Filtrar por género

Найзууд подкаст

Найзууд подкаст

Найзууд

Сайхан бүхнийг хуваалцъя

28 - Тархи зүрх 2 зэрэг хүлээн зөвшөөрсөн үед хийсэн бүхэн хамгийн зөв байдаг /Миний ертөнц +14/
0:00 / 0:00
1x
  • 28 - Тархи зүрх 2 зэрэг хүлээн зөвшөөрсөн үед хийсэн бүхэн хамгийн зөв байдаг /Миний ертөнц +14/

    "Гайхамшиг гэж байдаг бол түүнийг л хэлэх" байх гэж хэн нэгний ярихыг сонсож байсан уу. Хамтдаа хамгийн гэгээлэг ертөнцөөр аялцгаая.

    Sun, 31 Jan 2021 - 1h 00min
  • 27 - Аялал эх орон минь ямар үнэ цэнтэй гэдгийг илүү ихээр мэдэрч ойлгох боломжийг олгодог

    Найзууд подкастын Аяллын хорхойтон булангийн шинэ дугаарт Улаанбаатар Интернэшнл сургуулийн ахлах тогооч, үүргэвчтэй аялагч Н.Отгонбаатар оролцож 2010 оноос эхлэн үүргэвчтэй аялал хийсэн туршлага, сургамж, адал явдал, аялж явахдаа өөрийн сонирхол хоббидоо илүү их цаг завыг зарцуулж аялах нь аяллыг илүү сонирхолтой болгодог тухай мөн 30 гаруй улсын 100 гаруй хотуудаар аялж явахдаа тус улсуудад хэрэгжүүлсэн шинэлэг санааг Монголын аялал жуулчлалын салбарт ингэж хэрэгжүүлвэл аялал жуулчлалын салбар маань илүү хөгжих боломжтой гэсэн санаа оноогоо маш дэлгэрэнгүй, илэн далангүй хуваалцсан гэх мэт олон олон сонирхолтой сэдвээр ярилцаж мөн энэ удаагийн дугаараа LEAD.STYLE вэбсайтын сэтгүүлч, соло аялагч Ц.Мөнхжинтэй хамтран хөтөлсөн нь мэргэжлийн сэтгүүлч хүний асуусан асуулттай маш сонирхолтой дугаар болгосныг дуулгахдаа таатай байна. 

    Tue, 22 Sep 2020 - 1h 33min
  • 26 - Аялал өөрт байгаа зүйлсээ үнэлж талархах боломжийг олгож хэт их зүйлст шунах хүслийг үгүй болгодог

    Найзууд подкастын Аяллын хорхойтон булангийн энэ намрын анхны цоо шинэ дугаарт өөрийгөө маш багаас нь олон төрлийн зүйлст сорьж өөрийгөө таньж өөрийн хувийн бизнесийг бий болгож Cose cosmetics компаниа үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж буй С.Амуулай оролцож өөрийгөө үргэлж хийж үзээгүй шинэлэг зүйлсээр сорьж гүйх, цанаар гулгах, экстрим төрлийн аяллуудыг хийх, ууланд алхах, зураг зурах гэх мэт маш олон сонин содон сонирхлоороо дамжуулж амьдралын аз жаргалыг мэдэрдэг тухайгаа хуваалцсан ба сонсоод л эрч хүч мэдэрч ямар нэг хийх гээд л хойшлуулаад байгаа зүйлсээ эхлүүлэх эрч хүчийг өгсөн дугаар болсон гэдгийг дуулгахдаа таатай байна. 

    Та бүхэн зочны маань инстаграм, фб хаягууд болох amu sumiya хаягийг дагаж эрч хүчтэй амьдралын хэв маяг, адал явдлаас нь урам зориг аваарай :)

    Wed, 02 Sep 2020 - 43min
  • 25 - 123 хоногийн турш тасралтгүй өглөө бүр эрт ууланд алхаж 18,5 кг жин хаяснаар эрүүлжиж, өөртөө итгэлтэй байдал нэмэгдэж амьдралын зөв хэвшилтэй болсноор олон хүмүүсийг өөрчлөгдөх сэдлийг төрүүлсэн

    Найзууд подкастын Аяллын хорхойтон булангийн зочноор Эрүүл, эерэг Монгол гэр бүлийн группын үүсгэн байгуулагч, админ гэр бүл М.Баттулга, эхнэр Г.Ганболор нар группын гишүүдтэйгээ хамт Дээлтэй Монгол хэмээх ууланд алхалтын бүтэн өдрийн хөтөлбөрийг зохион байгуулж байх явцдаа буюу Цэцээ гүний оргил руу алхаж байхдаа хөлсөө урсган амьсгаадаж алхангаа ууланд алхах үед авдаг маш сайхан мэдрэмж, сэтгэл хөдлөлөөрөө тухайн үед сэтгэлд нь буусан үгсээрээ урсаж буй гол горхины чимээтэй хамт дүн өвлийн хүйтнээс эхэлж 123 хоногийн турш өглөө бүр өөрийгөө ялж эртлэн босч шуургатай, цастай, бороотой, дулаанхан, бие нь өвдөж хөндүүрлэж алхмааргүй үеүддээ ч өөртөө үнэнч, тууштай алхаж илүүдэл жингээ хаяснаар эрүүлжиж өөртөө итгэх итгэл, эерэг өөрчлөлтий бий болгосноор гэр бүлийнхэндээ цаашлаад нийгэмдээ бодит, зөв үлгэр дуурайллыг үзүүлж чин сэтгэлээсээ өөртөө үнэнч хандаж өөрчлөгдөхийг хүссэн олон хүмүүсийн хүсэлтийн дагуу группээ үүсгэн байгуулж өглөө бүр эртлэн хамтдаа бие биенээсээ суралцаж цэвэр агаарт байгалийн сайхныг бишрэн ууланд алхаж өглөөний цагаа хамгийн үр дүнтэй өнгөрүүлснээр олон өөрчлөлтийг түүчээлэхийн зэрэгцээ байгаль эх дэлхийгээ үнэ төлбөргүй эрүүлжих боломжийг олгосных нь төлөө талархаж Богд уулын хогийг түүж хийх уут авч явж уулын хогийг цэвэрлэж бусдыгаа уриалах, гэр бүлээрээ амьдралын зөв хэв маягаар амьдарч эхэлснээр гарсан өөрчлөлтүүд, тэдний өнгөрсөн амьдралын саад бэрхшээлүүд хамтдаа илүү хүчтэй байж өөрчлөлтийг хийх сэдлийг өгсөн гэх мэт тоочоод баршгүй олон сайхан түүх, сургамжийг хуваалцаж олон залуу гэр бүлүүд болон сонсогчидод маань урам зориг өгч чадах дугаарыг маань хүлээн авч сонсоно уу. 

    Mon, 27 Jul 2020 - 46min
  • 24 - Аялах тусам аливаа зүйлийг том зургаар нь харахад суралцдаг /Аяллын хорхойтон #8/

    Найзууд подкастын Аяллын хорхойтон булангийн энэ удаагийн дугаарт Бээжингийн багшийн их сургуулийн магистрант, Виртуал эксперт Д.Алтантяа оролцож өөрийн аяллын түүх, онцлог, аялж явахдаа тухайн улсын юуг илүү онцолж үзэж аялдаг тухайгаа мөн аяллаар дамжуулж юуг сурч буй гэх мэт онцгой содон түүхээ хуваалцсаныг хүлээн авч сонсоно уу. 


    Friends team

    Sat, 25 Jul 2020 - 45min
Mostrar más episodios