Filtra per genere

seheeten

seheeten

seheeten.media

Монголын хамгийн удаан үргэлжилж буй амьдралын хэв маягийн подкастад тавтай морил! Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, Castbox гэх мэт дурын подкаст тоглуулагчаараа захиалж (subscribe) сонсоорой. Мөн манай Youtube хуудсыг дагаарай.

271 - Залуучууд яагаад саналаа өгөх хэрэгтэй вэ? #159
0:00 / 0:00
1x
  • 271 - Залуучууд яагаад саналаа өгөх хэрэгтэй вэ? #159

    Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарт хоёр найз Б.Бат-Оргил болон М.Батмөнх нарыгаа урьж, бидний хэдэн нөхөд өөрсдийн улс төр, сонгуулийн талаарх үзэл хандлагаа хамтдаа уудаллаа. Нэг цаг орчмын тус ярилцлага одоогийн сонгуулийн ач холбогдол, залуучууд яагаад сонгуульд идэвхтэй оролцох ёстой, ямар үр дүн, өөрчлөлт бий болох вэ?, сонгуулиа саналаа өгөхдөө анхаарах зүйлс гэх зэрэг үндсэн дөрвөн сэдвийн дор өрнөх болно. Дундаас нь зогсоолгүй, шимтэн сонсоорой!

    Sun, 23 Jun 2024 - 1h 00min
  • 270 - Монголын ардчилал халдвар авсан уу? | #158

    Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор цаг үеийн асуудалтай холбогдуулан Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг урьж оролцууллаа. Энэ ярилцлагаас та бүхэн түүний улс төртэй холбогдох болсон шалтгаан, карьерын замнал зэргээс гадна хувь хүний үзэл бодол, баримталж ирсэн зарчмууд, ажил, мэргэжлийн туршлагынхаа талаар хуваалцсан сонирхолтой яриаг сонсоорой.

    Mon, 10 Jun 2024 - 1h 57min
  • 269 - Сурсан мэдлэгээ хэрэглэж чаддаг болохыг боловсрол гэдэг | #157

    Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор Монголын анхны альтернатив хөтөлбөртэй Хүмүүн дунд сургуулийн үүсгэн байгуулагч Б.Нямаа оролцлоо. Монголд хэрэгжиж ЕБС-ийн хөтөлбөрийн давуу болон сул талууд, сурагчдад хэрхэн мэдлэг эзэмшүүлж ур чадвар болгох арга барил, цаашлаад залуус гаднын улсад өндөр боловсрол эзэмших шаардлагатай юу, үгүй юу гэх мэт боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар гүнзгий ярилцлаа.

    Wed, 05 Jun 2024 - 1h 36min
  • 268 - Хиймэл оюун, их өгөгдөл, дижитал хуваагдал - Н.Учрал, Д.Энхбат | Сэхээтэн подкаст x unnu.tech #156

    Монгол Улсад интернэт нэвтэрсний 30 жилийн ой энэ жил тохиож буй. Тодруулбал Д.Энхбат захирлаар удирдуулсан “Мэдээллийн Харилцаа ББХК” нь интернэтийн үйлчилгээг анх удаа Монгол Улсад 1994 оноос явуулж эхэлсэн нь одоогийн Датаком компанийн эхлэл. Ингээд тэр цаг мөчөөс хойш 30 жилийн дараа энэ салбарын анхны сайдаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж байна. Дэлхий даяар "цахим шилжилт" хурдацтай өрнөж буй энэ торгон цаг үед энэхүү үе үеийн манлайлагчид болсон хоёр зочинтойгоо уулзан ярилцлаа.

    Wed, 05 Jun 2024 - 1h 44min
  • 267 - "Электрон жаал" Э.Энхпүрэв - Хөдөлмөр үү? Гоц ухаан уу? | Сэхээтэн подкаст #155

    "Critical thinking" буюу шүүмжлэлт сэтгэлгээ гэж юу вэ? Яагаад энэ чадвар чухал вэ? Монгол Улсын иргэд боловсролын системээрээ дамжуулж энэ чадварыг олж авч чадаж байгаа юу? Энэ удаагийн дугаарын зочин бол "Электрон жаал" хочтой Э.Энхпүрэв. Яагаад түүнийг ингэж хочлох болов? Түүний амжилтын нууц нь төрмөл гоц ухаан байв уу? эсвэл хөдөлмөр, дадал зуршлын хүчээр өөрийгөө бүтээв үү? Ингээд Э.Энхпүрэвтэй хөтлөгч Х.Цогтбилгүүндарь ярилцсан Сэхээтэн подкастын 155-р дугаар руугаа үсэрцгээе!

    Tue, 07 May 2024 - 1h 22min
Mostra altri episodi