- Холын гэрэл асаах нь өөдөөс яваа жолоочид харанхуй ангалтай адил. Нийслэлийн замуудын гэрэлтүүлэг харьцангуй сайжирсан. Гэсэн ч хангалттай гэрэлтэй гудамж замд холын болон нэмэлт гэрлээр тоноглосон нүд сохлом автомашинууд олон байна.
- Тэгш сондгойгоор яваад ч 0 зогсолт болж байна.
- Хотынхоо зам дээр багталцахгүй, барилга дээр ажилчид олдохгүй, хөдөө мал маллах хүн олдохгүй. Хөдөөг зорих хөшүүрэг хэрэгтэй байна.
Эдгээр болон бусад асуудлаар хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Thu, 07 Sep 2023 - 30min - 1004 - Радио жиргээ 2023.09.06
- Цахимжсан ч үйлчилгээ нь удааширсан гадаад паспортын захиалга..."E Mongolia"-гаар паспорт захиалахад ажлын 15-20 хоног. Нэг цэгийн үйлчилгээгээр захиалахад нэг өдрийн ажлаа алдах ч ажлын 5-7 хоног .
- Цахилгаан автомашинууд дугаарын хязгаарлалтад хамрагдахгүй чөлөөтэй зорчино.
- Утаатай автомашинаас салж чадвал агаар ч цэвэршинэ машин ч цөөрнө...Эдгээр сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Wed, 06 Sep 2023 - 25min - 1003 - Радио жиргээ 2023.09.05
- 130-р сургуулийн нэг ангид 70 хүүхэд сурч байна.
- Хүүхдэд "халтай" улсын хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ явж эхэллээ. Өдрийн ихэнх цагийг тэд тэнд өнгөрөөнө. Сургууль цэцэрлэгийн байшингаас зүйлгүй орчинд тэд маань хоригдоно. Ил задгай цахилгааны утас, ухсан нүх, овоолсон шороо, таггүй траншейны нүх, эвдэрхий цахилгаан шат, эзэнтэй эзэнгүй нохой, бэхэлгээгүй тоглоомын талбай...Хүүхдийн орчин дэндүү аюултай байна.
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Tue, 05 Sep 2023 - 34min - 1002 - Радио жиргээ 2023.09.04Mon, 04 Sep 2023 - 29min
- 1001 - Радио жиргээ 2023.09.01
-Айсуй цагийн X Богд эрдэнийн эрхи ёсчлон хүртлээ.
-Монгол улсад айлчилсан анхны пап буюу Ватиканы тэргүүн Ромын пап Францисын айлчлал Монголд юу авчрах вэ?
-Улсын татварын мөнгийг улс төрчдийн хариуцлагагүй үйлдэл авлигын хор хохиролд дураараа зарцуулдаг жишиг тогтох нь...
-Тэргэнцэртэй болон хүүхдийн тэрэгтэй зорчигчдод мөн л "ээлгүй" шинэ автобуснууд..
Эдгээр болон бусад сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Fri, 01 Sep 2023 - 30min - 1000 - Алтан Дарь Овоо өршөөFri, 04 Aug 2023 - 11min
- 999 - Аниргүйн аюулWed, 19 Jul 2023 - 08min
- 998 - Хог ''хаягдал"бишMon, 17 Jul 2023 - 08min
- 997 - Ямар онцгой зүйл Монгол наадмыг дэлхийд ганцхан болгодог юм бэ
Улс орон болгонд тусгаар тогтнолын болон үндэсний их баяр бий. Гэхдээ эдгээр баярыг хамсруулан тэмдэглэдэг цор ганц улс бол Монгол юм.Үүгээр зогсохгүй төрт ёсны баяр наадам гэдгээрээ үндэснийхээ ялгарлыг харуулж байгаа юм. Үндэсний их баяр наадмаар зургаан насны 2000 гаруй морьд 30 орчим км газарт уралддаг нь манай гариг дээрх хамгийн том морины уралдаан болдог гэдгээрээ ч гадаадын жуулчдын сонирхлыг татдаг.
Tue, 11 Jul 2023 - 11min - 996 - Зочны цаг: ҮУИТ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар
Монголын эзэнт гүрний их хаан зарлиг буулгаж 400 гаруй хөгжимчинтэй их найралыг байгуулж,олон төрөлт хөгжмийн зэмсгээр хөгжимдөж байсныг түүнчлэн дэлхийн найрал хөгжмийн өвөг болох чавхдаст болон нумт хөгжмийн зэмсэг манай улсын соёлоор дамжин Европ тивд очиж дэлгэрснийг ч түүх шастирт тэмдэглэн бичсэн байдаг. Үндэсний их баяр наадам,нийтээр тэмдэглэх баярын төрийн ёслол,хүндэтгэлийн арга хэмжээ, дипломат ёслолын үеэр эгшиглүүлж хэвшсэн монгол төрийн үндэсний их найралын талаар энэ удаад бид ярилцлаа.
Mon, 10 Jul 2023 - 40min - 995 - Улаанбаатар хот үерт бэлэн үү
Дөрвөн өдөр дараалан орсон багахан борооноор улсын маань нийслэлийн зарим хэсэг усанд автаж зутруухан, гамшигтай тэмцэх ажил бойтогдуухан өрнөсөн өдрүүд үргэлжилж байна. Гэнэтийн хүчтэй аадар бороо 15- хан минут ороход Улаанбаатар хот усан далай болно гэсэн мэргэжилтнүүдийн сануулгыг чихний хажуугаар өнгөрөөж байснаа аюул нүүрлэсэн энэ өдрүүдэд хатуухан амсаж эхэллээ.
1966 оныхтой адил үер дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй,үерт өртөх эрсдэл байсаар байгаа. Сонсоход таатай биш ч гэсэн хот үерлэвэл Улаанбаатар хотод их үерийн пян даах барилга байгаа билүү ...
Thu, 06 Jul 2023 - 11min - 994 - 126 хүнийг барианд оруулах замын "хагас" зурагMon, 03 Jul 2023 - 13min
- 993 - Радио жиргээ 2023.06.30Fri, 30 Jun 2023 - 21min
- 992 - Радио жиргээ 2023.06.28
- Экспортыг хэд дахин өсгөх гол хаалгуудын нэг Замын-Үүд, Эрээний боомт 24 цагаар ажиллахаар боллоо.
- Гудамжинд согтуу унтаж байдаг хүмүүс хуучны "бөбөөчид" гэмээр хүмүүс сүүлийн үед олширлоо. Өөрийгөө архины хамааралтай болсонд үл итгэгчид баасан гараг бүр шалтаглан уусаар эцэст нь байр бүрийн үүдэнд олноор сууцгааж буй эдгээр хүмүүс ид хөдөлмөрлөх насны залуучууд байна.
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр, О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Wed, 28 Jun 2023 - 36min - 991 - Радио жиргээ 2023.06.27
- Англи хэлийг үндсэн гадаад хэл гэж хуульчилж чадсангүй. Зүрхэлсэнгүй...
- Сонирхогчдын бокс олимпийн төрлөөс хасагдлаа.
- Бид зөв зохистой амарч чадаж байна уу? Амрах зорилготой эрүүл мэндэд ашиггүй баахан хүнс ачиж аваад хөдөө ямар нэг амралтын газрыг зорьдог. Харин архины нэвшсэн үнэртэй өндөр үнэтэй эдгээр газрууд архидуулж хоноглуулах л үүрэг хүлээсэн мэт өөр ямар ч үйлчилгээ хөтөлбөр байдаггүй нь харамсалтай.
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Tue, 27 Jun 2023 - 23min - 990 - Тойм юу өгүүлэв подкаст 2023.06.27Tue, 27 Jun 2023 - 36min
- 989 - Радио жиргээ 2023.06.26Mon, 26 Jun 2023 - 21min
- 988 - Радио жиргээ 2023.06.23
- Хотын хуурайшилт, уур амьсгал зөөллөх усан оргилуур хотын хаа сайгүй хэрэгтэй. Усан оргилуур гэхээсээ хогийн цэг,хоосон сан болж үлдэж буй труба цоолж ус шахаад л усан оргилуур хэмээн нэрийддэг газрууд ч олон байна. ҮУИТ ын өмнө баригдаж буй усан оргилуур эдгээрийн үргэлжлэл болох вий гэсэн шүүмжлэлийг дагуулаад эхэлжээ.
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Thu, 22 Jun 2023 - 20min - 987 - Радио жиргээ 2023.06.21
- Яагаад илүү ажиллаж,илүү нийгмийн даатгал төлчихөөд бага төлж байсантай тэнцүү тэтгэвэр авах ёстой юм бэ? Яагаад насаараа ажиллаж өтлөхдөө хэрэглэхээр хураасан мөнгийг нас барлаа гэж төр дээрэмдэх ёстой юм бэ? Яагаад хэзээ ч даатгал төлж байгаагүй хэн нэгэнд төлснийх нь хуримтлалаас булааж өгч байгаа вэ?...
- Солонгосын Шин Жон Чи хэмээх шашны гаж урсгалын тэргүүн монголд ирсэн үү?
Эдгээр сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Wed, 21 Jun 2023 - 21min - 986 - Тойм юу өгүүлэв подкаст 2023.06.19Mon, 19 Jun 2023 - 24min
- 985 - Радио жиргээ 2023.06.19
- Төвөөс тасарч хөгжлөөс хоцорч буй Баян-Өлгий аймаг. Алтай таван Богдод очоод айлаар орж ярихад өөдөөс монголоор ярих хүнгүй, монгол хүнтэй гэрлэж болдоггүй. Өдийг хүртэл" монголждоггүй" ч хамгийн их халамж,тэтгэмж авдаг,төрөлтийн рейтингээрээ улсын дундажаас 3 дахин их, нүүгээд явсан ч сонгуулийн жагсаалтад нэрс нь байж л байдаг...
- Санамсаргүй шилэн аяга хагалав. Аягаа төлөх гэтэл 60 мянган төгрөг. Уг үнэ нь зах дэлгүүрт ширхэг нь 8000 төгрөгөөр зарагддаг.
Эдгээр болон бусад сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Mon, 19 Jun 2023 - 22min - 984 - Зочны цаг: ҮУИТ-ын ерөнхий бүжиг дэглээч Х.Хашхүү
Амралт зугаалга жуулчлалын оргил цаг эхэллээ. Наадам, уул овооны тахилга, аймаг сумдын ой, дотоод гадаадын жуулчдын хөдөлгөөн ихтэй зун болох төлөвтэй байна. Их монголын хаадын орд өргөөнд эгшиглэж байсан төрийн их найрал хөгжим, бүжиг, ардын урлагийн тоглолтыг ч энэ зун үзэх боломж мөн бүрдсэн байна.ҮУИТ -ын ерөнхий бүжиг дэглээч, Монголын сайхан орон зуны тоглолтын ерөнхий найруулагч Х.Хашхүү тус радиогийн зочноор уригдлаа.
Fri, 16 Jun 2023 - 23min - 983 - Хэд вэ: Ан амьтан ба эдийн засаг
Манай улсад байдаг зэрлэг ан амьтад ба ургамал, шувууд эрвээхий хүртэл улсын төсөв бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулдаг байна. Угалз, тэх, баавгай зэргийг агнах зөвшөөрлийн үнэ 2500 ам доллараас 24000 ам доллар байдаг. Алтайн өвөр говь,Аж Богдын нуруунд үзэгддэг цөөвөр чоно, монгол бөхөн,хавтгай, Хар нуур Булган, Ховд голын сав, Шаргын говьд тархсан зэгсний гахай, уссурийн хандгай, цоохор ирвэс, мазаалай, хотон, идлэг шонхор, цэн тогоруу, жороо тоодог шувууд, ховор эрвээхийн төрлүүд ч судлаач жуулчдыг нааш нь татах хөшүүрэг болдог байна. Энэ талаарх мэдээллийг тоймч Г.Байгаль та бүхэнд хүргэж байна.
Fri, 16 Jun 2023 - 14min - 982 - Радио жиргээ 2023.06.15Thu, 15 Jun 2023 - 30min
- 981 - Радио жиргээ 2023.06.14
- Дэлхийн ураны түшиц газар болсон манай улс утаатайгаа зууралдан хордож суусаар байх уу. 1 кг уран ойролцоогоор 1 сая кг нүүрс шатаасантай тэнцэхүйц эрчим хүч гаргадаг.
- Төрийн албыг цомхон чадварлаг болгохгүйгээр аль ч Засгийн газар ахиц дэвшил гаргаж хуримтлал үүсгэхгүй нь харагдаж байна.
- Явган хүний замын яг голд тааралдах гэрлийн шон, үхэж хатсан модны хэдэн мөчрүүдийг тойруулсан үзэмжгүй модон хайрцагнууд гээд явган зорчигчдын саад Улаанбаатарт мундахгүй их.
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Wed, 14 Jun 2023 - 22min - 980 - Хэд вэ: Цар тахал дэлхийн тэрбумтнуудын тоог нэмжээ
Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 3194 тэрбумтан байна. Цар тахлын жилүүдэд 254 хүн тэрбумтны жагсаалтаас хасагдсан бол технологи, санхүү, эрүүл мэнд, спортын салбараас шинэ тэрбумтнууд төрж хөрөнгө нь өсчээ. Тухайлбал сагсан бөмбөгч Л.Жеймс, гольфийн тамирчин Т.Вүдс нар тэрбумтаны статустай болж үл хөдлөх хөрөнгө хөрөнгө оруулалтын компаниудад нэгдэж хөрөнгөө өсгөсөн байна. Дэлхийн тэрбумтнуудын хөрөнгө бага зэрэг буурч 500 тэрбум ам доллараар "ядуураад" байгаа ч тэдний гарт асар их буюу 12.2 их наяд ам доллар эргэлдэж байна. Олон хүн амьжиргаагаа арайхийн залгуулж байхад хэдхэн мянган хүнд үлэмж их хэмжээний хөрөнгө хуримтлагдсан нь орлогын тэгш бус байдлын таагүй дүр зураг гэх шүүмжлэлийг дагуулж байна. Энэ талаарх мэдээллийг тоймч Г.Байгаль хүргэж байна.
Wed, 14 Jun 2023 - 06min - 979 - Радио жиргээ 2023.06.13
- Архидалт, вирус, буруу хооллолтоор элгэндээ элэггүй ханддаг монголчууд бид сүүлийн үед хүхрийн давхар ислээс үүдэлтэй элэгний хавдраар өвдөх нь ихэсчээ.
- Манай орны нийт нутгийн 76,9 хувь нь цөлжсөн. Энэ эрчээрээ явбал 2080 он гэхэд монгол орны 80 хувь нь элсэн цөл болон хувирахад ойртоод буйг НҮБ - аас анхааруулсаар байгаа.
Эдгээр болон бусад сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Tue, 13 Jun 2023 - 33min - 978 - Тойм юу өгүүлэв подкаст 2023.06.12Mon, 12 Jun 2023 - 41min
- 977 - Радио жиргээ 2023.06.12
- Бусад улсад барилгын материалын хор саармагжтал хүлээдэг. Харин манайд будаг нь ханхалсан шинэ байр саванд орлоо гэж хөөрцөглөх...
- Энэ жил 5 аймаг, 41 сум 100 жилийн болон тэгш ойтой. Аймаг сумдын ойг тэмдэглэх төсөв ойн хүндэт тэмдэг нэртэй "төмөр" болоод дуусах төлөвтэй байна.
- Хөгжил дэвшилд хүрээгүй 100 жилийн хөл хөөрцөг эхлэв.
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Mon, 12 Jun 2023 - 18min - 976 - Номын подкаст: Амьтны ферм /Жорж Оруэлл/
Английн зохиолч Жорж Оруэлл амьдралынхаа сүүлийн мөчид нэгэн од бүтээл туурвисан нь "Амьтны ферм" юм. Улс төрийг уран зохиолын хэлнээ буулгаснаара,ужгирсан засаглалын тогтолцоог хоржоонтой шүүмжилснээрээ энэ зохиолын мөн чанар илэрнэ. Хэдийгээр энэхүү ромөн 1945 онд бичигдсэн ч монголын өнөөгийн нийгмийн өнгө төрхийг өөрийн эрхгүй сэтгэлд буулгана. Энэ удаагийн "Номын подкасат"-аар улс төрийн элэглэл бүхий бүтээлийг онцоллоо. " Бүх амьтан тэгш эрхтэй ч бусад амьтан илүү эрхтэй"
Fri, 09 Jun 2023 - 31min - 975 - Радио жиргээ 2023.06.07
- Цэргийн албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаах төлбөрийн хэмжээ 1.670.943 төгрөг болж нэмэгджээ. Цэргийн зарлан аваад ирээгүй тохиолдолд энэ төлбөр таныг 26 нас хүрэхэд 11.935.308 төгрөгний өр болж хуримтлагдах юм байна.
- Тулай өвчин улам залуужиж байна. Хонины махны хэт өндөр хэрэглээ уг өвчин үүсэх гол шалтгаан мөн үү?
Эдгээр болон бусад сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр, О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Wed, 07 Jun 2023 - 27min - 974 - Радио жиргээ 2023.06.06
- Франц улс инфлүүсэрүүдэд зориулсан хууль баталжээ.
- Зээлийн мэдээллийн санд сангуудаас авсан зээлийг бүртгэдэг байдлаар журмаа өөрчилье.
- Туршлага судлах нэрийдэлтэй мөнгө үрэх арга хэмжээг хязгаарлах цаг болжээ.
- Тэрэлжийн постоор нэвтэрч буй суудлын автомашин 15 мянга,дунд оврын автобус 55 мянга,том оврын автобус 120 мянга төгрөг төлж нэвтрэхээр боллоо. Ариун цэврийн цаас хогон овоо үлдээх монгол аялал жуулчлал эхэллээ...
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Tue, 06 Jun 2023 - 32min - 973 - Радио жиргээ 2023.06.05
- Хүн 444 өвчнөөр өвддөг түүнээс 333 нь шүднээс болж өвчилдөг. Ам худлаа хэлэх боловч шүд худлаа хэлэхгүй. Тиймээс хүний шүдийг хараад хүний боловсрол, хүмүүжил, төвшин, хувийн соёл, эрүүл мэнд, ариун цэврийг таньж болдог.
- Баян ходоодны даагыг хүлээдэг шигээ марафонд гүйгчдийг сүүлчийн гүйгч хүрч иртэл хүлээдэг больё. Арай гэж гүйгээд ирсэн оролцогчийг ирэхэд хамаг юмаа хураагаад тарчихсан тохиолдол гарав уу.
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр, О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Mon, 05 Jun 2023 - 24min - 972 - Тойм юу өгүүлэв подкаст 2023.06.05Mon, 05 Jun 2023 - 36min
- 971 - Бойпор ажиллагааMon, 05 Jun 2023 - 13min
- 970 - Томчуудын "хөөрхөнүүд"Fri, 02 Jun 2023 - 17min
- 969 - Хэд вэ: Хөрөнгөө хэрхэн өсгөх вэ?
Эдийн засагчид, хөрөнгийн зах зээл судлаачид 2023 оныг хүнс болон банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулбал илүү амжилт олж хөрөнгөө өсгөх боломжтой гэж зөвлөж байна.Манай улсын хувьд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны 5-р сарын байдлаар 8.4 их наяд төгрөг хүрээд байна. Хөрөнгийн зах зээлд монголын томоохон банкууд орж ирснээр цаашид энэхүү зах зээлийн үнэлгээ 5.7 их наяд төгрөгөөр өсөх төлөвтэй байна. Энэ талаарх мэдээллийг тоймч Г.Байгал тайлбарлан хүргэнэ.
Fri, 02 Jun 2023 - 07min - 968 - Радио жиргээ 2023.06.02
- Электрон тамхи 5- аас дээш ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдийн толгойны өвчин болоод байна.
- Хотын хог,цасыг арилгах ажилтай төр хутгалдахыг болиулж хувийн хэвшилд хариуцуулах нь цаг нь болжээ.
- Сурлагын хоцрогдлыг арилгаж амжилгүй сурагчид амарлаа.Сурлагын хоцрогдлыг эцэг эхчүүд хариуцах уу багг нар хариуцах уу?
Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Fri, 02 Jun 2023 - 22min - 967 - Радио жиргээ 2023.05.31
- Цалин тэтгэвэр нэмнэ гэж хорлож байхаар зүгээр юу ч хийгүй байна уу.
- Гэмтлийн эмнэлгийн гэмтэлтэй зам.
- 2 урсгалтай төмөр зам тавьж болох хөрөнгө буюу 1,2 тэрбум төгрөгөөр нүүрс тээвэрлэх машин худалдан авчээ.
- Хаачив? 60 тэрбумын хэрэг,Хөгжлийн банкны хэрэгтнүүд,Батдөлийн гэрт байсан 7 тэрбум төгрөг,Нүүрсний хулгайчид хаачив,Хүүхдийн төлөө фондын 156 тэрбум төгрөг хаачив?
Эдгээрийг хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Wed, 31 May 2023 - 18min - 966 - Радио жиргээ 2023.05.30
Эх орноосоо урвагч гэж өнөө цагт хэнийг хэлэх вэ?..Төрийн сан тонохоос эхлээд дээр түгжрэлийг бууруулахад нэмэрлэхээр оруулж ирсэн скүүтерийн хулгай гээд дээр дооргүй хулгай нүүрлэжээ..Боловсрол устахад үндэстэн устана..100 жилийн гацаа. Эдгээр болон бусад сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Tue, 30 May 2023 - 24min - 965 - Тойм юу өгүүлэв подкаст 2023.05.29Mon, 29 May 2023 - 36min
- 964 - Радио жиргээ 2023.05.26
Худалдаа бизнесийн түншүүдтэйгээ хамт хооллох нь дэлхийн жишиг.Төрийн болон бизнесийн уулзалт дайллага цайллага протоколгүй уулзалт хийх нь дипломат болон бизнесийн ёсонд нийцтэй эсэх, гадны төлөөлөлөгчидтэй уулзаж байхад нь дайрч орж мэдээлэл хийсэн нь ёс зүйгүй үйлдэл байлаа гэсэн олон талт сэтгэгдлүүд... Эдгээр болон бусад мэдээллийг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Fri, 26 May 2023 - 34min - 963 - Хэд вэ:Мод бол үржих хөрөнгө
50 настай нэг ширхэг мод тавин жилийн хугацаанд ойролцоогоор 38 сая төгрөгөөр хэмжигдэхүйц хүчилтөрөгч, 75 сая төгрөгтэй тэнцэхүйц цэвэр агаар ялгаруулдаг. Эдийн засаг санхүүгийн хувьд үр өгөөжтэй хөрөнгө оруулалт гэж тооцогддог модыг тарихын ач холбогдлын талаарх мэдээллийг тоймч Г.Байгал хүргэж байна.
Thu, 25 May 2023 - 11min - 962 - Радио жиргээ 2023.05.25Thu, 25 May 2023 - 28min
- 961 - Радио жиргээ 2023.05.24
Гэр бүлийн маргаан,хэрүүлийг заавал шүүхээр оруулж ял өгдөг нь тухайн хүнийг ял шийтгэлтэй гэсэн тодотгол ажилд орох,виза хүсэхээс эхлээд насан туршид нь хар сүүдэр мэт дагадаг. Иргэдэд ягштал мөрдөгддөг даргад үйлчилдэггүй,иргэнээ яллах шийтгэхийг урьтал болгодог хуулиа яаралтай өөрчлөх цаг болжээ. Цөлмөгдсөн сангуудын булхиагаар амьсгалж буй өдрүүд...Жиргээний ертөнцөд өрнөж буй асуудлуудыг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар хүргэнэ.
Wed, 24 May 2023 - 28min - 960 - Радио жиргээ 2023.05.23Wed, 24 May 2023 - 16min
- 959 - Тойм юу өгүүлэв подкастTue, 23 May 2023 - 33min
- 958 - Радио жиргээ 2023.05.22
БЗС ил тод болж байна.Цаашид МИАТ,ИНЕГ,Монгол банк,Эрдэнэт үйлдвэр,Ашигт малтмал газрын тосны агентлагын олгосон сургалтын тэтгэлэг,зээлээр үргэлжилнэ...Э.Макроны айлчлалын үр дүн...19 настай цэрэг яагаад амиа хорлов ..Эдгээр болон бусад асуудлаар хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Mon, 22 May 2023 - 27min - 957 - Хэд вэ: Юмны үнэ буурах уу?
Мах, гурил, сүү, төмс хүнсний ногоо, шар цагаан будаа, элсэн чихэр, ургамалын тос зэрэг өргөн хэрэглээний хүнс болон гэр ахуйн бараа бүтээгдэхүүний үнэ төдийлөн буурахгүй байна. Өсөх болохоороо маш хурдан огцом өссөн бараа бүтээгдэхүүний үнэ маш аажуу бага зэрэг буурч байна. Бензиний үнэ 200 төгрөгөөр нэмэгдэхэд бараа үйлчилгээний үнэ 1-2 хувь өсөх буюу нэг талхны үнэ зургаан төгрөг 28 мөнгөөр нэмэгдэх ёстой тооцоог АМГТХЭГ аас гаргасан байдаг. Гэтэл манайд эдгээр бараа бүтээгдэхүүний үнэ даруй 20-40 хувиар нэмэгдсэн. Үнийн хөөрөгдлийн хяналтгүй байдал үргэлжилсээр байх уу үүнд хэн хяналт тавьдаг вэ? БНСУ -аар жишээлвэл бүтээгдэхүүний үнийг тогтоосон хязгаараас давуулсан тохиолдолд 3 жил хорьж, 50 сая воноор торгохын зэрэгцээ төрийн байгууллагын хяналт шалгалтад эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд 10 сая воноор торгож, 6 сараар хорих арга хэмжээ авдаг байна. Энэ талаарх мэдээллийг тоймч Г.Байгал тайлбарлан хүргэнэ.
Mon, 22 May 2023 - 09min - 956 - Радио жиргээ 2023.05.19
Соёлын яамтай болсон ч сэргэлт аваагүй соёлын салбар.Аливаа орон 2 төртэй байдаг гэдэг. Ард түмнээ соён гэгээрүүлэх, сэтгэлийг нь тогтуун байлгах үүрэгтэй урлаг хэмээх 2 дахь төрийн амин сүнс болсон уран бүтээлчдийн амьдрал гундуу байна. Цирк нь устаж, Дуурийн театр, Драмын театр, Үндэсний номын сан, Занабазарын музей, Чойжин ламын сүм музей гээд өв уламжлал, түүх соёлыг агуулж буй барилгууд нь ч мөн гандуу байна...Жирийн нэгэн иргэний хүүхдэд олдоогүй Боловсролын зээлийн санд хүүхдээ чихэж оруулсан улс төрчдийн нэрс тодорсоор л...Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Fri, 19 May 2023 - 16min - 955 - Радио жиргээ 2023.05.17
Явган хүний замын яг голд байрласан гэрлийн шон,эрүүл залуу хүн ч бүдэрч,хальтирч унахаар явган зорчигчийн зам,яармагийн шинэ нүхэн гарц гээд бүх инженер монголоос дайжиж "Би чадна "-чуудаар хийлгэсэн гэж бодогдохоор нийслэлд шинээр хийгдэж буй тохижилтын ажлын талаарх гомдол сэтгэгдлүүд..Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Wed, 17 May 2023 - 28min - 954 - Радио жиргээ 2023.05.16
ЕБС-ын шалгалтад заавал 2В харандааг ашиглах ёстой юу? Үүнийг заавал ашиглах ёстой гэсэн дүрэм журмыг хэн гаргав? Хэлд орохгүй,хүнтэй харилцаж чадахгүй,дуу чимээнээс цочимтгой,аутизмын шинж тэмдэгтэй хүүхдүүд цэцэрлэгийн нэг ангид 3-4 өөрөө байх болсныг нэгэн багш анхааруулжээ...Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Tue, 16 May 2023 - 35min - 953 - Радио жиргээ 2023.05.15
Эрээнд 4 одтой зочид буудал 170 юань буюу 87.000 төгрөг.Хамрын хийдэд нурах шахсан халтар гэр хоногийн 180.000 төгрөг,Тэрэлжид 350.000 төгрөг.Нэмээд гар угаах ус,нүхэн жорлонгийн төлбөр төлнө.УБ төмөр замын вокзалын хашаан дотроос такси авахад 3 км газарт 15.000 төгрөг.Хөдөөгүүр нуурын эрэг тойруулан шавсан баахан гэр.
Энэ онд авчрахаар төлөвлөсөн нэг сая жуулчинг ийм дүр зураг, ийм үйлчилгээ хүлээж байна...Эдгээр болон бусад жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Mon, 15 May 2023 - 33min - 952 - Тойм юу өгүүлэв подкаст 2023.05.08Mon, 08 May 2023 - 32min
- 951 - Номын подкаст:"Шүүх ажиллагаа"/Франц Кафка/
Нэг л өглөө босоход ямар ч гэм буруутай гэмт үйлдэл хийгээгүй хэрнээ баривчлагдаж,шүүн таслах ажиллагаанд оролцохоор болсноо гайхан мухардалд орж буй Иосеф К гэх банкны ажилтан залуу.1915 онд бичигдсэн "Шүүх ажиллагаа" роман ингэж эхэлдэг.Ямар ч утгагүй гэнэтийн баривчилгаа,эсэргүүцэх чадалгүй болтол нь саажуулагч байдал,ар өврийн хаалга,шүүхийн машин,хууль сахиулагчдын худалдагдсан байдал тухайн цаг үеийн байдлыг нэмэлт хачиргүй харуулсан дүр зургууд .."-Би чиний Шүүх ажиллагааг өөрийн гараар хайчлан устгах болно" гэж Макс Брод өөрийн найздаа хошигнон хэлж байсан ч тэрээр хэлсэндээ хүрээгүй юм.1924 оны 6 сарын 3 нд Ф. Кафкаг нас барсны маргааш өдөр "Шүүх ажиллагаа" зохиолыг хэвлүүлж гаргана гэдгээ М.Брод хэвлэлээр зарлаж тун удалгүй 1925.4.26 ны өдөр уг роман хэвлэгджээ.Ингэж 20- р зууны Герман хэлт зохиолчдын ноён оргил болсон Ф.Кафкагийн зохиолууд олны хүртээл болж үлдсэн юм.Гол дүрийн баатараа ялаас чөлөөлөх болов уу гэсэн хүлээлтийг үүсгэсэн хэвээрээ учир битүүлгээр уншигчдыг олон олон асуулт бодолтой нь үлдээдэг энэ зохиолын талаар Номын подкастын дугаарт ярилцахаар бэлтгэлээ.Хөтлөгч Б.Нямцэрэн,И.Сарангоо.
Fri, 05 May 2023 - 21min - 950 - Хэд вэ Математик хүний орлогод нөлөөлдөг
Хүмүүс математикийг төвөгтэй дүрэм,томьёо гэж боддог.Гэвч математик бидний өдөр тутмын амьдралын бүхий л явцад тааралддаг.Бүх салбарт ашиглагддаг түгээмэл хэл гэж болох юм.Хүнсний дэлгүүрт худалдан авалт хийхээс эхлээд төсөв боловсруулах,барилга бүтээн байгуулалт,бүр жолоо барих, аялаж зугаалахад ч математик хэрэг болдог."Би математикийн хичээлийг хэзээ ч сурахгүй" гэж бодсон ч тэр таныг хэзээ ч орхихгүй.Математикийг сурснаар задлан шинжлэх тунгаан бодох чадвар,сэтгэн бодох чадвар түргэснэ,мөн хүүхдийг илүү ухаантай болгоно,тогтмол орлоготой байх,мөнгөө алдахгүй байх хамгийн эхний суурь ч мөн математиктай холбоотой.Ирээдүйд ач холбогдол нь улам бүр нэмэгдэж ядуурал нийгмийн эмзэг байдлаас гарах "тийз" гэж нэрлэгдэж буй математикийн шинжлэх ухааны талаар энэ удаад тоймч Г.Байгал сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Wed, 03 May 2023 - 10min - 949 - Тойм юу өгүүлэв подкастTue, 02 May 2023 - 24min
- 948 - Уланд үлдэх Улс төрийн намын тухай хуульTue, 02 May 2023 - 06min
- 947 - Өрөнд орох донTue, 02 May 2023 - 08min
- 946 - Радио жиргээ 2023.05.01
Манай улсын 70 сая малын 52 хувь нь үржлийн бус. Мал цатгах өвс ургамал ховордож бэлчээрийн доройтлын улмаас монгол малын жин төдий хэмжээгээр буурч давжаарч байна.Бордоо малын тэжээл үйлдвэрлэх бэлтгэх газар бий юу?..Циркгүй циркчид.Цэнхэр дээвэр нь үлдсэн циркийн өв сан,дуу хөгжмийн фонд,хувцас хэрэгсэл нь хаана байна?Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Mon, 01 May 2023 - 11min - 945 - Хэд вэ? Боловсрол хүний цалин орлогод хэрхэн нөлөөлдөг вэ?
Мэргэжил эзэмшиж боловсролтой болох нь маш сайн хөрөнгө оруулалт гэж ихэнх хүмүүс үздэг бол энэ нь цаг мөнгө үрсэн явдал гэж ярьдаг хэсэг ч бий.Диплом үнэ цэнэтэй юу,сургуульд сурах нь зөв үү,хэтийн зорилго амьдралд цаашлаад улс эх орны хөгжилд диплом ямар үнэ цэнийг өгөх вэ?Хаврын төгсөлт элсэлтийн шалгалтууд ойртсон энэ өдрүүдэд олон гэр бүлийн дунд өрнөж байгаа мэргэжил сонголт боловсролын үнэ цэнийн талаарх мэдээллүүдийг тоймч Г.Байгал хүргэж байна.
Fri, 28 Apr 2023 - 13min - 944 - Радио жиргээ 2023.04.28
Зээл авсан бол төлөх ёстой.Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралд оролцогчдын мэдүүлгээр бол буруутай хүн нэг ч алга.Ариун цагаан зам мөртэй хөдөлмөрч хичээнгүй хүмүүс бие биедээ зээл өгч авалцсан мэт ойлгогдож байна.Хууль бус үйлдэлд нийгмээрээ дасаж уусч цочирохгүй болсон нь эмзэглэмээр...Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Fri, 28 Apr 2023 - 28min - 943 - Радио жиргээ 2023.04.27
Түүх соёлын өвд өстэй мэт ханддаг улс.Ноён уулын олдворыг 99 жилийн дараа эргүүлэн авах хүсэлтээ манай улс гаргалаа.Харин авчирлаа гэхэд насжилт өндөртэй,хадгалалт хамгаалалтын өндөр шаардлагатай өв үзмэрүүдийг байрлуулах зориулалтын байр байгаа эсэх...Нийслэлийн нийтийн номын сангийн үндсэн фонд байрны фодвалд байрлаж байгаагийн зэрэгцээ томоохон музейнуудын дийлэнх нь зориулалтын байргүй,мэргэжлийн хамгаалалт муу,гэрэлтүүлэг,чийг хамгаалагчгүй орчинд байна..Монголын анхны кино театр "Ард" -д кино үзээд сууж байхсан гэсэн ард түмний хүсэл биелэгдэхээргүй болжээ...Эдгээрийг хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр ,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Thu, 27 Apr 2023 - 27min - 942 - Радио жиргээ 2023.04.26
Судалгаагаар хамгийн тулгамдсан асуудал үнийн өсөлт болсныг харин авилгад идэгдсэн байгууллага нам болоод буйг иргэд нэрлэжээ...Казино, бооцоот тоглоом,морин тойруулгын хуулиуд ирэх сард батлагдана.Спортын бооцооны туршлага,уламжлал байхгүй манай улсын хувьд энэ төрлөөс хуулийн дагуу ашиг олж, татвар төлдөг болох нь...Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Wed, 26 Apr 2023 - 20min - 941 - Радио жиргээ 2023.04.25
Казахстан улс жилд 2500 тонн уран гаргадаг үйлдвэрлэгч орон болж хүчирхэгжлээ.Манай улс тус улстай ижил гараанаас эхэлсэн байдаг.Уран айх зүйл биш.. Нугаларч ирмэг нь сөрдийсөн доллар авахгүй,эсвэл хямд үнээр авна гэдэг асуудал манайхаас өөр газар байдаггүй..Юм үзсэн улс шиг байя...Эдгээр жиргээг хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.
Tue, 25 Apr 2023 - 21min - 940 - Радио жиргээ 2023.04.24
Ф.Шопений хөшөө,төрийн ордны хашааны өнгө "шүүмжлэхийн дон" туссан, бүх зүйлд сэтгэл дундуур нийгмийн эмгэгийг сэдрээв.Алив зүйл хэрээс хэтэрвэл өвчин болдог гэдэг.Хэт шүүмжлэх нь сэтгэл зүйн эмгэг үү?...Мод тарих ажил удахгүй эхэлнэ..Гадныхан парк байгуулахдаа модны хооронд хангалттай зайтай тарьдаг. Хэт их шахаж тарьсан Мөрөнгийн бүх цэцэрлэгийн моднууд үндсээ булаалдан томроод юу ч үгүй үхсэн гашуун жишээ ч байна...Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Mon, 24 Apr 2023 - 19min - 939 - Радио жиргээ 2023.04.21
Парламентын олон гишүүнтэй байхын эерэг ба сөрөг талууд.УИХ ын 150 гишүүнтэй болвол зардал нэмэгдэж , тусгай хангамж, эрх мэдэлтэн олонтой "Дарга улс" болох уу гэсэн болгоомжлол ард иргэдийн дунд гарч байна...Өвөр монголд монгол хэлний сүүлчийн хичээл өчигдөр орлоо.Дорно дахины эртний арамей,согд,уйгур бичиг үсэгтэй нас чацуу, дорно өрнийн соёл шинжлэх ухаан,философи, утга зохиолын өв болсон босоо монгол бичгийн хувь заяа өвлөн авч үлдэх эсэх нь одоо монгол улсаас шалтгаалахаар боллоо...Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.
Fri, 21 Apr 2023 - 25min
Podcasts semelhantes a Eagle Radio 91.1
- Global News Podcast BBC World Service
- El Partidazo de COPE COPE
- Herrera en COPE COPE
- The Dan Bongino Show Cumulus Podcast Network | Dan Bongino
- Es la Mañana de Federico esRadio
- La Noche de Dieter esRadio
- Hondelatte Raconte - Christophe Hondelatte Europe 1
- Affaires sensibles France Inter
- La rosa de los vientos OndaCero
- Más de uno OndaCero
- La Zanzara Radio 24
- Espacio en blanco Radio Nacional
- Les Grosses Têtes RTL
- L'Heure Du Crime RTL
- El Larguero SER Podcast
- Nadie Sabe Nada SER Podcast
- SER Historia SER Podcast
- Todo Concostrina SER Podcast
- 安住紳一郎の日曜天国 TBS RADIO
- TED Talks Daily TED
- The Tucker Carlson Show Tucker Carlson Network
- 辛坊治郎 ズーム そこまで言うか! ニッポン放送
- 飯田浩司のOK! Cozy up! Podcast ニッポン放送
- 武田鉄矢・今朝の三枚おろし 文化放送PodcastQR