Filtrar por gênero
- 28 - Тархи зүрх 2 зэрэг хүлээн зөвшөөрсөн үед хийсэн бүхэн хамгийн зөв байдаг /Миний ертөнц +14/
"Гайхамшиг гэж байдаг бол түүнийг л хэлэх" байх гэж хэн нэгний ярихыг сонсож байсан уу. Хамтдаа хамгийн гэгээлэг ертөнцөөр аялцгаая.
Sun, 31 Jan 2021 - 1h 00min - 27 - Аялал эх орон минь ямар үнэ цэнтэй гэдгийг илүү ихээр мэдэрч ойлгох боломжийг олгодог
Найзууд подкастын Аяллын хорхойтон булангийн шинэ дугаарт Улаанбаатар Интернэшнл сургуулийн ахлах тогооч, үүргэвчтэй аялагч Н.Отгонбаатар оролцож 2010 оноос эхлэн үүргэвчтэй аялал хийсэн туршлага, сургамж, адал явдал, аялж явахдаа өөрийн сонирхол хоббидоо илүү их цаг завыг зарцуулж аялах нь аяллыг илүү сонирхолтой болгодог тухай мөн 30 гаруй улсын 100 гаруй хотуудаар аялж явахдаа тус улсуудад хэрэгжүүлсэн шинэлэг санааг Монголын аялал жуулчлалын салбарт ингэж хэрэгжүүлвэл аялал жуулчлалын салбар маань илүү хөгжих боломжтой гэсэн санаа оноогоо маш дэлгэрэнгүй, илэн далангүй хуваалцсан гэх мэт олон олон сонирхолтой сэдвээр ярилцаж мөн энэ удаагийн дугаараа LEAD.STYLE вэбсайтын сэтгүүлч, соло аялагч Ц.Мөнхжинтэй хамтран хөтөлсөн нь мэргэжлийн сэтгүүлч хүний асуусан асуулттай маш сонирхолтой дугаар болгосныг дуулгахдаа таатай байна.
Tue, 22 Sep 2020 - 1h 33min - 26 - Аялал өөрт байгаа зүйлсээ үнэлж талархах боломжийг олгож хэт их зүйлст шунах хүслийг үгүй болгодог
Найзууд подкастын Аяллын хорхойтон булангийн энэ намрын анхны цоо шинэ дугаарт өөрийгөө маш багаас нь олон төрлийн зүйлст сорьж өөрийгөө таньж өөрийн хувийн бизнесийг бий болгож Cose cosmetics компаниа үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж буй С.Амуулай оролцож өөрийгөө үргэлж хийж үзээгүй шинэлэг зүйлсээр сорьж гүйх, цанаар гулгах, экстрим төрлийн аяллуудыг хийх, ууланд алхах, зураг зурах гэх мэт маш олон сонин содон сонирхлоороо дамжуулж амьдралын аз жаргалыг мэдэрдэг тухайгаа хуваалцсан ба сонсоод л эрч хүч мэдэрч ямар нэг хийх гээд л хойшлуулаад байгаа зүйлсээ эхлүүлэх эрч хүчийг өгсөн дугаар болсон гэдгийг дуулгахдаа таатай байна.
Та бүхэн зочны маань инстаграм, фб хаягууд болох amu sumiya хаягийг дагаж эрч хүчтэй амьдралын хэв маяг, адал явдлаас нь урам зориг аваарай :)
Wed, 02 Sep 2020 - 43min - 25 - 123 хоногийн турш тасралтгүй өглөө бүр эрт ууланд алхаж 18,5 кг жин хаяснаар эрүүлжиж, өөртөө итгэлтэй байдал нэмэгдэж амьдралын зөв хэвшилтэй болсноор олон хүмүүсийг өөрчлөгдөх сэдлийг төрүүлсэн
Найзууд подкастын Аяллын хорхойтон булангийн зочноор Эрүүл, эерэг Монгол гэр бүлийн группын үүсгэн байгуулагч, админ гэр бүл М.Баттулга, эхнэр Г.Ганболор нар группын гишүүдтэйгээ хамт Дээлтэй Монгол хэмээх ууланд алхалтын бүтэн өдрийн хөтөлбөрийг зохион байгуулж байх явцдаа буюу Цэцээ гүний оргил руу алхаж байхдаа хөлсөө урсган амьсгаадаж алхангаа ууланд алхах үед авдаг маш сайхан мэдрэмж, сэтгэл хөдлөлөөрөө тухайн үед сэтгэлд нь буусан үгсээрээ урсаж буй гол горхины чимээтэй хамт дүн өвлийн хүйтнээс эхэлж 123 хоногийн турш өглөө бүр өөрийгөө ялж эртлэн босч шуургатай, цастай, бороотой, дулаанхан, бие нь өвдөж хөндүүрлэж алхмааргүй үеүддээ ч өөртөө үнэнч, тууштай алхаж илүүдэл жингээ хаяснаар эрүүлжиж өөртөө итгэх итгэл, эерэг өөрчлөлтий бий болгосноор гэр бүлийнхэндээ цаашлаад нийгэмдээ бодит, зөв үлгэр дуурайллыг үзүүлж чин сэтгэлээсээ өөртөө үнэнч хандаж өөрчлөгдөхийг хүссэн олон хүмүүсийн хүсэлтийн дагуу группээ үүсгэн байгуулж өглөө бүр эртлэн хамтдаа бие биенээсээ суралцаж цэвэр агаарт байгалийн сайхныг бишрэн ууланд алхаж өглөөний цагаа хамгийн үр дүнтэй өнгөрүүлснээр олон өөрчлөлтийг түүчээлэхийн зэрэгцээ байгаль эх дэлхийгээ үнэ төлбөргүй эрүүлжих боломжийг олгосных нь төлөө талархаж Богд уулын хогийг түүж хийх уут авч явж уулын хогийг цэвэрлэж бусдыгаа уриалах, гэр бүлээрээ амьдралын зөв хэв маягаар амьдарч эхэлснээр гарсан өөрчлөлтүүд, тэдний өнгөрсөн амьдралын саад бэрхшээлүүд хамтдаа илүү хүчтэй байж өөрчлөлтийг хийх сэдлийг өгсөн гэх мэт тоочоод баршгүй олон сайхан түүх, сургамжийг хуваалцаж олон залуу гэр бүлүүд болон сонсогчидод маань урам зориг өгч чадах дугаарыг маань хүлээн авч сонсоно уу.
Mon, 27 Jul 2020 - 46min - 24 - Аялах тусам аливаа зүйлийг том зургаар нь харахад суралцдаг /Аяллын хорхойтон #8/
Найзууд подкастын Аяллын хорхойтон булангийн энэ удаагийн дугаарт Бээжингийн багшийн их сургуулийн магистрант, Виртуал эксперт Д.Алтантяа оролцож өөрийн аяллын түүх, онцлог, аялж явахдаа тухайн улсын юуг илүү онцолж үзэж аялдаг тухайгаа мөн аяллаар дамжуулж юуг сурч буй гэх мэт онцгой содон түүхээ хуваалцсаныг хүлээн авч сонсоно уу.
Friends team
Sat, 25 Jul 2020 - 45min - 23 - Малчин ахуйгаас урласан монгол тоглоом /Миний ертөнц +13/
"Монгол тэмээ" хүүхдийн тоглоом. Үндэсний өв соёл, монгол ахуйг илэрхийлсэн хүүхдийн эрүүл мэнд болон байгальд ээлтэй жинхэнэ эко тоглоомыг жирийн малчны хотноос хөдөлмөрч, уран авьяастай нэгэн бүсгүй бүх сэтгэл зүрхээ шингээн урлаж монгол орон даяар болоод дэлхийн хүүхэд бүхэнд зориулан бүтээж байна.
Wed, 01 Jul 2020 - 27min - 22 - Зөв эхлэл гэдэг амжилтын тал /Миний ертөнц +12/
Хүүхэд насны мартагдашгүй дурсамж, номтой нөхөрлөсөн түүх, багын хүсэл мөрөөдөл хэрхэн биеллээ олж буй, зөв зам харгуй гэдэг хүнд олон сайхан боломжийг нээдэг, сайхан учрал тохиол бүхэн утга учиртай байдаг, сэтгэлдээ тээж явдаг бодол хүслээ бодит биелэл болгохын төлөө хичээнгүйлэн зүтгэх энэ бүхэн амьдралыг илүү өнгөлөг, үнэ цэнтэй, утга учиртай болгодог.
Mon, 01 Jun 2020 - 45min - 21 - Зөв эхлэл гэдэг амжилтын тал /Миний ертөнц +11/
Зөв алхам, зөв сонголт, зөв нөлөөлөл гэдэг хүний амьдралд хэчнээн чухал болох, хөдөлмөрч тууштай зан чанараараа үргэлж урагш тэмүүлж, хийж буй ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж, бусдын итгэлийг дааж, өөрөөсөө сайхныг түгээж байдаг нэгэн гэгээлэг бүсгүйн сонирхолтой яриаг хуваалцаж байна.
Tue, 19 May 2020 - 36min - 20 - Зөв эхлэл гэдэг амжилтын тал / Миний ертөнц +10/
Зөв алхам, зөв сонголт хийснээр хүн өөртөө ямар олон боломжийг нээж болох, хичээж буй хүнд урагш түлхэх дэмжих багш хамт олны дэмжлэг, урам зорилгодоо үргэлж тууштай байхад нөлөөлөх хүрээлэл хэчнээн чухал болох талаар сонирхолтой яриаг хуваалцаж байна. Магадгүй та эсвэл таны ойрын хэн нэгэн мэргэжил сонголт хийх гэж байгаа бол тус болно гэдэгт итгэлтэй байна.
Mon, 11 May 2020 - 40min - 19 - Ганцаардахгүйгээр ганцаараа аялах боломжтой юу?
Найзууд подкастын "Аяллын хорхойтон" булангийн маань энэ удаагийн дугаарын зочноор Lead.style вэтсайтын сэтгүүлч, Эерэг БолГоё Фэйсбүүк бүлгэмийн модератор, аялагч Ц.Мөнхжин уригдан оролцож өөрийгөө сорьж тав тухтай бүсээсээ гарч хэдий аяллаа төлөвлөөгүй ч гэсэн ганцаараа зориг гарган аялсан аяллынх нь турш тохиолдсон бүх саад бэрхшээлүүд хичнээн хэцүү байсан ч гэсэн бүгдийг нь даван туулж өөрийгөө илүү их таньж, өөр улсын соёл орчин, нөхцөлд хэцүү бэрхшээл сорилтуудыг давах хүч чадал, боломж өөртөө байдаг гэдгийг бодитоор мэдэрч залуу насандаа хорвоо дэлхий ямар уужим хүмүүс бид хорвоо ертөнцийн ямар жижигхэн нэгэн хэсэг гэдгээ мэдэрч хийж, туршиж үзээгүй зүйлсээ бодол дотроо ямар хэцүүг төсөөлж шантрах бус бодитоор зоригтой алхам хийх нь ямар чухлыг мэдэрсэн тухайгаа маш дэлгэрэнгүй ярьсныг түүнчлэн хөл хориотой байгаа энэ үед дэлхий дахины алдартай музей болон бусад үзмэрүүдийг онлайнаар хэрхэн бодит мэт үзэж болох талаар вэбсайтдаа орчуулан нийтэлсэн нийтлэлүүдийн талаар ярилцсан сонирхолтой яриаг подкастаас маань хүлээн авч сонсоно уу.
Эерэг бүхнийг түгээе.
#Friendsteam
Tue, 28 Apr 2020 - 41min - 18 - 164000 төгрөгөөр Зүүн Өмнөд Азийн 9 улсын аяллыг эхлүүлж маш зоригтой алхам хийж аяллаа дуусгасан онцгой зочин
Манай энэ удаагийн подкастын маань зочноор 21 насандаа 21 аймгаар ганцаараа явган явах, автобус, трактор, унадаг дугай, замын унаанд дайгдах гэх мэт 69 төрлийн өөр унаагаар явж аялсан мөн 164000 төгрөгтэй байсан ч гэсэн зоригтой алхмыг хийж Зүүн Өмнөд Азийн 9 улсаар 3 сар аялж өөрийгөө ялж, амьдралынхаа хамгийн хамгийн сайхан дурсамжуудыг бүтээж хэцүү зүйл олон тохиолдож байсан ч гэсэн тэдгээр бэрхшээлүүдийг давж гарч эхлүүлсэн бүх аяллуудаа дуусгаж одоо дахин өөр нэгэн адал явдалтай аяллыг эхлүүлэн аялж яваа аялагч Хичээнгүй маань зочноор оролцож өөрийн сонирхолтой дурсамж, сургамж, ухаарал гэх мэт олон зүйлсийг хуваалцсан дугаарыг маань хүлээн авч сонсоно уу. Подкасттай маань холбоотой санал, шүүмжээ Dalai Oyun Фэйсбүүк хаяг болон dalaican инстаграм хаягаар ирүүлвэл маш их баяртай байх болно. #Friendsteam Сайн бүхнийг хуваалцъя
Sat, 07 Mar 2020 - 49min - 17 - АЯЛАЛ БОЛ БИЕГҮЙ БАГШ
"Аяллын хорхойтон" булангийн шинэ оны хамгийн анхны дугаарын хүндэт зочноор "МОНГОЛДОО АЯЛЦГААЯ" уриатайгаар 20 жилийн турш давхардсан тоогоор 79000 монгол иргэдийг төрж өссөн үзэсгэлэнт Монгол эх оронтой маань бодитоор танилцуулж ямар үзэсгэлэнтэй, дахин давтагдашгүй эх оронд төрсөн гэдгийг бодитоор мэдрүүлж эх орноороо яагаад аялах ёстой мөн яагаад ийм агуу өргөн уудам нутгаа эзэд нь болж төрсөн бид хайрлах ёстойг мөн аялал хүнийг хэрхэн хөгжүүлдэгийг нүдэнд харагдтал подкастаар маань ярилцаж үүнээс гадна Монгол оронд маань байдаг бүх хүрхрээ, бүх нууруудын аялал, баруун аймгуудын бүх үзэсгэлэнт газрыг нэг дор үзэх боломжийг олгосон уртын аялал, вансэмбэрүүний аялал, зүүн аймгуудын аялал, говийн аймгуудын аялал гэх мэт нэг зуны турш Монгол орноо бүхэлд нь хямд зардлаар мэргэжлийн аялал жуулчлалын арвин их туршлагатай багшийн хамт аялах боломжийг олгож аяллуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, эдгээр аялалд хамрагдсанаар юу юу үзэх, 2 аялалд яваад 3 дахь аялалдаа үнэгүй явах боломж, ХАМГИЙН ОНЦГОЙ зүйл нь тун удахгүй болох гэж буй "ГЭГЭЭН ВАЛЕНТИНЫ БАЯР"-аар хосуудад зориулсан ВИП аяллыг зохион байгуулах гэж байгаа ба тэр аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг подкастаас маань сонсож амьдралдаа хэзээ ч мартахгүй ОНЦГОЙ дурсамжаа бүтээгээрэй гэж сонсогчдоосоо хүсч байна. #FRIENDSTEAM #SHAREONLYPOSITIVECONCEPT
Wed, 11 Mar 2020 - 52min - 16 - Дурла...Хийж буй бүхэндээ дурла /Миний ертөнц +9/
Энэ оны анхны хүндэт зочин Yolo.mn сайтын өсвөрийн сэтгүүлч Б.Мишээл. Түүнээс жинхэнэ эрч хүч, өөртөө итгэх итгэл, хөдөлмөрч зан мэдрэгдэнэ. Хийж буй ажилдаа маш хариуцлагатай, нямбай няхуур, зарчимч дээрээс нь маш хөдөлмөрч хичээнгүй нэгэн гайхалтай бяцхан хатагтайн ертөнцөөр хамтдаа зочилцгооё.
Thu, 09 Jan 2020 - 33min - 15 - Д.Дэлгэрмаа Загварын ертөнц надад олон боломж бий болгосон /Миний ертөнц подкаст +8/
Өнөөдрийн хүндэт зочин бол Андра академийн багш, 1-р зэрэглэлийн модель, Хувцас загварын тэргүүн дээд Гоёл 2020 наадмын дэд шилдэг загвар өмсөгч Д.Дэлгэрмаа. Өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээнгүй хөдөлмөрлөж, тууштай байж үргэлж ботид үр дүн харуулж нийгэмд зөв үлгэрлэгч, хөдөлмөрч бүсгүйтэй ярилцсан гайхалтай дугаараа хүргэж байна. Мөн манай подкастаас "Аяллын хорхойтон", "Миний гэрийн номын сан" зэрэг подкастыг сонсох боломжтой. Сайхан бүхнийг хуваалцъя.
Wed, 04 Dec 2019 - 27min - 14 - Англи хэл адал явдалт аяллууд болон дэлхий ертөнцийн олон олон боломжуудыг бидэнд нээж өгдөг
Аяллын хорхойтон булангийн энэ удаагийн дугаарын хүндэт зочноор Кристина нобел олон улсын хүүхдийн сангийн Монгол дахь салбарын үйл ажиллагаа хариуцсан менежер, аялагч, уулчин Амаржаргал оролцож 18 наснаасаа эхлэн жуулчдад хөтөч хийж эхэлсэн нь түүнд дэлхийгээр тойрон аялах, дэлхий дахины найз нөхөдтэй болж өөрийн адал явдлыг бүтээж 4 тивийн хэд хэдэн улсаар 7, 8 жилийн өмнөөс ганцаараа үүргэвчтэй аялал хийж өөрийгөө ялж, таних зоригтой алхмуудыг хийж мөн сонирхлоороо ууланд алхаж хичнээн бууж өгмөөр байсан ч гэсэн өөрийгөө ялж Монгол орныхоо Алтай 5 богдын Малчин оргил, Хүйтний оргил, Европ, Австрали тивийн ноён оргилуудад авиралт хийж тун удахгүй Африк тивийн ноён оргил Килиманджерод авиралт хийх болон бусад сонирхолтой аялалууддаа гарахаар бэлтгэж байгаа гэх мэт сонирхолтой адал явдал, түүний аялал, авиралтаасаа ухаарч ойлгож тэдгээр ойлгож суралцсан зүйлс нь амьдралд, нийгэмд, ажилд нь хэрхэн нөлөөлж байгаа талаар түүний сонирхолтой яриаг подкастаас маань хүлээн авч сонсоно уу. Сайхан бүхнийг хуваалцъя. Friends team
Fri, 25 Oct 2019 - 1h 02min - 13 - Эерэг бол гоё /Миний ертөнц +7/
Энэ удаагийн хүндэт зочид бол Эерэг бол гоё монголд аяныг санаачлагч Б.Одмаа, Г.Түвшинбаяр. Бидний өөрсдөдөө дадал болгосон ганц л эерэг үйлдэл ямар их өөрчлөлтийг бий болгож болох, сэтгэлдээ сайн сайхан зүйл бодож төлөвлөж явахад бодит биелэлээ олох, зөв амьдрах гэсэн чин хүсэл үргэлж зөв зүйлд хөтөлж байдаг, үүний төлөө хичээдэг хамгийн эерэг хүмүүсийн ертөнцөөр хамтдаа зочилцгооё. Бусдадаа эерэгээр нөлөөлж хамтдаа хөгжье. Мөн манай "Найзууд" сувгаас "Аяллын хорхойтон", "Гэрийн номын сан" гэсэн подкастуудыг сонсох боломжтой. Сайхан_бүхнийг_хуваалцъя Friends team
Fri, 04 Oct 2019 - 29min - 12 - Та хүсвэл таны бүх мөрөөдөл биелэх боломжтой
Энэ удаагийн дугаарын хүндэт зочноор бяцхан охин байхдаа "Дэлхийг тойрон аялах болно" гэсэн гэгээн мөрөөдөлтэй байсан тэр л мөрөөдлөө маш амжилттай биелүүлэн дэлхийн 20 гаруй улсын 50 гаруй хотоор өөрийн хүссэн маршрутыг өөрөө гарган, аяллынхаа туршид юуг шинээр туршин хийж үзэж, харж болох, ямар ямар газруудад хэр хугацааг өнгөрүүлэх гэх мэт бүхий л аяллаа яг л өөрийн хүссэнээр төлөвлөж гайхалтай дурсамж бүтээж, туршлага хуримлуулж, хорвоо ертөнцтэй танилцаж, хүн хүсвэл бүхий л мөрөөдлөө биелүүлэх боломж хүн бүхэнд нээлттэй байдгийг өөрийн үйлдлээрээ харуулж яваа аялагч Эрдэнэбулган оролцож өөрийн үнэт туршлага, зөвлөгөө, адал явдлаа хуваалцлаа. Мөн Тэрбээр аялалд явж байхдаа найз залуутайгаа танилцаж байсан гэх мэт түүний нандин дурсамж, сургамжуудыг сонсож урам зориг, эрч хүч хайрласан зөвлөгөөг авч мөрөөдлийнхөө төлөө алхам хийнэ гэдэгт итгэлтэй байна. Бусдадаа эерэгээр нөлөөлж хамтдаа хөгжицгөөе. Манай "Найзууд" платформоос "Миний ертөнц", "Гэрийн номын сан" булангуудаар сонирхолтой, шинэ дугааруудыг хүлээн авч сонсох боломжтой. Сайхан бүхнийг хуваалцъя Friends team Episode performance All time Plays
Fri, 06 Sep 2019 - 46min - 11 - Хэрхэн богино хугацаанд хуримтлал үүсгэж аялсан тухай бодит туршлага
Энэ удаагийн дугаарын хүндэт зочноор "Аялал бол амьдрал", "Гайхамшигт амьдрал" фэйсбүүкийн бүлгэмийг үүсгэн байгуулагч, админ, Гар урлалын багш, тун удахгүй өөрийн хийсэн бүтээлүүдээрээ, мөн бодит туршлага дээрээ үндэслэн бүсгүйчүүдэд зориулсан "Бүсгүйн жор" хэмээх номоо гаргах гэж буй аялагч Батчимэг оролцож зуны турш Монгол орныхоо хамгийн үзэсгэлэнт байгалиар 40 хоногийн турш аялсан аяллын адал явдал, сурсан зүйл болон хэрхэн тус аялалдаа зориулж хуримтлалаа үүсгэсэн гэх мэт олон сонин содон зүйлсийн талаар хуваалцсан дугаарыг маань хүлээн авч сонсоно уу. Бусдадаа эерэгээр нөлөөлж хамтдаа хөгжицгөөе. Манай "Найзууд" платформоос "Миний ертөнц", "Гэрийн номын сан" булангуудаар сонирхолтой, шинэ дугааруудыг хүлээн авч сонсох боломжтой. Сайхан бүхнийг хуваалцъя Friends team
Fri, 23 Aug 2019 - 52min - 10 - Б. Жамсрандорж АНУ-д мэргэжлээрээ ажиллаж буй туршлагаас /Миний ертөнц +6/
Энэ удаагийн хүндэт зочин Америкийн Нэгдсэн Улсын LexisNexis Legal Software Solutions компанийн Программ хангамжийн инженер Б.Жамсрандорж. Мэргэжлийн ур чадвараа олон улсад үнэлүүлэх боломжийг бүрдүүлэх хүртэл өөрийгөө алхам тутамдаа бэлдэж, зорилгодоо үнэнч байж, маш хариуцлагатай, тууштай, хөдөлмөрлөсөн талаарх түүний үнэ цэнтэй яриаг хамтдаа сонсоцгооё. Бусдадаа эерэгээр нөлөөлж хамтдаа хөгжье. Мөн манай "Найзууд" сувгаас "Аяллын хорхойтон", "Гэрийн номын сан" гэсэн подкастуудыг сонсох боломжтой. Сайхан_бүхнийг_хуваалцъя Friends team
Mon, 19 Aug 2019 - 36min - 9 - "Дур булаам" дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгийн антологи /Гэрийн номын сан +1/
"Гэрийн номын сан" подкастын анхны дугаараар бид та бүхэнд "Тагтаа" хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Батсуурийн Баясгалангийн эмхтгэн орчуулсан "Дур булаам" дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгийн антологийг танилцуулж байна. Энэхүү антологид дэлхийн нэн шинэ үеийн уран зохиолд тод мөртэй 21 зохиолчийн 21 шилдэг өгүүллэг багтсан бөгөөд бүгдээрээ 1990 оноос хойш бичигдсэнээрээ онцлог юм. Энэхүү подкастаас сонсогч та бүхэн олон шинэ, шилдэг зохиолчдыг өөрсдөдөө нээнэ гэдэгт итгэлтэй байна. #Сайхан_бүхнийг_хуваалцъя Friends_team
Mon, 12 Aug 2019 - 44min - 8 - Аялал бол тав тухтай бүсээс гаргахад чухал нөлөө үзүүлдэг /Аяллын хорхойтон подкаст/ +1
Аяллын хорхойтон булангийн анхны хүндэт зочноор Дани улсын залуу хос аялагч Амали, Сибестиан нар оролцож аялалынхаа адал явдал, хичхайкинг буюу замын унаанд мөнгө төлөлгүй хэрхэн аялдаг, мөн яагаад аялах хэрэгтэй талаар хуваалцсаныг хүлээн авч сонсоно уу. Сайхан бүхнийг хуваалцъя Friends team
Fri, 09 Aug 2019 - 20min - 7 - Эерэгээр нөлөөлье /миний ертөнц подкаст/ +5
Хамгийн гэгээн хамгийн сайхан бүхнийг бусадтай хуваалцахдаа өөрөө маш их эрч хүч авдаг. Энэ л хүсэлдээ хөтлөгдөн илүү их сайхныг түгээхийг хүсдэг нэгэн. Ярилцан суугаа зочны минь хийж буй бүхэн надад эрч хүч өгдөг шиг өөр нэгэнд ч бас маш том түлхэц болж зоригжуулах болно гэдэг итгэлтэй байна. Энэ удаагийн хүндэт зочноор Монголд үйлдвэрлэсэн анхны хатуу шампунь болох La Perla /Лаперла/ брэндийг үүсгэн байгуулагч хөдөлмөрч бүсгүй Э.Эрдэнэсувд. Анх өөртөө зориулан оюутны дотуур байрны гал тогооноос эхэлсэн энэхүү брэнд түүний тууштай хөдөлмөр, чин хүсэл тэмүүллийн үр дүнд байгальд ээлтэй, бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ийм сайхан үнэ цэнтэй брэнд болсон байна. Бидний нэг үйлдэл, нэг сонголт байгальд болоод нийгэмд эерэгээр нөлөөлөх эхлэл болдгийг өөрийнхөө үзэл бодол, үйлдлээр үлгэрлэн яваа нэгэн гайхалтай бүсгүйн ертөнцөөр хамтдаа зочилцгооё. Үргэлж сайн сайхан чанараараа бусдад эерэгээр нөлөөлж хамтдаа хөгжье. 😊 САЙХАН БҮХНИЙГ ХУВААЛЦЪЯ. Friends team
Sun, 04 Aug 2019 - 53min - 6 - Найзууд подкаст +1
Бид "Найзууд" сувгаар дамжуулан дараах 3 төрлийн подкастыг та бүхэнд хүргэх болно. 1.Миний ертөнц (Хөтлөгч:Ц.Энхчимэг) 2.Аяллын хорхойтон (Хөтлөгч:О.Далай) 3.Гэрийн номын сан (Хөтлөгч:Б.Сувддулам, Э.Хоролгарав) Энэ дугаараар бид та бүхэнд өөрсдийн нөхөрлөсөн түүхийг хүүрнэхээс гадна дуртай зүйлсээ хэрхэн олсон, хэрхэн өглөөний хүн болсон, шинэ дадал зуршлыг хэрхэн суулгаж буй туршлагаасаа хуваалцлаа. Бидний эрхлэн явуулж буй подкастуудтай үргэлж хамт байгаарай, эрхэм сонсогчид оо. 😊 САЙХАН БҮХНИЙГ ХУВААЛЦЪЯ. Friends team
Fri, 02 Aug 2019 - 16min - 5 - Хамгийн зөв үрийг суулгах нь үнэ цэн /Миний ертөнц подкаст/ +4
Миний ертөнц подкаст 4. Хамгийн зөв үрийг суулгах нь үнэ цэн. Баянхонгор аймгийн "Алгоритм" сургалтын төв үүсгэн байгуулагч Улсын мэдээлэл зүй, програмчлалын олимпиадын 4 удаагийн аварга, мөнгө хүрэл медальт, Монголын математикийн багш нарын олимпиадын улсын мөнгө хүрэл медальт хүндэт багш С.Цагаан. Хийж бүтээж буй бүхэн нь арвин их, түүний хөдөлмөрийн үр шим нь бидний өмнө цэцэглэн хөгжиж амжилтыг тарьж буй хүндэт эрхэм. Олон шавь нарын амжилт нь түүний хөдөлмөрийн үр шим.
Mon, 13 May 2019 - 56min - 4 - Хамтдаа хөгжье /Миний ертөнц подкаст/ +3Sun, 05 May 2019 - 31min
- 3 - Өөрийгөө хайрлая /Миний ертөнц подкаст/ +2Sun, 07 Apr 2019 - 24min
- 1 - Дуртай зүйлээ хийхийн тулд /Миний ертөнц подкаст/ +1
Миний ертөнц подкаст +1 Хамгийн гэгээн хамгийн сайхан бүхнийг бусадтай хуваалцахдаа өөрөө маш их эрч хүч авдаг. Энэ л хүсэлдээ хөтлөгдөн илүү их сайхныг түгээхийг хүсдэг нэгэн. Ярилцан суугаа зочны минь хийж буй бүхэн надад эрч хүч өгдөг шиг өөр нэгэнд ч бас маш том түлхэц болж зоригжуулах болно гэдэг итгэлтэй байна. Шинэхэн подкастын минь анхны зочин Б.Сувддулам нь Та бүхний сайн мэдэх Франсуаза Саганы "Сайн уу Гуниг минь", Янн Мартелын "Пигийн Амьдрал", Орхан Памукийн "Истанбул, Дурсамж ба хот" зэрэг бүтээлээрээ олон уншигчдадаа танигдсан залуу чадварлаг орчуулагч. Мөн ONLY MINE брэндийн үүсгэн байгуулагчдын нэг. үеийнхээ олон залуусд хийж буй зүйлээрээ үлгэр дуурайлал болж буй түүний ертөнцөөр хамтдаа зочилцгооё. Үргэлж сайн сайхан чанараараа бусдад эерэгээр нөлөөлж хамтдаа хөгжье.
Wed, 20 Feb 2019 - 34min
Podcasts semelhantes a Найзууд подкаст
- Global News Podcast BBC World Service
- El Partidazo de COPE COPE
- Herrera en COPE COPE
- The Dan Bongino Show Cumulus Podcast Network | Dan Bongino
- Es la Mañana de Federico esRadio
- La Noche de Dieter esRadio
- Hondelatte Raconte - Christophe Hondelatte Europe 1
- Affaires sensibles France Inter
- La rosa de los vientos OndaCero
- Más de uno OndaCero
- La Zanzara Radio 24
- Espacio en blanco Radio Nacional
- Les Grosses Têtes RTL
- L'Heure Du Crime RTL
- El Larguero SER Podcast
- Nadie Sabe Nada SER Podcast
- SER Historia SER Podcast
- Todo Concostrina SER Podcast
- 安住紳一郎の日曜天国 TBS RADIO
- TED Talks Daily TED
- The Tucker Carlson Show Tucker Carlson Network
- 辛坊治郎 ズーム そこまで言うか! ニッポン放送
- 飯田浩司のOK! Cozy up! Podcast ニッポン放送
- 武田鉄矢・今朝の三枚おろし 文化放送PodcastQR