Filtrar por gênero
Иргэний эрх зүйн хороо хувийн эрх зүйн салбарын шинэ зохицуулалт, шинэчлэл, тулгамдаж буй онолын болон практикийн асуудлууд болон олон улсын санал, санаачлагын талаар салбарын шилдэг судлаач, хуульчдын санаа бодлыг сонсох, тэдний судалгааны үндэслэл, гүйцэтгэлийн талаар сонирхолтой мэдлэг мэдээлэл түгээхээр “Иргэний эрх зүй” подкастыг эхлүүлж байна
- 32 - S3E01 Иргэний хуулийн хэрэглээг харьцуулсан эрх зүйн үүднээс
“Иргэний эрх зүй” подкастын шинэ улирлын эхний дугаар та бүхэнд хүрч байна. Энэ дугаарт хөтлөгчөөр "Өмгөөллийн Легал гайд" хуулийн фирмийн хуульч У.Азжаргал, зочноор ХБНГУ-ын Бавари муж улсын Регенсбург хотын их сургуулийн төгсөгч, Монголын хуульчдын холбооны сургагч багш Э.Нямбаатар нар оролцлоо.
Тэд “Иргэний хуулийн хэрэглээг харьцуулсан эрх зүйн үүднээс” сэдвийн хүрээнд Иргэний хуулийг түүхчилсэн болон харьцуулсан эрх зүйгээр судлах хэрэгцээ шаардлага, Монгол Улсын Иргэний хуульд туссан онолын зөрүүтэй зохицуулалт болон хэрэг маргаан хянан шийдвэрлэхэд гадаад улсын хууль тогтоомжийг хэрэглэх боломж зэрэг агуулгын хүрээнд ярилцлаа.
Wed, 24 May 2023 - 39min - 31 - S2E11 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээнд иргэний хуулийг нөхөн тохируулж хэрэглэх асуудал
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооноос бэлтгэн хүргэдэг “Иргэний эрх зүй” подкастын 2022 оны отгон дугаарыг Та бүхэнд хүргэж байна. Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар түншлэлийн гэрээг Иргэний эрх зүйн гэрээнд хамааруулан Захиргааны Ерөнхий хууль үйлчлэхгүй байхаар зохицуулсан. Энэ удаагийн дугаарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, хуульч доктор, дэд профессор Б.Тэмүүлэн /Dr.Jur/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ, Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Должинсүрэн болон хөтлөгч, өмгөөлөгч Т.Мөнх-Очир нар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт оролцогчид нь тухайн асуудлаар зөвхөн судлаачийн хувьд байр сууриа илэрхийлсэн бөгөөд ямар нэгэн байгууллагыг төлөөлөөгүй болно. Энэхүү подкастыг хийхэд нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Өмгөөллийн “Легал Гайд” хуулийн фирмийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Мөн оролцсон хуульч, судлаач нартаа болон Монголын нийт хуульч нартаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, ирж буй 2023 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Thu, 22 Dec 2022 - 50min - 30 - S2E10 Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас сэдвээр та бүхэнд хүрч байна.
2010 онд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлагдсанаар манай улсад ABS /asset backed security/ буюу тогтмол эргэн төлөгдөх төлбөрийн үүргийг баталгаа болгосон үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргах боломжтой болсон. Үүний хамгийн том төлөөлөл нь МИК ХХК-с гаргасан Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг бий болгох үнэт цаас юм.
Энэ удаагийн дугаарт, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай ойлголт, ач холбогдол болон зах зээлд үзүүлж буй нөлөө, мөн хэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах боломжтой зэрэг асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Д.Ганхүрэл, тус чиглэлээр мэргэшин үйл ажиллагаа явуулагч Юнайтэд эйр Файнанс ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Маргад-Эрдэнэ нар оролцож, сонирхолтой ярилцлага өрнүүллээ.Thu, 15 Dec 2022 - 31min - 29 - S2E9 Гэр бүлийн эрх зүй дэх гэрээ
Энэ дугаарын зочноор Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн өмгөөлөгч Б.Уянга, хөтлөгчөөр Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн өмгөөлөгч Э.Энхцэцэг нар тус тус оролцож "Гэр бүлийн эрх зүй дэх гэрээ" сэдвээр ярилцлаа. Агуулгын хүрээнд гэрлэлтийн гэрээ, тэжээн тэтгэх тухай гэрээ болон хүүхэд асран хүмүүжүүлэх гэрээ, түүний ач холбогдол, хэлбэр, агуулгад тавигдах шаардлага, зохицуулах харилцааны онцлог, практикт тулгарч буй анхаарах асуудлууд зэргийг хөндөж ярилцав.
Sat, 03 Dec 2022 - 31min - 28 - S2E8 Хөдөлмөрийн маргааны эрх зүйн зохицуулалт ба түүнд тулгамдаж буй асуудал
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна.
Энэ дугаарын зочноор MN Partners хуулийн фирмийн захирал Ц.Мөнхбат, хөтлөгчөөр Отгонтэнгэр Их Сургуулийн Хөдөлмөрийн эрх зүйн багш А.Ургамалцэцэг нар тус тус оролцлоо.
Сэдвийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон хөдөлмөрийн эрхийн маргааны эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн маргааны удирдлагын тогтолцоо, тулгамдаж буй асуудлуудын тухай өмгөөлөгчид байр сууриа илэрхийллээ.
Thu, 24 Nov 2022 - 37min - 27 - S2E7 Компанийн тухай хуулийн хувьцаа эзэмшигчдийн эрх
Иргэний эрх зүй подкастын ээлжит дугаар “Компанийн тухай хуулийн хувьцаа эзэмшигчдийн эрх” сэдвээр та бүхэнд хүрч байна.
Энэ дугаарт зочноор Грандлекс партнерс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Хуульч С.Халиунаа, хөтлөгчөөр Грандлекс партнерс ХХК-ийн Хуульч Ж.Дамбаасүрэн нар тус тус оролцлоо.
Подкастын агуулгын хүрээнд компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх, хувьцааг борлуулж компаниас гарах тухай Монгол улс болон гадаад улс орнуудын харьцуулсан эрх зүйн зохицуулалт, хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх арга зам, хувьцааны эзэмшил болон бусад өөрчлөлтийг бүртгүүлэхэд гарч буй бэрхшээлүүдийн тухай хөндөж ярилцлаа.
Thu, 17 Nov 2022 - 27min - 26 - S2E6 Компанийг өөрчлөн байгуулах асуудал
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэхүү дугаарт: - Компанийг өөрчлөн байгуулах ойлголт, түүний ач холбогдол; - Манай улсын хууль эрх зүйн зохицуулалт, бусад улсын туршлага; - Компанийг өөрчлөн байгуулж буй харилцаанд оролцож буй оролцогчид болон процессын харилцааны тухай сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Fri, 04 Nov 2022 - 47min - 25 - S2E5 Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал
Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал сэдвээр Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэхүү дугаарын хөтлөгчөөр Дампуурлын эрх зүй судлаач, хуульч-өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг, зочноор Дампуурлын хэрэг гүйцэтгэгч, хуульч-өмгөөлөгч А.Энхболд нар тус тус оролцлоо.
Fri, 23 Sep 2022 - 22min - 24 - S2E4 Дижитал шилжилт ба шүүхийн цахимжилт
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар “Дижитал шилжилт ба шүүхийн цахимжилт” сэдвээр та бүхэнд хүрч байна. Энэхүү дугаарын хөтлөгчөөр Иргэний эрх зүйн хорооны тэргүүн, хуульч, өмгөөлөгч Ч.Отгонбаатар, зочноор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж нар оролцож дэлхий нийтийг хамарсан дижитал шилжилт, цахим хувьсгалын Монгол улс дахь нөхцөл байдал, шүүхийн цахимжилтын асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Thu, 25 Aug 2022 - 30min - 23 - S2E3 Виртуал хөрөнгийн зохицуулалт, үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн асуудал
"Иргэний эрх зүйн подкаст"-ын ээлжит дугаарт Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн Өмгөөлөгч Э.Энхцэцэг, зочиноор Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн Гүйцэтгэх захирал, Өмгөөлөгч Б.Наранцэцэг нар оролцлоо.
Энэхүү дугаарт виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн зохицуулалтын хамрах хүрээ, виртуал хөрөнгийн ойлголт, үйлчилгээ үзүүлэгчид хамаарах шаардлага, үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн шалгуур, харилцагчийн эрсдэл, байгуулах гэрээний төрөл, үүсэх үр дагавар, эрсдэл, хохирлын асуудлыг хөндөж ярилцлаа.Thu, 07 Jul 2022 - 39min - 22 - S2E2 Иргэний процессын эрх зүйн зарим асуудал
“Иргэний эрх зүй” подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна.
Энэхүү дугаарын зочин хөтлөгчөөр Монгол Элч Консалтинг ХХН-н гишүүн, хуульч Ж.Жадамба, зочиноор СЭЗИС-ийн багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D) С.Энхбаяр нар оролцож шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, шүүгчээс татгалзан гарах хүсэлт шийдвэрлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилох зэрэг асуудлыг хөндөж сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Thu, 17 Mar 2022 - 33min - 21 - S2E1 Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхаарвал зохих зарим асуудал
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хороо "Иргэний эрх зүй" подкастын шинэ оны эхний дугаарыг та бүхэнд хүргэж байна. Энэ дугаарт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөхтэй холбогдуулан батлагдан гарах салбар журмууд, ажил олгогчийн зүгээс байгууллагынхаа эрх зүйн орчныг бэлтгэхтэй холбоотой товч мэдээллийг өгөхийг зорьж Өмгөөллийн Анта энд Партнерс ХХН-ийн Өмгөөлөгч М.Энхжинтэй яриа өрнүүллээ
Mon, 31 Jan 2022 - 22min - 20 - Ep-20 Цар тахлын үеийн гэрээний эрх зүйн зарим асуудал
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар “Цар тахлын үеийн гэрээний эрх зүйн зарим асуудал” сэдвээр та бүхэнд хүрч байна. Энэ сэдвийн хүрээнд цар тахлын үеийн гэрээний харилцаанд хөндөгдөж буй нийтлэг асуудал болох үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл, гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдөх, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал болоод цар тахлын үед гэрээ байгуулахад анхаарах хүчин зүйлийн тухай ярилцав.
Mon, 17 May 2021 - 48min - 19 - Ep-19 Барьцааны гэрээний зарим асуудал
МХХ-ны Иргэний эрх зүйн хорооноос эрхлэн явуулдаг подкастын шинэ дугаар “Барьцааны гэрээний зарим асуудал” сэдвээр та бүхэнд хүрч байна. Энэхүү сэдвийн хүрээнд оролцогчид үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны анхаарах асуудал, шүүхийн практик, барьцаалах эрх олгож буй итгэмжлэл, барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар борлуулахтай холбоотой сонирхолтой асуудлыг хөндөж ярилцлаа. Сонсогч та бүхэнд подкастын дараа дараагийн дугаараар ямар сэдвээр илүү мэдээлэл авах, зочноор оролцуулахыг хүсч байгаа хуульч, судлаачдын талаарх санал хүсэлтээ "Иргэний эрх зүй хороо" фэйсбүүк хуудас болон "Иргэний эрх зүйн хороо" youtube сувагт сэтгэгдэл, захидал бичих хэлбэрээр ирүүлээрэй
Fri, 16 Apr 2021 - 44min - 18 - Ep-18 Бизнес худалдан авах хэлцэлд анхаарах зарим асуудлууд
Компани буюу бизнесийг бүхэлд нь худалдан авах, хөрөнгө оруулах гэрээ хэлцлийн хүрээнд анхаарах хууль зүйн асуудлууд сэдвийн хүрээнд худалдан авах компанийн үйл ажиллагаанд хууль зүйн дүн шинжилгээ хийх, гэрээнд тусгавал зохистой нөхцөлүүд, төрийн байгууллагаас авах зөвшөөрөл болон холбогдох татвар гэх мэт асуудлыг хөндөж ярилцлаа.
Дугаарын зочин, хуульч Д.Золжаргал нь арилжааны банканд хуульчаар 7 жил, хувийн хуулийн нөхөрлөлийн гишүүн, хуульчаар нийтдээ 12 дахь жилдээ ажиллаж байна. Компанийн эрх зүй, банк, санхүү, үнэт цаас, эрчим хүчний чиглэлээр хил дамнасан хэлцэлүүд дээр хуулийн зөвлөгөө өгч ажиллаж ирсэн туршлагатай. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд олон улсын эрх зүйн бакалавр, АНУ-ын Оклахома хотын Их Сургуульд бизнесийн удирдлагын магистр, АНУ-ын Харвардын хуулийн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.
Дугаарын хөтлөгч, хуульч Ж.Энхсаруул нь Бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшин 6 дах жилдээ хуульчаар ажиллаж байна. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд бакалаврын зэрэг, 2016 онд ХБНГУ-ын Франкурт хотын Гётегийн их сургуульд санхүүгийн эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалсан.
Fri, 26 Mar 2021 - 42min - 17 - Ep-17 Хөдөлмөрийн харилцааны зарим асуудал
Иргэний эрх зүй подкастын ээлжит дугаар “Хөдөлмөрийн харилцааны зарим асуудал” сэдвээр та бүхэнд хүрч байна. Энэ дугаарт хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн маргаан, үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн талаар аж ахуй нэгж байгууллага, хүний нөөцийн мэргэжилтэн, компанийн хуульчид болон иргэдэд зориулан сонирхолтой ярилцлага өрнүүлэв.
Wed, 03 Mar 2021 - 1h 01min - 16 - Ep-16 Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн асуудал
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хороо "Иргэний эрх зүй" подкастын шинэ дугаарыг Хөдөлмөрийн эрх зүйн дэд хороотой хамтран та бүхэнд хүргэж байна. Энэ дугаарт 1991, 1999 оны Хөдөлмөрийн хуулийн эхийг бичсэн Балдангийн Уранцэцэг профессортой УИХ-аар хэлэлцэгдэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн явц, хуулийн төсөл, ажлын хэсгийн санал, онцлох зохицуулалтын тухай сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Wed, 10 Feb 2021 - 48min - 15 - Ep-15 Иргэний эрх зүйн болон захиргааны эрх зүйн гэрээний ялгаа, хэргийн харьяалал
Подкастын ээлжит дугаар “Иргэний эрх зүйн болон захиргааны эрх зүйн гэрээний ялгаа, хэргийн харьяалал” сэдвийн хүрээнд та бүхэнд хүрч байна. Энэхүү дугаарын зочноор МХХ-ны гишүүн, хуульч, хууль зүйн доктор Д.Сүнжид, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа, зочин хөтлөгчөөр Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Должинсүрэн нар тус тус уригдан оролцож сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Wed, 11 Nov 2020 - 47min - 14 - Ep-14 Арбитраар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ дугаарын зочноор Өмгөөллийн Номин энд Адвокатс ХХН-н захирал, Монголын Олон Улсын Арбитрын арбитрч О.Номинчимэг, зочин хөтлөгчөөр МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын арбитрын Нарийн бичгийн дарга Н.Батдорж нар оролцож сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Та бүхэнд Монгол Улсад арбитрын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн мэнд дэвшүүлье.
Mon, 19 Oct 2020 - 40min - 13 - Ep-13 Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрх зүйн зохицуулалт, зарим асуудал
Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрх зүйн зохицуулалт, зарим асуудал” сэдвээр та бүхэнд хүрч байна. Энэ дугаарын зочин хөтлөгчөөр хуульч, өмгөөлөгч Ц.Мөнхбат, зочноор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш нар тус тус оролцлоо. Тус дугаар нь практикт нийтлэг хэрэглэгдэж буй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зарим үндэслэлийг хөндөж ярилцлага хийсэн онцлогтой юм.
Mon, 28 Sep 2020 - 53min - 12 - Ep-12 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зохицуулалт, онцлог
“Иргэний эрх зүй” подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарын зочин хөтлөгчөөр хуульч-өмгөөлөгч Л.Банзрагч, зочиноор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт оролцлоо. Тэд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зохицуулалт, онцлог” сэдвийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан зохицуулалтын хэрэглээ, онцлогын талаар ярилцлаа.
Mon, 07 Sep 2020 - 30min - 11 - Ep-11 Гэрлэлт цуцлах үеийн эд хөрөнгийн маргаан
МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны “Иргэний эрх зүй” подкастын ээлжит дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарт МХХ-ны Хүүхдийн эрхийн дэд хорооны гишүүн, Өмгөөллийн ИЭлСи ХХН-н хуульч, өмгөөлөгч М.Хулан, Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, ИЗОУИСургуулийн багш, өмгөөллийн Чингис Партнер ХХН-н захирал, хуульч, өмгөөлөгч А.Батбаатар нар дахин оролцлоо.
Гэрлэлт цуцлах үед үүсдэг эд хөрөнгийн маргаан, ипотекийн зээлийн барьцаанд байгаа орон сууцнаас өөрт ногдох хэсгээ гаргуулж авахад анхаарах болон хүүхдийн өмчлөх эрхийг хэрхэн хангах тухай асуудлыг хөндсөн болно.
Mon, 17 Aug 2020 - 43min - 10 - Ep-10 Компанийн эрх зүйн үндсэн асуудал
МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны “Иргэний эрх зүй” подкастын ээлжит дугаар видео хэлбэрээр та бүхэнд хүрч байна.
Энэхүү дугаар нь “Компанийн эрх зүйн үндсэн асуудал” сэдвийн хүрээнд иргэд, бизнес эрхлэгч нарт зориулагдсан. Компани, компанийн хувьцаа, компанийн өөрийн хөрөнгө зэрэг компанийн үндсэн ойлголтуудын талаар дэлгэрэнгүй сайхан ярилцсан байна.
Та бүхэн санал хүсэлтээ irgeniierhzuinkhoroo@gmail.com болон "Иргэний эрх зүйн хороо" фэйсбүүк хуудсаар бидэнд илгээгээрэй.
Mon, 27 Jul 2020 - 52min - 9 - Ep-9 Гэрлэлт цуцлах үед хүүхдийн асрамж тогтоох, тэтгэлэг гаргуулах асуудалMon, 06 Jul 2020 - 41min
- 8 - Ep-8 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотолгооны асуудлууд
Хөтлөгч: МХХ-ны хуульч-өмгөөлөгч, Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн О.Вандандорж
Зочин: МХХ-ны хуульч-өмгөөлөгч, Өмгөөллийн Легал виндоу ХХН-н захирал Л.Нинжбат
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигчдын мэтгэлцээний үндсэн дээр явагддаг. Мэтгэлцээнд хэн нь илүү сайн нотлох баримттай байна тэр нь ялах магадлал өндөр байдаг.
“Иргэний эрх зүй” подкастын энэхүү дугаарт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь нотолгооны асуудлууд” сэдвийн хүрээнд сонирхолтой ярилцлага өрнөлөө
Tue, 16 Jun 2020 - 46min - 7 - Ep-7 Гэр бүлийн эрх зүйн зарим асуудалFri, 01 May 2020 - 1h 02min
- 6 - Ep-6 Зохиогчид ба Хуульчдын хамтын ажиллагаа
Жил бүрийн 4 дүгээр сарын 26-ний өдөр тохиодог Дэлхийн оюуны өмчийн өдөрт зориулсан Иргэний эрх зүйн хорооны Оюуны өмчийн эрх зүйн дэд хороо "Иргэний эрх зүй" подкастын шинэ дугаарыг эрхлэн хүргэж байна. Энэ дугаарт оюуны өмчийг хамгаалахад хуульчид хийгээд зохиогчдын хамтын ажиллагааны талаар сонирхолтой сайхан яриаг өрнүүлэв
Fri, 17 Apr 2020 - 42min - 5 - Ep-5 Компанийн хуульчийн үнэ цэнэ
МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны “Иргэний эрх зүй” подкастын ээлжит дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарыг Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Оюуны өмчийн эрх зүйн дэд хорооны зохицуулагч, хуульч-өмгөөлөгч Э.Болорчулуун хөтөлж байна. Зочноор Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин оролцлоо. Монголын бизнесийн эрх зүйн харилцаанд нэг жилд ойролцоогоор 2,000,000 гаруй гэрээ хэлэлцээр хийгдэж байна. Эдгээр гэрээ, хэлэлцээрүүдийг хийхэд болон компанид учрах хууль зүйн эрсдэлийг урьдчилан харах, эрсдэл учирсан тохиолдолд хамгийн бага байх талаар мэргэжлийн ур чадвараа гаргаж буй компанийн хуульчийн онцлог, ёс зүй, мөн чанар, үнэ цэнийн талаар тэд ярилцлаа.
Fri, 27 Mar 2020 - 40min - 4 - Ep-4 Хуульч эмэгтэйчүүдийн манлайлал /тусгай дугаар/
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан "Иргэний эрх зүй" подкастын тусгай дугаарыг та бүхэнд хүргэж байна. Тусгай дугаарын зочин хөтлөгчөөр “Өмгөөллийн Ананд Адвокатс” ХХН-ийн партнер, хуульч Н.Энхцэцэг, зочноор Монгол Улсын Гавьяат хуульч, өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Нийслэлийн Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан М.Наранцэцэг нар оролцов.
Тэд хууль зүйн салбар дахь эмэгтэй хуульчдын манлайллын талаар сонирхолтой, сайхан ярилцлагыг өрнүүлэв. Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе
Fri, 06 Mar 2020 - 32min - 3 - Ep-3 Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш буюу Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн хэрэглээний асуудал
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооны “Иргэний эрх зүй” подкастын ээлжит дугаарыг “Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш буюу Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн хэрэглээний асуудал” сэдвээр та бүхэнд хүргэж байна. Энэ дугаарын зочин хөтлөгчөөр Монголын хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны гишүүн, өмгөөлөгч Л.Банзрагч, зочноор Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, Отгонтэнгэр их сургуулийн профессор Д.Наранчимэг хуульч нар оролцов.
Бид энэ удаагийн дугаараар Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасан төлбөр гүйцэтгэх мөнгөний ханштай холбоотой зохицуулалтын зорилго, чиг үүрэг, хуулийн төслийг хэлэлцэх явцад ямар санал ирж байсан түүхэн асуудлыг хөндлөө. Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тодорхойлоход 218 дугаар зүйлийг 218.1-ийг хэрэглэж болох эсэх, үүрэг үүсэх үеийн хэрхэн тодорхойлох, мөн 222 дугаар зүйлийн 222.5-ийн зорилго чиг үүргийн талаар сонирхолтой ярилцлага хийлээ.
Fri, 21 Feb 2020 - 37min - 2 - Ep-2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооны “Иргэний эрх зүй” подкастын ээлжит дугаарыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарим асуудал” сэдвээр та бүхэнд хүргэж байна.
Энэ удаагийн дугаарын зочин хөтлөгчөөр ШЕЗ-ийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, хууль зүйн магистр (Нагояа Их сургууль) Б. Хонгорзул, зочноор Улсын Дээд Шүүхэд 25 жил шүүгчээр ажилласан, Шихихутаг Хууль зүйн их сургуулийн Иргэн, бизнесийн эрх зүйн тэнхимийн багш, МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын арбитрч А.Доржготов хуульч нар оролцов.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүгчийн оролцоо, нотлох баримт хийгээд нотолгооны асуудлууд, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэх үндэслэлийн талаар болон шүүгчийн ёс зүйн асуудлуудыг энэ дугаар хөндлөө.Mon, 03 Feb 2020 - 43min - 1 - Ep-1 Шинэ орон сууцны талбайн маргаан буюу Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн хэрэглээ
Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооны анхны подкастын дугаарыг та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.
Анхны дугаараар “Шинэ орон сууцны талбайн маргаан буюу Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн хэрэглээ” сэдвээр зочин хөтлөгч-өмгөөлөгч Ж.Ундармаа Монгол Улсын Их Сургуулийн Хувийн эрх зүйн тэнхмийн багш доктор Т.Мэндсайхан болон өмгөөлөгч Ч.Өнөржаргал нартай сонирхолтой ярилцлага хийсэн.
Энэхүү подкастын хийхэд бодитой дэмжлэг үзүүлсэн өмгөөлийн MDSKhanlex нөхөрлөлийн IGeree төслийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.
Подкастын дараагийн дугаараар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар ярилцах болно.
Нийт хуульч нартаа шинэ жилийн баярын мэнд хүргэж ирж буй 2020 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Tue, 24 Dec 2019 - 41min
Podcasts semelhantes a Иргэний эрх зүйн хороо
- Global News Podcast BBC World Service
- El Partidazo de COPE COPE
- Herrera en COPE COPE
- The Dan Bongino Show Cumulus Podcast Network | Dan Bongino
- Es la Mañana de Federico esRadio
- La Noche de Dieter esRadio
- Hondelatte Raconte - Christophe Hondelatte Europe 1
- Affaires sensibles France Inter
- La rosa de los vientos OndaCero
- Más de uno OndaCero
- La Zanzara Radio 24
- Espacio en blanco Radio Nacional
- Les Grosses Têtes RTL
- L'Heure Du Crime RTL
- El Larguero SER Podcast
- Nadie Sabe Nada SER Podcast
- SER Historia SER Podcast
- Todo Concostrina SER Podcast
- 安住紳一郎の日曜天国 TBS RADIO
- TED Talks Daily TED
- The Tucker Carlson Show Tucker Carlson Network
- 辛坊治郎 ズーム そこまで言うか! ニッポン放送
- 飯田浩司のOK! Cozy up! Podcast ニッポン放送
- 武田鉄矢・今朝の三枚おろし 文化放送PodcastQR