Nach Genre filtern
- 271 - Залуучууд яагаад саналаа өгөх хэрэгтэй вэ? #159
Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарт хоёр найз Б.Бат-Оргил болон М.Батмөнх нарыгаа урьж, бидний хэдэн нөхөд өөрсдийн улс төр, сонгуулийн талаарх үзэл хандлагаа хамтдаа уудаллаа. Нэг цаг орчмын тус ярилцлага одоогийн сонгуулийн ач холбогдол, залуучууд яагаад сонгуульд идэвхтэй оролцох ёстой, ямар үр дүн, өөрчлөлт бий болох вэ?, сонгуулиа саналаа өгөхдөө анхаарах зүйлс гэх зэрэг үндсэн дөрвөн сэдвийн дор өрнөх болно. Дундаас нь зогсоолгүй, шимтэн сонсоорой!
Sun, 23 Jun 2024 - 1h 00min - 270 - Монголын ардчилал халдвар авсан уу? | #158
Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор цаг үеийн асуудалтай холбогдуулан Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг урьж оролцууллаа. Энэ ярилцлагаас та бүхэн түүний улс төртэй холбогдох болсон шалтгаан, карьерын замнал зэргээс гадна хувь хүний үзэл бодол, баримталж ирсэн зарчмууд, ажил, мэргэжлийн туршлагынхаа талаар хуваалцсан сонирхолтой яриаг сонсоорой.
Mon, 10 Jun 2024 - 1h 57min - 269 - Сурсан мэдлэгээ хэрэглэж чаддаг болохыг боловсрол гэдэг | #157
Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор Монголын анхны альтернатив хөтөлбөртэй Хүмүүн дунд сургуулийн үүсгэн байгуулагч Б.Нямаа оролцлоо. Монголд хэрэгжиж ЕБС-ийн хөтөлбөрийн давуу болон сул талууд, сурагчдад хэрхэн мэдлэг эзэмшүүлж ур чадвар болгох арга барил, цаашлаад залуус гаднын улсад өндөр боловсрол эзэмших шаардлагатай юу, үгүй юу гэх мэт боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар гүнзгий ярилцлаа.
Wed, 05 Jun 2024 - 1h 36min - 268 - Хиймэл оюун, их өгөгдөл, дижитал хуваагдал - Н.Учрал, Д.Энхбат | Сэхээтэн подкаст x unnu.tech #156
Монгол Улсад интернэт нэвтэрсний 30 жилийн ой энэ жил тохиож буй. Тодруулбал Д.Энхбат захирлаар удирдуулсан “Мэдээллийн Харилцаа ББХК” нь интернэтийн үйлчилгээг анх удаа Монгол Улсад 1994 оноос явуулж эхэлсэн нь одоогийн Датаком компанийн эхлэл. Ингээд тэр цаг мөчөөс хойш 30 жилийн дараа энэ салбарын анхны сайдаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж байна. Дэлхий даяар "цахим шилжилт" хурдацтай өрнөж буй энэ торгон цаг үед энэхүү үе үеийн манлайлагчид болсон хоёр зочинтойгоо уулзан ярилцлаа.
Wed, 05 Jun 2024 - 1h 44min - 267 - "Электрон жаал" Э.Энхпүрэв - Хөдөлмөр үү? Гоц ухаан уу? | Сэхээтэн подкаст #155
"Critical thinking" буюу шүүмжлэлт сэтгэлгээ гэж юу вэ? Яагаад энэ чадвар чухал вэ? Монгол Улсын иргэд боловсролын системээрээ дамжуулж энэ чадварыг олж авч чадаж байгаа юу? Энэ удаагийн дугаарын зочин бол "Электрон жаал" хочтой Э.Энхпүрэв. Яагаад түүнийг ингэж хочлох болов? Түүний амжилтын нууц нь төрмөл гоц ухаан байв уу? эсвэл хөдөлмөр, дадал зуршлын хүчээр өөрийгөө бүтээв үү? Ингээд Э.Энхпүрэвтэй хөтлөгч Х.Цогтбилгүүндарь ярилцсан Сэхээтэн подкастын 155-р дугаар руугаа үсэрцгээе!
Tue, 07 May 2024 - 1h 22min - 266 - Ямар мэргэжилтэйгээс үл хамаарч хүн бүр уран бүтээлч | #154
Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор кино продюсер С.Уран болон 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн, хамтран хөтлөгчөөр артист Н.Урин нар оролцлоо. Бидний хувьд өөрийгөө олох аяллаас эхлээд салбар бүрийн уран бүтээлчдийн онцлог, бүтээлч байдал, хүн бүрийн дотор байдаг хүч, амьдралд өөрөөсөө хүртэл хариултаа олж чадахгүй үед итгэл үнэмшлээ хаанаас олж авах вэ зэрэг олон сонирхолтой мэдрэмж холилдсон сэдвийн талаар ярилцсан юм. Сонсогч та бүхний бодлыг хөглөсөн 2 цаг байна гэдэгт итгэлтэй байна.
Sun, 14 Apr 2024 - 2h 19min - 265 - Чойдог & Саруул: Эрчүүд яагаад сэтгэлзүйн асуудлаа хуваалцдаггүй вэ? #153
Сэхээтэн подкастын энэ дугаарт дэлхийн шилдэг West Point-ийн цэргийн академийн анхны Монгол төгсөгч Саруул болон залуу артист, инженер Чойдог нар оролцлоо. Саруулын хувьд цэргийн академид элсэн суралцсан эхэн үе болон дундаас нь шантарч сэтгэлээр унасан цаг мөчийнхөө талаар, цэргийн сургуульд олж авсан хүмүүжил, эрдмээсээ бидэнд хуваалцсан юм. Чойдогийн хувьд үндсэн инженерийн мэргэжлийнхээ хажуугаар урлагийн карьераа хэрхэн босгосон, амьдрал ажлын тэнцвэрээ хадгалж яваа залуу хүний замналынхаа талаар буу халлаа. Бидний хувьд Монгол эрчүүдийн үнэлэмж, эр хүн гэх тодорхойлолт, эр хүнд байх зан чанар, эрчүүдийн нөхөрлөл, сэтгэлзүйн асуудал, донтолт, салалт зэрэг төдийлөн нээлттэй ярилцаад байдаггүй сэдвүүдийн талаар үзэл бодлоо ярилцлаа.
Sun, 24 Mar 2024 - 1h 51min - 264 - Оюу толгойн ажилтнаас ТУЗ-д | OYU TOLGOI LLC
Энэ удаагийн дугаараар ОТ ТУЗ-ийн гишүүн Ж. Танатай ярилцлаа. Их сургуулиа төгссөнөөс хойш дийлэнх цаг хугацааг гадаадад ажиллаж, хөдөлмөрлөж өнгөрөөсөн тэрээр эх орондоо эргэн ирж ажиллахын давуу болон сул тал, тэр дундаа дэлхийн хэмжээний зэсийн уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого боловсруулах багт орж ажиллах нь өмнөх ажлын туршлагуудаас ямар ялгаатай байгаа талаарх сэдвийг хөндсөн юм. Мөн дээрээс нь ОТ ХХК-ийн өнөөдрийн санхүүгийн дүр зураг, цаашдын бодлого, стратеги, дараагийн шатны хөрөнгө оруулалтын боломжийг тодрууллаа. Уул уурхайн салбарт тоймгүй олон жилийг өнгөрөөж яваа түүний хувьд энэ салбарын цаашдын чиг хандлагыг даган Монголчуудын хувьд алдагдсан боломжоосоо сургамж авч ирээдүйн хөгжлөө хэрхэн яаж урагшлуулах бодит шийдлүүд байгааг яриандаа дурдав. ——— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно.
Sun, 25 Feb 2024 - 1h 17min - 263 - Монголын Амазон болох мөрөөдөл | Pick Pack LLC
Энэ удаагийн дугаараар залуу захирлуудтай тэдний удирдаж яваа бизнесийн онцлогийн талаар ярилцлаа. “ПИК ПАК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Болдсайхан болон “ПИК ПАК ВОРЛДВАЙД” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил нартай логистик тээврийн салбарын хөгжил, онлайн худалдаа түүнийг дагасан хүргэлтийн үйлчилгээний боломж, шуудан илгээмжийн аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд юу ч үлдээлгүй буу халлаа. Ажлынхаа хажуугаар давхар орлого олохыг хүсдэг хэн бүхэнд зориулагдсан дугаар шүү. —— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно. —— Дугаарын хамтран ажиллагч: https://www.pickpack.mn/ —— Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.me
Sat, 24 Feb 2024 - 55min - 262 - Бохирдлыг бизнес болгосон туршлага | Ureca LLC
Хилэнт эх хэмээх МОДОН ЛУУ жилийнхээ босгон дээр Юрика ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон захиралтай түүний үүсгэн байгуулсан гарааны бизнесийн үүсэл түүх, өнөөгийн санхүүгийн дүр зураг, ирээдүйн стратегийн талаар ярилцлаа. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийг даган мөнгөний урсгал, зах зээл, хөрөнгө оруулалтын орчин хэрхэн яаж хувьсан өөрчлөгдөж байгааг ярилцлагын эхэнд дурдсан юм. Эдгээр өөрчлөлтийг мэдэрч бусдаас түрүүлж өөрийн бизнесийн санааг хөгжүүлсэн түүх нь бусад залууст туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Хүн төрөлхтний хэт их хэрэглээг дагасан бохирдлыг эргээд бизнес болгох боломжтой гэхээр итгэмээргүй сонсогдож байгаа байх. Дэлхийн чиг хандлага өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед бизнесийн шинэ санаа, боломжийг эрэлхийлэх нь бусдаас түрүүлж алхаж буйг илэрхийлдэг. Ямар нэгэн өөрчлөлтийг хайж байгаа бол энэ дугаарыг сонсоод үзээрэй. - 1:21 Танай бизнес яаж мөнгө олдог вэ? 12:09 Танайхтай төстэй үйл ажиллагаа явуулдаг дэлхийн том ямар компани байна вэ? 16:04 Бизнесээ эхлүүлэх шийдвэр рүү юу хөтөлсөн юм бэ? 25:13 Ureca гэх энэ бизнесийн өнөөдрийн дүр зураг 30:19 Carbon credit-ийн зах зээл нурсан тухай 33:33 Ureca төслүүдээ яаж сонгодог вэ? 40:23 Carbon credit-ийг хэрхэн яаж баталгаажуулдаг вэ? 43:05 Зах зээлийн өрсөлдөгч нар хэн бэ? 48:00 Гэр хорооллоос олон улсын зах зээлд эрэлд хэрэгцээтэй бүтээгдэхүүн гарах уу? 1:00:47 Ялгаруулж буй хүлэмжийн хийгээсээ илүү ихийг буцаагаад шингээж буй улсууд 1:02:10 Утаагүй болох ойрын боломж бидэнд байна 1:06:58 Carbon credit-ийн үнэ зах зээл дээр яаж тогтдог вэ? 1:16:10 Хүлэмжийн хийн ялгарлыг хэмждэг, тайлагнадаг компаниуд бий боллоо 1:19:20 Ямар технологи ашиглан carbon credit-ийг баталгаажуулж байна вэ? 1:23:40 Залуус цаг уурын өөрчлөлтөд яаж хувь нэмрээ оруулах вэ? 1:26:44 Төрийн оролцоо аль үе шатанд хэрэгтэй байна вэ? 1:28:48 Сорилт бэрхшээл 1:38:05 Цаашдын стратеги, боломж ——— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно. ——— Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.me
Sun, 11 Feb 2024 - 1h 40min - 261 - Б.Хүрэлбаатар: Тоглоомд суурилсан хүний нөөц бүрдүүлэлтийн шинэ технологи #152
“Сэхээтэн” подкаст 6 нас хүрч байгаатай холбогдуулан сонсогч нартайгаа цуврал амьд подкаст шоуг хүргэж эхэлсэн билээ. 🎉 Энэ удаагийн уулзалтаа гарааны бизнес түлхүү сонирхож, өөрийн карьераа дөнгөж эхлүүлж яваа, эсвэл олон жил корпорацын соёлд идэгдсэн мэргэжилтнүүдэд илүү зориулан 2022 онд Microsoft For Startups -д тэнцэж 100 мянган ам.долларын технологийн грант, 2023 онд Төв Азийн орнуудаас шилдэг 15-т шалгарч Google For Startups-с 350 мянган ам.долларын грант аваад буй Монголын цорын ганц стартап болох Метаког стартапын үүсгэн байгуулагч Б.Хүрэлбаатар-г зочноор урьсан юм. 🔸 Ингээд түүний эвентийн үеэр өөрийнхөө ажил, карьерын туршлагаас хуваалцсан ярилцлагаас зарим хэсгийг сонсогчдодоо зориулан аудио хэлбэрээр хүргэж байна.
Sun, 17 Dec 2023 - 41min - 260 - В.Ганзориг: Амлалт, үйлдэл хоёроо зөрүүлэхгүй байхыг хамгийн сайн брэнд гэдэг #150
Энэхүү дугаарын зочноор бидний сайн мэдэх Монголын Дауны Холбоо-г үүсгэн байгуулагч, Монголын Тусгай Олимпын Хорооны УЗ-ийн гишүүн, 2014 оны Young Global Leader буюу Дэлхийн залуу манлайлагч, "Social entrepreneur" В.Ганзориг оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бүтээж, зорьж буй нийгмийн ажлууд, Монголын Дауны Холбооны үйл ажиллагаа, маркетинг, бизнесийн салбарт ажиллаж буй туршлага зэрэг сонирхолтой сэдвүүд, хувь хүний итгэл үнэмшил, үзэл бодлынх нь талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. - 1:54 Танд эх орон байгаа юу? 8:17 Бэртэгчин хүмүүсээр дүүрсэн нийгэм 17:20 Social entrepreneur болсон шалтгаан 24:01 Нийгмийн түүчээ байх талаар 27:20 Өөртөө үнэнч байх 34:44 Бид яагаад хулчгар байх сонголтыг хийж байна 43:39 Залуучуудын оролцоо муу байна 50:00 Ментортой байхын давуу тал 1:08:08 Монголизм гэх нэрийг зүй бусаар ашиглах 1:15:44 "Трио" уран сайхны киноны үүсэл 1:26:35 Даун бол өвчин биш хам шинж 1:32:09 Би Дауны хам шинжтэй хүүгийн аав хүн 1:41:27 Ганц, хоёр ТББ-ын хийх ажил биш 1:46:20 Нийгмийн хандлага 1:49:05 Бүтээлч байдал ба сэтгэлгээ ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 150+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.
Mon, 04 Dec 2023 - 1h 53min - 259 - Ц. Ууганбаяр: Хүн өөрийнхөө төлөө ажиллавал хамгийн их зовдог #151
Энэхүү дугаарын зочноор “Шинэ Яармаг” Цогцолбор хороолол төслийг олон улсын чанар стандартын дагуу хэрэгжүүлж буй, төслийн менежмент, хөрөнгө оруулалтын UNITED PROJECTS CORPORATION (UPC) компанийн гүйцэтгэх захирал Ц. Ууганбаяр оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бизнесийн туршлага, ажлын арга барил бүтээж, зорьж буй төслүүд, “Шинэ Яармаг” Цогцолбор хорооллын мэдээлэл зэрэг сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
Sun, 26 Nov 2023 - 1h 34min - 258 - Н.Ананд: Зургаан жилийн дараа биеллээ олсон бизнес - unnu.news
Медиа салбарт ажиллах давуу ба сул талуудын тухай ярилцсан энэхүү дугаараас та unnu.news-ын хамтран үүсгэн байгуулагчдын түүхийг сонсох боломжтой. 🎧seheeten podcast: 2017 оноос хойш зургаан жилийн турш бид “Нямын найм”, “Тайвантай хамт - номын хэлэлцүүлэг”, зочинтой ярилцлага, хөтлөгчдийн соло дугаар зэрэг олон төрлийн аудио-төвтэй контентууд бүтээж монголын хамгийн том подкаст коммунитиг бүтээж байна. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ аудио таталттай болоод байна.
Thu, 23 Nov 2023 - 1h 34min - 257 - Э.Анударь: Ажлын орчинд тэнцвэртэй харилцаа хамгийн чухал #148
Энэхүү дугаарын зочноор Гэрэл Медиа Группийн Бизнес Хөгжил хариуцсан захирал Э.Анударь оролцлоо. Тэрээр бидний сайн мэдэх Боловсрол суваг телевизийн "Яг түүн шиг", "Үндэсний үсэглэлийн аварга", "Mongolia's Next Top Model" гэх мэт дотоод, гадаадын шоу нэвтрүүлгүүдэд туслах продюсер болон редакторын үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай. Сонсогч та бүхэн түүний карьерын замнал, медиа салбартай холбогдсон түүх, цаашлаад маркетинг, бизнес, санхүүгийн салбарт ажилласан туршлага зэрэг сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
Sun, 22 Oct 2023 - 1h 40min - 256 - Үл хөдлөхөөс мөнгө олох арга | #147
Энэхүү дугаарын зочноор “UA Properties” компанийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр, хуульч Ч.Баяртуул нар оролцлоо. Сонсогч та бүхэн үл хөдлөх хөрөнгөө ямар шалгуураар худалдаж авах болон үнэлүүлэх, хэрхэн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглах, цаашлаад хөршүүдийн холбоо, хотхоны соёл зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.
Mon, 09 Oct 2023 - 1h 32min - 255 - Г.Бөридэм: Мөнгө сонголтын эрх чөлөөг бий болгодог #146
Энэхүү дугаарын зочноор "Анд Глобал" компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер, контент бүтээгч Г.Бөридэм оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бодит байдлыг хүлээн зөвшөөрч асуудалтайгаа нүүр тулсан арга туршлага, хэрхэн төрөл бүрийн ажлуудыг амжуулж орлогын эх үүсвэрээ олон болгосон, яагаад контент бүтээж эхэлсэн зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. Төгсгөлд нь та подкастын үеэр дурдсан Burii-ийн крашийг мэдэх бол бидэн рүү инстаграмаар холбогдоорой ☺️ - Зочин Г.Бөридэм: Facebook: https://www.facebook.com/buriihooliganz Instagram: https://www.instagram.com/buriiiii/ Хамтран хөтлөгч Б.Тайван: Instagram: https://www.instagram.com/taivanbayas/ Бүх дугаарыг сонсох, подкаст тоглуулагчаар subscribe хийх: iOS/Android: http://seheeten.mn/seheeten-podcast Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.me ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.
Sun, 24 Sep 2023 - 1h 17min - 254 - Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов #145
Энэхүү дугаарын зочноор бидний сайн мэдэх Нягтлав подкастын хөтлөгч, Англи улсын “University college London”-ийн “Public Policy Innovation” хөтөлбөрийг Чевнингийн тэтгэлгээр саяхан суралцаж төгссөн найз Б.Бат-Оргил маань оролцлоо. Сонсогч та бүхэн түүний Англи улсад суралцсан туршлага, мөн хувь хүн, нөхөрлөлийн хүрээн дэх бидний үзэл бодол, нийгмийг харах өнцөг зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. “Seheeten” подкастын 145-р дугаарыг хөтлөгч Х.Цогтбилгүүндарь, Б.Тайван нар хамтран хүргэлээ.
Wed, 30 Aug 2023 - 1h 37min - 253 - Н.Урин: Эмзэг байдлын хүч нь хүлээн зөвшөөрөхөөс эхлэлтэй #144
Энэхүү дугаарын зочноор санхүүгийн шинжээч, продюсер, артист, блоггер, контент бүтээгч Н.Урин оролцлоо. Сонсогч та бүхэн түүний дуртай зүйлээ хүссэн цагтаа хийдэг амьдралын хэв маяг, сэтгэл гутрал болон мэдрэмжээ илэрхийлэх арга зам, хамгийн гол нь хэрхэн өөртөө үнэнчээр эмзэг байдлаа хүлээн зөвшөөрөх зэрэг олон сонирхолтой яриаг сонсохыг хүсвэл энэ дугаартай байгаарай.
Sun, 20 Aug 2023 - 1h 34min - 252 - Ц.Алтансор: Хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг ойлгосон цагаас өөрийгөө ээж гэж мэдрэх болсон #143
Энэхүү дугаарын зочноор 16 настайдаа англи хэлний багшаар ажлын гараагаа эхлүүлж, боловсролын салбарт 18 жил тасралтгүй хувь нэмрээ оруулсаар яваа "Q Education Group"-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал хатагтай Ц.Алтансор оролцлоо. МУИС-д Олон улсын сэтгүүл зүй, СЭЗИС-д бизнесийн удирдлагын чиглэлээр, АНУ-ын Калифорни мужийн их сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан байна. Сонсогч та бүхэн түүний ажил мэргэжлийн туршлага, боловсролын талаарх ойлголт болон эцэг эх, асран хамгаалагчдын харилцаа хэрхэн хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж, ямар хүн болохыг нь шийддэг зэрэг сэтгэл зүйн боловсролтой холбоотой олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл уг дугаартай хамт байгаарай.
Sun, 13 Aug 2023 - 1h 44min - 251 - Дэлхийн топ баячуудын хувийн онгоцны нисгэгч Монгол залуу #142
Энэхүү дугаарын зочноор АНУ дахь нисэх онгоцны үйлчилгээ үзүүлэгч компанид хувийн нисэх онгоцны нисгэгчээр ажилладаг Монгол залуу У.Эрдэнэ оролцлоо. Тэрээр хэрхэн Монголоос Америкт очиж суралцсан, яагаад онгоцны нисгэгч мэргэжлийг сонгож хувийн онгоцны нисгэгчээр ажиллах болсон зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар бидэнтэй хуваалцлаа. Зочин У.Эрдэнэ: https://www.instagram.com/aiden_boiii/ Хамтран хөтлөгч Б.Тайван: Instagram: https://www.instagram.com/taivanbayas/
Mon, 07 Aug 2023 - 45min - 250 - Б.Тэмүүлэн: MCS яагаад банкны салбар руу оров? #140
Энэхүү дугаарын зочноор Simple аппликейшн буюу Ашид Капитал ББСБ ХХК-ны үүсгэн байгуулагч, M банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Тэмүүлэн оролцлоо. Тэрээр өөрийн карьер хөгжлийн туршлага, хэрхэн баг хамт олныг удирдаж төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх, м банкийг зах зээлд нэвтрүүлсэн шалтгаан зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар бидэнтэй хуваалцлаа.
Fri, 30 Jun 2023 - 1h 15min - 249 - Д.Нямсамбуу: Шашин шүтсэн ёс суртахуун хаана байна? #139
Подкастын 139-р дугаарт Энэтхэг улсын Брайбүн хийдэд 10 гаруй жил шавилж, дараа нь Шашин судлалаар Английн Сандерландын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу оролцлоо. Энэхүү ярилцлагаар бурхны шашны сургаал номлол, монгол дахь буддизмын нөхцөл байдлын талаар хөндөх болно.
Thu, 22 Jun 2023 - 59min - 248 - Б.Наранцацралт: Дипломгүй "сэхээтэн" байж болох уу? #141
Бидний энэ удаагийн онцлох сэхээтэн бол Pinecone Academy-ийн мастер багш, Pinecone Studio-ийн хөгжүүлэгч Б.Наранцацралт. Хэдий тэрээр өөртөө гаднын байгууллагуудад зайнаас ажиллаж хэдэн мянган долларын цалинтай ажиллах боломжийг нээж өгсөн ч өнөөдөр аз жаргалтайгаар "буцааж өгөх" үйлийн төлөө явж байна. Нийгэмдээ хэрэгтэй, хүүхэд залуусын ирээдүйг боломжоор дүүрэн болгож өгөх ажлын төлөө явж байгаа түүнд их сургуулийн диплом хэрэг болоогүй.
Tue, 20 Jun 2023 - 57min - 247 - М.Батмөнх: Биотехнологийн хөгжил биднийг аврах уу? #138
Энэхүү дугаарын онцлох зочноор Биотехнологийн чиглэлээр 10 гаруй жил судалгаа хийж яваа М.Батмөнхийг урьж оролцууллаа. Бидний яриа ашигтай бактерийн ач тус, тэдгээрийн биед үзүүлэх нөлөө, өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэх навчит ногооны тариалалт, органик хүнсний талаарх ойлголтыг маш энгийн үгээр сонсогч та бүхэндээ хүргэхийг зорисон.
Sat, 17 Jun 2023 - 1h 05min - 246 - О.Батнайрамдал: Боловсролын зээлийн сан ба хөгжлийн гацаа #137
Unlock” подкастын үүсгэн байгуулагч, Ховдоос Харвард хүрсэн түүхээрээ та бидний танил болсон О.Батнайрамдалыг урьж оролцууллаа. Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд ороод буй боловсролын зээлийн сангийн асуудал болон хөгжлийн гацаа болсон асуудлууд зэрэг хэд хэдэн сэдвийг хөндлөө. Мэдээж улс төрийн албан тушаал хашиж буй түүнээс улс төртэй холбоотой “халуу дүүгсэн” асуултуудад хариулт сонслоо.
Tue, 23 May 2023 - 1h 05min - 245 - Сэтгэл зүйн “эдгэрэл” - Э.Энхцацралт (gegeemor) #136
Сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом "Би ба бодол"-ыг тоглонгоо зочны өөрийгөө таньж, сэтгэл зүйгээ “эмчилсэн” аялалтай танилцаарай. Сэхээтэн подкастын 136-р дугаарт “Гэгээмор” сэтгэл зүйн клубийн үүсгэн байгуулагч Э.Энхцацралт оролцлоо. “Би ба бодол” Сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом: https://shoppy.mn/products/bibabodol1 ——— Зочин Э.Энхцацралт (Tsatsa) Instragram: https://instagram.com/enkhtsatsralt.e Gegeemor Setgelzui Instragram: https://instagram.com/gegeemor.setgelzui Website: http://gegeemor.com/ Хамтран хөтлөгч Х.Цогтбилгүүндарь (tsbd): Instagram: https://www.instagram.com/tsogtbilguundari Global Shapers Ulaanbaatar Hub (Initiative of the World Economic Forum) Instagram: https://instagram.com/globalshapersub Website: https://globalshapers.mn Бүх дугаарыг сонсох, подкаст тоглуулагчаар subscribe хийх: iOS/Android: http://seheeten.mn/seheeten-podcast Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.mn/ ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.
Thu, 04 May 2023 - 2h 07min - 244 - Tuvshintyy: 2023 онд контент бүтээгч яаж амьдраад байна аа? #135
Өнөөдрийн А.Түвшинтөрийг бүтээлцсэн хүнд хэцүү, адармаатай сорилт бүртэй нүүр тулгарч ирсэн түүний амьдралын замаар хамтдаа аялцгаая. Подкастынхаа 135-р дугаарт чөлөөт уран бүтээлч, контент бүтээгч, "Гөлгөн муужгай" комикийн зураач А.Түвшинтөр оролцлоо. Контент бүтээгч байснаар бий болсон давуу тал, маркетингийн боломжийн талаараа бидэнтэй хуваалцлаа. Сүүлийн жилүүдэд өөртөө ажлын хуваарийг бий болгож, бусдаас "хамааралгүй" ажилласан түүний амьдралын хэв маягийн онцлог юу байв? --- Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна. Сэхээтэн Подкастын бүх дугаарыг: iOS/Android/Web дээр сонсох: www.seheeten.mn Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.media Website: https://www.seheeten.mn/ Зочин А.Түвшинтөр Instragram: https://www.instagram.com/tuvshintyy/ Хамтран хөтлөгч Б.Тайван: Instagram: https://www.instagram.com/taivanaab/
Fri, 07 Apr 2023 - 1h 40min - 243 - Энхийг сахиулагчдаас суралцах зүйлс— Э.Эрдэнэ #134
НҮБ-ын Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь Мото буудлагын 2-р батальоны офицер, Оксфордын их сургуулийн төгсөгч Э.Эрдэнэ энэхүү дугаарт маань оролцож энхийг сахиулах ажиллагааны тухай туршлагаа хуваалцаж ярилцлаа. Энэхүү дугаарыг Монгол улсаас гадаадад энхийг сахиулж буй эрэлхэг цэргүүддээ захиа, сэтгэлийн дэм илгээх зорилготой "Илгээе" төслийн хүрээнд бэлтгэн хүргэв: https://www.facebook.com/ilgeey Энэ дугаарын хөтлөгч Билгүүнээ байлаа - Instagram: http://instagram.com/tsogtbilguundari
Thu, 06 Apr 2023 - 1h 25min - 242 - Койн, токеноос цааш... #133
Бид зөвхөн койн, токеноор блокчейныг төсөөлж болохгүй. Цаашид блокчейн технологи ямар чиглэлд хөгжих вэ? Энэ технологийн одоо олгож байгаа боломжуудыг бид хэрхэн ашиглах боломжтой вэ? Банк санхүүгийн салбарт ямар хувьсгал ирж байгаа вэ? гэх мэт асуултуудад зочид маань хариулах болно. Зочид: - Монголын анхны хосолсон блокчейны үйлчилгээ үзүүлэгч COREX компанийн Гүйцэтгэх захирал, Компьютерын ухааны доктор М.Золжаргал - ICT Group-ийн Технологи хариуцсан хариуцсан захирал А.Баттамир - Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг
Thu, 06 Apr 2023 - 1h 16min - 241 - Хуваалцах түүхээ олж, хүссэн боломжоо хүртэх нь - Б.Батзаяа #132
Тэтгэлэг аппликэйшний үүсгэн байгуулагч Б.Батзаяатай Хоббигоо ажил болгож өөрийн хүссэн зүйлээ хийж амьдрах, Боломж хаана байдаг, Тэтгэлэг хүртэх бодит боломж бололцоо, Утга учиртай харилцаа холбоо, Өөрийгөө орчин үед хэрхэн илэрхийлэх тухай зэрэг сэдвүүдээр энэ удаагийн дугаартаа бид ярилцлаа. Зочны тухай: - Тэтгэлэг аппликейшн: http://www.tetgeleg.com/ - Instagram: https://www.instagram.com/fromzaya/ Хамтарч бүтээлцсэн: - ДҮРСИЙГ (Youtube хувилбарт): https://graph.mn/ | “Нүдэнд тусахуйц” мэдээ мэдээллийн сайт - АУДИОГ: https://www.tincanpodcastroom.com/ | Подкаст бичлэгийн студи Энэ дугаарын хөтлөгч Билгүүнээ байлаа ⚡️ Надтай холбогдоорой: - Instagram: http://instagram.com/tsogtbilguundari
Sun, 29 May 2022 - 52min - 240 - Ад үзэгдэх зориг - Номын хэлэлцүүлэг | #131
Адлерын сэтгэл судлалын талаар өгүүлэх энэхүү сонирхолтой номын хэлэлцүүлгийг энэ удаагийн дугаараар онцлон хүргэлээ.
Sun, 27 Feb 2022 - 45min - 239 - 2022 онд онцлох ДАДАЛ ЗУРШИЛ | #130
2021 оноо дүгнэж 2022 ондоо бэлдэх бэлтгэлээ та хийсэн үү? Энэ дугаараараа хөтлөгч Билгүүнээ нь 2021 оноо Нямын Найман асуултуудын тусламжтайгаар дүгнэж эцэст нь 2022 ондоо ямар зорилго, зорилтууд тавиад байгаа гэдгээ хуваалцлаа.
Sat, 08 Jan 2022 - 36min - 238 - Tesla Traders, Болд: Амжилт биш алдаа нь хүнийг босгож явдаг | #129
Tesla Trader-ийн үүсгэн байгуулагч Болд бидний урилгыг хүлээж авч хувьцаа, койн, зах зээлийн хөдөлгөөн, мөнгөний урсгалтай холбоотой сонирхолтой яриаг бидэнд хүргэлээ.
Mon, 03 Jan 2022 - 1h 14min - 237 - АНУ-д амьдрах, Мэргэжил ба сургуулиа сонгох, Магистраар сурахын сорилт ба давуу талууд | #128
Сайн уу хөтлөгч Билгүүнээ байна. Би 2022 онд хувийн Youtube сувгаа хөгжүүлэх зорилго тавиад хэд хоногийн өмнө анхны бичлэгээ Youtube суваг дээрээ оруулсан байгаа (Холбоосыг нь доор оруулав). Миний хамгийн түрүүнд хүргэсэн бичлэг нь "See you in ... ago" нэртэй цувралын анхны дугаар юм. Энэ цувралаар би амьдралынхаа өнгөрснийг эргэн харж, туршлагуудаасаа хуваалцаж, тухайн үед төрж байсан мэдрэмж, бодлуудаа хуваалцах зорилготой билээ. Би 2013 онд 45-р дунд сургуулийг төгсөөд шууд АНУ-д суралцахаар очиж, тэндээ насанд хүрсэн бүхий л амьдралаа буюу өнгөрсөн 8 жилийг өнгөрүүлж 2021 оны зун магистраа төгсчихөөд эх орондоо эргэж ирсэн. Надтай холбогдохыг хүсвэл миний Инстаграм хаяг болох @tsogtbilguundari -р холбогдоорой. Энэ подкастыг бичлэг хувилбараар нь үзэх: https://youtu.be/ouF_5AS_i0M Миний Youtube суваг: https://www.youtube.com/Tsogtbilguundari
Tue, 30 Nov 2021 - 26min - 236 - Г.Уянга (Ingaana): Өнөөдрийг хойш тавих нь өөрийгөө бүтээх саад | #127
"Маргааш руу аливаа зүйлийг түлхэнэ гэдэг бол дахиад л нөгөөдөр рүү түлхэх бас нэгэн шалтгаан" - Галнямын Уянга Ард Пропертиз компанийн Гүйцэтгэх Захирал, ТэнГэрЛиг Медиа Групп (ТМГ)-ийн ТУЗ-ын Дарга, "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх хөдөлгөөн"-ий Монгол дахь элч төлөөлөгч, Г.Уянга (@ingaana) нь 127-р дугаарын зочноор оролцлоо. Сэхээтэн Подкастын 4 жилийн ой болон "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр"-ийн хүрээнд энэхүү дугаарыг бэлтгэлээ. --- 🎊 Үүсгэн байгуулагдсаны 4 жил тохиож байгааг тэмдэглэн Сэхээтэн Подкастын хөтлөгч Цогтбилгүүндарь, Тайван нар Fat Cat Jazz Club-ын зохион байгуулдаг "Bartender Battle"-д оролцох гэж байна. Хэн нь илүү амттай сайхан коктейль сэгсрэхийг мэдрүүлэх гал асам тулаантай нэг үдшийг Сэхээтэн гэр бүлээрээ өнгөрүүлцгээе! 📌Хэзээ: 11-р сарын 24, Лхагва Бид хаалгаа 18:00 цагт нээж 00:00-д хаана Сүүлийн захиалга 23:00 ТАКС: Байхгүй Багтаамж: 40 хүн |Хүний тоо хязгаартай тул та ширээгээ урьдчилан захиалаарай| Холбоос: bit.do/FatCatRSVP Утас: 98116886 Захиалга авах: 11:00-19:00 --- #Түүхээ_хуваалцъя сошиал уралдаан 😌Хүмүүн заяанд төрсний эрхэм чанарыг хүн бүрт ойлгуулж, нийгэмдээ нэр төртэй, зөв бие хүн болж төлөвшихөд хөтлөх зорилготой "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг дэлхий даяар жил бүрийн аравдугаар сарын гурав дахь лхагва гарагт тэмдэглэдэг билээ. Unread-ын багийнхны зүгээс Global Shapers Community Ulaanbaatar Hub , Ard Financial Group -ийн хамт олонтой хамтран энэ жилийн "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийг тохиолдуулан #Түүхээ_хуваалцъя сошиал постын уралдааныг уншигчдынхаа дунд зарлаж байна. 🧐 Уралдаанд хэрхэн оролцох вэ?: 👉Өөрийнхөө нэр төрийг ойлгон, өөрийгөө танин мэдэхэд тань нөлөөлсөн тэр л үйл явдал, түүхээ фэйсбүүк, инстаграм платформуудын аль нэгэнд нь постолж бидэнтэй хуваалцаарай. Энэ дугаараа сонсоод screenshot зураг аваад @tsogtbilguundari @ingaana нарыг Инстаграм стори дээр "tag" хийж мөн болно. 👉Мөн постдоо заавал #GlobalShapersUBHub #DignityDay #НэрТөр #Түүхээ_хуваалцъя хаштагуудыг ашиглан, Public тохиргоотой постлоорой. Ингэснээр бид таны постыг харж чадна. ⏰Зохион байгуулагдах хугацаа: 2021 оны арваннэгдүгээр сарын 22 хүртэл 🙌Шалгаруулах зарчим: “Global Shapers Ulaanbaatar Hub”, “Unread” багийнхан уралдаанд оролцсон түүх нэг бүртэй танилцаж, ялагчийг шалгаруулна. Ингэхдээ like, share-ийн тоо, постын урт богиныг харгалзахгүй бөгөөд бид зөвхөн агуулгыг чухалчлах болно. 👆Сошиал постын уралдаан тул та өөрийн түүхээ ямар ч хэлбэрээр (текст, зураг, бичлэг гэх мэт) хуваалцах боломжтой. Гагцхүү Public тохиргоо, хаштагуудаа мартаж болохгүй. 🏆Шагнал: 10000 АрдКойн + Гарын бэлэг "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: https://unread.today/c/insight-global-dignity-day2021
Sun, 21 Nov 2021 - 54min - 235 - Ерөнхийлөгчийн зөвлөгөө | #126
Нямын Наймд тавтай морил! Хөтлөгч Цогтбилгүүндарь тантай долоо хоногийн онцлох 8 зүйлсээ хуваалцаж байна.
Sun, 14 Nov 2021 - 44min - 234 - Р.Эрдэнэтулга: Урт хугацааны карьер төлөвлөлт | #125
Harvard Business School-д Бизнесийн Удирдлагын магистр зэрэг хамгаалсан, Samsung компанийн олон улсын стратеги хариуцсан менежер Р.Эрдэнэтулга зочноор оролцлоо.
Wed, 28 Jul 2021 - 50min - 233 - Амьсгал агаар болохуйд - Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Пол Каланити| #124
Амьдралынхаа 17 жилийг Стэнфорд, Кембридж, Йелийн их сургуулиудад боловсрол эзэмшихэд зарцуулсан тархины мэс засалч Пол 36 насандаа өөрөө уушгины хорт хавдраар өвчилж үхэлтэй нүүр тулгарсан үеэ бодитоор сийрүүлсэн бичсэн ном. Тэрээр амьдралынхаа турш дахин хэзээ ч ашиглахгүй ур чадварыг хуримтлуулсаар ирснээ үхлийн өмнө ирэхдээ л мэдсэн.
Sun, 27 Jun 2021 - 45min - 232 - В.Баярсайхан: Шууд Шаа | #123
TomYo EDTech-ийн үүсгэн байгуулагч В. Баярсайхан Залуус, Боловсрол, Дэлхий гэсэн сэдвүүдийн хүрээнд чөлөөтэй ярилцлаа.
Mon, 21 Jun 2021 - 1h 55min - 231 - Т.Алдарсайхан: Боломжийг тултал ашигла | #122
Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Head of Exploration, "Эсгий хот" подкастын хамтран хөтлөгч, Т.Алдарсайхан Ажлын туршлага: Массачусетсийн технологийн их сургуулийг архитектор мэргэжлээр бакалаврын зэрэг, АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлгээр Харвардын их сургуулийг хот төлөвлөлт мэргэжлээр мастерын зэрэг хамгаалсан. Нью Йорк хотын эдийн засгийн хөгжлийн газарт (NYCEDC) ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай.
Wed, 02 Jun 2021 - 1h 34min - 230 - "Юу хүмүүсийг сурдаггүй болгодог вэ?" | #121
Бенжамин Барбер "Би нийгмийг хүчтэй болон сул, эсвэл амжилттай болон бүтэлгүй хүмүүс гэж хуваадаггүй. Би хүмүүсийг сурдаг болон сурдаггүй л гэж ангилдаг" гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Доктор Кэрол С.Дүэкийн зохиол "Амжилтад хөтлөх шинэ сэтгэлзүй-Хандлага" номын хэсгээс иш татав.
Sun, 09 May 2021 - 16min - 229 - Сэхээтэн Медиа сонордуулж байна: ULAANBAATARIAN (Удиртгал дугаар)
Өнөөдөр 5-р сарын 8-ны өдөр "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкастын анхны, зочинтой дугаар та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Та тус дугаарыг подкаст тоглуулагч дээрээ Ulaanbaatarian гэж хайж олоод сонсоорой. Харин энэ дугаар бол Ulaanbaatarian подкастын удиртгал буюу анхны улирлын анхны дугаараа сонсохоос өмнө хоёр хөтлөгчтэйгөө болон энэ улирлын сэдэвтэйгээ танилцах зорилготой дугаар юм. Та хэрвээ энэ удиртгал дугаараа аль хэдийн сонссон бол одоо шууд Ulaanbaatarian подкастыг олж шинэ дугаараа сонсоорой. - - - ПОДКАСТЫН ТУХАЙ: 382 жилийн түүхтэй их хотынхоо өнгөрсөн, ирээдүй, өнөө үеийг дурсан, танин мэдэх, архив бүтээх зорилгоор "Unread", "Seheeten Media"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкаст та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Дугаар бүр дунджаар 40-60 минут үргэлжлэх бөгөөд хөтлөгчид маань танд радио сонсож байгаа мэт дулаан, зөөлөн уур амьсгалыг мэдрүүлэх болно. Подкаст их хотод тухайн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудын тойм, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, сонирхолтой зочны ярилцлага гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх тул таныг огтхон ч уйдаахгүй.
Sat, 08 May 2021 - 17min - 228 - "Би яагаад эр хүн шиг эр хүн байх гэж хичээхээ болисон бэ" | #120
"Би амьдралынхаа турш эр хүн шиг эр хүний дүрээр амьдарсаар ирж. Би сул дорой санагдсан үедээ хүчтэй мэт жүжиглэж, өөрийгөө голж байхдаа өөртөө итгэлтэй царайлж, дотроо өвдөж байхдаа гаднаа хатуу харагдаж байсан. Миний бодлоор би ихэнхдээ жүжиг тавьдаг байсан, одоо би жүжиглэж ханалаа" ...
Sun, 25 Apr 2021 - 09min - 227 - А.Идэрбат: Орлогоороо орлого худалдаж ав | #119
Хөрөнгө оруулалтын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж яваа одоогоор 9 орлогын эх үүсвэртэй, хөрөнгө оруулалт болон хувийн санхүүгээ удирдах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мөн боловсролын салбарт үнэ цэн бүтээж яваа Апекс Капитал ҮЦК ХХК болон Томүжин Альтернатив Сургуулийн хамтран үүсгэн байгуулагч А.Идэрбат уригдан оролцлоо. Подкастын хураангуй: - Орлогоороо орлого худалдаж ав - Өөртөө итгэх итгэлийг хаанаас олж авдаг вэ? - Хувьцаа авснаар мөнгөө 2 дахин өсгөх боломжтой юу? - Монголын хөрөнгийн зах зээл дээр өгөөжтэй хувьцаа байна уу? - Ардын хувьцаа яагаад өсөөд байна вэ? - Хөрөнгө оруулах компаниа хэрхэн сонгох вэ? Яаж мөнгөө тараан байршуулах вэ? - Хүн болгон хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юу? - Хөрөнгө оруулагч хүний сэтгэлзүй - Хувьцааны үнийг урьдчилан таамаглах боломжтой юу? - Сайн хөрөнгө оруулагч хүний шинж чанар - Эрсдлээ хэрхэн хаах вэ? - Криптовалют гэж юу вэ? Ardcoin? - Идэрбат хөрөнгө оруулалтын багцаа яаж бүрдүүлсэн бэ? - Таны мөрөөдлийн мөнгө хэд вэ? - Санхүүгийн эрх чөлөөнд хэзээ хүрдэг вэ? - Хувийн санхүүгийн тайлангаа яаж гаргах вэ? - Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ? - Таныг санхүүгийн эрх чөлөөнд хүргэдэггүй зүйлс? - Үл хөдлөх хөрөнгийг өөртөө яаж дарамт багатай авах вэ? - Өөртөө ажиллах болон өөр нэгэн удирдлагын дор ажиллах хоёрын ялгаа юу вэ? - Өөрийн бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ? - Түүний мөрөөдлийн амьдрал юу вэ?
Tue, 20 Apr 2021 - 2h 12min - 226 - Сэхээтэн Медиа үзүүлж байна: “Нягтлав Подкаст #1 - Ардчиллын амин сүнс уруу дайрсан ерөнхийлөгч”
Бид мэдээллийн асар хүчтэй шуурга дунд амьдарч байна. Хуучны цөөн, баттай эх үүсвэрээс мэдээллээ авдаг цаг үе ард хоцорч, интернет болон ухаалаг утас л байхад хүн бүр сэтгүүлчийн үүргийг хөнгөхөн гүйцэтгэх болсон билээ. Цахим орчин бидэнд үүдээ дэлгэхтэй зэрэгцээд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалж, олон өнцгөөр хүлээн авах боломж бүрдсэн ч ХУДАЛ МЭДЭЭ, ХЭТ ТУЙЛШРАЛ, ТАЛЦАЛ зэрэг цөөнгүй асуудлууд бий болсон. Сонирхсон сэдвээ “GOOGLE” сайтаас л хайхад хэдэн тэрбум илэрц дэлгэгдэж, тухайн сэдвийн дагуу эх сурвалж нь баттай биш асар олон нийтлэл, видео, аудио контенттой та тааралдах болно. Гэвч эдгээрийн аль нь үнэн, аль нь баттай вэ? Сэхээтэн медиагийн зүгээс сонсогч танд зориулж, дэлхий дахинд өрнөж буй улс төр, нийгэм, санхүү эдийн засаг, байгаль экологи, эрүүл мэнд зэрэг олон салбарын үйл явдалд баримттай, нотолгоотой, шинжлэх ухаанчаар хандан “НЯГТЛАН” хүргэж байна. — Нягтлав Подкастын анхны дугаараар бид АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн өдрүүдэд тохиолдсон үйл явдлуудыг хураангуйлж яагаад Ерөнхийлөгч Трамп нь АНУ-ын ардчиллын амин сүнсний эсрэг дайралт хийсэн ерөнхийлөгч болсон бэ? Гэдгийг нягтлав.
Wed, 20 Jan 2021 - 37min - 225 - 2020 оноо ингэж дүгнээгүй бол шинэ оноо бүү төлөвлө | #118
Шинэ оноо төлөвлөж, урагшаагаа харахаас өмнө нэг зүйлийг заавал хийх ёстой юм байна. Тэр нь өнгөрсөн жилээ, туулсан хугацаагаа эргэн харж дүгнэх. Өнгөрсөн жил тантай ямар нэг байдлаар огтлолцсон хүмүүс, танд тохиолдсон үйл явдлууд, мөн таны хүлээсэн үүрэг даалгавар өгсөн амлалт тань таны амьдралд нэг талаар маш их аз жаргалыг нөгөө талаар зовлон бэрхшээлийг авчирсан байгаа. Тиймээс болгоомжтойгоор эргэж хараад тэдгээр хүмүүс, үйл явдлууд, амлалтуудаа тунгаан дүгнэж та ирэх жилдээ ямар ямар хүмүүстэй нөхөрлөж ойртож цагийг хамт өнгөрөөх үү мөн эсрэгээрээ ямар хүмүүсээс зай барих уу гэх мэтээр өөрөөсөө асуух хэрэгтэй. Яг л энэ хэв маягаар Тайванаа, Билгүүнээ бид хоёр энэ подкастаараа дамжуулж өнгөрсөн жилийн дүгнэлтээ тантай хуваалцаж ирэх жил хийх болон хийхгүй зүйлсээ хуваалцлаа.
Fri, 08 Jan 2021 - 1h 42min - 224 - Нямын Найм: Эго хаана оршдог вэ? | #117
Гурван жилийн өмнө Нямын Найм нэртэй анхны подкастаараа уулзаж байсан шигээ энэ өдөр Нямын Наймаараа уулзаж байгаа даа үнэхээр таатай байна. Энэ удаагийн дугаар бол өнгөрсөн хугацаанаас шалгарч үлдсэн 8 асуултыг хэрэглэж хөтлөгч Билгүүнээ долоо хоногоо дүгнэсэн дугаар билээ. Үүнд: - Бид заримдаа өөрсдийгөө мартах үе байдаг. Яагаад ямар нэг зүйлийг анх эхлүүлж байснаа, хийх хамгийн дуртай зүйлээ гээд л бид өөрсдөө ч мэдэхгүй өөрсдийнхөө тухай мартчихсан байдаг. Тийм учраас яагаад бидэнд сануулга хэрэгтэй байдаг вэ? - Эго хаана оршдог вэ? Эго гэж юу вэ? - Гадаа гарах яагаад хэрэгтэй вэ? Хязгаарлагдмал орчноос айх айдсын тухай - Бясалгал гэж юу вэ? Яагаад бид бясалгах ёстой вэ? - Амьдралд тань томоор нөлөөлж байдаг жижиг зүйлсэд яаж анхаарал тавих вэ? - Өөрийгөө тэмдэглэх тухай. - Хэт сандрал, түгшүүр гэж юу вэ? Яаж тайтгарах вэ?
Sun, 06 Dec 2020 - 54min - 223 - Намайг өвтгөж чадахгүй - Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Дэвид Гоггинс| #116
Өвдөлт мэдэрдэггүй хүн болгох 10 сорилтыг та бүхэндээ энэ удаагийн номын хэлэлцүүлгийн гол хэлэлцэх сэдэв болгон хүргэж байна. Хүлээн авна уу? Танд амьдралд ямар муу хөзрүүд өгөгдсөн бэ? Та амьдралынхаа асуудлуудтай хэрхэн нүүр тулж байна вэ? Дийлдэшгүй нэгэн болохын төлөө оюун бодлоо хэрхэн хурцлах вэ? Үүнд юу чухал вэ гэх мэт бусад олон асуултуудын хариултыг та энэ дугаараас хүлээн авах болно оо.
Wed, 11 Nov 2020 - 56min - 222 - Англи хэлний унших ур чадвараа сайжруулах - А.Энхзул | #115
Бидний өнөөдрийн дугаарын зочноор А.Энхзул уригдан оролцлоо. Түүнтэй хамт англи хэлний ур чадвараа мэдэгдэхүйц хэмжээнд сайжруулах боломжтой цуврал дугааруудыг хүргэж эхлээд удаагүй байгаа бөгөөд энэ удаа бэлтгэн хүргэж буй 4 дэх удаагийн цоо шинэ улирлын дугаар нь унших ур чадварын талаар ярилцсанаараа онцлог болж байна.
Wed, 21 Oct 2020 - 50min - 221 - Туршлагатай нь ч ганхдаг - С.Болдсайхан | #114
Бидний өнөөдрийн зочин Самбуугийн Болдсайхан нь Япон улсын Токио хотын “Васеда” их сургуульд Улс Төрийн Шинжлэх Ухааны докторын зэрэг хамгаалахаар Япон улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй эрдэмтэн юм. “Байгалийн баялгийн хараал” улс төрийн намуудад хэрхэн яаж нөлөөлдөг талаар, санал худалдан авалт болон бизнесийн хамтрагч хэлбэрээр улс төрийн эрх мэдэлд гарч дараа нь эрх мэдлээ ашиглаж клиант буюу үйлчлүүлэгчийнхээ эрх ашигт таарсан боломж бололцоогоор хангадаг клиантелизмын үзэгдлийг Монголд ямар хэлбэрээр оршин тогтнодог талаар зэрэг сэдвүүдэд Болдсайхан нь төвлөрч судалгаагаа өрнүүлдэг билээ. Мөн Болдсайхан нь Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азын сангийн дэмжлэгтэйгээр Зориг Сангийн хэрэгжүүлж байгаа залуусын улс төрийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Өглөө” төслийн багийн гишүүн юм. Энэ дугаарынхаа эхний хэсэгт бид хоёр Монгол Улсад ямар ямар төлөөллийн асуудлууд улс төр, нийгэмд маань буй талаар болон Өглөө төслийн талаар ярилцсан бол хоёр дугаар хэсэгтээ хэрхэн залуу мэргэжилтний хувьд бид бусадтай холбогдож, танилын хүрээгээ тэлж, боломжуудыг олж бүтээх талаар ярилцсан билээ. Яагаад би энэ сэдвийг сонирхон хөндсөн бэ гэхээр Болдсайхан нь Washington Post, Al Jazeera-аас эхлээд олон улсын олон мэдээллийн хэрэгсэл, платформуудаар өөрийн ажлаа нийтлэн хэвлүүлж байсан туурвигч эрдэмтэн билээ. Энэхүү подкастын дугаарыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бүтээв. Подкастанд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.
Sat, 10 Oct 2020 - 1h 15min - 219 - Икигай – Номын хэлэлцүүлэг, Зохиолч: Хэктор Гарсиа ба Францез Мираллэс | #112
Хүн бүрийн икигай өөр өөр боловч бүгдээрээ утга учрыг эрэлхийлэгчид. Өнөө цагт бид бага багаар л жинхэнэ мөн чанараасаа дайжин хөндийрч, утга учраар дутмаг амьдрал уруу чиглэсээр. Икигайтайгаа холбогдох төгс арга зам гэж үгүй. Гэвч бидний Окинавачуудааас сурсан зүйл бол икигайгаа олоход тэгтлээ санаа зовох хэрэггүй юм билээ. Амьдрал бол шийдэх ёстой асуудал биш. Харин чамайг хайрладаг хүмүүсээр хүрээлүүлж, өөрийн дуртай зүйлээ хийж завгүй байхын нэр юм гэдгийг санаарай. Зүгээр л амьдарцгаая.
Sun, 27 Sep 2020 - 1h 23min - 218 - Боломж бол таны зогсож буй цэг - Х.Цэндсүрэн | #111
Япон улсын Токишима их сургуулийн Гажиг заслын тэнхимд докторантын 4-р курсийн судлаач эмч мөн тус тэнхимийн туслах багш Хүрэл-Очирын Цэндсүрэн нь манай подкастын энэ улирлын тэргүүн зочин юм. Цэндсүрэн нь дан ганц судлаач гэхээс илүүтэйгээр түүнийг би жинхэнэ нөлөөлөгч гэж тодорхойлно. Учир нь тэрээр өөрийн мэргэжлийн салбарыг мэдлэг, мэдээллийг хялбаршуулж бидэнд буюу Монголын медиа хүлээн авагч нарт зориулж эрүүл амьдралын хэв маягийн энгийн хирнээ нэн эрхэм контентийг өөрийн олон нийтийн сүлжээний аккаунтуудаараа буюу Инстаграм хуудас, Youtube суваг болон Dental Update подкастаараа дамжуулан хүргэдэг судалгаа-шинжилгээ дээр тулгуурлан бусдад мэдлэгээ түгээдэг жинхэнэ нөлөөллийн, хөгжлийн ажил хийж буй нэгэн билээ. Энэхүү подкастын бичлэгийг бид хоёр хамтдаа энэ оны 5-р сарын сүүлээр бичсэн боловч хөтлөгч миний хувьд нийгмийн цаг үеийн байдал, зуны амралтын саруудын удаашрал, болон хувийн шийдвэрээс шалтгаалж нийтлэхийг түр азнаж байгаад одоо бэлтгэн хүргэж байгааг минь хүлээн авна уу? Энэхүү подкастыг янзалж, та бүхэнд түгээхэд бэлэн болгож байхад минь төрсөн бодол гэвээс энэхүү дугаар нь цаг хугацааны шалгуурыг давах дугаар юм шиг санагдсан. Юу гэсэн үг бэ гэхээр, хэдий 3 сарын өмнө бичигдсэн ч гэсэндээ энэхүү подкаст дээр яригдсан одоо байгаа цэг дээрээс боломжуудаа хэрхэн тодорхойлох, боломжийг ашигласан Цэндсүрэнгийн хувийн туршлага ололт амжилт, мөн алдагдсан болон олдсон боломжуудыг үнэлж дүгнэх гэсэн энэ подкастын үндсэн сэдэв нь надад амьдралын минь энэ үед ч үнэлж барамгүй сануулга, мэдлэг гэж бодогдсон. Тийм ч учраас эрхэм сонсогч та, хаана байгаагаас үл хамаарч, амьдралд тань яг одоо ямар азтай учралтай, эвсэл бэрхшээл даваатай цаг тохиож байсан ч, энэ подкаст нь танд бэрхшээл бүрийг эрхшээж, хувь заяагаа хайрлах эрчийг таны сонороор дамжуулж зүрхэнд тань ээнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтдаа энэ дугаар уруугаа үсэрцгээе.
Thu, 24 Sep 2020 - 1h 26min - 217 - Залуу насны манифесто (Featuring: San Juniper - Өөрийнхөөрөө) | #110
Сайн байна уу? Удаан уулзсангүй шүү, хөтлөгч Билгүүнээ байна. Уламжлал дагуу, юуны түрүүнд та энэ дугаарыг сонсоод юу хүртэх тухай товчхон дурдъя. Өнгөрсөн 3 сар миний хувьд амьдралын олон даваа саад, ухаарал, үл ойшоож зугтах боломжгүй нөхцөл байдлуудыг бий болгосон. Энэ цаг хугацаа дээр үндэслээд, ер нь насанд хүрсэн амьдралаасаа ухаарсан 10 зүйлээ олж бичиж, түүнийгээ би өөртөө залуу насны 10 тунхаг буюу манифесто гэж нэрлэсэн юм. Энэ подкаст дээр миний олон удаа давтаж хэлдэг санаануудын нэг нь бидний туулах зовлон бэрхшээл адил байдаг гэсэн санаа. Энэ нь бид амьдралын яг нэг замаар яг адилхан зүйлсийг туулдаг гэсэн үг биш. Харин бидний өөр өөр замаар туулсан ондоо ондоо бэрхшээл саадууд мөн гаргасан алдаа оноонууд маань биднийг эцсийн эцэст адил төсөөтэй ухаарал сургамж, мэдрэмж бодролууд уруу хөтөлдөг. Тийм болохоор би өөрийн өөртөө зориулж бичсэн тунхагуудаа тантай хуваалцаж байгаа юм. Үүнээс та сэхээлэг арга ухаанаа гаргаж авахыг нь авч гээхийг нь гээнэ гэдэгт хөтлөгч би итгэлтэй байна *** Өнгөрсөн хугацаанд Сэхээтэн подкаст маань санаатай биш санаандгүй байдлаар завсарласан гэж хэлж болно. Гэхдээ өмнө нь бид зогсолт хийх болгоно доо яаран сандран эргэн ирдэг байсан бол (ядаж миний хувьд), энэ удаад энэ завсарлаг маань надад үнэхээр хийж буй, ярьж буй, хөтөлж буй зүйлсээ дахин нэг харах боломж олгосон юм. Тиймээс ирэх хэдэн сарын хугацаанд Сэхээтэн төсөлт маш их хэмжээний өөрчлөлтүүд аажим аажмаар орох болно гэдгийг дуулгах Тайванаа бид хоёрын өмнөөс догдлолтой бас айдастай байна.
Thu, 03 Sep 2020 - 28min - 216 - Гадаад хэлээр хэрхэн чөлөөтэй харилцах вэ? | #107
Энэ удаагийн дугаараар зочин хөтлөгч А.Энхзултай хамт төрөлх хэлнээсээ гадна гадаад хэл дээр хэрхэн өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бидэнд ямар ижил төстэй асуудлууд тулгардаг, тэрхүү бэрхшээлийг даван туулахад ямар арга техник, хандлага, сэтгэлгээг өөртөө бий болгох талаар нээлттэй ярилцлаа. Мөн IELTS шалгалтын ярианы ур чадварыг шалгах хэсэгт хэрхэн өндөр оноо авах боломжтой байдаг талаар түүний хувьд өөрийн туршлагаа хуваалцсан.
Wed, 06 May 2020 - 1h 01min - 215 - Амьдрал гэдэг бол чиглэлтэй алхаж байгаа зам - Г.Ганзориг | #106
Мандал даатгал ХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Ганзоригтой ярилцсан дугаарыг хүлээн авна уу. Энэхүү дугаар дээр яригдсан сэдвүүдийн хураангуй: - Мэдээллийн чанах процесс - Объектив ба субъектив хандлага - University of Leeds-д магистрын зэргээ хамгаалах болсон шалтгаан - Метал рок хөгжмийн тухай - Амьдрал өөрийн гэсэн чиг зүгтэй байх ёстой - Урагшаа алхахгүй байгаагийн шалтгаан нь айдас - Эдийн засгийн ойлголт - Хөдөлмөрийн болон хөрөнгийн зах зээл - Эдийн засгийн өсөлт гэж юу вэ - Эдийн засгийн хямрал гэж юу вэ? - Эдийн засгийн бодлого гэж юу вэ? - Ном унших тухай - Эрсдэлийн тухай
Tue, 14 Apr 2020 - 1h 36min - 214 - Б.Батжин (Tomujin): Өвдөлт авдаггүй хүн хэзээ ч хөгждөггүй | #105
Forbes сэтгүүлээс АНУ-ын хамгийн шилдэг коллежоор нэрлэж байсан Williams коллежийн төгсөгч Б.Батжинг дахин урьж ярилцлаа. Подкастын хураангуй, сэдвийн дараалал: - Өөртөө бий болгож чадсан амжилттай байхад нөлөөлдөг дадал зуршил - Бүтэлгүйтлийг даван туулах талаар - Өвдөлт бол хөшүүрэг - Бүх асуудал хувь хүндээ байдаг - Тодорхой зүйл дутагдаж байвал түүнээс хүсэл үүсдэг - Тав тухтай бүсэд хүн хэзээ ч өөрөө өөртэйгөө танилцахгүй - Өөрийнхөө авдрыг уудал. Бусад хүмүүсийг биш өөрийгөө сонс. - Өөртөө байгаа асуудлыг өвөрмөц асуудал гэж боддог хүмүүст дургүй - Хэн ялах биш хэн удаан амьдрах вэ гэсэн тоглоом - Тэвчээрийн тухай - Айдас байхгүй бол чамд зориг байхгүй гэсэн үг - Юу сурч байгаадаа биш яаж сурч байгаагаас хүн өөртөө юм олж авдаг - Багш гэдэг мэргэжлийг од болгоё Youtube-ээр үзэх бол https://www.youtube.com/watch?v=4LcXpxHXa_g&t=2985s
Sat, 28 Mar 2020 - 2h 15min - 213 - Бэрхшээлийг хэрхэн боломж болгож эрхшээх вэ? | #104
Өөрчлөх боломжгүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, дасан зохицнох нь хүнд байх ёстой хамгийн чухал чадваруудын нэг. Монголд боловсролын тогтолцооны судалгаа хийж байгаа Миннесотагийн Их Сургуулийн Профессор, миний зөвлөх багш маань Монгол Улсад хэдэн хоног өнгөрүүлээд эргэж ирчихээд надад хэлэхдээ Монголчууд өөрсдийн дасан зохицнох чадвараа үнэхээр сайн ухамсарладаг ард түмэн байна гэж хэлсэн. Үүнийг сонссон би, хуваалцсан багш бид хоёр Монгол Улсын төдийгүй ондоо улс орнуудын асуудлуудын гарц шийдэл нь өөрсдийгөө мэддэг ард түмэн юм гэж ярьж билээ. Миний бодлоор Монголчуудын соёл иргэншлээс сурч болох хамгийн чухал зүйл бол дасан зохицнох юм шүү. Залуус бидэнд байх ёстой, хурцлах ёстой уугуул чадвар гэж итгэж байна. Тиймээс энэ цаг үед бид хамгийн хурдайцтайгаараа дасан зохицнож хэрэгтэй хүмүүстээ хэрэг болж, мэдээлэл өгч, өөрсдийнхөө амьдралд ч хэрэгтэй зүйлсийг хийгээрэй.
Tue, 24 Mar 2020 - 34min - 212 - IELTS шалгалтын сонсох хэсэгт хэрхэн өндөр оноо авах вэ? | #103
Сонсох гэдэг бол зөвхөн мэдээллийг боловсруулахаас гадна тухайн хэлээр өөрийгөө илэрхийлэхэд хамгийн том түлхэц болох ур чадвар юм. Хүн бүтэн амьдралынхаа турш тухайн хэлээр харилцахдаа дийлэнх хэсэг буюу 45 хувийг сонсоход зарцуулдаг байна. Хэрвээ гадаад хэлний сонсох ур чадвараа сайжруулъя гэвэл тухайн хүний яриаг сонсохдоо өөрийн гэр бүлийн гишүүн гэж бодож сонсох хэрэгтэй.
Sun, 15 Mar 2020 - 42min - 211 - Сэхээтэн бол хүрэх цэг биш явах зам юм | #102
Сайн байна уу? Танд баяр хүргэе бас баярлалаа. Учир нь Сэхээтэн Подкаст маань ийнхүү хуучин үеийн төгсгөл, шинэ үеийн эхлэлийн дугаараар хүрч байна. Өөрөөр хэлбэл энэ бол огтлолцолын тухай дугаар юм. Тайванаа Билгүүнээ хоёр огтлолцож Сэхээтэн Подкаст бий болсон тухай, сонсогч та болон хөтлөгч бид нар огтлолцож Сэхээтэн Гэр Бүлийг бий болгосон тухай, бидний амьдралын сайнтай саартай бүх үйл явдлууд хоорондоо огтлолцож өнөөдрийн биднийг бүтээсэн тухай дугаар.
Tue, 10 Mar 2020 - 1h 01min - 210 - А.Энхзул: IELTS шалгалтад хэрхэн үр дүнтэй бэлдэх вэ? | Тайвантай хамт ТМ #11
Сэхээтэн подкаст - Дугаар 101 Энэ удаагийн дугаарын зочин хөтлөгчөөр Энхзул уригдаж өөрийн англи хэлний дунд шатны ахисан төвшнөөс 28 хоногийн хугацаанд бие даан бэлдэж IELTS шалгалтад 7.5 оноо авсан туршлага, арга барилаа хуваалцлаа. Ердөө нэг сарын хугацаанд өөрийн оноогоо 6-аас 7.5 болгож ахиулж чадсан түүний хичээл зүтгэлийн ард сэтгэлзүйн бэлтгэл ямар чухал болохыг онцлон тайлбарласан юм.
Wed, 29 Jan 2020 - 35min - 209 - Дэлхийн Хамгийн Аугаа Худалдаачин | Номын Хэлэлцүүлэг #36
Сэхээтэн Подкастын 100 дахь дугаараараа бид АНУ-ын зохиолч агсан Ог Мандиногийн "Дэлхийн Хамгийн Аугаа Худалдаачин" нэртэй урам зоригийн, уран зохиолын бүтээлийг хүргэж байна. Энэхүү Номын Хэлэлцүүлгийн дугаарыг Тайванаа биш Билгүүнээ хөтөлж буй шалтгаан нь 2020 онд Сэхээтэн Подкастад орж буй томоохон өөрчлөлтүүдийн нэг нь бид илүү уян хатан байхаар шийдсэнд билээ. Сэхээтэн Подкаст маань үнэ цэн дээр төвлөрсөн платформ байсаар ирсэн тиймээс бид хоёр хэн хэн нь чөлөөтэйгөөр Сэхээтэн Подкаст сувгаа ашиглаж хүссэн контент булангийнхаа хүрээнд та бүхэнтэйгээ холбогдохоор шийдсэн юм. Энэхүү ном нь зоригжуулалт болон сэтгэлгээний тухай ном гэж ойлгож болно. Тиймээс ч энэхүү дугаар маань яг энэ хоёр хэсэгт хуваагдаж энэхүү номыг хэлэлцсэн. Ингээд Билгүүнээгийн зориг зүрх гаргаж Тайвангийн контентыг анх удаа хөтөлж хийсэн дугаарыг хүлээн авна уу?
Mon, 27 Jan 2020 - 59min - 208 - О.Отгонбаяр: Бусдад өгөх нь амжилтыг араасаа дагуулдаг | Тайвантай хамт ТМ #10
Сэхээтэн подкаст - Дугаар 99 Анх АНУ-ыг нэг халаасандаа 300 доллартой, нөгөө халаасандаа цаас, бал, харандаатай зорьсон түүний хувьд хөдөө орон нутагт арван жилийн сургуулиа төгсөж дэлхийн нөгөө бөөрөнд орших дэлхийд шилдэг сургуулиар зүй ёсоор нэрлэгдэх UTAH-ын их сургуулийг геологич мэргэжлээр 4 жил суралцаж төгсөөд одоогоор Оюу толгой ХХК-д ил уурхайн геологич мэргэжлээр ажиллаж байна. Анхан шатнаас англи хэлээ бэлдэж IELTS шалгалтыг 4 удаа өгч үзсэний үр дүнд тэтгэлгийн болзол хангах оноогоо өвөртөлж чадсан нь түүнийг ямар уйгагүй, хичээл зүтгэлтэй нэгэн гэдгийг батлан хэлнэ. АНУ-д суралцах хугацаандаа UTAH-ын их сургуулийн оюутны зөвлөлд төлөөлөгчөөр сонгогдож ажиллаж байсан төдийгүй Мексикийн Монтеррей хотод Мексик залуучуудад сайн дураараа англи хэл зааж байсан туршлагатай нэгэн. Оюутан байх хугацаандаа Эквадор, Чили, Перу, Панам мөн Шинэ Зеландад судалгааны ажил хийх, мэргэжлийнхээ хүрээнд танилцах аялал хийж Монгол оюутнуудтай хамтарч 3000 гаруй мэргэжлийн номыг 3 жилийн хугацаанд цуглуулж Монголын их дээд сургуулиуд, хөдөө орон нутгийн сургуулиуд уруу хандивлаж байсан удаатай. Одоогоор мянга мянган бяцхан үрсэд амьдрал бэлэглэх "Эрүүл нярай" аяны идэвхтэй гишүүнээр ажиллаж буй даруухан залууг урьж урам зориг өгөх түүний түүхээр хамтдаа аяллаа.
Sun, 19 Jan 2020 - 1h 42min - 207 - Ц.Тэгшбаяр: Боломжийг Бүтээх, Цэгүүдийг Холбох, Тухтай Бүсээсээ Гарах | НН #79
Сэхээтэн Подкастын 2020 оны хамгийн анхны хүндэт зочин бол амьд хөгжмийг сонгодог хөгжимтэй хослуулж Synth-pop хөгжмийн чиглэлээр уран бүтээл туурвидаг Redline хамтлагийн дуучин, төгөлдөр хуурч Цээпил овогтой Тэгшбаяр юм. Тэрээр СУИС-ийн Концертмейстр /accompanist /мэргэжлээр төгссөн ба одоо мөн сургуульдаа магистрын зэрэг хамгаалж, мэргэжлээ дээшлүүлэнгээ багшилж буй нэгэн юм. Хөтлөгч миний хувьд Тэгшээ бол зөвхөн дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч биш харин зурагчин, аялагч, Youtube-чин, сошиал медиа нөлөөлөгч, өндөр бүтээмжийн эзэн юм. Маш олон сонирхлуудаа тэгш хөгжүүлж, мэдлэг чадваруудаа холбож зөвхөн өөрийнхөө амьдралын баяжуулаад зогсохгүй урлаг уран бүтээл, контентоороо маш их үнэ цэн бүтээж буй залуу бол Тэгшбаяр билээ. Бид хоёр энэ дугаартаа боломжийг хүлээх бус харин олж, хайж, бүтээх сэтгэлгээ, танилын хүрээ буюу сүлжээ, холбоог эрхэмлэх нь яагаад чухал болох тухай, хамт олон дундах ондоо болон төсөөтэй зан ааш, чадвар зэргийг хэрхэн зөв таньж, ганцаараа зүтгэх биш хамтаараа лаг байж хөгжих тухай, сошиал медиа хөгжүүлэлт гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцав. #Үсэрцгээе
Mon, 13 Jan 2020 - 1h 17min - 206 - Жилийн дүгнэлт + Шинэ оны зорилгууд | Архирч буй 2020!
Хамтдаа 2019 оноо дүгнэж мөн 2020 оноо төсөөлж бид хоёр энэхүү нэг арван солигдож буй мөчид зориулсан тусгай дугаарыг бүтээлээ. Шинэ ондоо та өөрийгөө илүү ихээр сорьж, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө сонсож, үл сатаарагч нэгэн байгаарай!
Tue, 31 Dec 2019 - 1h 19min - 205 - Тоглоом мэт хандаж, сониуч байх- Б. Хүрэлбаатар | Тайвантай хамт ТМ #9
Энэ удаагийн дугаарт "One Young World Summit" чуулганд “Рио Тинто” группийг төлөөлөн оролцсон Оюу толгой компанийн Удирдлагын Системийн инженер Бат-Оршихын Хүрэлбаатар хүндэт зочноор оролцлоо. Түүний хувьд Эрдэнэт хотод төрж, өссөн ба бага наснаасаа Орос цэцэрлэг, сургуульд суралцаж цаашлаад Томскийн Удирдлагын Систем болон Радио-электроникийн Их Сургуульд Инновацийн Удирдлага мэргэжлээр төгссөн.
Sat, 14 Dec 2019 - 1h 06min - 204 - Оргилыг биш өөрсдийгөө эрхшээх гэж мацдаг- Б.Батсүрэн | НН #78
2005 онд Монгол Улсдаа 10 жилийн сургуулиа төгсчихөөд Америкийн Нэгдсэн Улсад хэлний бэлтгэлд суралцаж улмаар тус улсын их дээд сургуульд элсэн орох зорилгыг өвөртлөн ирсэн нэгэн залуу хүүгийн түүхийн эзэн бол Нямын Наймын энэ удаагийн 78-р дугаарын хүндэт зочин Б.Батсүрэн юм. Энэ цаг үеэс хойш 11 жилийн хугацааг АНУ-ын Калифорниа, Иллиной, Небраска, Юта зэрэг мужуудад ажиллаж, амьдарч, суралцаж өнгөрөөж улмаар АНУ-д хожим хойно түүний араас ирсэн Монгол хүүхэд, залууст замыг нь засаж, жимийг нь тодруулж өгсөн нэгэн бол тэр билээ. АНУ-д үлдэж ажиллах саналыг нэгэн топ компанийн захирлаас хүлээн авсан ч, Монгол Улсдаа эргэж очих шийдвэрийг оронд нь гаргасан түүний энэ шийдвэр нь амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв шийдвэр яагаад мөн байсан бэ? Анх Компьютерийн Шинжлэх Ухааны мэргэжлээр суралцаж байсан тэрээр яагаад мэргэжлээ сольж бизнесийн чиглэлээр суралцаж, төгссөн бэ? Түүний яг одоо хүрэх гэж хичээж буй амьдралын зорилго нь Монголчуудыг, Монгол Улсыг дэлхийн тавцанд BBC телевизийн дурангаар тольдуулах боломжийг бидэнд авчирна. Тэгвэл бид түүний ямар зорилгыг, яаж, хэрхэн дэмжиж чадваас бид энэ боломжийг хүртэж болох вэ? Ингээд та бүхэн маань энэхүү хувийн санхүү, сахилга бат, хариуцлага, сэтгэлгээ ярьсан нэгэн баялаг дугаарыг маань хүлээн авна уу? ҮСЭРЦГЭЭЕ!
Sun, 01 Dec 2019 - 1h 34min - 203 - Сэтгэцийн эрүүл мэнд ба Миний 2 цент | Нямын Найм #77
Сайн уу? Подкастын хамтран хөтлөгч Билгүүнээ нь байна. Удаан уулзсангүй шүү. Эргээд уулзахдаа хөнгөн биш хүнд сэдвээр ярилцахаар шийдлээ. Тиймээс юуны түрүүнд уучлалт хүсэж байна. Магадгүй миний ганцаараа бичиж байсан соло дугааруудаас минь энэ дугаар хамгийн "vulnerable" буюу өөрийн бамбайгаа буулгасан дугаар маань болов уу? - Энэ дугаартаа би өөрийн сэтгэл зүйчтэйгээ уулзаж байгаа уулзалтуудынхаа хураангуйг, үүнээсээ суралцсан анзаарсан зүйлсээ хуваалцсан юм. - "Self-care" буюу өөртөө халамж анхаарал тавих нь яагаад чухал вэ гэдгийг мөн чин сэтгэлээсээ буюу өөрийн амьдралынхаа сүүлийн үеийн туршлага, мэдрэмжүүд дээр тулж байж ярилаа. - Мөн өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхийг зорьж буй, хүнд цаг үед хамгийн их надад тусалсан буюу өөрөөр хэлбэл шалгарсан дадал зуршлуудаа хуваалцлаа. - Эцэст нь амьдралын ямар ч өөрчлөлт, цаг үе, даваа саад нь таныг эцсийн эцэст илүү том хүн болгодог юм шүү гэдэг мэссэжийг энэ дугаараараа түгээхийг хүслээ.
Tue, 26 Nov 2019 - 58min - 202 - Боловсрол гэдэг бол урт хугацааны тоглоом - Б.Батжин | Тайвантай хамт ТМ #8
Хөлбөмбөгчин болох сонирхолтой байсан түүний хувьд Forbes сэтгүүлээс АНУ-ын хамгийн шилдэг коллежоор нэрлэж байсан Williams коллежийг төгсөж дэлхийд шилдгүүдтэй мөр зэрэгцэн ажиллах сонголтоос илүү Монгол улс, эх орондоо буцаж ирээд боловсролын салбарт өөрийн үнэ цэнийг бүтээлцэхийг эрхэм зорилгоо болгосон. “Томүжин” академийн үүсгэн байгуулагч түүний хувьд өөрийн гайхамшигтай баг хамт олонтойгоо цуг Америкийн шилдэг их сургуулиудад суралцах хүсэлтэй мянга мянган хүүхэд залууст хөтөч болон амжилттай ажиллаж байна. Одоогоор төгсөгч нар нь ойролцоогоор 19 сая долларын тэтгэлгийг АНУ-ын шилдэг их сургуулиудаас авч чадсан. Аливаа бүхнийг түүхий шүүмжлэх биш яаж болон яагаад гэдэг асуултын тусламжтайгаар уг суурийг нь засаж өөрчлөх хязгааргүй боломж хүн бүрд бий.
Wed, 06 Nov 2019 - 1h 41min - 201 - Өглөөний Гайхамшиг - Хэл Элрод I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #35
Энэхүү өглөөний гайхамшиг гэх амьдралын өөдрөг, зугаатай хэв маяг нь анх номын зохиолчийн залуу насандаа туулсан хоёр хүнд цөхрөлийн үр дүнд үүсэн бий болсон. Эхнийх нь 20 настайд нь согтуу жолоочтой халз мөргөлдөж 6 минутын турш нөгөө ертөнцөд очоод эргэж ирсэн үе. Дараагийнх нь 2007 онд өөрийнх нь орлого нэг өдрийн дотор 50% буурч 425,000 ам.долларын өрөнд орж, сэтгэл санааны хямралд автсан үе байлаа. Таны амьдралд яг энэ мөчид ямар ч бай эсвэл ямар ч хэцүү зовлон бэрхшээлтэй бай үүнийг даван туулах боломжтой гэдгийг зохиолч өөрийн түүхээр батлан харуулж тодорхой аргачлалыг энэхүү бүтээлээр туурвисан болно.
Sat, 19 Oct 2019 - 1h 20min - 200 - Зогсолтгүй зүтгэх хүчийг өөрөөсөө ол - Х.Эрдэнэчимэг | НН #76
Өөрийн хайртай зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, энэ хайртай зүйлээ утга учиртай зорилгоо биелүүлэхэд хөшүүрэг нь болгож ашиглаж, чин хүсэл, зориг тэмүүлэл, чадал зүтгэлийнхээ хир хэмжээгээр зүтгэж үйл хэрэг, амьдралын хандлагаараа надад болон олон түмэнд үргэлж үлгэрлэдэг эрхэм эгч Халтархүүгийн Эрдэнэчимэг бол бидний энэ удаагийн хүсэн хүлээсэн дугаарын зочин. Чимгээ эгч нь Хойд Америкийн хамгийн том хүүхэд залуусын циркийн сургууль Ювентас Циркийн дасгалжуулагч багш ба 2010 онд өөрийн Мандухай Циркийг АНУ-д байгуулж түүнээс хойш Миннесотагаас Монгол хүртэл 1-с 2 жил тутамд аялж Монгол Улсын хөдөө орон нутгуудаар Америк Монголын хамтарсан циркийн багтайгаа аялан тоглолтуудыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулж улмаар гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээлэл орон нутгийн иргэдэд өгч, хүчирхийлэлд өртөгсдөд хоёргүй сэтгэлээр тусалдаг юм.
Sun, 13 Oct 2019 - 1h 23min - 199 - С.Асланбек: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт | Тайвантай хамт ТМ #7
Энэ удаагийн дугаарын гол санаа нь залуусын нийгмийн идэвх оролцоо, иргэний нийгмийн амин чухал сэдвийг хөндөж ярихыг хичээлээ. Хүндэт зочиноор уригдан оролцсон С.Асланбек нь Эрдэнэс Монгол ХХК-д хуулийн мэргэжилтэн, хуулийн салбарт 5 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуулийн баклаврын зэргээр төгсөж, ХБНГУ-ын Виадрина их сургууль, БНАзУ-ын Хазар их сургуульд тус тус мэргэжил дээшлүүлж байсан.
Wed, 09 Oct 2019 - 1h 00min - 198 - Квант компьютер гэж юу вэ? | Технологийн хувьсал #1
Өдрөөс өдөрт гарч ирж байгаа шинэ асуудал, бодлого, өгөгдлүүдийг бодох, хурдан боловсруулахад бидний өнөөгийн ашиглаж буй технологи хангалттай юу?
Sat, 28 Sep 2019 - 25min - 197 - Эго гэж юу вэ? | НН #75
Сэхээтэн Гэр Бүлийнхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Нямын Наймын маань хамгийн анхны хичээлийн жилийн дугаар маань хүрэхдээ бэлэн боллоо. Ийм ч учраас би өөрийнхөө хичээлийн жил хэрхэн эхэлсэн тухай болон хичээлүүдээсээ ухаараад буй зүйлүүдээ хуваалцаж байна. Мэдлэг боловсрол туршлага дээрээ үндэслэж буй болсон итгэл үнэмшилүүдээ эргэн нэг харах тухай. Өөртөө сэтгэл ханамжгүй байгаагаасаа болж өөрийгөө хүнээс дор хүн гэж үзэх сэтгэлгээнээс салах, үүнээс сэрэмжлэх. Эго гэж юу болох, өөрийн эгогийн талаар мэдлэг ойлголттой байх нь ямар чухал тухай гэх мэт сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.
Sun, 22 Sep 2019 - 50min - 196 - Гадаадын тэтгэлэгт хэрхэн өөрийгөө бэлтгэх вэ? - Ё. Лхамаа | Тайвантай хамт ТМ #6
“Оюу толгой” ХХК-ийн Гадаад харилцааны мэргэжилтэн Ёндонгийн Лхамаа Тайвантай хамт танин мэдэхүйн булангийн энэ удаагийн дугаарт хүндэт зочноор уригдан оролцлоо. Өөрт оногдсон нөхцөл байдалтайгаа эвлэрээд суух биш өөрийн хүчин чармайлтыг бүрэн дайчилж, зүтгэж чадсан хүнд үр дүн заавал ирдэг. Цаг хугацааны хувьд л өөр байдаг. Тэрээр Австралийн засгийн газрын тэтгэлэгт материалаа бүрдүүлж өгөөд татгалзсан хариу авсан ч гэсэн шантралгүй дахин боломжийг эрэлхийлж АНУ-д мэргэжлийн боловсрол, чадвараа дээшлүүлэх боломжийг олгодог Хюберт Х. Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсаас шалгарч мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн. Жижиг, том нийлсэн 4 тэтгэлэг авсан түүний хувьд энэ бол аз биш хичээл зүтгэл байсан гэж ам бардам хэлэх дуртай. Зүтгэсний эцэст түүнийгээ барьж авна гэдэг үнэхээр амттай.
Fri, 06 Sep 2019 - 53min - 195 - Төслийн санал бичих болон төслийн удирдлага гэж юу вэ? - М. Билгүүндэмбэрэл | Тайвантай хамт ТМ #5
PMI Монгол улс дахь салбарын удирдах зөвлөлийн гишүүн, гишүүнчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч, "Эм Би Ди" Консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Мөнхдэмбэрэлийн Билгүүндэмбэрэл Тайвантай хамт танин мэдэхүйн булангийн энэ удаагийн дугаарт хүндэт зочноор уригдан оролцлоо. Төслийн санаанаас эхлүүлээд түүнийг цаасан дээр буулгаж тодорхой хугацаанд онцгой үр дүн авчрахын тулд төслийг хэрхэн удирдаж, хэрэгжүүлэх талаар энэ удаагийн зочинтойгоо ярилцсан.
Sat, 24 Aug 2019 - 1h 06min - 194 - Дэлхийг засах Дэлхийн Нүүдэлчин болохуй - Ц.Анударь | НН #74
Энэ долоо хоногын маань зочин Хятадын Ivy League гэгддэг C9 Лигийн нэг сургууль болох Zhejiang University-д Олон Улсын Худалдаа болон Эдийн Засгийн мэргэжлээр суралцаж буй оюутан, Global Nomads подкастын санаачлагч, хөтлөгч Цоггэрэлийн Анударь юм. Анударийн суралцдаг их сургууль оршдог Жэжян мужийн төв Ханжоу хот нь Хятадын бүхий л том технологийн компанууд гэр болсон хот ба 21-р зуунд Хятад залуучуудын төдийгүй олон улсын мэргэжилтнүүдийн ирж ажиллаж, амьдрахыг хүсдэг Хятадын Цахиурын Хөндий болсон хот билээ. Энэ удаагийн дугаарт бид хоёр: - Яагаад Хятад улсыг сонгож суралцсан бэ?; Бусад хүмүүсийг хэрхэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хүлээн авах бэ?; Эргэн тойрон, хүрээлэл, нөхөрлөж буй хүмүүс тань таны амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ?; Хэрхэн бусдын амжилтаар, тэр дундаа найз нөхдийнхөө амжилт сайн сайхнаар бахархаж, баярлаж сурах вэ?; Подкаст бүтээгчийн хувьд подкаст сонсох нь болон бүтээх нь ямар давуу талтай вэ?; Дэлхийн хүн гэж хэн бэ? Хэрхэн дэлхийн хүн болох вэ?; Яагаад жүжигчин, найруулагч болох хүсэл мөрөөдлөө орхиж худалдаа, эдийн засгийн мэргэжил сонгосон тухай болон бусад олон сэдвүүдийн хүрээнд ярилцав. Түүнээс гадна энэ дугаараасаа эхлэн бид ГАЛ-АСУУЛТУУДАА асууж эхэллээ!
Wed, 21 Aug 2019 - 1h 15min - 193 - Амьдралд нөлөөлөх контент хэрхэн бүтээх вэ?| НН #73
Сэхээтэн Подкаст маань 1.5 сая удаа татагдсан буюу давхардсан байдлаар Монголын хүн амын тооны талтай тэнцэхүйц хэмжээнд татагдсан байна. Энэ подкастын хамтран хөтлөгч миний хувьд (Билгүүнээ) үнэндээ контент бүтээгээд аль хэдийн 10 жил өнгөрсөн байна. Тэгвэл энэ бүх жилүүдэд миний дижитал контент бүтээсэн туршлагаас ямар 5 зүйлийг би онцолж контент бүтээж эхлэх гэж буй хэн нэгэнд зөвлөх байсан бол? Тэр зөвлөгөөг маань энэ удаагийн дугаараас маань хүлээн авч сонсоорой.
Sun, 11 Aug 2019 - 36min - 192 - Долоо хоногоо үнэлж дүгнэх шалгарсан арга | НН #72 + БОНУС
Долоо хоногоо үнэлж дүгнэн улмаар илүү сэтгэл хангалуун долоо хоногуудыг ирээдүйд бүтээх тухай дугаар маань бэлэн боллоо. Энэхүү аргыг та мэдээж өөр хаанаас ч олохгүй, учир нь Сэхээтэн Гэр Бүл бид хамтдаа өнгөрсөн хугацаанд энэхүү Нямын Найм гэдэг амьдралын хэв маягийг хамтдаа бүтээж, долоо хоногын сүүл бүрт өөрсдөөсөө асуултууд асуудаг болцгоосон. Тэр асуултууд ямар асуултууд байх вэ? гэдэгт бид хамгийн ухаалгаар хандсаар ирсэн тул бидний ГАЛ АСУУЛТУУД бий болсон билээ. Иймд энэ бол миний болон таны бүтээл! Дугаарын сүүл хүртэл хүлээж байгаад миний зарлаж буй бонус-бэлгийг хүлээн аваарай.
Sun, 04 Aug 2019 - 28min - 191 - Машин сургалт/Machine learning гэж юу вэ? Д.Одсэлмаа | Тайвантай хамт ТМ#4
Мэдээлэл технологийн салбарт өөрийн ур чадвараа сорьж, хиймэл оюун ухаан, машин сургалтыг ашигласан төслүүд дээр амжилттай ажиллаж яваа энэхүү талбартаа хэрэгцээтэй, үнэ цэнтэй мэргэжилтэн болохоор зорьж буй "Оюу толгой" ХХК-ийн өгөгдөл системийн шинжээч Д.Одсэлмаа уригдан оролцсон. Түүний хувьд 2015 онд ШУТИС-г програм хангамж мэргэжлээр бакалаврын зэрэг, 2018 онд Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн Их сургуулийг тус мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 2018 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл "Оюу толгой" ХХКомпанийн Мэдээлэл Технологийн хэлтэст дадлагажигч оюутнаар ажиллах хугацаандаа машин сургалт ашиглан үр бүтээмжийг нэмэгдүүлэх төслийг амжилттай гүйцэтгэж дадлагажигч оюутнаас үндсэн ажилтан болох боломжийг өөртөө бүрдүүлж, туршлагатай мэргэжилтнүүдэд үнэлэгдэж яваа залуу мэргэжилтэн. Тэрээр код бичих, програмчлалын хэл судлахад өөрийн чөлөөт цагаа зарцуулж, сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг судалж дэлхийд өрсөлдөх чадварлаг мэргэжилтэн болохоор зорин ажиллаж байна.
Wed, 31 Jul 2019 - 51min - 190 - Үнэ цэнэ бүтээгч байх 5 алхам | НН #71
Өөрийгөө олж таньж үнэ цэнэ бүтээгч байхын тулд хамгийн чухал 5 зүйлс юу вэ? гэсэн асуултад хариулсан энэхүү дугаараар та бусдад дорд мэт мэдрэмж төрүүлэхгүй байх тухай, бие дааж эрэмбэлж сурах тухай, бусадтай дотно байж дипломат мэт харилцаагаа хадгалах тухай, Бабилоний хамгийн баян хүний сэтгэлгээтэй байх тухай болон өөрчлөлтөд бэлэн байх гэсэн 5 зарчмаас суралцах болно.
Sun, 28 Jul 2019 - 35min - 189 - Исламын Бүгд Найрамдах Иран Улсын хамгийн анхны Монгол оюутан А.Анхбаяр | Тайвантай хамт ТМ#3
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тегераны Их Сургуулийн улс төр, хуулийн сургуулийн магистрын төвшний оюутан Алтангэрэл овогтой Анхбаяр оролцож байна. Тэрээр албан ёсоор Монголоос Иран улсад суралцаж буй хамгийн анхны оюутан болж дараа дараагийн оюутнууд тус улсад суралцах үүд хаалгыг нь нээж өгч байна. Түүний ярианаас онцлох зүйлс 1.Хамгийн анх Иран улсад очоод залуусынх нь харилцааны өндөр соёлтой байдал, олон талын мэдлэгийн төвшинг нь хараад гайхаж байлаа. 2.Хамгийн анхны хичээл шууд Перс хэл дээр орж эхэлсэн. Тэр үед багш минь Перс хэлнээс өөр хэлээр ангид ярихгүй байхыг сануулаад перс хэлний хамгийн анхны шинэ үсгийг зааж байсан цаг саяхан. 3.Иран Улсын Тегераны их сургуульд 45 орны оюутнууд сурч байна. 4.Перс хэлийг сурч чадахгүй уйлаад сууж байх үед буцаад эх орон уруугаа явахыг маш ихээр хүсэж байсан. Тэр үед хэрвээ би сургуулиа орхиод явах юм бол буцаж ирж чадахгүй. Зөвхөн Анхбаяр гэдэг хүний нэр биш Монгол улсын нэрийг төлөөлж ирсэн болохоор бууж өгөлгүй сургуульдаа үргэлжлүүлж сурах маш том шалтгаан байлаа. 5.Харвардын Их Сургуулийн танилцуулсан судалгаагаар хүний мэдрэмжийг хамгийн сайн илэрхийлж чадаж буй хэл бол Перс хэл.
Tue, 23 Jul 2019 - 57min - 188 - Хангалуун ирээдүйг өнөөдөр бүтээх нь - Н.Одонхүү | НН #70
Сэтгэл хангалуун, аз жаргалтай, тэнүүн ирээдүйг бүтээх боломж өнгөрсөнд бус гагцхүү өнөөдөрт оршдог. Тэгвэл таны өмнө буй энэ өдрийг ямар сэтгэлгээ, ямар хандлагаар өнгөрөөж өөрийн хүсэж, мөрөөдөж, төсөөлж буй ирээдүйг бүтээх вэ? Энэ асуултыг хариултыг та Нямын Наймын 70-р дугаарын зочин Нямжавын Одонхүүгээс авах болно. Тэрээр ОХУ-д Нислэгийн Инженер мэргэжлээр төгсөж улмаар хүлгийн жолоог АНУ уруу залж өнөөдөр тус улсын хөдөлгөх хүч болсон тээвэрлэлтийн салбарт ажиллаж буй чадварлаг Монгол мэргэжилтэн юм.
Sun, 21 Jul 2019 - 1h 16min - 187 - Санхүүгийн эрх чөлөө-А.Идэрбат | Тайвантай хамт танин мэдэхүй #2
А.Идэрбат нь энтерпренер, зөвлөх, хөрөнгө оруулалтын банкир бөгөөд одоогоор "Апекс капитал ҮЦК" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэсэн албан тушаалтайгаар ажиллаж байна. Түүний ярианаас онцлох зүйлс 1. 6 настай байхдаа зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад ХБНГУ-д амьдрахаар нүүсэн. 2. Англи хэл нь муу байсан болохоор түүний ээж нь Их Британы Манчестер хот уруу 6 долоо хоногийн хугацаатай ганцааранг нь явуулсан сорилт нь маш том боломжийг түүнд авчирсан. 3. Санхүүгийн эрх чөлөө бол цаг хугацааны эрх чөлөөний төлөөх тэмцэл. 4. Хэрвээ чи 5 жил тасралтгүй ажиллаад өөрийн гэсэн хуримтлалгүй байгаа бол өөрийн цагаа ажлын байрандаа барьцаалаад зүгээр л хог цуглуулсан гэсэн үг. 5. Бусдад хэрэгтэй хүн бай. 6. Жинхэнэ болон элэгддэг хөрөнгийн ялгааг ойлго. 7. Мөрөөдлийнхөө төлөө нэг зүйл дээр төвлөрөөд тууштай тодорхой хугацаанд хичээгээд үз.
Sun, 14 Jul 2019 - 54min - 186 - Мэдрэмжийн чадвар(Soft skills)| Тайвантай хамт танин мэдэхүй #1
Хувь хүний зан төлөв дээр суурилсан нийлмэл чадварууд болох бусдыг ойлгох, багаар ажиллах, хүнтэй харилцах гэх мэт чадварууд нь техникийн болон мэргэжлийн ур чадваруудаас ялгаатай ойлголт юм. Энэ удаагийн дугаараар мэдрэмжийн ур чадварын тухай болон түүнд ямар ур чадварууд багтдаг талаар хүргэж байна.
Tue, 09 Jul 2019 - 45min - 185 - Тайзны ард ороод ир!
Сэхээтэн Подкаст маань салбарлаж Anchor дээр Seheeten Backstage буюу Сэхээтэн Тайзны Ард гэсэн шинэ подкаст сувагтай боллоо. Ийнхүү та бүхэндээ хамгийн анхны 3 тайзны ард талын дугаараа нийлүүлээд 1 дугаар болгож Сэхээтэн Подкаст дээрээ хүргэж байна. Үүнээс хойш шинэ дугаарууд маань дан Anchor дээр цацагдах тул Anchor апп-ийг ухаалаг утас дээрээ суулгаж биднийг хүлээн авч сонсоорой, мөн мэдээж компьютер дээрээ ч сонсож болно. Шинэ подкастын маань холбоос: https://anchor.fm/seheeten Энэ шинэ подкаст маань мэндэлж Тайванаа бид хоёр Монголд анх удаа 2 суваг бүхий подкастыг бий болгож байна. Гэхдээ хоёр тусдаа зүйл гэж ойлгохоос илүүтэйгээр нэг нь нөгөөхийгөө дутууг нөхсөн зүйл гэж ойлгож болно. Учир нь чанартай подкаст хийхийн тулд микрофон, дуу чимээ багатай өрөө, мэргэжлийн програм гээд олон зүйл шаардагддаг иймд заримдаа газар дээрээс нь төрсөн бодлоо Инстаграм дээр стори оруулж байгаа юм шиг аудио байдлаар хүргэх боломжгүй. Харин Anchor-ийг подкаст бүтээгч нь гар утас дээрээ суулгаад гар утсаараа, шууд, хүссэн үедээ бичээд, дуу дэвсээд оруулж болдог тул бидэнд маш олон боломжийг нээж өгч байгаа юм. Мэдээж Сэхээтэн Подкастын хувьд цаашдаа илүү чанартай подкаст контент бүтээхийг зорьж ажиллах болно. Харин Сэхээтэн Тайзны Ард подкастын хувьд илүү чөлөөтэй, засвар өөрчлөлт үгүй түүхий, халуухан контентуудыг цензургүй хүргэх болно.
Thu, 27 Jun 2019 - 31min - 184 - Хөрөнгө оруулалтын 10 дүрэм-А.Идэрбат I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #34
Сайн хөрөнгө оруулагч, мөнгөний менежер болоход цаг хугацаа хэрэгтэй. Та эрсдэлд дуртай бол бүр ч их цаг хугацаа хэрэгтэй. Энэ ном ямар нэг онол, сайхан санаа, шинэ философийг хуулбарлан бичээгүй. Харин номын зохиолч өөрийн 10 гаруй жил энэ салбарт ажиллан олон харилцагчдынхаа алдаа оноо, өөрийн гаргасан алдаа оноог нэгтгэн дүгнэж бичсэнээрээ онцлогтой. ☀️Энэхүү номоор та дараах 3 асуултад хариулт авах болно. 1. Санхүүгээ хэрхэн зөв удирдаж, хөрөнгө оруулах илүүдэл мөнгийг бий болгох вэ? 2. Хэрхэн зөв хөрөнгө оруулалтын боломжийг сонгож, хөрөнгө оруулах вэ? 3. Хэрхэн багцаа зөв удирдаж, хөрөнгө оруулалт хийх, гарах тохиромжтой цагийг сонгох вэ?
Sun, 16 Jun 2019 - 50min - 183 - Чи миний оронд байсан бол ингэх л байсан | НН #69
Энэ бол нөхөрлөл, хүрээллийн тухай дугаар. Тиймээс ч энэ дугаарыг АНУ-ын топ их сургуулиудын нэг болох Аризонагийн Их Сургуулийн (U of A) шинэхэн төгсөгч Б.Бат-Оргилын хамт Тайванаа, Билгүүнээ гурав хамтдаа ярилцан өрнүүлэв. Бидний ярилцсан сэдвүүдээс дурдвал: Нөхөрлөл, хамтрал хүний ямар хэрэгцээ шаардлага, мэдрэмжийг хангадаг тухай, энэ нь яагаад чухал болох. Минималист хандлагыг амьдралын хүрээлэлдээ мөн хэрэглэж хортой нөхөрлөлөө өндөрлөх. Нөхөрлөл, хүрээлэл хувь хүний хөгжил болон мэргэжлийн өсөлт дэвшилтэд хэрхэн нөлөөлдөг. Хүмүүст илүү их сайн уу гэж хэлэх, бусадтай түрүүлж мэндлэх түүний ач холбогдол. Өөрийгөө илэрхийлэх, сэтгэлээ онгойлгож ярих нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ. Найз нөхөрлөлөө илүү удаан хадгалж үлдэх аргууд.
Mon, 27 May 2019 - 1h 16min - 182 - Сапиенс-Хүн төрөлхтний товч түүх-Юваль Ной Харари I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #33
Барак Обама, Билл Гейтс болон Марк Зүкерберг нарын сонголт. Иерусалемын Хебрю их сургуулийн профессор Юваль Ной Харарийн хүн төрөлхтний үүслээс эхлээд түүний хувьслыг өгүүлсэн энэхүү ном нь олон улсад бестселлэр болсон юм. Хүн төрөлхтний түүхийн талаарх ихэнх номууд түүхийн эсвэл биологийн талаас харж бичигдсэн байдаг бол Др.Харари энэ хэвшмэл байдлыг барагцаагаар 70,000 жилийн тэртээх түүхийг орчин үеийн танин мэдэхүйн аргаар бичигдсэн маш шинэлэг энэхүү номоороо эвдэж чадсан. ☀️Энэхүү контентыг бид анх 2018 оны 11-р сарын 18-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
Sat, 18 May 2019 - 1h 34min - 181 - Жэк Ма-гийн бүтээсэн Алибаба-Данкан Кларк I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #17
Хорин жилийн өмнө, англи хэлний багш Жек Ма Алибаба-г байгуулсан нь өдгөө хэдэн зуун сая хэрэглэгчтэй интернэт худалдааны эзэнт гүрэн болж цогцолж, Walmart, Amazon-тай өрсөлдөхүйц дэлхийн шилдэг компани болжээ. 2014 онд IPO гаргаж, 25 тэрбум долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том амжилт юм. Энэ номын зохиогч Данкан Кларк 1999 онд Алибаба-гийн анхны оффис болох жижигхэн сууцанд Жектэй танилцаж, тус компанийг дөнгөж байгуулагдсаны дараа зөвлөхөөр нь ажиллаж байв. Тухайн үед Жек түүнд Алибабагийн 100’000 гаруй хувьцааг, нэгж хувьцааг 30 центээр авах боломжийг өгчээ. Харамсалтай номын зохиолч энэ саналд татгалзаж, 30 сая долларын алдаа хийх нь тэр. 2014 оны 9-р сард Алибаба IPO гаргаж, өнөөх гайхамшигт шийдвэр 30 сая долларын алдаа болж хувирчээ. Жек Алибаба группийн амжилтыг эмэгтэй ажилчидтайгаа үргэлж холбодог. Алибабагийн нийт ажилчдын 47 хувь нь, үүсгэн байгуулагчдын 1/3 нь эмэгтэйчүүд билээ. ☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 1-р сарын 12-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
Thu, 09 May 2019 - 46min - 180 - Дадал зуршлын ХҮЧ тогтоон барих ЧАДАЛ | НН #68
Энэ бол хүч чадлын тухай дугаар. Зөв дадал зуршлын хүний амьдралд бий болгож болох боломжит хүч болон уг хүчийг тогтоон барихад шаардлагатай чадлын тухай ойлголтыг хөтлөгч Х.Цогтбилгүүндарь миний бие өөрийн ажиглалт болон мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээ дээр үндэслэн хүүрнэв. Ярьсан сэдвүүдээс: Шинэ дадал зуршил бий болгоход өөрөөсөө өнөөдөр юу шаардах вэ? Хэрхэн шинэ зуршил эхлүүлэх; Зуршлын тэмдэглэл гэж болох мөн хэрхэн хөтлөх; willpower буюу сэтгэлийн тэнхээ гэж вэ, үүнийгээ хэрхэн шавхахгүй байх тухай; 21 хоногт дадал зуршил тогтдог эсэх тухай гэх мэт
Wed, 24 Apr 2019 - 1h 14min - 179 - Миний сайн мэдэх зүйлс-Опра Уинфри I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #31
Опра Гайл Уинфри 1954 онд Миссиссипийн хөдөө газар өсвөр насны охины анхны хүүхэд болон төржээ. Тэднийх тун ядуухан айл байсан бөгөөд Опра өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, ердөө 14 настай байхдаа хүүхэд төрүүлсэн ч хүү нь удалгүй эндсэн гэдэг. Энэ бүх зовлон зүдгүүрийг туулсны эцэст тэр "эфирийн хоолой"-ныхоо ачаар 16 настайдаа радиод ажилд орж, 19 насандаа телевизийн оройн мэдээний хөтлөгч болсон байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэрч бэлтгэлгүйгээр сайн хөтөлж чаддаг авьяас нь түүнийг улмаар ток шоу руу хөтлөв. Чикаго хотын рэйтингээрээ гуравт ордог ток шоуг нэгт оруулсныхаа дараа тэр өөрийн медиа компанийг үүсгэн байгуулж, "Опра Уинфригийн Шоу"-г хөтлөх болжээ. ☀️Энэхүү контентыг бид анх 2018 оны 2-р сарын 12-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
Mon, 08 Apr 2019 - 56min - 178 - Шилдэгүүдийг бусдаас тусгаарладаг чадвар - О.Мөнхжин | НН #67
Отгонбаатарын Мөнхжин ах бол дэлхийн бизнес санхүүгийн төв болсон Нью-Йорк хотод амьдарч ажиллаж буй бизнес, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан зөв мессеж, санааг илэрхийлэн хүргэсээр ирсэн тэрээр дэлхийд тэргүүлэгч Вашингтоны Их Сургуулийн Фостер Бизнесийн Сургуулийн төгсөгч билээ. Амжилттай хөрөнгө оруулах, хувьцаа арилжих талаарх мэдээллүүдийг өөрийн сонирхолтой, хувь хүний эрх чөлөө ханхалсан амьдралын хэв маягтайгаа хослуулан бидэнтэй хуваалцдаг үнэ цэнэ бүтээгч О.Мөнхжин ахтай энэ дугаарт ярилцсан онцлох сэдвүүд: 1. Дунд сургуулиа төгсөөд Америкт ирж өөрийгөө сорьж, таньж, өөрийгөө дахин нээж олж өнөөдрийнхөө амьдралыг бий болгосон түүх 2. Өөрийн хэрсүү гярхай зангаараа олж авсан ойлголтууд, ухаарлуудаа Монголчуудтайгаа хуваалцаж байсан туршлага 3. Дэлхийн манлайлагчид, удирдагчид, хөрөнгөтнүүдийн шүүн тунгаах чадвар маш хөгжсөн байдаг. Яагаад энэ шүүн тунгаах чадвар чухал вэ? 4. Карьер сонголтоо хэрхэн хийх буюу харамсахгүй амьдрахын тухай 5. Мөнхжин ба Алим буюу үнэ цэнийг бүтээж байж бизнес амжилттай байдаг түүх
Mon, 08 Apr 2019 - 1h 37min - 177 - Сингапурын хөгжлийн нууц-Ли Куан Ю I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #21
Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын тэнгисийн цэргийн баазыг байрлуулж байсан, намгархаг жижиг арал дээрх байгалийн баялаг байтугай ундны ус ч байхгүй, хятад, малай, энэтхэг зэрэг олон үндэстнээс бүрдсэн энэ жижиг хотыг улсыг тухайн үед олон улсын бодлого тодорхойлогчид Английн цэрэг гарч явсны дараа товчхондоо "баларна" гэж үзэж байв. Гэвч энэ хот улсын түүх “Сингапурын гайхамшиг”-ийн эцэг, тус улсын анхны ерөнхий сайд асан Ли Куан Юг хэмээх хүний ачаар капиталист болон коммунист хөгжлийн загвараар бус, өөрийн онцлогтой өвөрмөц замаар хөгжин цэцэглэсэн юм. Энэ бол байгалийн баялаггүй энэ хот улс хэрхэн дэлхийн хамгийн баян орнуудын нэг болсон тухай дэлгэрэнгүй түүх. ☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 3-р сарын 11-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
Mon, 25 Mar 2019 - 1h 14min - 176 - Баян аав Ядуу аав-Шарон.Л Лектер, Роберт.Т Киуозаки I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #26
Амьдралд хэр их мөнгө олсон нь чухал биш хэр их мөнгийг тогтоон барьсан нь чухал байдаг юм. Энэ ном таныг баян болгохгүй, гагцхүү санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрэх сахилга бат, сэтгэлгээний талаар өгүүлэх болно. Санхүүгийн хувьд тэр дундаа мөнгөө захиран зарцуулах арга ухаанд суралцаагүйгээс олон хүн өөрийн амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэнд, цаг хугацаа хоёроо золиослодог. Таныг дээрх эрсдлийг байж болох хамгийн бага алдагдалтай туулаад өнгөрөх арга зам руу чиглүүлэхэд тус номын агуулга оршиж байна. ☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 6-р сарын 11-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
Sat, 16 Mar 2019 - 52min - 175 - Өгөх нь амьдралын хэв маягийн чухал хэсэг - Гаррет Вилсон | Нямын Найм #66
Gerege Creative Solutions компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Гарретт Вилсон бол энэ долоо хоногийн дугаарын эрхэм зочин. Вагнер Ази Автомотив ХХК - ийн гүйцэтгэх захирал байснаар нь бид түүнийг сайн мэднэ. Тэрээр бусдад туслах, буяны ажил хийх болон ажил мэргэжил хоёрыг тусад нь ялгаж салгах хэрэггүй харин нэг болгож амьдарч болдог гэдгийг үлгэрлэж яваа нэгэн юм. Иймдээ ч Вагнер Ази компанид ажиллаж байх хугацаандаа компани дотроо Нийгмийн Хариуцлагын Хороог байгуулан ажиллуулж байсан ба өдгөө Монгол Улсын гагцхүү эдийн засагт бус нийгэмд мөн хөрөнгө оруулалт хийдэг, үлгэр жишээч нэгэн билээ. Санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, ажлын байрны тоо олшруулахаас илүүтэйгээр оюун санааны хувьсгалд хувь нэмрээ оруулж, өв үлдээхийг эрхэмлэдэг Гаррет Вилсон ах бид хоёр энэ дугаартаа: - Байгаль эх дэлхийтэйгээ ойрхон байх нь бясалгал болдог тухай - Эко амьдралын хэв маяг, минималист амьдралын хэв маяг тэдгээрийн хувийн амьдралд өгөх ач холбогдол - Түүний 20 жилийн туршид хэвшүүлсэн өглөөний дадал, зуршлууд - Уралдааны гараа мэт өглөөг эхлүүлэх тухай - Яагаад электроник төхөөрөмж дээр бус цаасан дээр амьдралын зорилгуудаа болон тухайн өдрөө төлөвлөх нь илүү үр ашигтай болох - Оюутан, сурагчид гагцхүү дүн үзүүлэлт дээрээ анхаарахаас илүүтэйгээр харилцааны соёл, урлагт анхаарлаа хандуулах хэрэгтэй шалтгаан - Бусдаас авч амьдралаа залгуулж амьдрах бус, бусдад өгч амьдралыг бүтээж амьдрах тухай - Түүний хүндэлж, биширдэг Монголын баялаг бүтээгчид болон эрхмүүдийн тухай болон - мөн илүү олон залуус, эрчүүд маань женьтлемен болоосой, мөн энэ шалгуурыг эмэгтэйчүүд маань залуучууддаа илүү их тавиасай гэсэн сэдвийн хүрээнд ярьсан нь Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баяр тохиосон амралтын өдрүүдэд бидэнд өгсөн гайхалтай мэссэж болсон юм. Ингээд хэдүүлээ эдгээр болон бусад гайхалтай сэдвүүдийн хүрээнд Гаррет ахтай энэ дугаар уруу үсэрцгээе!
Sun, 10 Mar 2019 - 58min - 174 - "Мөнгө"-ний тухай хамгийн чухал ярианууд-Сайбара Риэко I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #24
Бидний өдөр тутмын амьдралд мөнгөө үр, зарцуул гэсэн комманд бүхий зар сурталчилгаа өөрийн хүчирхэг байр сууриа эзэлсэн байдаг. Харин бид нар түүнийг анзаарч харсан болов уу? Энэ удаагийн дугаараар Кочи их сургуулийн төгсөгч Байгаль орчин, усны инженер мэргэжилтэй Аминзул зочин хөтлөгчөөр уригдан оролцсон. Бид хоёрын хувьд Сайбара Риэко гийн бичсэн “Мөнгө”-ний тухай хамгийн чухал ярианууд гэсэн мөнгөтэй харьцах урлагийг сонирхолтой байдлаар гайхамшигтай жишээгээр баяжуулсан номын тухай хамтдаа ярилцсан. ☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 4-р сарын 22-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
Wed, 06 Mar 2019 - 58min - 173 - Санаа зовохоо болиод хийж эхэл – В.Баярсайхан | Нямын Найм #65
Анд Глобал компанийн Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал Володяагийн Баярсайхан бол энэ дугаарын маань хүндэт зочин. Түүний MBA буюу Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг эзэмшсэн сургууль болох Вашингтоны Их Сургуулийн Фостер Бизнесийн Сургууль нь дэлхийд тэргүүлдэг судалгааны их сургууль юм. Мөн Фостер сургуулийн төгсөгчид төгссөний дараах ажил ололтоороо АНУ-д мөн нэг дүгээрт ордог. Тиймээс ч В.Баярсайхан ах сургуулиа төгсчхөөд Dell корпорацад бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажиллаж байсанд нь гайхах зүйлгүй мэт. Турк улсад бакалаврын боловсролоо эзэмшиж байсан, Biznetwork.mn сайтыг бүтээж байсан, Амазон компанид дадлагажиж байсан гээд түүний амьдралын түүх тун баялаг. Та энэ дугаарыг сонссоноор - өөрийгөө хурцалж, амьдралынхаа дараагийн том зүйлд бэлэн байх, - материаллаг хөрөнгө бол баялаг биш харин жинхэнэ баялаг юу болох тухай, - яагаад гэр бүл, хайртай хүмүүстээ илүү цаг гаргах ёстой, - хэрхэн тэнцвэртэй амьдарч, урт хугацаанд их зүйлийг бүтээх тухай, - гадаад хэл, олон хэл эзэмших нь амьдралыг харах өнцөгт хэрхэн нөлөөлдөг, - мөн хамгийн чухал нь хэрхэн сэтгэл ханамжтай, няцалт цуцалтгүй амьдрах тухай гэх мэт бусад олон зүйлүүдийн тухай суралцаж, санаж, сэхээрэх болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд LendMN бүтээгдэхүүнээ Монгол Улсад төдийгүй Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрүүлж, 20 жилийн хугацаанд өсдөг бизнесийг 2 жилийн дотор бий болгож болдгийг харуулж буй Анд Глобал компанийн СOO В.Баярсайхан ахтай ярилцсан энэхүү дугаарын маань хүлээн авна уу? ------------ В.Баярсайхан ахыг Инстраграм хаягаар нь дагаж ( @bayarsaikhan), энэ подкаст дугаарыг screenshot хийж авч, та өөрийн Инстаграм Стори дээрээ screenshot-оо, энэ дугаараас ойлгосон зүйлийн хамт бичиж Баярсайхан ахыг болон хөтлөгч намайг (@tsogtbilguundari) дурдаж mention хийснээр та энэ дугаарын тусгай уралдаанд оролцох эрхтэй болно. Энэ дугаар гарснаас долоо хоногын дараа бид нэг сонсогчыг сонгож, тус сонсогчийг Баярсайхан ах хоолонд оруулангаа хүссэн сэдвээр нь зөвлөж, мэнтор хийж, ярилцах болно. ------------ Сэхээтэн Подкаст маань www.Seheeten.com гэсэн шинэ вебсайт болсон гэдгээ дуулгах таатай байна!
Sat, 02 Mar 2019 - 1h 10min - 172 - Микро хурд Макро тэвчээр | Нямын Найм #64
Баяжих сэтгэлгээг олох тухай түүх; Долоо хоногт нэг ном унших буюу хурдан уншиж сурахыг дэлхийн сүпер тархи яаж сургадаг вэ?; Өг өг өг тэгээд асуу /авах биш!/ гэдэг үзэл бодлийг түгээж буй 21-р зууны бизнесмэн түүний микро хурд макро тэвчээрийн тухай ойлголт гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд энэхүү дугаараа бэлтгэв.
Mon, 18 Feb 2019 - 1h 12min - 171 - “Амжилтыг бүтээ” - Зияа Баран | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #13
Бид өдөр тутамдаа ашигладаг ухаалаг гар утас, компьютер зарим хүмүүсийн хувьд унадаг машиныхаа хүчин чадлыг А,Б-гүй мэдэж байдаг. Тэгвэл та өөрийн тархиныхаа хүчин чадал, цар хүрээг ямар түвшинд мэдэх вэ? Мөн далд ухамсраа програмчлах сонголт бидэнд байдаг. Харин яаж? Энэ удаагийн дугаараар дээрх асуулттай холбоотой маш олон судалгаа, бодит жишээг Цогтбилгүүндарь бид хоёр хамтдаа ярилцсан байгаа. ☀️Энэхүү контентыг бид анх 2016 оны 12-р сарын 13-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?
Tue, 12 Feb 2019 - 1h 43min
Podcasts ähnlich wie seheeten
- El Partidazo de COPE COPE
- Herrera en COPE COPE
- Tiempo de Juego COPE
- The Dan Bongino Show Cumulus Podcast Network | Dan Bongino
- Es la Mañana de Federico esRadio
- La Noche de Dieter esRadio
- Affaires sensibles France Inter
- La rosa de los vientos OndaCero
- Más de uno OndaCero
- La Zanzara Radio 24
- Les Grosses Têtes RTL
- L'Heure Du Crime RTL
- El Larguero SER Podcast
- Nadie Sabe Nada SER Podcast
- SER Historia SER Podcast
- Todo Concostrina SER Podcast
- 安住紳一郎の日曜天国 TBS RADIO
- The Tucker Carlson Show Tucker Carlson Network
- 辛坊治郎 ズーム そこまで言うか! ニッポン放送
- 飯田浩司のOK! Cozy up! Podcast ニッポン放送
Andere Gesellschaft und Kultur Podcasts
- Ukraine: The Latest The Telegraph
- Global News Podcast BBC World Service
- Dateline NBC NBC News
- Михаил Казиник. «Музыка, которая вернулась» Радио Орфей
- The BBC Academy Podcast BBC Radio
- I Mongol Podcast I mongol podcast by Jamsran, Ipp
- 武田鉄矢・今朝の三枚おろし 文化放送PodcastQR
- 타이완 현황ㆍ국제관계 서승임, 진옥순, jennifer pai-白兆美, 안우산, 손전홍, Rti
- WEXP 88.3 FM WEXP 88-3 FM
- TED Talks Daily TED
- Hondelatte Raconte - Christophe Hondelatte Europe 1
- Spöktimmen Ek & Borg Productions
- Historia.nu med Urban Lindstedt Historiska Media | Acast
- 최화정&김지윤 소장의 목동 연애연구소 SBS
- Noche de Misterio Caracol Pódcast
- Transfert Slate.fr Podcasts
- となりの雑談 TBS RADIO
- 大竹紳士交遊録 - 大竹まことゴールデンラジオ! 文化放送PodcastQR
- オープニング - 大竹まことゴールデンラジオ! 文化放送PodcastQR
- 大竹メインディッシュ - 大竹まことゴールデンラジオ! 文化放送PodcastQR